МинийКлубын самбар

Ойн цоорхой => Лекц => : serdaram 2013.11.23 13:52

: КТМС-ийн төлөө ЧИ юу хийж чадах вэ?
: serdaram 2013.11.23 13:52
Энэ 7 хоногт "КТМС-ийн төлөө ЧИ юу хийж чадах вэ?" гэдэг сэдвээр бичлэгийн Бие даалт үргэлжилж байна. Энэ сургуулийнхаа төлөө чи юу хийж чадах вэ? Хүн бүр чадах юмаа хийгээд байвал Сургууль маань бүр л сайхан болно доо.  Бүгдээрээ идэвхтэй оролцоорой.
: Re: КТМС-ийн төлөө ЧИ юу хийж чадах вэ?
: tumenulzii 2013.11.23 15:19
Би сургуулийнхаа төлөө хувийн амжилтаа ахиулж онц сурж чадна. Энэ нь манай сургуулийн үзүүлэлтийг бага ч гэсэн дээш нь өргөх бөгөөд сургуулиудыг оюутнуудынх нь дүнгээр жагсаадаг юм билээ. Тэр жагсаалтанд нэгээр ч болов ахих байлгүй дээ. Тэгвэл манай сургуулийн нэр нөлөө ихсэж төгссөн хойноо ч амжилттай явж КТМС-ыг төгссөн хүн ийм л явдаг юм байна гэмээр сайхан амьдарч чадвартай боловсон хүчин болж сургуулийнхаа нэрийг гаргаж амьдарч чадна.
: Re: КТМС-ийн төлөө ЧИ юу хийж чадах вэ?
: Narantuya 2013.11.23 20:23
Би найзууддаа хогоо битгий хаяач гэж хэлж чадна миний найзууд бас өөрсдийнхөө найзуудад хэлнэ...... гэх мэтээр цаашаа үргэлжилнэ.  :D :D ;)
: Re: КТМС-ийн төлөө ЧИ юу хийж чадах вэ?
: Золжаргал Золушка 2013.11.24 22:47
Миний сургуулийнхаа төлөө хийж чадах зүйл өчүүхэн жижигхэн ч гэсэн би тодорхой хэмжээний  жаахан ч гэсэн хувь нэмэр оруулсан байх даа сургуулийнхаа эргэн тойрон д хог хаяахгүй хогийн саванд хийж сургуулийн босгоор орохдоо хөлөө арчиж гутлынхаа шороог унагаж ордог доо. ;)
: Re: КТМС-ийн төлөө ЧИ юу хийж чадах вэ?
: Sodbayar J 2013.11.25 10:53
Би сургуулийнхаа төлөө юу хийж чадах вэ гэхээр:
1. Эхлээд сургуулийнхаа багш болон найзуудтайгаа мэндлэх. (сургуульд бага ч болтугай халуун дулаан энергитэй байвал дээр байх)
2. Цэвэр орчинд хичээл номоо хийхийг хүсч байгаа учраас хогоо хаяхгүй байх. (энэ бол ухамсрын л асуудал)
3. Сурч мэдэхийг хүсч байгаа учраас багш нарын мэдлэгийг шулж өөртөө юм үлдээж авах. Энэ нь цаашдаа миний хувийн амжилтанд ихээхэн нөлөөлөх бөгөөд миний нэрний ард КтМС ийн нэр хүнд өсөөсөй гэсэн дээ юм.
: Re: КТМС-ийн төлөө ЧИ юу хийж чадах вэ?
: Xongopzul0310 2013.11.25 18:46
КТМС-ийн төлөө миний хийж чадах зүйл бол  хогоо хаяхгүй, бусдыг хүндэтгэж, бусдад тусалж, өөрийн суралгандаа анхаарч, бусдад багахан ч гэсэн мэдсэн зүйлээ бусдад зааж өгч чадна. ;D :D 
: Re: КТМС-ийн төлөө ЧИ юу хийж чадах вэ?
: venus2 2013.11.25 22:16
би сургуулийнхаа төлөө шүлсээ хаяхгүй, хог хаяхгүй, ажилчид болон багш оюутнуудыг тодорхой хэмжээгээр хүндэтгэж, сургуулийнхаа нэрийг гаргаж амжилттай суралцан төгсөж чадна :) :p ;)
: Re: КТМС-ийн төлөө ЧИ юу хийж чадах вэ?
