МинийКлубын самбар
Ойн цоорхой => Семинарын тухай => : serdaram 2013.11.16 11:37
-
ЭНЭ 7 ХОНОГИЙН ҮЛГЭРИЙГ ЭХЛҮҮЛСЭН БАЙНА.
1. ЗААВАЛ МОНГОЛ ҮСГЭЭР БИЧИХ.
2. ЭНД ЗӨВХӨН ҮЛГЭР ОРУУЛНА. ЭЛДЭВ БИЧЛЭГ ОРУУЛАХГҮЙ.
3. ХАМТАРЧ ОРОЛЦОЖ БОЛНО НЭГ УДААГИЙН БИЧЛЭГТ 2 ХҮНИЙГ Л ТООЦНО.
4. ЯВЦЫН ДҮНД НӨЛӨӨЛНӨ.
5. МААЗАРЧ, БУСДЫГАА ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ
Эрт урьдын цагт 1 үзэсгэлэнтэй охинтой, Сайхан сэтгэлтэй, бусдад дандаа тус хүргэдэг, Аз жаргалтай хаан улс орноо удирдан, ард иргэдээ хөл хөсөр, гар газар хүртэл амар тайван амьдруулдаг байжээ. Гэтэл зэргэлдээх хаант улсын хаан нь 3 сайхан хүүтэй, харгис хэрцгий, харамчаараа алдартай. 3 хүүгийнх нь 2 ах нь аавтайгаа адилхан дээрэнгүй ааш зантай, яавал хаан аавынхаа суудлыг эзлэн суух уу? гэж боддог бол бага хүү нь ухаантай, сэргэлэн сайхан сэтгэлтэй ч Хаан ааваасаа болоод ид шидийн хараалд өртөж үзэшгүй муухай царайтай болсон, Хаан аав нь өөрийн нэр хүндэд сэвтэй гээд түүнийг гадагш гаргадаггүй байжээ.
-
Тэр хүү нэг өдөр гадагшаа гарахыг хүсч нууцаар зугтан гарчээ
-
Тэр хүү өөрийн царай зүсээ нууж цув өмссөн байсан боловч архаарал сулруулж ард түмэнд өөрийн царай зүсээ харуулчихав. Ард иргэд бүгд л түүний муухай царайг харан шоолон тохуурхаж эхлэв. Үүнийг анзаарсан түүний хорон санаат 2 ах нь энэ завшааныг ашиглан хаан ширээний төлөө тэмцэлдэх нэг ч болсон өрсөлдөгч хасагдана хэмээн ордноос гадуур түүнийг алуулахаар хүн явуулав.
-
2 хан хүү явууслан алуурчид хан хүүг барьж ой дотор авч ирнэ.Яг алах гэж байхад тэр ойд гүнжийг дагуулж яава жанжин аварна.Тэр жанжин болхоро зоригтой жинхэн баатар байсан ба гүнжид хайртай байсан юма.
-
Жанжин тэр ханхүүг аварснаар гүнж ийм сайхан сэтгэлтэй боловч ийм асуудалтай ханхүү байдаг
гэдгийг мэдээд түүнд туслахаар сэтгэл шулуудна. Энэ үед ханхүүгийн 2 ах нь алуурчид бүтэлгүйтсэн гэдгийг сонсоод ихэд уурлаж
хорсон байдаг муу аргаа боловсруулж суулаа.
-
энгээд энэ бүх явдалыг мэдсэн гүнж ханхүүг ханхүүг ордных нь үүдэнд хүргэж өгөөд ханхүү би чамд туслах болно гээд буцав . Ханхүүг ордоноосоо гарж явсныг хаан эцэг нь мэдэчхээд хэлэгнэж түүнийг
ахиж хэзээч гаргахгүй гэж хатуу анхааруулаад ханхүүдээ тусгай өрөө бэлдүүлж тэр өрөөнд суулгаж үүдэнд нь харуул гаргаж түүнийг өрөөнөөс нь гаргахгүй байхыг зарлигдав. энэ тухай сонссон 2 ах нь ихэд баярлаж байв. Гүнж ордондоо очоод аавдаа өрөвдөлтэй ханхүүгийн талаар яриж түүнд тусалмаар байгаагаа хаан эцэгтээ хэлэв.
-
Хан хүү гүнжид анхний харцаар дурлав Тэр үед 2 ахан хорон санаага боловсруулсаар л тэд тун удалгүй ордондоо ирэв тэгээд хан хүү гүнжид бүх үнэн учраа хэлжээ Тэгээд 2 хоногийн дараа хаан аавааса хан хүүд тусалья гэж гуйв хаан ааванч зөвшөөрч тэд аян замдаа гарлаа
-
хөрш улсын хаан нь ханхүүд туслахаар ирж байгааг мэдээд хоёр ах нь хорон санаа боловсруулж эхэлжээ.
