МинийКлубын самбар
Ойн цоорхой => Семинарын тухай => : serdaram 2012.11.01 15:59
-
ЭНЭ 7 ХОНОГИЙН ЁГТ ҮЛГЭРИЙГ ЭХЛҮҮЛСЭН БАЙНА.
1. ЗААВАЛ МОНГОЛ ҮСГЭЭР БИЧИХ.
2. ЭНД ЗӨВХӨН ЁГТ ҮЛГЭР ОРУУЛНА. ЭЛДЭВ БИЧЛЭГ ОРУУЛАХГҮЙ.
3. ХАМТАРЧ ОРОЛЦОЖ БОЛНО НЭГ УДААГИЙН БИЧЛЭГТ 2 ХҮНИЙГ Л ТООЦНО.
4. ЯВЦЫН ДҮНД НӨЛӨӨЛНӨ.
5. МААЗАРЧ, БУСДЫГАА ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ
Эрт дээр үед хөх Азийн цээжнээс Алс дорнодыг хүртэл хөгжил дэвшлийг дэлгэрүүлсэн Хархорум нийслэлтэй үлгэрийн гэмээр ИХ МОНГОЛ улс оршин тогтнодог байжээ. ИХ МОНГОЛ УЛС нь сэр сэр салхитай, бур бур бороотой, даарах хүйтэнгүй, халууцах халуунгүй, Настан буурлууд жаргасан, Нялхас багачууд хайрлагдагдсан, Идэр залуус эрчлэгдсэн, Эмс охид нь шагшигдсан Аз жаргалаар дүүрсэн, Хөл нь хөсөр, Гар нь газар амар жимэр жаргасан сайхан улс байсныг дэлхийн олон улсууд айн бишрээд, Үг дуугий нь дагаж, үйл хэргийг биелүүлж, үймээн шуугиан гаргалгүй оршин сууж олон жилийг үджээ.
-
Олон жил өнгөрч амар тайван амьдарч байсан Их Монгол улсад гай барцад тохиолдон удирдан залж байсан эзэн Чингис хаан нас барав.
-
Түүнийг нас барснаас хойш , Хар хорум хотоос холгүйхэн орших нэгэн ядуу малчны гэрт нэгэн хүү төржэй. Тэр хүү нүдэндээ галтай нүүрэндээ цогтой жинхэн баатар эрийн шинжийг агуулсан хүү байжэй.
-
Тэрхүү улмаар өсөж томроод Их Монгол улсыг сайн сайхан болгож ирээдүйн их гүрэн болгох хувъ заяа байсан аж.
-
Гэтэл тэрхүү эцэг эхээсээ хаягдан төөрч улмаар нэгэн ядуу айлд очжээ
-
Хүүг төрсөн шөнө Хархорумаас холгүйхэн нэгэн газарт гэв гэнэтхэн аянга цахилгаан нижигнэн хурц гэрэл цацарч их дуу чимээ гарав. Гэрэл цахилгаан чимээ шуугиан намжсаны дараа хээр талд нэгэн нүцгэн эр завилан суух ажгуу. Хүүг устгуулахаар ирээдүйгээс илгээсэн робот ирсэн нь тэр байлаа.
-
Тэр робот нь ирэдүйн Xятад улсаас ирсэн богоод..
-
цорын ганц SC2200 загварын робот юм. (Separatist China үгийн товчлол, 2200 оноос ирсэн) SC2200 нь олон зуун жилийн турш Их монголын эрхшээлд байсан Хятадын Өөртөө Засах Ороны салан тусгаарлагч нууц бүлэглэлийн олон жилийн судалгаа туршилтын үр дүнд бүтсэн хамгийн сүүлийн үеийн робот байлаа.
-
Хүүгийн алдрыг Эсэнбэрх хэмээх ажгуу. Эсэнбэрхийг мэндлэхээс 3 сарын өмнө эцгийнх нь өргөөд үл таних бөө заларчээ. Бөө Эсэнбэрхийг бага балчир насандаа албин чөтгөрийн гарт хорлогдоно хэмээгээд хэрэв ирэх аюулыг гэтэлж чадваас идэр залуу насандаа Их Монгол гүрэний эзэн хааны итгэлт анд хийгээд суут жанжин болох жамтай гэв.
