МинийКлубын самбар

Ойн цоорхой => Семинарын тухай => : serdaram 2013.11.12 18:54

: Мягмар гараг 5-р цагийн ҮЛГЭР
: serdaram 2013.11.12 18:54
ЭНЭ 7 ХОНОГИЙН ЁГТ ҮЛГЭРИЙГ ЭХЛҮҮЛСЭН БАЙНА.
1. ЗААВАЛ МОНГОЛ ҮСГЭЭР БИЧИХ.
2. ЭНД ЗӨВХӨН ҮЛГЭР ОРУУЛНА. ЭЛДЭВ БИЧЛЭГ ОРУУЛАХГҮЙ.
3. ХАМТАРЧ ОРОЛЦОЖ БОЛНО НЭГ УДААГИЙН БИЧЛЭГТ 2 ХҮНИЙГ  Л ТООЦНО.
4. ЯВЦЫН ДҮНД НӨЛӨӨЛНӨ.
5. МААЗАРЧ, БУСДЫГАА ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ


Эрт урьдын цагт 10 сайхан хүүтэй, 1 үзэсгэлэнтэй охинтой Хурмастын хаан байжээ. Хурмастын хааны нутагт Бушхүү нэртэй өнчин хүү айл айлд зарагдан аж төрөн амьдардаг байжээ.
: Re: Мягмар гараг 5-р цагийн ҮЛГЭР
: uranbaigali baigali 2013.11.13 14:44
Тэр хүү их ажилсаг хэрнээ бас их цайрайлаг байжээ. Өглөөнөөс үдэш хүртэл ажиллаж ажиллаж оройдоол амарч чаддаг гэнэ. Хурмастын ганц охиныг Сарангоо гэдэг бөгөөд орой болгон голын хажууд хүүхдүүдэд үлгэр уншиж өгдөг байжээ. Бушхүү орой болгон Сарангоо охины үлгэрийг сонсдог гэнэ.
: Re: Мягмар гараг 5-р цагийн ҮЛГЭР
: Narantuya 2013.11.13 18:01
Бушхүүд Сарангоо охины үлгэр маш их таалагддаг өдөржин ажил хийгээд ядарсан ч Сарангоо охины үлгэрийг сонсоод л сайхан амардаг байсан гэнэ. Сарангоо их эрх танхил нэгэн бөгөөд хүүхдүүдэд маш их хайртай юмсанж. Хүүхдүүд ч түүнд хайртай байдаг байжээ. Хурмастын хаан ганц охиноо хэрхэн сайн хүнтэй суулгах талаар өдөр шөнөгүй боддог байж.
: Б.Хулан
: Hulan1203@yahoo.com 2013.11.13 22:52
Тэгээд хаан охинтойгоо ярилцвал "Заа миний охин чи минь өсөж томорч байна.Сэтгэлд нь нийцэхээр хүн байна уу? гэхэд охин "Аав минь би Бушхүүд сэтгэл алдарч байна" гэжээ.Аав нь үүнийг сонсон ихэд гайхжээ.Иинхүү охиныхоо сэтгэлийг ойлгосон аав Бушхүүтэй уулзахыг хүсчээ.
: Re: Мягмар гараг 5-р цагийн ҮЛГЭР
: Батбаяр 2013.11.13 23:09
Бушхүү ч  Хаантаны зараалаар ирж хаантантай уулзахад Хаантан "Миний охины сэтгэлийг татдаг залуу чи юм биздээ аль газрын хүүхдэв" гэхэд Бушхүү " Багаасаа л өнчин өрөөсөн орон гэргүй өссөн би энэ тэрэнгүүр хисүүчилж явж ирсэн гэхдээ би нэг газраа ингэж удаан байж байгаагүй яагаад ийн удав гэвэл танай охинд би сэтгэл алдарсан" хэмээж.
: Re: Мягмар гараг 5-р цагийн ҮЛГЭР
: Анар 2013.11.13 23:45
Хаан үүнийг сонсоод энэ тэрүүгээр хэсүүчилдэг хүү ямар олиг байхав охины мин гэнэн цайлган сэтгэлээр далимдуулж эд хөрөнгөтэй болох гэсэн санаатай байх гэж бодоод үнэхээр хайртай эсэхийг нь шалгахаар шийдэв.
