МинийКлубын самбар
Ойн цоорхой => Лекц => : serdaram 2013.10.18 21:42
-
Энэ удаагийн бие даалтын сэдэв "НАДАД АСУУЛТ БАЙНА" болой. БИ БАГААР АЖИЛЛАСАН НЬ сэдэв нэг хэв маягийн бичлэг байлаа. Харамсалтай байна.
НАДАД АСУУЛТ БАЙНА сэдэв бол сайн асуулт шалгаруулах зорилготой. 10 сарын 24 хүртэл үргэлжилнэ. Та бүхэн хичээл, сургууль, боловсрол, залуусын сэтгэлгээний өөрчлөлт, ертөнцийг үзэх үзлийн тухай зэрэг дуртай сэдвээр өөрийн үзэл бодол дээр тулгуурлан надаас асуулт асууна.
5 оноо авна. Бичээгүй бол -5 оноо
-
Орчин үеийн залуус таны үеийнхний Ялгаа ямар байгаа вэ? Таны бодлоор.
-
13-r zuund delhiin taliig ezelj busdaas iluu setgej busdiin hiigeeguig hiij bsan
harin odoo ygaad busadaas door baigaagiin shaltgaan yu bol yu gj bodoj bna.
esvel 13-r zuund busad uls ornuud haranhui buduuleg bsan gj bodoj bna. odoo bolovsorol busad ulsaas hangaltai bgaa gj bodoj bnu?
-
дэлхий дээр ганцхан улс байж болох уу?
-
18 nas 30 nasnii yurtuntsiig uzeh uzel ygaad iim asar oor bdag yum be?
-
Түмэн-Өлзийд: Орчин үеийн залууст маш их боломж байгаа. Гэхдээ тэр боломжоо харах, ашиглах зүйл дээр тун муу. Миний үеийнхэнд ийм сайхан боломж байгаагүй ч бид өөрсдийн хэмжээндээ боломжоо ашиглахыг хичээсэн. Би яг одоо та нар шиг залуу байсан бол одоо яг өөрийнхөө энэ байр сууринаас хэдэн үе илүү байхсан гэж боддог. Гэхдээ та нар сайхан залуусаа. Боломж дүүрэн байгаа түүнийг харин ашиглахыг хичээх хэрэгтэй.
Сүхболдод: Харин тиймээ. Аливаа үндэстэнг ч, хүнийг өнөөдрөөр, өчигдөрөөр, маргаашаар амьдардаг гэж ялгаж болно. Бид сэтгэлгээгээрээ өчигдөрөөр буюу өнгөрсөн түүхээрээ амьдраад байна. Түүх сайхаан, Түүхээ мэдэх, судлаж унших бүүр ч сайхан. Гэхдээ түүхээр амьсгалаад, дандаа хойшоо хараад явж болохгүй. Бид бас заримдаа өнөөдрөөрөө амьдардаг. Өнөөдөр л болж байвал болоо гэдэг сэтгэлгээ биднийг боомилж байна. Тиймээс бүгдээрээ МАРГААШ-ыг сэтгэж, мөрөөдөж оргилуун байдлаар амьдарч, мөрөөдөж сэтгэх хэрэгтэй. Байлдагчийн халаасанд Генералын мөрдөс байдаг гэдэг үгийг бид үргэлж санаж байх хэрэгтэй.
Шинэбаярт: Нэг улс байхыг шинжлэх ухаан, техник технологийн дэвшил, соёл урлаг, сэтгэлгээ гээд маш олон зүйл шаарддаг байхад уламжлалт сэтгэлгээ, соёл урлаг, шашин үүнийг эсэргүүцдэг. Даяарчлалын эсрэг Дангааршил гэж байдаг. Үүнийг зөв зохицуулах бодлог хэрэгтэй.
