МинийКлубын самбар

Ойн цоорхой => Семинарын тухай => : serdaram 2012.11.01 16:00

: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: serdaram 2012.11.01 16:00
ЭНЭ 7 ХОНОГИЙН ЁГТ ҮЛГЭРИЙГ ЭХЛҮҮЛСЭН БАЙНА.
1. ЗААВАЛ МОНГОЛ ҮСГЭЭР БИЧИХ.
2. ЭНД ЗӨВХӨН ЁГТ ҮЛГЭР ОРУУЛНА. ЭЛДЭВ БИЧЛЭГ ОРУУЛАХГҮЙ.
3. ХАМТАРЧ ОРОЛЦОЖ БОЛНО НЭГ УДААГИЙН БИЧЛЭГТ 2 ХҮНИЙГ  Л ТООЦНО.
4. ЯВЦЫН ДҮНД НӨЛӨӨЛНӨ.
5. МААЗАРЧ, БУСДЫГАА ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ

Эрт дээр үед хөх Азийн цээжнээс Алс дорнодыг хүртэл хөгжил дэвшлийг дэлгэрүүлсэн Хархорум нийслэлтэй үлгэрийн гэмээр ИХ МОНГОЛ улс оршин тогтнодог байжээ. ИХ МОНГОЛ УЛС нь сэр сэр салхитай, бур бур бороотой, даарах хүйтэнгүй, халууцах халуунгүй, Настан буурлууд жаргасан, Нялхас багачууд хайрлагдагдсан, Идэр залуус эрчлэгдсэн, Эмс охид нь шагшигдсан Аз жаргалаар дүүрсэн, Хөл нь хөсөр, Гар нь газар амар жимэр жаргасан сайхан улс байсныг дэлхийн олон улсууд айн бишрээд, Үг дуугий нь дагаж, үйл хэргийг биелүүлж, үймээн шуугиан гаргалгүй оршин сууж олон жилийг үджээ.
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: Uugantulga 2012.11.01 22:37
Хархорум хот нь дуу хуур цангинасан хөгжим бүжиг эгшиглэсэн алт мөнгөн хана туургатай айж шагширмаар сайхан хот байж гэнэ. Хотын төв ордонд нь нялх багаас авахуулаад эр цэрэг, эрдэмт мэргэд, ухаант хатад чуулан ордоны хойморт сүр жавхлант Хаан сэнтийдээ залрана.
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: даваасүрэн 2012.11.02 23:04
Дөнгөж дэргэдхэн Хан хөвүүд суусан нь хааныг улам хүчирхэг агаад цоглог харагдуулах аж.,,Олон жил тайван амгалан амьдарсан хаан ойрын үед нэг л уйтгарлах болж,тэгээд нэгэн бороотой өдөр хан хөвүүдээ харан суухдаа ийнхүү хөгжилтэй зүйлийг боджээ:
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: Azul 2012.11.04 14:39
"Нэгэнт миний ууган хүү Гүюг гар нь ганзаганд хөл нь дөрөөнд хүрсэн тул эхнэр авах цаг нь болжээ." гэж бодон суутал хажуу сэнтийд заларч байсан Дөргэнэ хатан хааны бодлыг мэдсэн мэт "Гүюгт хань ижил олж өгөх цаг иржээ" гэвэл Өгөдэй хаан урамшин баясаж санаа нийлэв. Ингээд маргааш нь
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: TQR 2012.11.04 20:58
Маргааш facebook.ээс чинь хайж байгаад дажгүй охинтой танилцуулж өгөе гэж Өгөдэй ах нь хэллээ. Тэгээд маргааш нь өдөржингөө note.өө тэд ухжээ. Хайж хайж татлаа түтлээгүй, язгууртний удамтай, цас шиг цагаан арьстай, цус шиг улаан хацартай, нас нь ч ойролцоо 1 охин олжээ. Даан ч тэр охин холийн хол газарт луугаар мануулсан харанхуй цайзд хоригдож байдаг гэнэ.
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: baasansuren 2012.11.04 22:17