: Re: Мягмар гараг 5-р цагийн ҮЛГЭР
: buted erdene 2013.11.14 00:33
Ийнхүү хэрхэн шалгах вэ? гэж боджээ. Нэгэн орой охин хүүхдүүдэд үлгэр уншиж өгөөд харьж явхад нь 2  дээрэмчин гэнэт гарч ирэн амийг нь хөнөөхөөр завдахад Бушхүү азаар таараад  дээрэмчдийг даран Сарангоог  ордонд нь  хүргэж өгөөд буцажээ. Энэ явдалыг сонссон Хаантан Бушхүүг дуудан авчирч "охины минь амийг аварсанд баярлалаа" хэмээн их эд хөрөнгө амалтал Бушхүү татгалзан хайртай бүсгүй Сарангоогоо  гуйжээ.
: Re: Мягмар гараг 5-р цагийн ҮЛГЭР
: erdenebayr 2013.11.14 14:55
Хаан өөрий ганц охиноо амь шигээ хайрладаг тул шууд зөвшөөрч үл чадна.Би ганц охиноо хүч их ухаан саруул нэгэнд өгөхийг хүсэх тул би чамд  Хаан хүний зэргэмд нийцхүйц таван сорилт тавья.Энэ таван сорилт хоёр хоногийн дараа ургахын улаан нарнаар эхлүүлж тав хоног үргэлжлэх болно.Энэ таван сорилтын гурав нь эр чадлыг сорих бол хоёр нь ухаан бодлоор давах сорилт байх болно гэв.
: Re: Мягмар гараг 5-р цагийн ҮЛГЭР
: haliunbolor 2013.11.15 00:37
Эхний сорилт нь охины бяр чадлаараа гайхагддаг  3 ахтай нь барилдаж тэднийг дийлэх явдал юм.
: Re: Мягмар гараг 5-р цагийн ҮЛГЭР
: Nyamsuren 2013.11.15 01:02
Ийнхүү маргааш нь хаан зарлигаа уншиж 2 хоногийн дараа Монгол эр хүний чадлыг харуулсан эрийн гурван наадам зохиож / зөвхөн ах нартай нь гэлтгүй нутгын бүх сайн эрсийг хамарсан/бяр чадлы нь шалгахаар болов.Хаан нэгэн залжин түшмэдтэй бөгөөд түүний нэрийг Хорчин гэдэг ба хаантанг хаан суудлаас нь зайлуулж охиныг нь хатнаа болгох гэсэн атгаг хорон санаатай нэгэн билээ..Тэрээр Буш хүүг бүхий л чадлаараа холдуулхыг хичээдэг ба энэ удаад ч бас толгойгоо гашилгаж суух аж...
: Re: Мягмар гараг 5-р цагийн ҮЛГЭР
: tsedensodnom 2013.11.15 10:48
Тэгээд маргааш нь нутаг хошуудыг хамарсан эрийн гурван наадам зохиож Бушхүү харвах намнах барилдах ноцолдох морь унахдаа гарамгай сайн тул торолгүй түрүүлжээ.
: Re: Мягмар гараг 5-р цагийн ҮЛГЭР
: Золжаргал Золушка 2013.11.15 12:43
Бушхүү тэнд цугалсан түмний нүдийг баясгаж эр хүний эрдэм ухаан ,эр зоригыг  гайхуулан олны талархал хүлээж хааны сэтгэлд хүрч түүний сорилтыг давлаа. Хаан өөрийн хэргэлдэг алтан ургийн хаад ноёдын хэрэглэж ирсэн идээ ундааны эрхэм дээд хэрэглээ сархад барь гэж хаан өөрийн туслахдаа зарилагдлаа. Энэ завшааныг ашиглан Бушхүүг замаасаа холдуулая гэсэн бодол Зальчин түшмэл Хорчинд төрлөө.
: Re: Мягмар гараг 5-р цагийн ҮЛГЭР
: B.Khongorzul 2013.11.15 20:37
Хорчин Хурмастын хаанд газар дээрх ганц охиноо доод тивийн гарал угсаа муутай харц хүнд яаж ийм хөнгөн хуумгай өгч болох билээ гэж ятган Дөрвөн Далайн Лусын хааны шидэт таягийг авчруулья гэж тохиролцжээ.
: Re: Мягмар гараг 5-р цагийн ҮЛГЭР
: Monhzul 2013.11.15 20:50
Ийнхүү Бушхүүг эзгүй хооронд хорон санаатай залжин Хорчин Бушхүүг нэг мөсөн замаасаа зайлуулах гэхээр Бушхүүгээс хүчтэй мэргэн хүнийг хайгаад хайгаад олоогүй учир сүүлийн залжин хорон төлөвлөгөөгөө биелүүлхээр Хурмаст хааны дайсанд илч илгээсэн байхийг гэнэн хонгор амраг хайрт бүсгүй Сарангоон мэдчихэв.