: Sodbayar J 2013.11.25 23:33
Би сургуулийнхаа төлөө хийхийг хүсч байгаа зүйл маань КтМС ийг хааяа нэг доош нь хийдэг Сэрдарам багшийн амыг нь таглаад нэгдүгээрт нь тэр Wifi-ийн асуудлыг шийдмээр л байна.
: Re: КТМС-ийн төлөө ЧИ юу хийж чадах вэ?
: Ganbagana 2013.11.25 23:45
Би сургуулийнхаа төлөө мөн хайрт эх орныхөө төлөө халуун амь бүлээн цусаа өргөж чадна. Тэрний баталгаа болгож эр цэргийн албааа үнэнчээр хаах болно. Монгол эр хүн бүрийн чадах л ёстой зүйл гэж би бодном.
: Re: КТМС-ийн төлөө ЧИ юу хийж чадах вэ?
: Зоогий 2013.11.26 00:48
Би айхтар зүйлээр тусалж чадахгүйээ би 2Дох гэрээ өөрийн гэр шигээл хайрлаж хамгаалаж чадна.
: Re: КТМС-ийн төлөө ЧИ юу хийж чадах вэ?
: Bathishigt 2013.11.26 13:15
Би сургуулийнхаа төлөө цэвэр цэмцгэр байж, сургуулийн орчныг бохирдуулахгүй байж чадна. Надад ямар нэгэн байдлаар сургуулийнхаа нэрийг өндрөөр үнэлүүлэх боломж гарах үед тэр боломжийг алдалгүйгээр ашиглаж чадна.
: Re: КТМС-ийн төлөө ЧИ юу хийж чадах вэ?
: usukhbayar ider 2013.11.26 13:25
Bi surguuliinhaa toloo yuch hj chadhgui baih. Yagad gevel surguuli bidnii toloo bus harin mongonii toloo ajillaj baina tiimees yagad bi sutguuliin toloo ym hiih estoi gj bi ooriinhoo toloo l surna.
: Re: КТМС-ийн төлөө ЧИ юу хийж чадах вэ?
: tsedensodnom 2013.11.26 21:06
Би КТМС-ийн төлөө
хууль дүрэмийг нь зөрчилгүй сайн дагаж мөрдөж
сайн сурч чадна.
: Re: КТМС-ийн төлөө ЧИ юу хийж чадах вэ?
: Urango 2013.11.26 21:08
Би сургуулийнхаа төлөө хог хаяхгүй байж цэвэр цэмцгэр байдалд нь бага ч болтугай тусалж чадна.Мөн сайн сурж төгсөөд КТМС гэдэг сургуулийн чанар чансааг харуулахын төлөө хичээж чадна
: Re: КТМС-ийн төлөө ЧИ юу хийж чадах вэ?
: B.Khongorzul 2013.11.26 22:38
yuni omno bi surguulinhaa toloo yu hx  we gedgees iluu herwee gedeg asuult tawimaar bna. herwee surguli maani oyutnuuddaa unench setgeleer handaj, ajiltnuud ni yum asuuh bolgond oodoos yrzganahgui, bagsh hicheelee zaasan shg zaaj orchin toirnoo sain tohijuuldag bol bi ogloo surguulinhaa uud ruu oroh burtee gutlinhaa toosig archij, hun burtei eyldegeer mendelj, orchnoo tsewer bailgaj, surguulia ger shigee archlahad belen bna. busad surguulinhan ch gsen manai surguuliin uudeer orood  saikhan medremj toruuldeg bwal skhan. sain surah gdg bol huwi hunii l asuudal gj bodoj bna. ghdee medeej bagshin erdem shawid gedeg.
: Re: КТМС-ийн төлөө ЧИ юу хийж чадах вэ?
: handaa 2013.11.27 00:52
B.KHONGORZULtai sanal niilj baina :) tiim bwal setgel oodrog odriig goy ugtahgui yu...Oyutan boloxoop bugd huwia hcheedeg neg l ami bish bolchdim gej neg hun helj bsan. Biy biynde tusalj demjij bwal bi ch gsn chaddag zuileeree buh hund tuslahig husne ^^
: Re: КТМС-ийн төлөө ЧИ юу хийж чадах вэ?
: Gantugs Munkhtur 2013.11.27 01:29
магадгүй ктмс гэдэг сургуульд би орлого оруулж байгаа байх.
