МинийКлубын самбар

Ойн цоорхой => HR management => : Civilian77 2013.02.08 03:39

: 2дох лекц болон семнарын сэтгэгдэл
: Civilian77 2013.02.08 03:39
Сайна байцгаана уу ?
Энэ миний хичээлийн талаарх 2 дахь сэтгэгдэл юм. Таны яриаг сонсоод байхад ёстой нээрээ үлгэр сонсоод байгаам шиг санагдах юмаа :) эртний сургааль үлгэр шиг л. Харин энэ сургааль үлгэрийг эртхэн сонсож байгаадаа дотроо баярлаж л суулаа.Таны амьдралтай холбож бодитой мэдээлэл дээр тулгуурлаж ярьдаг чинь надад их наалдацтай санагдаад байгаа ийм ч байдлаар багш нарыг хичээлээ зааж байгаасаа гэж амьхандаа боддог байсан л даа.Манай багш нар чинь тэгээл нэг Робот шиг нэгэн хэвийн хэцүү бдаг тэрнээс өөр арга барилтай багштай таарсандаа таатай байгаа  :)..Намайг худлаа хошигруулж байна дээ гэж зарим нь бодож магад өөрсдөөрөө л таалан болгоо ;D
Өнөөдөрийн сэдэв надаа бас л таалагдлаа Байгууллага гэж юу вэ? мөн HR талаарх гээд л хэрэгтэй зүйлийг мааш их ярьж өгсөн.Гэхдээ энэ талаар бүрэн ойлголт авч чадаагүй чихний хажуугаар гарсан зүйлүүд байгаа л байх.Харин үлдсэн цагуудад энэ бүгдийг ойлгохын төлөө хичээнэ ээ ;)
Таньд болоод оюутан нөхөддөө амжилт...мөн Сайхан шинэлээрэй  ;)
: Re: 2дох лекц болон семнарын сэтгэгдэл
: serdaram 2013.02.08 10:54
Баярлалаа. Хойшдоо яг юун дээр анхаарч байхыг бас хэлж байгаарай.
Лекцийн хувьд практик талын мэдээлэл надад их байгаа. Хамгийн гол нь та нар нэгэнт бичихгүй болохоор АСУУХ, ОЙЛГОМЖГҮЙ, ЭРГЭЛЗЭЭТЭЙ ЗҮЙЛ-үүдээ тэмдэглэж байгаад Семинар дээр ярилцаж байхаар тооцоолсон.
Одоо дандаа лекц ороод байгаа. Цагаан сарын дараагаар семинар дээрээ баг болгоод ажиллана даа. Цагаан сар гээд бүгд сэтгэл зүй, ходоод гэдэс, мөнгө санхүүгийн бэлтгэл дээр байна.
БҮГДЭЭРЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ
: Re: 2дох лекц болон семнарын сэтгэгдэл
: Rainfall 2013.02.08 20:58
1р лекцийг бодвол арай нойрны байлаа гэхдээ нойрны биш гээд заавал онигоо нтр сонсох гээгүй шүү ер нь таны хичээлээс аль болох өргөн мэдлэгийн хүрээтэй амьдрал дээр юу нь хэрэгждэг юу нь хэрэгжиж өгдөггүй зэргийг эртнээс мэдэж авж байгаа дажгүй л санагдлаа за сайхан шинэлцгээгээрэй залуусаа.
: Re: 2дох лекц болон семнарын сэтгэгдэл
: DGMVEEJ, 2013.02.09 17:11
Багшийн ордог арга барил минийхаар бол яг зөв арга гэж бодож байна Яг лекцийн цагаараа Сэдэвийнхаа тухай Case авж ихэвчлэн ярьдаг нь хурдан ойлгоход их амар гэж бодож байна Хэрэв онолыг нь бичүүлээд байдаг байсан бол юу юм болоо гэж бодоо л суух байсан байх да . Хэрвээ би багшийн хэлсэн ярьсан зүйлийг ойлгоогүй бол Дараа нь Тарааж өгсөн Материалаа л харчихна Их амархан Шүү Дээ :D
: Re: 2дох лекц болон семнарын сэтгэгдэл
: AnhaaMufc 2013.02.09 20:49
1-р лекцтэй харьцуулахад арай нойрны байсан бас лекцийн дундуур хийдэг идэвхжүүлэлт чинь арай бага байлаа. Лекцийн хувьд гэвэл байгууллагын талаар их хэрэгтэй мэдээлэл өгхийн зэрэгцээ илүү олон чухал мэдээлэл өгсөн . Бусад багшийн хичээлийн арга барилаас шал өөр мөртлөө их таалагдаж байна . Үргэлжлүүлээд байгаарай багшаа амжилт !
: Re: 2дох лекц болон семнарын сэтгэгдэл
: Батцэнгэл 2013.02.10 20:56
Заа лекц семинарынхын минь сайран битүүлээд, маргааш сайхан шинэлцгээгээрэй!!! Valentine-aaр уулзацгаая :p
: Re: 2дох лекц болон семнарын сэтгэгдэл
: oogoo12345 2013.03.21 17:12
onoodriin lekts uneheer sonirholtoi blaa bagshaa baiguulaggiin tsalin holsnii talaar hezee ch martagdahaargui oilgoj awlaaa ondor tsalin awdag humuus ter hemjeegeer oortoo horongo oruulalt hiij bdg uchraas oyutan bid ch gsn ene 4 jil ihiiig surch medehiin toloo hicheetsgeey
: Re: 2дох лекц болон семнарын сэтгэгдэл
: uyangaa na3 2013.03.23 00:00
сайн байцгаана уу?
ажилд орох ярилцлагыг хэрхэн өгдөг тухай багийнхантайгаа хамтарч гүйцэтгэсэн.
ярилцлагад бэлдэнэ гэдэг нь маш чухал. ажилд орж буй хүмүүс ярилцлагад төдийлөн анхаарлаа хандуулдаггүй.  ярилцлагад орохдоо хувцаслалт, өөрийн имиж, дүр төрхдөө хүртэл сайн анхаарна. мөн байгууллагын талаар урьдчилан судалсан байх шаардлагатай. асуултанд хэрхэн зөв хариулах зэрэгт сайн бэлдсэн байвал ажил олгогчийн сэтгэлд нийцэх болно.
манай багийн хувьд семинар дээрээ  дээрх зүйлүүдийг сайн гаргаж өгч чадаагүй нь дутагдалтай байсан.
энэхүү семинараа элдэж байхдаа би ажилд орох ярилцлага өгвөл юу нь дээр сайн анхаарах вэ гэдгээ ойлгосон. ярилцлага хамгийн чухал үе юм. учир нь байгууллагын хүний нөөцийн менежер тантай ярилцаж байх үед таны үг хэл, харц, биеийн хөдөлгөөнийг маш ажигладаг учир ярилцлагад орохын өмнө яриагаа сайн бэлдэх нь чухал юм. бэлдэхдээ хэн нэгэнтэй ярилцах эсвэл толинд харж бэлтгэл хийж болно.