: Re: Мягмар гараг 5-р цагийн ҮЛГЭР
: D.BA13D164 2013.11.17 00:02
Тэгээд Сарангоо бүсгүй хаан эцэгтээ мэдсэн зүйлээ хэлэв. Хаан эцэг ихэд уурлаж Хорчинг өргөөндөө дуудав. Гэтэл энэ хооронд Бушхүү биендээ маш хүнд шархтай Есөнхүү өвгөний гэрт хэвтэж байв.
 
: Re: Мягмар гараг 5-р цагийн ҮЛГЭР
: Nandin-Erdene 2013.11.17 15:57
Тэрээр биедээ маш хүнд шархтай байсан тул хэд хоногийн дараа ухаан оров.Гэтэл ой санамжаа алдан хайрт хонгор Сарангоогоо хүртэл мартсан байв.
: Re: Мягмар гараг 5-р цагийн ҮЛГЭР
: D-boy 2013.11.17 19:47
Есөнхүү Бушхүүгийн ой санамжийг эргүүлэн авчрахын тулд ойд ховор ургадаг 3 эрдэнийн жимсийг авчрав. Өвгөн "Чи цагааныг идвэл дэлхийд ганцаараа ухаантай, шарыг идвэл дэлхийд ганцаараа баян, улааныг идвэл дэлхий ертөнцийн сайн сайхан охид цөм чамд дурлан чиний хойноос дагах болно. Чи эндээс дуртайгаа ав, чамайг жимс идэхэд би юу гэж хэлнэ түүгээр болно" гэв. Бушхүү сайн бодсоны эцэст улаан жимсийг сонгов. Сонгосон шалтгаанаа өгүүлвэл "Сайн сайхан охид бүрээр би яахав. Гэхдээ түүн дотроос зүс царай сайтай, хайр халамжтай, үр хүүхэд гаргах эхнэрийг сонгон авч болох биз" гэж хэлэв.
Есөнхүү хүүд хандан "Зүйтэй! Өнгө, мөнгийг хөөцөлдөхөөр ханийн үнэнчийг урьдаар хөөцөлд" гээд улаан жимсээ идүүлэн сэтгэл нийлсэн хоёр сайхан амьдарч болдог юм хэмээн захижээ.
: Re: Мягмар гараг 5-р цагийн ҮЛГЭР
: nomin_g 2013.11.17 20:03
тэгээд Бушхүү түүнийг идээд маргааш нь босж иржэлдээ тэгсэн үнэхээр л сайхан гэсэн бүх л охид бушхүүд сэтгэл алдран бөөн юм болхон тэр. Үүнийг мэдсэн Сарангоон сэтгэл нь ихэл гонсоож ийм сайхан охидоос намайг олж харахгүй бол яанам бэ гэж бодон сэтэглээр унажээ.Дүүгээ сэтгэл санаагаар унасан байхыг харсан бяр чадал оюун ухаан төгс 10 ах нь хэлэлцэж нэг сонирхолтой санаа олж гэнэ
: Re: Мягмар гараг 5-р цагийн ҮЛГЭР
: Энх-Ариун 2013.11.17 22:30
10 ах элч томилон Бушхүүг ордондоо дуудуулхаар шиидэж яг ирэх цаг нь болход хайрт дүүгээ үлгэр яриулхаар тохируулж. Үүнийг сонссон Хорчин ирэх замд нь саад хийхээр санан 15н толгойтой атхаалжин хар мангас явуулжээ.Бушхүү элчийг ирхэд нэн гайхан ордонд очиж үзэхээр шийдэж гартал замд нь 15н толгойт мангас замыг нь гэтэн гарж ирж Бушхүүг идэхээр завдав...
: Re: Мягмар гараг 5-р цагийн ҮЛГЭР
: bathishig 2013.11.18 13:30
Бушхүү энэ тэрүүгээр явж эрийн чадал суусан тул Хорчины явуулсан мангасыг хоёр гурав дэлсээд хойд уулын хонхорт байдаг худагруу чихэж орхив.