-
2 ахынх нь хорон санаа үнэхээр таамаглашгүй байсан бөгөөд атаа хорсолдоо улам автсан 2 ах нь байдаг бүх хорон санаагаа бэлтгэсэн байсан боловч Зэргэлдээх хаант улсын гүнжийн гоо сайханд автан дүүгээ гэсэн өрөвчхөн сэтгэлтэй болжээ. Энэ үед гүнжид ах дүү 3 болон жанжин гэх 4 хүн хайртай болсон байв.
-
Гэхдээ гүнжид царай муутай ч гэсэн хааны бага хүү л таалагдах аж. Хааны бага хүү ч бас гүнжийг сэтгэлдээ тээх боловч үзлийн царайтай намайг үзэсгэлэн төгс гүнж яаж тоох билээ гэж бодно. Гэхдээ л сэтгэл нь түүнрүү тэмүүлсээр л ...
-
хатан ээж нь бага хүүгээ өрөвдөн хаан аавынх нь маш их нууцалдаг нэгэн захиаг өгчээ. царай муут отгон хан хүү тэр захиаг уншвал: хаан аав нь доод ертөнцийн хааны хугарашгүй илдийг хууран авсан бөгөөд буцааж өгвөл хараал тайлагдаж отгон хүү чинь эргээд үзэсгэлэнтэй болно гэсэн утгатай байлаа.
-
Хааны отгон хүүг Тэнгэр гэдэг юмсанжээ. Тэрээр Хаан эцгийнхээ хууран авсан хараалт илдийг буцааж өгөхөөр аян замдаа морьдов. Хачирхалтай нь тэр илдийг авсан Тэнгэр хуучин царайндаа орж хараал тайлагдах боловч илдээ гараасаа салгасан цагт хуучин төрхөндөө орох ажээ. Тэр илдийг барьсан цагт Сайхан Залуу Тэнгэр хоёр ахаасаа ч илүү хорон санаатай болох аж.
-
тийн хүү цааш явах замдаа нэг хүүтэй тааржээ. Тэнгэр тэр хүү д хэрэг явдалаа ярьжээ. Тэнгэрийн ярихийг сонссон хүү түүнд тусалхаар болж цааш хамт явжээ.
(тэр Тэнгэрийн үнэнч анд болно гэдгийг тэнгэр яааж мэдэх билээ)
-
Гүнж Тэнгэрийг орноос гархийг харан нууцаар дагасаар байсан бөгөөд өлсөхийн эрхээр ил гарж ирэн хамт явхийг гуйв.Хүү ч зөвшөөрч тэд цай уунгаа ярилцав.Тэд ярилцан Отгонтэнгэрийн оргилд суудаг,мөнхийн амар амаглан олсон 999 настай Сэрдарам хэмээх ухаант хүнээс замаа заалгуулхаар тохиров.
-
Сэрдарам гэх мөнх настай мэргэн хүн нь бүх юмны учрыг мэддэг мөн хүний сэтгэлийг нэвт унших эрдэм чадалтай байсан юм ажээ.
-
тэгээд тэд цааш Сэрдарам гуайн суудаг уулруу хөдөлжээ. явах зуур гүнж тэнгэрийг нууцаар харах боловч харц тулгарах үед тэд сандарч балмагдаж байв
-
Арай хийн Отгонтэнгэрийн оргилд хүрч Сэрдарам гэх мөнхийн насыг олсон хувилгаантай уулзав
Тэднийг очиход л Сэрдарам хувилгаан тэдний ирсэн шалтгаан ямар зорилготойг нь мэдэж байлаа энэ нь түүний мэдлэг чадалтай нь холбоотой билээ.
-
Гэвч Сэрдарам гуай тэдэнд туслахыг зөвшөөрсөнгүй.. Учир нь Тэдний хүргэж буй илд Доод ертөнцийн хааных тул Түүнд илдийг өгвөл түүний хүч эргэн ирж энх тайван байдал үгүй болно хэмээн тэдэнд тайлбарлан хэлэв.
-
Ингээд тэд Сэрдарам гуайн хэлсэн учрийг ойлгож энх тайван байдлыг алдагдуулахгүйгээр Тэнгэр хан хүүгийн хараалыг арилгах арга замыг асуужээ.
-
Мөнх наст мэргэн Сэрдарам гуай "Өөр бас нэг арга бий. Та бүхэн тэр аргыг өөрсдөө нээн илэрүүлэх ёстой." гэснээ жаахан бодлогоширсон байдалтайгаар "Хайр бол маш хүчтэй зүйл юм шүү" хэмээн дуугарлаа.