аав нь шүү. Ингээд Гүег лууг дарж цайзад хоригдож буй үзэсгэлэнт гүнжээ өөрийн болгохоор алсын аянд мордохоор болж ид хав, бие бялдраараа улс түмэндээ төдийгүй харь газар дуурсагдсан агуу баатар жанжидыг цуглуулан алсын аянл гарчээ.
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: Tegshjargal 2012.11.05 00:45
Үзэсгэлэнт гүнжээ аврахын тулд аян замдаа асар их бэрхшээлтэй учиржээ.
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: Xorloko 2012.11.05 00:54
Гэсэн ч тэр шантралгүй цааш яавсаар л байв. Гэтэл нэгэн өдөр
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: noloroo 2012.11.05 13:52
Явж байгаад маш их өргөн  нууртай тааралдаж гэнэ. Харин тэр хавид нь хүн амьтангүй эзгүй зэлүүд газар тул бодож бодож нуурыг гатлах уу эсвэл тойрж гарах  уу гэж бодож гэнэ. Гэтэл хамт явж байсан хүмүүс нь завь хийж гатлая гэжээ. Гүыүг  үүнийг нь зөвшөөрж  гатлахаар болжээ. Тэгээд тэд тэндээ жаахан саатаж байгаад  завь хийж нууран тавиад сэлүүрдэж байтал  хар аадар бороо ороод завь нь хөмрөхгээд байжээ.
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: Azul 2012.11.05 21:09
Яг хөмөрдгийн даваан дээр нэгэн лонх олжээ. Лонхыг нээж үзвэл нэг бирд гарч ирэв.
Бирд: -Алладин!! гээд Гүюгийг тэвэрч авахад Гүюг өөр хүнтэй андуурсныг нь тайлбарлаж гэнэ. Бирд харин лонхонд түгжигдээд байхад нь гаргаж өгсөнд баярлан:
- Би чиний 3н хүслийг биелүүлэе гэв. Гүюг нэг их бодсон ч үгүй шууд гүнж дээр аваачиж өгөхийг хүсэв. Гүнжийн өрөөнд ингэж нэг очтол гүнж нь нэг л хачин байв. Тэр...
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: даваасүрэн 2012.11.05 21:56
язгууртний удамтай, цас шиг цагаан арьстай, цус шиг улаан хацартай, нас нь ч ойролцоо хэрнээ Арай дэндүү том хамартай байж гэнэ..Гүюг бодохдоо царайны сайхнаар цай сүлэхгүй ч энэ ч арай дэнднээ Халх нутагаас ханиа олноо хэмээн буцаж гэнэ,,нутагдаа ирээд Өгөдэй ахдаа хэлж гэнэ,,за ёстой уучлаарай ахынхаа эхнэрийг аврах шахлаа,,та өөрөө эхнэрээ авар...би өөрийн facebook.ээс Огул Хаймиш гэдэг дажгүй хүүхэн олсон..маргааш очиж богтолж авна гэхэд Өгөдэй:
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: Azul 2012.11.05 22:12
"Ойрадын Худуга бэхийн охин Огул Хаймиш ч уул шугамандаа хатан ухаантай дажгүй л охин. Маргааш хоёул хамт явъя" гээд явахаар болжээ. Гэтэл Жадаран аймгийн нэгэн хархүү мөн Огул Хаймишийг гуйхаар яваад 2 хонож буй сурагтай. Хар хорумаас даруй хөдөлсөн ч нэгэнт түрүүлж очиж амжихгүй тул ийм арга сэджээ.
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: Гончигсүрэн 2012.11.05 22:20