Сүхболд-д: 18 нас бол сайхан нас. Бүх юм урд чинь байна. Хамгийн гоё нь би залуу байна гээд дуулаад 12 жилийн дараа гялс 30 хүрчихнэ. 30 нас та нарт нээх хөгшин санагддаг бол 40 хүнд 30 настай шигээ эрч хүчтэй байхыг хүсдэг. Нас насанд сайхан зүйл байдаг. Харин 18-тайдаа та нарын цагаа зарцуулсан чадвар, боловсрол 30 настайд чинь өнгө орж үнэлэгдэн 40 настайд чинь туршлага болон хуримтлагдсан 50 насанд чинь жинхэнэ амьдралын баяр баясгаланг мэдрэх зүйл болноо гэдэг. Тиймээс 18-тайдаа цагаа зөв зарцуул. Тэгвэл та нарт БОЛОМЖ зөндөө гарна
-
humuus yum asuuhgui bol bi asuujil baiy hehe.
монгол хүмүүс талцаж хуваагдах юм их болж их хуваагддаг болж гэж боддог.
жишээ нь
аймаг хотороо талцана аймаг тотроо сум сумаараа талцана.
гэх мэтээр талцах хуваагдах зүйлс их байдаг юм шиг.
тэгээд энэ хуваагдаж хоорондоо харшилдахдаа аягүй сайн.
харин нэгдэх нийлэх тал дээрээ их сул тэгсэн хэрнээ биднийг тэглээ инглээ гээл сууж байдаг юм шиг.
монггол гэж цээжээ дэлдсэн хүмүүс байдаг хэрнээ нэг монгол хүнийхээ төлөө тэмцэж чадахгүй байжийж монгол орныхоо төлөө тэмцэж чадах бболов уу?
-
Өнөө үеийн залуус бидэнд заавал байх ёстой ёс суртахуун юу вэ? Яагаад ?
-
Монгол цаазын ялтай байх нь зөв ү?
-
"Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг" гэж Зориг агсан хэлсэн байдаг. Гэвч өнөөдрийн зарим монголчууд яагаад ийм ухамсар, ухааны хувьд уналтанд ороод байна вэ? тэр монгол хүний саруул ухаан яагаад уусан алга болоод байгаан бэ?
-
Ганбаганад: Ёс суртахуун гэдэг зүйл өөрчлөгдөөд байдаггүй болохоор өнөөгийн залуус, өмнөх үеийн залуус гээд заавал ялгагдах ёсгүй. Хүн бүрт байх ёстой ёс суртахуун бол ХҮН ЧАНАР, ЗӨВ СЭТГЭЛ. САЙХАН СЭТГЭЛТЭЙ байгаасай гэж боддог.
Жавхаа 17 энэ бол миний хариулах асуулт биш байна. Чи энэ асуултыг хариулт нь ямар ч нөлөөгүй хүнээс асууж байна.
Номингэрэл-д: Харин тиймээ. Би ямар нэг мухардалд орох бүрдээ энэ асуултыг өөртөө тавьдаг. Хариулт нь бас мухардалд орчихдог. Бид ямар ч түвшиндээ тэр "САРУУЛ УХААН"-ыг гаргаж чадахгүй байгаагийн учир нь хэтэрхий хувиа бодсон эрх ашигаас болдог байхаа. Зориг агсан "эрх ашиг бол эхлээд УЛС ЭХ ОРНЫ, дараа нь НАМЫН, БҮЛГИЙН, дараа нь ХУВЬ ХҮНИЙ эрх ашиг гэж дараалалтай байх ёстой" гэж хэлж байсан. Энэ дараалал алдагдаад хамгийн түрүүнд өөрийнхөө явцуу эрх ашиг, дараа нь Нам бүлгийн цөөнхийн эрх ашиг, адаг сүүлд нь олон нийтийн буюу Улсын эрх ашиг тавигдаад байгааг гадаа гудамжны зам, барьсан барилга, сургууль соёл, ТВ-ийн мэдээнүүдээс харж болно.
-
Багшаа манайхан яагаад ярихаас цаашгүй байдаг юм бол.?