-
Тэд Сэрдарам гуайгаас Хайр гэж юу юм бэ? гэж асуутал Сэрдарам гуай Тэнгэрийн оронд нэгэн бурхан өөрийн хамгийн хүчирхэг зэвсэг болох хайрыг манай ертөнцрүү санамсаргүй байдлаар унагаачихсан гэнэ лээ . Түүнийг олчихвол Хараал бас тайлагдаж магад гэжээ. Гол нь Хайр гэж яг ямар хэлбэр дүрстэй ямархуу харагддгыг хэн ч мэдэхгүй гэжээ.
-
тэд хамтдаа хайр гэж ямар зүйл байдагыг хайсаар л байв. гэвч ердөө ч олдохгүй байв. тэд бүгд гайхацгааж Сэрдарам гуай дээр ахин очиж асуув.
-
Сэрдарам гуай хайр гэдэг бол сэтгэлээс ундаран гарч байдаг халуун дулаан галын дөл лугаа адил хүчирхэг зэвсэг юм.энийг олсноор ямарч зүйлийг даван туулах чадвартай болдог :-[
Доржсамбуу
-
мэдээж тэр хайр нь хааны гүнж ба тэнгэр хоёрын хайр байлаа. илдийг доод ертөнцийн хаанд өгөлгүйгээр өөрийн жинхэнэ дүр төрхийг олох аргаа мэдсэн тэнгэр олон уулыг давж олон шөнө олон өдөр явсны эцэст хамгийн гүн хамгийн харанхуй агуйд олж илдийг нуужээ. яг энэ үед хорон санаат 2 ах нь хойноос нь мөшгин явсаар тэнгэр дүүгээ алахыг завдлаа. харин түүний анд ......
-
Түүний анд гэх хүн нь үнэн хэрэгтээ 2 ахийнх нь тагнуул байсан бөгөөд 2ахыг нь ирхийг хүлээж ядаад ханхүүг унтаж байх үед алхыг завдан сэлмээ далайх үед гүнж ханхүүгийн өмнүүр орон хүндээр бэртэн үхэх аюулд оржээ.
-
ТЭНГЭР ХАН ХҮҮ БУЦАЖ ЯВЖ ГҮНЖИЙГ СЭРДАРАМ ГУАЙ ДЭЭР АВЧ ОЧООД ЭМЧЛҮҮЛЭВ ТУН УДАЛГҮЙ ГҮНЖИЙН БИЕ ЭДГЭРЧ ТЭР 2 ХАЙР ГЭДГИЙГ ОЙЛГОЖ БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛАЖ ЭХЭЛЖ ХАН ХҮҮЧ УДАЛГҮЙ
ЖИНХЭН ТӨРХӨНДӨ ОРЛОО
-
Ханхүү Гүнж хоёрын хайр түүний хараалыг ор мөргүй алга болгоод зогсохгүй асар их хүч чадал ханхүүд өгчээ. Доод ертөнцийн хааны Хугаршгүй илдийг гартаа барьсан чинь илд үнс болон алга болжээ. Энэ явдалд ихэд тулгамдсан хоёр эргээд Сэрдарам гуай дээр очиж гэнэ.
-
Очоод учир явдлыг хэлэхэд Сэрдарам гуай өгүүлрүүн :
Тэнгэр газрын савсалганд хэдэн ч галав юүлж, тэнгис далай эргээ залгисан ч хайр энэ ертөнцийн сүүлчийн эх газарт үүрэлсээр л байх болно. Хайр дотор орчлон оршдог, тэр хэт энэрэнгүй атлаа маш хэрцгий зүйл шүү гэж хэлэв.
-
Тэд бие биедээ ухаангүй их хайртай болж гэрлэхийг хүсч байсан ч тэд бие биеэ үздэггүй дайснуудын хүүхдүүд тул гэрлэх нь бараг боломжгүй мэт санагдаж тэдний хайр сэтгэл, итгэл мохож байлаа. Тэдний хайр сэтгэл бүтэхгүй гэдгийг мэдэж буй хорон муу санаат 2 ах тэдний талаар хаан эцэгтээ хэлж, ид шидийн илдийг юу ч үгүй үнс болсон гэдгийг хэлэлгүй доод ертөнцийн хаант улсад авиачиж өгөх гэж байгаа хэмээн худал хэлэв. Илд дайсных нь гарт орвол дийлэхгүй гэдгийг мэдэж буй хаан ихэд хилэгнэн уурлаж илдийг очих газраа хүрэхээс нь өмнө тэднийг нухачин даръя гэсэн бодолтойгоор 100,000-н цэргээн дагуулан доод ертөнцийн хаант улс руу дайлаар морьдлоо.