Хүн явуулж замд нь саад хий хэмээн барлагуудда зарлига болгов........ Барлагуудда санаагаа ийнхүү хэлжээ
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: TQR 2012.11.05 23:27
Хайрийг минь булаасан Огул Хаймиш.д минь
Хамаагүй айлийн хүн харц унагалаа
Хурдан түргэн явж тэр хөвгүүний
Хандийг нь хага дартугай
Зүрхийг минь булаасан Огул Хаймиш.д минь
Зүг буруу хүн харц унагалаа
Жадараны тэр хөвгүүнийг
Жанцилдан барьж авчирсугай хэмээжээ.
Ингэж тэр хөвгүүнийг замд нь саад хийгээд. Өөрөө дөт замаар Огул Хаймиш.руугаа морджээ.
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: Xorloko 2012.11.06 01:03
3 өдөр эцэж  цуцалтгүй давхисаны эцэст Огул Хаймиш дээр очин түүнийг богтолж авж явна эхнэрээ болгов. Гэтэл Жадаран аймгийн хархүү Огул Хаймиш.ийг Гүюг.ийн эхнэр болсоныг мэдэн газар тэнгэрийг доргитол уурлан ийнхүү шийдвэр гаргажээ.
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: Uugantulga 2012.11.06 12:31
би тэр муу гүюгийг... гэж байтал адуу янцгаах дуунаар гүюг  гэнт сэрж зүүд байсныг мэдээд тайвширч уртаар санаа алдаад ийнхүү бодож сууна:
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: A.Enkhbulgan 2012.11.06 15:57
Ийм ч муухай зүүд байх ч гэждээ хэмээн бодон эргэн унтлаа Өглөө сэрээд идээ ундаагаа зооголчихоод facebook ee шалгахаар ороход нь Эмили Минаж гэсэн охиноос мсж иржээ ороод үзтэл "Өөртэй чинь танилцаж болох уу? дугаараа өгөөч " гэсэн байв
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: Tegshjargal 2012.11.06 19:33
Тэгэхээр нь Гүюг Огул Хаймиш бол миний цорын ганц хайр минь мөн. Тийм болохоор дугаараа өгмөөргүй байна гэж хэлэв. Танилцмааргүй ч байна, яагаад гэвэл би үнэнч эр хүн гэж хариу өгч гэнээ.
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: haliun 2012.11.06 20:16
гэтэл интернэт нь тасраад бичсэн захиа нь явсангүй гэнээ. Гүюгт гэнэт нэгэн сайхан санаа төрөв
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: tina.m 2012.11.06 21:54
Өөрийн дурлалт эмэгтэй Огул Хаймиш.тайгаа facebook chat.р харьцдаг болсноор түүнд өөрийгөө таниулж сэтгэлийг нь татаж болох юм байна шүү дээ. Ингээд тэр юу гэж бичихээ бодлоо... бодож бодож..
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: Tegshjargal 2012.11.06 22:16
Эхлээд бүх зурагнууд дээр нь лайк дарж анхаарлын татий. Аажмаар коммэнт үлдээж найрч эхлэе гэж бодол болон суутал гэнэт огт хүний санаанд ормооргүй зүйл болж Огул Хаймишын файсбоок чатаас мэссэж ирж гэнэ.
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: TQR 2012.11.06 23:48
-"Чи яасан ядаргаатай юм бэ? Миний facebook-ийг манаж байдаг юм уу?" гэсэн мэссэж ирэхэд.