Энэ асуултыг хүмүүсээс асуухаар тус тусдаа их өөр өөр хариулт өгдөг боловч утга нь яг л ижилхэн байдаг. Зарим нэг нас нь явсан хүмүүс "Залуус та нар л хийж бүтээ" гэх юм. Харин залуучууд ах эгч нар "Нийгмийн" тухай яриад явчих юм бараг бид нар бол маш хэцүү нөхцөлд байсан одоо та нар хий гээд л ялгаагүй. Бүгдэд нь л боломж байдаг мөртлөө яагаад боломжоо ашигладаггүй БОЛОМЖОО ярьдаг нь их байдаг юм бол.? Энэ "Та нар л хийж бүтээ" гэдэг балиар үг хэзээ дуусах юм бол.?
Үнэндээ би ч гэсэн ярихаас цаашгүй :(
-
Саяхан 2045 онд Хятад улс Монголыг эзлэнэ гэж гарсан байх юм. (http://world.time.mn/content/36319.shtml) Хүмүүс үүнийг уншаад "Бүү давар, мөөрөөдцөн юм" гэж коммент бичиж шаре (facebbok) хийх юм. "Таны хувьд үүний талаар ямар бодолтой байна вэ?" магадагүй сенсаци байж ч болох юм. Гэхдээ нэг өдөр босоход Хятадын муж болчихсон байх вий гэж айх юм.
Их сургуулийн төлбөрийн талаар та ямар бодолтой явдаг вэ? Энд бас орчлон сургуулийн хүүхдүүд төлбөрөө нэмүүлэх гэж өргөдөл гаргасан байх юм. Та үүнийг уншаад үзээрэй. (http://uildverjilt.mn/medee-54819536519532.html)
-
сайн байна уу?
хүн болгон өөрийн гэсэн мөрөөдөл зорилготой байдаг гэхдээ яг түүндээ хүрсэн хүн цөөхөн байдаг юм шиг. Том юм мөрөөдөж байж л том амьдардаг гэдэг шүү дээ. Эрт дээр үед амьдарч байсан хүмүүсийн хувьд гэвэл хэн илүү сэтгэж том зорилготой нь түүнийхээ араас явж чадсан хүмүүс нь түүхэнд үлдсэн юм шиг.
одоо үед гэвэл дэндүү олон сатаарах зүйл ихтэй , тууштай явж чадсан л амжилтанд хүрж байна.
Юм хөгжихийн хэрээр бэлэн ч лэх сэтгэлгээтэй болоод байх шиг
энэ тухай таны бодол ?
та мөрөөдөлдөө хүрч чадсан уу? өөрөөр хэлвэл та давах ёстой даваагаа давсан уу?
-
сайн бна уу?
одоогийн энэ монгол улсын нийгэм ямархуу бгааг бүгд л мэдэж бгаа. Та бнга л хэлдэг анх тань дээр багаар ажиллаж бсан хүүхдүүд ийм бан гээд ярьдаг. Гэхдээ энэ асуулт тэрэнтэй нээх холбоотой биш. Өнөө үеийн залуус ч гэлтгүй ихэнх хүмүүс хvнлэг, єрєвч, тусч, уужим сэтгэл шударга зан гдэг юмыг мартаж бгаам шиг санагддаг энэ бүхий л зүйлс таны бодлоор яг тэрэнтэй холбоотой гээд хэлчих ганцхан үг байдаг уу?
-
saina bnuu bagshaa bi 2-5 iin munkhzul bn ta ochigdoriin seminar deer helj bsn mongol uls busad uls orong bodvol hamaagui hogjloor doroi gj tgvel mongol ulsiin bolovsroiin togtoltsoo busad uls orniig bodvol ymar ve sayhan jet gh angli helni surguuli camibridgeiin update hiisen bhad ulsiin bolood busad huviin ih dund baga surguuli tsaashlaad tsetserleg hurtel gadaadin surgaltiin arga barilig oruulj irj gadaadin bolovsroliin system surgalt seminar bainga hiih blson ene buhniig hamruulj hogjlooro doroi ch bolovsrolooroo yg ene zeregtsej bga hemeeh dugneltend hurj boloh ymuu esvel zugeer busad uls ornii bolovsrolin sytemiig copy dood bga ymuu ene tuhai tanii handah handlaga uze uzel sanaa yu bn ve ???