-
Иймийн учир Эсэнбэрхийн эцэг эх бөөгийн өгүүлсэн албин чөтгөрийг төөрөгдүүлэхийн тулд хүүгээ төрсөн даруйд ядуу айлд өргүүлсэн нь тэр байлаа. SC2200 эл учрыг үл мэдэх тул зааврын дагуу Эсэнбэрхийн гэрийн зүг хөдлөв. Явах замдаа адуугаа манан хонож буй адуучин эртэй зүүрмэглэн хэвтэхэд нь таарчээ. SC2200 баруун гараа илд болгон хувиргаж адуучин эрийн толгойг тас цавчин хөнөөгөөд дээл хувцасыг авч өмсөв. Үүр цайхын алдад SC2200 Эсэнбэрхийн төрүүлсэн эцэг эхийн гэрийн гадаа ирлээ...
-
SC2200 Эсэнбэрхийн гэрийн гадаа ирээд ядуу гуйлгачны дүрд хувиран гэрт орж гэрэл гялбах мэт гэрэлт илдээр гэрт байсан Эсэнбэрхийн 3 настай бяцхан дүүгээс бусад бүх хүнийг нүд эрэмхийн дотор устгажэй. Робот бяцхан хүүг шинжилж үзвээс Эсэнбэрхийн бүхийл шинжийг агуулж байсан тул андууран түүнийг бүрэлгэн хороож даалгавар биелэгдлээ хэмээн өөрийн цаг хугацааруу буцан явжэй.
-
Бөө болон эцгийн мэргэн ухааны ачаар аврагдсан Эсэнбэрх энэхүү эмгэнэлт явдлыг дуулан үтэр түргэн очтол цусаар будагдсан цагаан гэрээ харан балмагдав. Дотор ороод үзтэл хамгаас хайртай дүү Балданнамжил нь эцэг, эхтэй нь хамт сийчигдэн хэд хэдэн хэсэг болсон байжээ. Энэхүү үзэгдлийг харсан өдгөө 17 настай Эсэнбэрх маань арай ч бөөлжчихсөнгүй. Гэрээс гаран уулыг цуурайдтал хэд хашгичин сэтгэлээ бага ч болов онгойлгов.
Хэдэн хомын дараа Эсэнбэрхийн балмагдсан байдал нь аажмаар уур хилэгнэл, өшөө хонзон болж хувиран ухаангүйгээр морио унаад Урд зүг рүү мордлоо. Уулын оройд гараад хармагц Баруун талд хар үүл цугларч аянга цахилч байхыг анзааран энгэртээ авч явдаг дурангаараа хартал, нэгэн цусанд будагдсан улаан дээл өмссөн хүн байхыг харангуут "Аа чи муу энд байсан вий" хэмээн ухасхийн өөдөөс нь давхилаа.
Хөөн дөхөөд очтол SC2200 утаа мананд далд орон харагдаахаа болилоо. Үл мэдэгдэх дайсны хүчийг мэдэхгүй атал дайхан орсон Эсэнбэрх маань аянгад цохиулан ухаан алдав. Хичнээн цаг болсныг бүү мэд. Эсэнбэрх гэнэт сэртэл тэр өөрийн үл мэдэх учир битүүлэг орчинд ирснээ анзаарав...
-
Тэрээр 2012 онд ирсэн байлаа. Цэлгэр тал нь байшингуудаар хүрээлэгдэж, Цэвэр агаар нь утаа угаараар солигдож, Уул толгод нь халзран ямар ч модгүй байхыг хараад сэтгэл санаагаар их л унан сууж байхад нэгэн улаач бүсгүй иржээ. Тэрээр улаач бүсгүйн зүүдэнд орж ирсэн Эсэнбэрх хөвгүүн мөн байлаа. Түүнийг гэртээ дагуулж ирэн Өөрийнхөө биендээ тэнгэр сахиусаа буулган Эсэнбэрх хөвгүүнд ийнхүү айлджээ. Энэ цаг үеийг давтаж болохгүй улс орноо нэгтгэн уул усаа дээдлэн шүтэж яваарай миний хүү хэмээгээд буцаагаад 13р зуунд аваачижээ.