Дурласан билээ чамдаа би чинь
Дугарах үгийг минь сонсооч чи минь
Хайрласан билээ чамайгаа би чинь
Хэлэх үгийг минь сонсооч чи минь гэжээ.

Хэний хэн гээч
Хүлэг баатар билээ чи?
Хэлэх үг байвал
Хурдан түргэн өгүүл гэсэн хариу иржээ.

Сэтгэлийг минь татсан
Сэргэлэн охин билээ чи
Хайрийг минь татсан
Хөөрхөн охин билээ чи
Дурласан намайг ойлгооч
Дундрах сэтгэлийг минь дүүргээч
Гэгээн хайрийг минь аваач
Гэргий минь болж надад ирээч гэж гуйхад. Огул Хаймиш:
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: Ariya 2012.11.07 00:44
Хүлэг баатар минь, хүлэг баатар минь гурван хуслийг минь биелүүлж өгвөл үг дуугүй гэргий чинь болъё гэжээ.
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: Xorloko 2012.11.07 00:53
Гэхэд Гүюг: хайрыг минь татсан Огул Хаймиш чи минь юу ч хүссэн Гүюг миний бие тэр хүслийг тань биелүүлэхэд бэлэн байна 3н хүслээ хэлэх тун гэж Огул Хаймиш.д хариу илгээв.
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: otgonchimeg 2012.11.07 00:57
эхний хүсэл минь: Огул Хаймиш би бээр хаан таньдаа хүү төрүүлж өгвөөс төрсөн цагаас нь угсааа залгамжлагч хэмээн даяар монголоор тамгалсугай.
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: miga 2012.11.07 18:11
2rt: nadad hairtail ym bol uns gje
   
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: Tugoldor.T 2012.11.07 18:15
3дахь хүсэл минь таниас өөр намайг гэргий болгох хүсэлтэй  хаан ч байсан бүү үлдээ ! өөрийн хүчээр заавал устга гэх нь тэр
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: tina.m 2012.11.07 19:13
Гүюгт энэ 3хүсэл инээдтэй санагдах шиг болж, энэ бүхнийг таныг хүсээгүй байсан ч Гүюг миний бие өөрөө биелүүлэх байсан юм гэж хариулжээ. Ийнхүү Огул Хаймишыгаа өөрийн гэргий болгон авав. Харин ирээдүй бол юу ч болж болзошгүй оньсого шиг зүйл билээ.
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: даваасүрэн 2012.11.07 20:09
гэж үлгэрч хэлж дуусах мөчид дараагийн хааны тухай нэгэн хүү ярьж эхлэв..Мөнх хаан хаан ширээнд сууснаар...
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: jaamaa_6162 2012.11.07 20:24
hurim nair daillaga tsaillaga boljee
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: haliun 2012.11.07 20:59
өглөө нь Мөнх хаан биеээ дааж чадхааргүй их ядарсан байв. Тэгээд тэрээр барлагуудда дуудан ийнхүү хэлэв
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: otgonchimeg 2012.11.07 21:03
Өчигдөр юу болсоныг бүгдийг өчтүгэй хэмээн барлагууддаа хэлэв. Гэтэл барлагууд нь ийнхүү өчивөө........
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: U_uuriintuya 2012.11.07 22:16
Хаан та Гүюгийн хуриманд уригдаж очоод Монгол түмнийг доргитол найрлан ууж цэнгэсэн бүлгээ.
Эцэст нь та хэтэрхий чилээрхэн Гүюгтэй хүчээ үзэн барилдая дийлсэн нь энэ Монгол улсаа захиран сууж шинэ шинэ газрыг дайлаар мордож өвөг Чингисийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн Монгол гэдэг нэрийг сонссон харийн гүрнүүд үтэр түргэн бууж өгөх болно хэмээн Гүюгтэй барилдаж барилдах болгондоо хулаар нь сархад зооглож 3 өдөр, 3 шөнө барилдсаны эцэст та хоёр нам согтон бие биенээ налан зогсоогоорой 9 шөнө 9 өдөр унтсаны дараа . . .   
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: A.Enkhbulgan 2012.11.07 22:24