: Re: Мягмар гараг 5-р цагийн ҮЛГЭР
: Энх-Ариун 2013.11.18 16:17
Бушхүү мангасыг даран ордонлуугаа явхаар зорив. 10н ах нь Бушхүүг ирхэд нь төлөвлсөн ёсоор бүгдийг бэлдэж Сарангоо гүнж үлгэрээ ярин сууна. Бушхүү Сарангоог харан гэнэт сэтгэл нь догдлон толгойд нь зурасхын хайртай бүсгүйн мэт сэтгэгдэл төрөн үлгэрийг шимтэн сонсжээ түүнд яагаад ч юм дотно санагдаж анхны харцаар дуралсан байна. О.Дашцэрмаа 
: Re: Мягмар гараг 5-р цагийн ҮЛГЭР
: Nominerdene_lyla 2013.11.18 17:29
Бушхүү 15 толтогойт атгаалжин хар мангастай 7 өдөр 7 шөнө тулалдасны эцэст 15 дахь толгойг нь 8 дахь өдрийн ургахын улаан нарнаар тасар татан унагаав. Ийнхүү олон хоногийн тулаанд эцэж ядарсан Бушхүү өөрийн аргамаг хүлгэндээ "Миний хайрт Сарангоод минь хүргээрэй!!!" хэмээн хэлээд унтаад өгөв....
: Re: Мягмар гараг 5-р цагийн ҮЛГЭР
: Munkhbilguun 2013.11.18 19:46
Дараа өдөр сэрэхдээ Бушхүү хайрт Сарангоогийнхоо гэрээс холгүйхэн нэгэн тосгонд сэрэв. Бушхүүг тосгоныхон анд явж байхдаа олсон бөгөөд Бушхүүгийн хажууд итгэлт хүлэг нь амьгүй болсон байжээ. Итгэлт хүлэг нь юуны учир үхсэнийг асуухад тосгоны нэг иргэн жишгсэн шинжтэй тосгоноос холгүй байдаг агуйд хүний махаар амь зогоодог шулмын талаар цухас дурдав.
: Re: Мягмар гараг 5-р цагийн ҮЛГЭР
: D.HW12D090 2013.11.18 20:02
Түүнийг сонссон Бушхүүгийн хилэн бадарч тэрхүү шуламтай нэгийгээ үзэхээр тосгоноос холгүй байдаг шулмын агуйг зорьжээ. Агуйн гадаа иртэл амьд хүн байсан ул мөр алга байсан тул бушхүү тосгоныхон надаар даажигналаа хэмээн буцаж явтал уулын цаанаас бараан үүл татаж аянга цахилан шулмын муухай инээх чимээ сонсогдож удалгүй шуламтай нүүр тулав. Бушхүү шулмаас итгэлт хүлгийг нь юунд алсан тухай асуухад шулам хэрэв надтай тулалдаад дийлсэн тохиолдолд хүлэг морийг чинь амь оруулж өгий хэмээн ам гаржээ.
: Re: Мягмар гараг 5-р цагийн ҮЛГЭР
: au_otgonjargal 2013.11.18 22:01
тэгээд Бушхүү маань аймшигт шуламтай тулалдаж итгэлт хүлэгээ амилуулж авхаар байдаг чадлаараа тулалдаж байсан ч тэр шулам дэндүү хүчтэй байсанд бушхүү хүч нь барагдаж газарт ойчиход гэнэт хаанаас ч юм бирд гарч ирэв
: Re: Мягмар гараг 5-р цагийн ҮЛГЭР
: usku batka 2013.11.18 23:11
Бирд гарч ирэн түүнээс 3 хүслийг тань биелүүлье хэмээж гэнэ. Бушхүү эхний хүсэл маань бүх хорон санаат амьтад ад зэтгэрийг үгүй болгохыг хүстэл ёсоор болж шулам гэнэт үнс болон унав. Удаах хүсэл нь өмнөх мартсан бүх дурсамжаа эргээн авахыг хүсэв. Бүгд ёсоор болов. Хамгийн сүүлд нь энэ хорвоогийн бүх хүмүүсийг аз жаргалаар дүүрэн байж зовлон зүдгүүргүй байлгахыг хүсчээ. Ийнхүү Бушхүү хүлэг морио унан цааш явсаар хайрт гүнждээрээ очин хамтдаа урт удаан амьдран, олон олон үр хүүхэдтэй болж амар сайхандаа жаргажээ. ^^
: Re: Мягмар гараг 5-р цагийн ҮЛГЭР
: Munkhtuul O 2013.11.19 00:05
Үлгэр ч дууслаа бяцхан охин ч аль хэдийнээ аавыхаа ярьж өгсөн үлгэрийн үргэлжлүүлэн зүүдлэвүү гэлтээ нүүрэндээ мишээл тодруулан
дуг нойрондоо умбажээ. Орой бүр бяцхан охиндоо үлгэр уншиж өгдөг аав нь охиноо духан дээр нь үнэрлээд сэрээчихвий гэсэндээ өлмий
дээрээ зөөлөн алхаад өрөөнөөс нь гарлаа.