-
Ийнхүү асар том дайн үүсч Хаан эцэг нь амь үрэгджээ. Болчимгүй явдал гаргасан 2 том хүү ямар том алдаа гаргаснаа ухаарч Дүү Тэнгэр-ийг Хаан ширээнд суулгахаар болов. Тэнгэр болон гүнж Анунгоо нар гэрлэж 2 улсын ч эв найрамдал нь бат бэхжив.
-
тэд явсаар доод хаант улсад тулан ирэв. тэднийг ирэхэд доод ертөнцийн хааны албат нар хүүг барьсан байлаа доод ертөнцийн хаан илдийг хаанхүүгээр солихыг шаардав. \
\Дагиймаа, Хишигнаран\
-
Үхэх аюулд орсон гүнждээ хаан хамаг л сайн оточ нарыг цуглуулж ханхүү болон гүнжийг өөрийн ордондоо авчруулахаар явуулжээ.
-
ХААНЫ ЯВУУЛСАН ОТОЧ НАР ГҮНЖ ХАНХҮҮ ХОЁРЫГ АВЧ ЯВАХ ЗАМД НЬ МУУ САНААТ 2АХ НЬ ДҮҮГЭЭ АВЧ ХАНХҮҮГ ХОРООХООР ШИЙДЭВ.
-
2 Ах нь ханхүүг хороохоор завдаж алахаар дайрахад ханхүү гүнж 2 байхгүй байлаа
-
Учир нь аль хэдийн 2 ахийнхаа муу санааг мэдээд зугтан оджээ.
-
Тэнгэр гүнж 2 зугтан явсаар байгаад ордондоо ирэв
-
Тэнгэр гүнж 2г зугтаж явсаар байгаад нас барж байна гэж зүүдэлсэн хаан дайн хийх нь буруу гэднийг ойлгожээ.
тэгээд 100,000 цэрэгээ аван буцажээ. Бүхнийг ухаарсан хаан бага хүү тэнгэрийг хайрт гүнж Анунгоотай нь гэрлүүлжээ.
-
Тэр хоёр үнэхээр аз жаргалтай сайхан гэр бүл болж гэнэ.
-
Ийнхүү гэр бүл болоод нэг хүү хоёр охин төрүүлжээ. Тэгтэл тэдний ордонд асрагч эмэгтэйн дүрд хувилсан хагацалын шулам байжээ.
-
Тэр шулам нь өдрийн цагаар эмэгтэйн дүрд хувирч шөнийн цагаар өөрийн жинхэнэ шулам дүрэндээ ордог байжээ
-
Тэр шулмын зорилго нь хүүхдүүдийг нь доод ертөнц лүү авж явж хороох байжээ. Тэгтэл энэ явдлыг урьдаас мэдэрсэн Сэрдарам гуай тэдний төлөө өөрийн уулыг орхиж ордонд яаравчлан ирж тэр шуламтай тэмцэлдэн түүнийг устгасан өөрийнхөн мөнхийн амь нь үгүй болж замхран үгүй болов.
-
Шулмыг энгийн нэг асрагч гэж бодож буй Тэнгэр нэгэн өдөр мөнх наст, цэцэн мэргэн Сэрдарам гуай дээр очихоор явж байтал замд нь нэг зүйл гялтаганан үзэгдэв. Дөхөж очин хартал өнөөх юу ч үгүй үнс болон замхарсан ид шидийн илд байлаа. Ихэд гайхсан Тэнгэр илдийг аван Сэрдарам гуай дээр очин асуулаа. Сэрдарам гуай хэлэхдээ: Энэ илд чиний гарт орсоноос хойш чамд захирагддаг болсон байна. Илдэнд бас нэг нууц агуулагдаж байна. Ид шидийн илд нь аюул тохиолдсон үед эзэндээ тусалдаг юм байна гэв
-
Яг үнэндээ Тэнгэр бодож үзээд энэ их ид шидтэй илдийг илүү их юм мэддэг, туршлагатай хүнд өгье гэж шийдэн Сэрдарам гуайд өгөхөд Сэрдарам гуай шулмын хорон муу санааг мэдэн түүнтэй тулалдан устгасан ч харамсалтай нь мөнх насаа алдсан аж.
-
Шулам үгүй болсон ч Сэрдарам гуай мөн үгүй болжээ. Энэ явдалаас хайрын хүчийг хүн бүхэн мэдэх авчээ.
тийнхүү Шуламч алга болж Тэнгэр болон түүний гэр бүл хаант улс амар жимэр энх тайван байж амар сайхандаа жаргажээ.