-
Содбаяр-т: Харин тиймээ. Бид яагаад арихаас цаашгүй вэ? гэхээр Бид өөрсдөө юу ч бүтээдэггүй хүмүүс. Манайд үйлдвэрлэл байдаггүй. Амаар ярьдаг худалдаа, ченж, улс төр, хоосон яриа л их байдаг. Үйлдвэрлэл гэдэг зүйл хүмүүсийг маш олон зүйлд сургадаг. Үйлдвэрлэлийн бэлэн байдал, Техник технологийн хөгжил, сахилга бат, боловсрол гээд маш олон зүйлд сургадаг. Бид сүүлийн 20 гаруй жил аж үйлдвэрлэл хөгжүүлсэнгүй.
Өскө-д: Хятадууд бид нарыг эзлэх биш бид Хятадуудад өөрсдөө эзлэгдээд байдаг. Эзлэн түрэмгийлэл гэдэг бол орчин үед эдийн засаг, оюун ухаан болчихсон шүү дээ. Эрээн хот ямар далайцтай хөгжив. Хятадууд манайд бүхий л бизнес хийж байна. Бид тэдэнд ийм боломж олгоод байна.
Их сургуулийн хувьд бид стандартаа баримтлах хэрэгтэй. Сайн стандарт өндөр өртөг шаардана. Төлбөр мааш бага байгаа. Нэмэх хэрэгтэй. Захын хуушуурны гуанз - Өндөр зэрэглэлийн Ресторанд хоол идэхтэй ялгаатай.
БатИдэр: Томоор мөрөөдөх хэрэгтэй. Мөрөөдөл хүршгүй хоосон зүйл байх ёсгүй. Мөрөөдөлдөө хүрсэн хүн байхгүй. Дараа нь хүсэл эрмэлүэл шунал гараад л байдаг. Ямар ч үед мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Миний мөрөөдөл 1,000,000 мод ургуулах. Мэдээж би ганцаараа ингэж мөрөөддөггүй. Ингэж мөрөөддөг олон залуусыг нэгтгэхийг хүсдэг. Та нар надтай найз болмоор бол Миний хөлөөвт элсээд бидэнтэй нэгдээрэй. Бид хамтдаа мөрөөддөг
Венус-т: Тиймээ аймшигтай зүйлүүд нийгэмд болдог. Гэхдээ өөдрөг байх хэрэгтэй. Энэ хорвоод сайн зүйл зөндөө л байгаа. Бүгдээрээ түүнийг бөөнөөрөө хамтаараа харж байх хэрэгтэй. Тиймээс та нар сургууль, байгаа орчиндоо сайнхан нөхөрлөл, хамт олон гаргахыг хичээвэл их сайхан. Үүнийг хамгийн түрүүнд мэндлэлтээс эхлээрэй. Нүдэндээ дулаахан инээмсэглэл тодруулаад чин сэтгэлээсээ мэндэлдэг хүмүүс их сайхан байдаг. КТМС-т орж ирэхэд тийм сайхан мэдрэмж бий болдог. БҮХ ЗҮЙЛ САЙХАН БОЛНОО. ТА НАРТ АСАР ИХ БОЛОМЖ БАЙНА
Мөнхзул-д: Манай улсын боловсролын тогтолцоо маш хангалтгүй байнаа. Аливаа улсын хөгжлийн чадварыг шалгаруулах олон хэлбэр байдаг. Энэ тухай 16-р лекцэнд энэ тухай яринаа. Боловсролын хөгжил манайд байлгүй яахав. Гэхдээ их удаан, хэтэрхий масс-ын болж байна. Товч хэлэхэд "20 сайн оюутан дээр 5 муу оюутан орж ирээд 25 сайн оюутан төгсдөг байсан бол одоо 20 муу оюутан дээр 5 сайн оюутан орж ирээд 25 муу оюутан гардаг" тогтолцоо байна. Ийм тогтолцоонд ямарч сайн систем, аргачлал нэвтрүүлээд үр дүнгүй. Тиймээс системээр нь, бүр багаас нь өөрчлөх хэрэгтэй.