-
Буцаад иртэл сайн найз нь манжуудын гарт амь үрэгдсэн байв
-
Үүнд Эсэнбэрх найз нөхрөө хамгаалж чадаагүйдээ ихэд гашуудан Их Монгол улсын хамгийн шилдэг тулаанч Хуягтөмөрийн дор зүтгэж тулааны эрдэмд суралцахаар шийджээ.
-
Тэрээр жинхэнэ эр хүний ид хавийг гайхуулсан баатар эр болжээ. Тавьсан сум нь алддаггүй, барилдсан хүн болгоноо давдаг бяр гэж галзуу бух шиг болсоныг сонсоод түүнтэй овог аймгууд өөрсдөө ирэн нийлжээ. Цаг хугацаа явхын хэрээрэ Эсэнбэрх маань Их Монгол гүрнийг байгуулсан байв. Гэнэт түүний зүүдэнд ирээдүйн талаар сануулсан зүүд зүүдэлжээ. Тэр зүүдээ өглөө босоод маш няхууртай бодон суужээ.
-
тэгээд тэрээр 2012онд очсон үеээ санан ихэд бодлогоширон байснаа.....
-
бидний үрс эв түнжин муу, хагаралдан хоорондоо тэмцэх нь магад хар муу санаатны явуулга тул.Аймшигт тэрхүү амьтантай хамаг хүчээ үзэн, хойч үе авархаар зориг шулаадан.Хүчин их цэргүүд, Суу билэгт жанжид цуглуулан муу санаатныг барьхаар хөдлөв...
-
tereer dotroo mash ih os honzon sanan etseg eh ger nz nuhdiin usiig avna hemeen am tangarag oortoo amlan huduljee.........
-
Тэрээр их цэргээ дагуулан 3 жилийн газар 3 сар туулан.Атаат дайсантай 9 өдөр 9 шөнө тал газрыг тамтартал байлдасны эцэст атаат дайсныг даран.Манж үндэстнийг түүхээс арчин хаяв....
-
Тэрээр Манж үндэстэнийг устагасан гэж бодож байтал энэ зөвхөн эхлэл байлаа.
-
Дахин Манж үндэстэний 3 улс байлаа тэр 3 улсыг устагхаар шийджээ...
-
2 улсыг устгачихаад сүүлийн улс руу дайралт хийхдээ Эсэнбэрх хүнд бэртэл авжээ...
-
Эсэнбэрхийг хүнд бэртэлтэй байх үед нь Тэргэлсаран хэмээх нэгэн үзэсгэлэн гоо бүсгүй түүнийг асарч Эсэнбэрх түүнд сэтгэл алдарчээ.
-
Ингээд тэд бие биедээ сэтгэл алдран ханилан суух болжээ.
-
Эсэнбэрх дайсна даран ирээдүйдээ санаа зовох нь багасжээ.Тэгтэл нэг шөнө түүний зүүдэнд улс орон руу нь 2 сэлэм барьсан хулсан нум агассан хүмүүс дайрч байна гэж зүүдлэгджээ.
-
Гэв ч энэ зүүд нь жирийн нэгэн зүүд байсангүй муу ёрийг дуудсан зүүд байжээ.Хаанд ханхүү заяагаагүй учир удалгүй хаан төрд хаан ширээний тэмцэл гарч дотоотдоо маш том хагаралтай болж эхэлжээ.....
-
Эсэнбэрхийн сэтгэлт бүсгүй Тэргэлсаран нь дагавар хүүхэдтэй юмсанжээ.Тэр хүүхэд нь тавьсан сумаа алддаггүй мэргэн байжээ.Түүний нэрийг Мэргэнбаатар гэдэг ажгуу.
-
Мэргэнбаатар хүүд цаашид улс орноо удирдан залах ухаан буйг Эсэнбэрх мэдэх агаад ирээдүйд хаан ширээнд суулгахаар түүнд мэдсэн сурсан чаддаг бүхнээ зааж эхлэв.
-
гэтэл ард түмний дунд Мэргэнбаатар хүүг Манж гаралтай гэсэн ам яриа тархсан байв
-
Мэргэнбаатар хүүг манж угсаатан биш гэдгийг нотлох нотолгоо байсан ба түүнийг сонсон ард түмний ташуу яриа үгүй болж. Мэргэнбаатар хүүг нутаг олны дунд нэр алдартай болсон ба.....