Та хэр хүчтэй шилийн сайн эр гэдэгээ харуулана хэмээн 3 толгойтой луутай тулалдсан......
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: U_uuriintuya 2012.11.07 22:28
гэж зүүдлэн орилж сэрсэн бүлгээ
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: tina.m 2012.11.07 23:45
Нээрээ тэгж зүүдлээд сэрсэн юм байна. 9өдөр 9шөнө унтах хооронд минь улс оронд минь ямар нэгэн онцлох зүйл юу болов? Гэхэд..
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: otgonchimeg 2012.11.07 23:55
Гоо хатан чинь ганцаардан туниад сүйд хаантан минь ээ.Мөн улс ороны үйл хэргийг мэргэд түшмэд шийдэж яадалгүй хаантан таныг хүлээн чилээрхэв ээ гэхэд хаантан
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: jaamaa_6162 2012.11.08 00:01
Хатан минь гомдож .Түшмэд минь чилээрхэж болно харин төр улсын минь үйл хэрэг зогсох нь юу вэ хэмээн хаантан уурсаваас мэргэд түшмэд ийн хариу өчив өө ..............
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: Ariya 2012.11.08 00:09
Хаантан минь, хаантан минь өршөөн соёрх хаан таны зөвшөөрөлгүй шийдвэр гаргаж бид үл чадах болой хэмээвэл
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: otgonchimeg 2012.11.08 00:14
Хаантан гэмээ ухаар ч найр наадам зугаа цэнгэлээс болж хүн ард улс гэрээ умартаснаас болж хөл толгой нь мэдэгдэхгүй болсон төрийн хэргээ шийдэж суухдаа ийнхүү бодов
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: jaamaa_6162 2012.11.08 00:27
Дахиж хэзээж сархадад шуналгүй улс орныхоо үйл хэргийг удирдана би бол хаан хүн хэмээн омогшив
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: U_uuriintuya 2012.11.08 00:31
тэгээд нэгэн хууль гаргахаар шийджээ
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: haliun 2012.11.08 00:37
Хууль гаргахаасаа өмнө тэрээр өөрийн тусалхуудтайгаа ярилцан санал бодлоо солилцжээ.
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: END 2012.11.08 01:30
Ц. Цэлмэг : Туслахууд болон, түшмэдүүд улс оронд болж бүтэхгүй зүйлсийг илэн далангүй ярилцаснаар түүний эсрэг гайхалтай зохицсон хууль хаан гаргаж чадсан юмсанжээ.
: Re: ПҮРЭВ гараг. 4-р цаг 404-ийн ҮЛГЭР
: END 2012.11.08 01:43
 Ийнхүү Азийн цээжнээс Алс дорнодыг хүртэл хөгжил дэвшлийг дэлгэрүүлсэн  ИХ МОНГОЛ улс Мөнх хааны удирдлага дор урдын адил амар жимэр оршин тогтнож, Гүег өөрийн хатан Огул Хаймиштэй өнөр өтгөн сайхан гэр бүл болон уяхан замбуу тивийн наран дор аз жаргалтайяа амьдарч үлгэр ийнхүү жаргавай...

Хүү энэхүү бяцхан үлгэрээ ярьж дуусаад өгүүлрүүн :

Өвгөн үлгэрчийн ярисан Гүег болон Огул Хаймишын тухай үлгэр нь бид бүгдэд өөрийн жинхэнэ хайр сэтгэлээ олоод түүнийхөө төлөө эцэш, цуцашгүй ялангуяа хувирашгүй үнэнч сэтгэлээр тэмцэж чадваас амжилтанд хүрдэг гэдгийг,

Миний ярисан үлгэр бол хичнээн сайхан найр наадам, баяр цэнгэлтэй зүйл болж байсан ч олны өмнө хариуцлага хүлээсэн хүн өөрийн биелүүлэх үүргийг умартаж үл болох тухай сургамжилж байна.
 Ер ч нь үлгэр бол бид бүгдэд үргэлж цаад утгандаа сургамж хайрлаж байдаг гэж тэр оройн сайхан болоод хөгжилтэй, сургамжтай  үлгэрүүдэд автан  анир чимээгүйд сууж байсан бүгдэд хэлсжээ.

Үдшийн цаг, өнөр гэр бүл, нам гүм, ухаарлын харцанд ойх лааны дөл..