-
o.mend bagshaa...tsagiin zow menejment gj yu gsen ug we? :)
-
sn bnuu bagshaa. ta bid nariig bie daaltaas bie daaltiin hoorond bitgii ywj bai gedeg shude, getel bid ene baidlaas yaj garah ystoim be? oyutan bolood tsag hugatsaa uneheer hurdan ungurch 7 honog nud irmehiin zuur l ursan unguruh yum. yg l neg urtuunuus nuguu urtuu ruu yaran guij bga met l bn shude ???
-
Хүн төрөлхтөн болон энэ дэлхий ертөнц огторгуй хаанаасаа юунаасаа бий болсийм бол?
сармагчинийг ч ,, харь гаригийнханыг ч ,,,, тэр бурханыг ч бүтээгч эзэн байх л ёстой. Зүгээр л хаа нэгтээгээс гараад ирчээгүй байлтай. Энэ ертөнц галактик хаанаас бий болов. Сансар огторгуй хязгааргүй орон зай хаанаасаа бүрэлдэв. Гол нь юм болгонд үүсэл гарал анхдагч гэж зүйл байх ёстой биз дээ?
-
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе!
За тэгхээр бас бус зүйлсийг хараад байхад одоогийн нийгэм ийм тийм тэр үед тийм байсан энэ үед ийм байна гэх мэтчилэн харьцуулдаг.Ёрнь нийгэм гэж юу юм бээ? Тэрийг бид өөрчлөх ёстой юмуу эсүүл өөрөө хувьсан өөрчлөгдөж байх ёстой зүйл үү?
2 дах асуултын хувьд : Таныг ажиглаад байхад юмыг арай өөр талаас нь харах дуртай хүн юм шиг санагдсан.Таныг ажлын туршлага ийм болгосон юмуу эсүүл та угаасаа өөр талаас нь хардаг уу?
-
Би заримдаа бага насандаа эргэн очиж илүү ухаалагаар амьдархыг хүсдэг.Хүн ирээдүйгээ мэдэж чадвал зөв амьдарч цаашлаад амжилтанд хүрэх нь мэдээж.Харин та багшаа бидний насан дээр байсан бол өөрийнхөө төлөө,харамсхааргүй амьдрахын тулд юу хийх байсан бэ?
-
D.PA12D507 Монгол улсын тухай Хятадын нэг нийтлэгч Монгол улсыг 2045-2050 онд эзлэн Хятадын колоончлолд оруулна гэсэн нийтлэл нэгэн хэвлэлд бичсэн байсан байна гэсэн та үүнтэй санал нийлхүү та ямар бодолтой байна хэрэв зээ тийм зүйл болвол манай үлс яаж хүлээж авах бол шаардлага тавьбал
-
Бид улам бэлэнчлэх сэтгэлгээтэй болж байна. Яаж энийг зогсоох вэ ? Та энэ талаар ямар бодолтой байна ?
-
Хишигдулам-д: Цагийн менежмент гэдэг бол deadline гэдэг үгийг яс махаараа ойлгодог хүнийг хэлдэг байх. Чухал болон чухал бус ажлаа ялгаж салгадаг ажлаа зөв зохицуулахыг. Одоо та нар их л чухал чухал ажил хийгээд байгаам шиг гүйлдээд л, бие даалт шалгалт шүүлэг гээд өчүүхэн ч завгүй хүмүүс байгаа. Гэхдээ энэ их олон завтай завгүй байдал хожим та нарт юу нь хэрэгтэй болохыг бодоод нэг үзээрэй.