гэхдээ эргээд мэдлэг болгож авдаг болохоор хэрвээ ктмс-д үйлдвэрлэгдсэн боловсон хүчин монголын зах зээл дээр нөлөө бүхий байр суурийг эзэлж байвал эргээд ктмс-ийн нэр төрийн баталгаа болох байх.
: Re: КТМС-ийн төлөө ЧИ юу хийж чадах вэ?
: uranbaigali baigali 2013.11.27 03:57
Сайн байцгаана уу? 1. Миний хамгийн түрүүнд хэлэх зүйл (хийж чадах зүйл) бол хүмүүстэй мэндэлж хүндэтгэлтэй харьцах. Би ихэвчлэн хувцасны өлгүүрийн эгч бас цэвэрлэгч эгч нарт баялалаа гэж хэлдэг (бүх цэвэрлэгч нарт бишлдээ). Тодорхой хэмжээгээр хүмүүст урам өгч байвал надад сайхан санагддаг л даа. Чиний өөдөөс хүн инээж байхад чи лав уурлахгүй нь ойлгомжтой. 2. КТМС гэлтгүй би хүүхдүүдээс та нар эх орондоо ямар хувь нэмэр оруулж чадах вэ гэж асуумаар санагддаг юм. Энэ асуултанд би өөрөө хариулах юм бол... Монголын боловсролын системийг сайжруулах юмуудаа. Ядаж л би биш юмаа гэхэд миний үр ач нар монголдоо сурах бодолтой болтол хөгжүүлмээр байна. (одоо ихэнхи оюутнууд боломж л олдвол гадагшаа сурахыг боддог болсон учраас бичлээ)
: Re: КТМС-ийн төлөө ЧИ юу хийж чадах вэ?
: Ирээдүй 2013.11.28 14:25
Ихэнх хүүхдүүд сургуулиа төгсөөд гадаадруу явдаг бол харин би сургуулиа амжилттай төгсөөд эх орондоо сурч мэдсэнээ зориулах болно.  ;D
: Re: КТМС-ийн төлөө ЧИ юу хийж чадах вэ?
: Munkhtur 2013.11.28 14:40
Би "КТМС-ийн төлөө" аль болох л боловсон харьцаж,байгаа юмаа хуваалцаж,хараал хэлэхгүйг хичээж дотоод уур амьсгалаа халуун дулаан байхад бага ч гэсэн нэмэр оруулна.Бас бусдад КТМС-ээ рекламдаж чадна.
: Re: КТМС-ийн төлөө ЧИ юу хийж чадах вэ?
: sukkbold 2013.11.28 19:15
KTMC iin ner hundiig ungahgui harin ch ahiulah bolovson huchin bolno
: Re: КТМС-ийн төлөө ЧИ юу хийж чадах вэ?
: Munkhtuul O 2013.11.28 22:04
өөрийн авьяас билэг ур чадвар эрдэм мэдлэг зэрэг чадах зүйлээрээ сургуулийнхаа төлөө бүхий л зүйлд хойш суулгуй оролцож чадна. ;)
Мөн бид КТМС гсн нэрээр овоглогдож явдаг учир энэ овогоо нэр төртэй сайнаар дуудагдхаар явна  ;D  :P 
: Re: КТМС-ийн төлөө ЧИ юу хийж чадах вэ?
: dulguun.e 2013.11.28 23:13
том том юм ярихгүй ч сургуулийнхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож бусдыгаа багш нарыгаа бас орчноо хүндэлж чадаж байвал нилээн том зүйлийг хийсэнтэй адил байх ^.^
: Re: КТМС-ийн төлөө ЧИ юу хийж чадах вэ?
: Nandin-Erdene 2013.11.29 01:07
Дээр хэлсэнтэй санал нэг байнөө.Дуслыг хураавал далай гэдэгчлэн Хүүхэд бүр өөрийн ухамсараараа хогоо ил хаяхгүй байх орчноо цэвэрхэн байлгах... зэрэг энгийн зүйлээс эхлээд хувь хүн талаасаа хичээн суралцах ...зэрэг нь бага ч гэлтгүй сургуульдаа төдийгүй ... оруулж байгаа томоохон хувь нэмэр юм. КТМС-ийг үнэ цэнэтэй хэвээр байлгахын тулд өөрт буй бүхий л чадвараа дайчлан хичээн суралцах болно.