-
Шинэ хот бий болов. Их монгол улс дайны олз маш их байсан байсан болхоор сангийн сайд Гантөмөр түшмэлүүдүүг нэгтгэн эд хөрөнтэй эрх мэдэлтэй болхийн тулд Яньжин буюу Жунду хотын дэргэд цоо шинэ хотыг байгуулах ажлыг хийсэн. Энэ.........
-
хотыг барихад бага зэргийн санхүүгийн асуудалтай тулгарсан ба Сэрдарам багшийн мөнгөний хайрцагийг задалж барилгын төсөвт нэмэрлэснээр асуудал нэг тийш болжээ. ;D
(үлгэр утгаа алдаж байна шүү манайхаан ямар ч авцалдаатай үйл явдал алга)
-
Хот баригдаж дууссан ба хамгийн боловсронгүй хот болжээ.
-
Энэ хотод хол ойрын, улс улсаас худалдаа наймаа хийж, түүх соёлоороо гайхагдсан түмэн бээрээс ч харагдах өндөр барилгатай азийн хамгийн том хот болсон ажээ.
-
тэгтэл баруун зүгээс Түрэгийн төмөр дуулгатай цэргүүд шинэ хотыг эзэлж Мэргэнбаатарыг олзолж Их монгол улсыг дагаар орхыг түрэгийн хаан элч явуулав.
-
Мэргэнбаатар өөрийн хурц ухаанаа ашиглан оргон гар ч чадсан юм. Хүмүүсээ үлгэрээ гоё дуусгахгүй утгагүй болоод байншдээ
-
Мэргэнбаатар зэвсэг барьж чадах хүн бүрийг дуудаж, Их цэргийг байгуулж Шинээр босгосон хотоо эргүүлж авах тактикаа боловсруулж эхлэв
-
Мэргэнбаатар дайсанд эзлэгдсэн хотоо аврах нь өдөрийн бодол шөнийн зүүд болж байлаа. Гэтэл түүний сайн түшмэл нэгэн гайхалтай санаа олсон нь Мэргэнбаатарыг дайснууддаа барьж өгч байгаа далимаар очин дайсныхаа бүх сул талыг олон харж Мэргэнбаатарт ирж хэлжээ. Яг їнэндээ бол Мэргэнбаатар биш тїїнтэй ижил царай зїстэй нэг цэргийг барьцаалан хїргэж єгсєн байжээ.
-
Дайсныхаа сул талыг мэдэж авсан тэрбээр илүү зохион байгуулалттай дайрч дайснаа бут цохисон байна. Улмаар хотоо эргүүлэн авчээ....
-
Тэрээр нийт ард түмнийхээ итгэл найдварийг нь алдахгүйн тулд эх орныхоо төлөө.Хүч чадал авъяас билэг ухаанаа уралдуулан байж
-
өөрийнхөө улс орноо амар тайван байдлыг эргүүлэн авч иржээ.
-
Ийнхүү амар тайван түрхэн зуур оршин тогтнож ард түмний аж амьдлал сайжран цэрэг зэвсгийн хүч зузаарч байлаа.Хил зуураа дайтах дайсангүй болж байтал Эсэнбэрх хааны бие алжаархаж эхлэв.Эсэн бэрх хаан нь өөрийн гэсэн үе залгамжлах нуган үргүй учир эрийн цээнд хүрсэн Мэргэнбаатар үе залгамжлагчаар сонгогдож дараагийн хаан болох хамгийн их магадлалтай хүн байлаа.Учир нь тэрээр дайнд ялалт байгуулж ард түмний хийгээд цэргүүдийн дунд ихээхэн нэр хүндийг олж чаджээ.
-
тэрээр Мэргэнбаатар Их монгол улсыг маш хүчэрхэг болгохын тулд юань гүрэн байгуулж. Ази бүх улсын хаан болж амар тайван болов
-
Энэ бүх зүйлийн дараа өглөөний 7 цаг болж эмх замбараагүй ямарч утгагүй зүүднээсээ би сэрлээ.
-
Гэтэл Эсэнбэрхийг залуу байх үед учир ч явсан нэгэн бүсгүйгээс гарсан үр нь түүний хаан ширээ залгамжлах цорын ганц хүү нь байжээ.
-
ter hvv ni haan shirege owloj awj vvrd aj jargaltai amidarjee.HW12D001