Ариузаяа-д: Яг дээрхтэй адил зүйлийг үргэлжлүүлэх болов. Та нар бүх зүйлийг хийхийн төлөө явах албагүй гэж боддог. Хэрэгтэй бол миний хичээлийг хаяад гараад явах зоригтой байх хэрэгтэй. Бүх хичээл дээрээ сайн дүн авнаа гээд хичээгээд гүйх биш яг юунд дуртай гэдгээ мэдээд түүнийхээ төлөө, түүнийгээ жинхэнэ ХОББИгоо болгоод суралцах хэрэгтэй шүү дээ. Өөрийгөө, өөрийнхөө дуртай зүйлийг бодож тунгаа. Яг хэрэг дээрээ ОНЦ сурлагатангууд нийгмийг хөгжүүлдэггүй л байхгүй юу. Тиймээс та нар өөрийгөө чагнаж, өөрсдийгөө ямар зүйлийг хийхийн төлөө амьдрах вэ? гэдгээ бодож нэг үзээрэй.
Оюумаа-д: Эхний лекцэнд энэ тухай зөндөө ярьсан. Бүгдээрээ энэ зав зайгүй ажлаа түр хойшоо тавиад тэнгэр ширтээд Оюумаагийн энэ асуултанд хариулаад үзээрэй. Энэ асуултыг 8 настай балчираас 80 настай хөгшин ч хариулж, асууж чадна. Амьдралаас том гүн ухаан болохоор энэ талаар зөндөө ярихсан даа....
Зоогий-д: Хүн нийгмийн амьтан. Нийгэм нь ямар байна хүн тийм л байдаг. Манай нийгэм өнөөдөр ямар байгааг өнөөдөр бид гудамжинд явах хүмүүс, тэдний хэрүүл, инээдэм ханиадам, барьж байгуулсан зам, барилгаас харж болно. Бид жигтэйхэн үнэтэй машин унадаг атлаа тэр машин явдаг замаа барихдаа сэтгэл гаргадаггүй, бид гэрээ жигтэйхэн гоё засаж тохижуулдаг атлаа орцоо, гудамжаа, орчиноо сайхан, цэвэрхэн байлгаж чадахгүй. КТМС дотор зөндөө л маркетер, ухаантангууд байдаг атлаа сургуулийн гадна орчин аймшигийн цэг. Нийгмийн энэ сэтгэлгээг өөрчилбөл бидний орчин өөр болох байхаа.
-
2-р асуудлын хувьд. Надад аль аль нь нөлөөлсөн байх. Ялангуяа би Солонгост 6 жил сурахдаа "бид ийм байж болохгүй. Үүнийг өөрчлөх хэрэгтэй" гэж их хатуу бодсон. Төгсөж ирээд сургуульдаа шинэ зүйл хийнээ гэж их эрмэлзсэн. Маш олон, бүр мааш олон удаа хана мөргөж шантарсан. Тэгээд хувийн компанид ажилласан. Хичээлийн хажуугаар ажиллаад одоо 8 жил болж байна. Учиргүй баяжаагүй ч би нэг зүйлээр их баян болсон. Тэр нь "Миний хөлөөв"-хэн. Энэ зөвхөн Миний клуб ч биш над шиг маш олон залуус Миний клуб гэж бардам хэлж чадна. Би мөн та нарыг ч гэсэн манай клубт элсэн ороод оюутан насны он жилүүдээ сайхан дурсгалтай өнгөрүүлж олон найз нөхөдтэй, олон сайхан дурсамжтай болоосон гэж хүсэж байна. Бид мааш олон мод бүр 1 сая мод ургуулах их зорилготой. Хамтдаа мод тариад 7 жил болж байна. Би клубаараа бахархдаг. Солонгосоос ирээд хийсэн миний хамгийн үр дүнтэй ажил энэ байхаа гэж боддог.
-
Tanii bodloor amjiltiin hutuch gej yug heleh we
-
Сайн байна уу.Амжилтанд хүрэх алтан зарчимууд .Амжилтын нууцууд, амжилтанд хүрэх арга, хэрхэн СЕО болох вээ гээд л амжилтын тухай ном ер нь түлхүү уншдаг юм. Бүгд л өөр өөр өнцгөөс харсан боловч гол утга санаа нь "Мөрөөдөлдөө хүрэхийн тулд, Зорилгодоо хүрэхийн тулд зогсолтгүй мөрөөд" гэсэн нэг зүйлийг тайлбарласан байдаг юм шиг санагддаг юмаа . Таны хувьд мөрөөдөл гэж юу вэ? Мөрөөдөлийг тодорхойлвол?
-
Миний асуултанд та хариулахгүй юм уу тэ багшаа зааз би буруу юм асуусан юм шиг байна... тэ
-
Мөнхтөр-т: Харин тиймээ. Харамсахааргүй амьдарсан хүмүүс их цөөхөн. Бүгдээрээ ямар нэг алдаа гаргасан, буруу байдаг. Гэхдээ амьдралдаа их өөдрөг, сайн сайхан зүйлийг бодож, сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Хемингуей гэдэг алдартай зохиолч "Хамгийн сайхан цаг үе бол тэр хүний амьдарч байгаа цаг үе" гэж хэлсэн байдаг. Бид ийм муухай үед амьдарч байна бүгдийг үгүйсгээд байж болохгүй. Гэхдээ бас аялдан дагаад хүлцэнгүй байж болохгүй. Тиймээс хүний үгээр амьдарч болохгүй болохоор өөрийнхөө шийдлээр амьдрах хэрэгтэй. Би та нарын насан дээр очвол та нараас ялгарах юмгүй та нар шиг л байна ш дээ.
Ариунболд: Бэлэнчлэх сэтгэлгээ та нар өөрсдөө бий болгоод байгаагаас илүү бид нар та нарыг бэлэнчлэх сэтгэлгээнд сургаад байгаа юм. Төрөөс 70 өгчийгаа. Багшаас 70 авчийгаа яг л адилхан. Та нар бүгдээрээ 70 авах бэлэнчлэх сэтгэлгээтэй "боолууд" болчихож байна. Хаек гээд эрдэмтний Боолчлолд хүрэх зам" гэдэг зохиолыг уншаарай Бэлэнчлэх сэтгэлгээнээс хол байхыг хүсдэг хүмүүс нь шүү. Харин бэлэнчлэх сэтгэлгээнд дадсан хүмүүс нь дүн тавина, бие даалтаар шалгана гэвэл унших байхаа.
hw13d037, Мөнхбилгүүн нарт: Энэ асуулт хариулт ярилцлагыг сайн уншвал, бас мэтгэлцвэл АМЖИЛТЫН ХӨТӨЧ болж болох юм. Амжилт ХӨТӨЧ-өөр бий болох нь бараг байдаггүй. Өөрөө хүсэж мөрөөдөж, тэмүүлж бий болдог. Тэгээд тэр нь олон хүмүүст ХӨТӨЧ болох гэдэг ч хэрэгжих нь их цөөндөө
-
Итгэлийг яаж өнөөгийн нийгэмд бий болгохууу.
-
1) Sn bna uu? Ta muurand durtai yu? Mongolchuud yr ni muurand durgui yum shg sanagddag (ihenh ni). Ene ni yutai holbootoi yum boloo? Neg mongol zaluu muur zuusan nohoiniihoo zurgiig hiisen baisan. Zowhon am damjsan muur eznee uhehiig huleedeg geh met yrianaas iluu nudnees ni boldog yum shg sanagdsan shuu...Ta uunii talaar yu gej bodoj baina? Muurand durguichuudiin group hurtel baidag yum bainalee
2) Bas tanii Ariunzayagiin asuusan asuultand hariulsniig bodloo...Tanii zow shuu. Gewch bid hedii husewch bidnii ergen toirond bui darlaluud bidniig tiim zuil hiilgej chadahgui. Etseg eh onts aw gej darlana. Surguulid onts awahiin tuld durgui hicheelde onts awah ystoi. Ajild orohod ch onts awj bj sn ajild orno shuu dee. Yr n ingeed uzehed humuus bid bugd l darlalan dund amidardag bololtoi. Bi 2 honogin omno asuult ywuulsan. Say haigaad olsongue...Tgeed odoo ahij ywuulj baina. Asuult ywuulahgui bol muu awna. Ene bas l darlal shuu k
-
Bid zarimda haanas ehelsen, anh ymar baisna martatsgaachih yum. Bagsh tanii bodloor?
Odogin ohid eej shige hool hiij chadahgui yum baij aawasa iluu arhi daadah yum.. Yagaad we? Gehde medeej minii mongoliin buh ohiduud bish l de diilenh ni!!!
-
би уг нь юм бичээд тээ багш тэгсэн тоохгүй тээ
-
Болорзаяа-д: Итгэл нийгэмд байгаа. Нийгэмд бүгдээрээ хууль ёсоо биелүүлдэг болчихвол ИТГЭЛЦЭЛ бий болноо. Итгэлцэл хаана ч байх хэрэгтэй. Түүнийг хууль ёс сахин хамгаална.
Хандаа-д: Мууранда дургүй л дээ. Дургүй гээд муурыг үгүйсгээд байж болохгүй. Монголчуудын уламжлалт сэтгэлгээ юмуу даа. Гэхдээ муурыг энерги хуримтлуулдаг амьтан, гэрийн хамгийн ая тухтай газар байдаг, тав тух бий болгодог гэсэн болохоор муур гэрт байхад хэрэгтэй гэдэг юм байна лаа. Бага байхдаа муурын зулзага байшингийн дээвэр дээрээс хайж олоод Орос багшдаа бэлэглэж байсан дурсамжаар миний Муурны тухай мэдлэг дуусдаг.
Ариунзаяагийн үзэл бодол, та нарын сэтгэгдэл өмнөх оюутнуудын үзэл бодлууд их адилхан. Чөлөөт үзэл бодлын комментуудыг зав гаргаад уншаарай. Энэ форум маш олон үеийн оюутнуудын үзэл бодол байдаг. Та нарт хэрэгтэй мэдээлэл нилээд байгаа шүү.
-
Энхтөгс-т: Та нар ч бид ч, би ч бүгдээрээ ямар нэг цэгээс эхэлсэн. Энэ эхлэлийн цэг тасралтгүй шулуунаар үргэлжлээд яваад байна. Энэ тухайн хүндээ их урт зам байдаг болохоор мартагдах, өөрчлөгдөх үе байлгүй яахав. Гэхдээ энэ чиний асуусан зүйлийг зөв ойлгож хариулсан уу?
Одоогийн охид, Ер нь залуучуудын хүмүүжил, сэтгэхүйг зааж зааварлаж болохгүй. Тэдний үе тэдэндээ л сайхан. Гэхдээ тэд өөрсдийгөө бусад улс орны үе тэнгийнхэнтэй харьцуулах хэрэгтэй. Орос, Хятад, Япон, Солонгос гээд олон орны залуус юу хүсэж мөрөөддөг, яаж биеэ авч явдаг гээд маш олон зүйлээр өөрсдийгөө харьцуулах хэрэгтэй. Тэгээд дараа нь өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй. Залууст нтр гээд лекц уншиж байснаас нэг гайгүй дундаж улсын их сургуулиар дагуулж яваад, үе тэнгийнхэнтэй нь ярилцуулчихвал өөрсдөдөө их сайн дүгнэлт хийх байхдаа гэж боддын
-
Золушка-д: Би Золоо-д гэж байгаад хариулсан ш дээ. Өскөтэй адилхан асуулт асуусан байсан шүү дээ. Би бүгдтэй, мөн чамтай ч сайхан ярилцсан гэж бодож байна
ЗА ИНГЭЭД АСУУЛТ АСУУЖ НАДТАЙ ЯРИЛЦСАН БҮХ НАЙЗУУДДАА БАЯРЛАЛАА. ЭНЭ ӨРӨӨНД БОЛСОН САЙХАН ЯРИЛЦЛАГА БОЛЛОО ГЭЖ БОДОЖ БАЙНА.
ЯРИЛЦЛАГАА ИНГЭЭД ДУУСГАЯ ДАА.