МинийКлубын самбар
Ойн цоорхой => Семинарын тухай => : serdaram 2012.10.30 11:50
-
ЭНЭ 7 ХОНОГИЙН ЁГТ ҮЛГЭРИЙГ ЭХЛҮҮЛСЭН БАЙНА.
1. ЗААВАЛ МОНГОЛ ҮСГЭЭР БИЧИХ.
2. ЭНД ЗӨВХӨН ЁГТ ҮЛГЭР ОРУУЛНА. ЭЛДЭВ БИЧЛЭГ ОРУУЛАХГҮЙ.
3. ХАМТАРЧ ОРОЛЦОЖ БОЛНО НЭГ УДААГИЙН БИЧЛЭГТ 2 ХҮНИЙГ Л ТООЦНО.
4. ЯВЦЫН ДҮНД НӨЛӨӨЛНӨ.
5. МААЗАРЧ, БУСДЫГАА ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ
Эрт дээр үед хөх Азийн цээжнээс Алс дорнодыг хүртэл хөгжил дэвшлийг дэлгэрүүлсэн Хархорум нийслэлтэй үлгэрийн гэмээр ИХ МОНГОЛ улс оршин тогтнодог байжээ. ИХ МОНГОЛ УЛС нь сэр сэр салхитай, бур бур бороотой, даарах хүйтэнгүй, халууцах халуунгүй, Настан буурлууд жаргасан, Нялхас багачууд хайрлагдагдсан, Идэр залуус эрчлэгдсэн, Эмс охид нь шагшигдсан Аз жаргалаар дүүрсэн, Хөл нь хөсөр, Гар нь газар амар жимэр жаргасан сайхан улс байсныг дэлхийн олон улсууд айн бишрээд, Үг дуугий нь дагаж, үйл хэргийг биелүүлж, үймээн шуугиан гаргалгүй оршин сууж олон жилийг үджээ.
-
Холын дайснаа чичиртэл, ойрын дайснаа орилтол дайснуудаа хага даран, Хамаг Монголыг нэгтгэсэн, агуу их хүчтэй, аймшиггүй зоригтой, хамгаас ухаантай Их Монгол улсын хааны тухай мэддэггүй хүн үлдээгүй аж.
-
Тэр хаан нь бутарсан ардыг цуглуулсан булаагдсан зүйлээ хураасан бүрэн улсаа захирсан бурхан лугаа оюунлаг бүхэл газраа тольдох хүний хараанаас хурц хүчирхэг бүргэдийн мэлмийтэй өргөн талыг туулж ус мөрнийг гаталдаг уул нурууг давдаг аргамаг сайн хүлэг морьтой байсан аж. Хагацал зовлонг давж харуусал бүрийслийг үзэж харь газар баривчлагдаж байсан хэдий ч хүдэр сайхан эр болж өссөн ажээ.
-
Агуй хүчирхэг хааны өмнө торох дайсан үгүй.
-
амар жимэр аж төpөн улсаа захиран суудаг байв.
-
Ард түмэн, улс гүрнүүдийн иргэд бүтээсэн улс булаалдсан эх оронд нь амар жимэр амьдрахаас яаж хэрхэн ямар арга ухаанаар олж авсан эрх мэдэл эрх чөлөө гэдгийг яаахан мэдэх билээ.
-
Их монгол улс тийм ч олон жил амар амаглан байсангүй мөн л өмнө нь дайсан гарч ирсээр бут цохисоор л байлаа. Хааны нас явсаар л байна.
-
Энх тунх амьдрал мөнх биш гэдгийг зарим нэг нь санаж байсан ч гэсэн тайван амьдралда дэндүү дасжээ.Нэгэн өдөр их хаан миний нас мөнх биш мөнхрөх улс минь үүрд биш гэж бодон өөрийхнөө оронд их улсаа захирах их хаанийг сонгохоор тунгаав.
-
Өөрийн залгамж халаа их Монгол улсыг удирдах ирээдүйг нь бүтээх хааныг сонгох гэж өдрийн бодол шөнийн зүүд болов.
-
Бөртэ хатнаас төрсөн
Бүх чадал нь бүрдсэн
Тэнгэр заяанд тэтгэндсэн
Тэртээ алсад цурайтсан 4 хүүгийхээ нэгийг өрийн залгамжлагчаар сонгхоор болов.
-
Хамаг Монголыг захирах хаан сэнтийт залрах Агуу хаадын удамтай, Алтан ургийн цустай ,Авьяас чадал төгс, эрдэнэт оюун хааныг сонгоход олон асуудал тулгаран өвөр зуураа тэнцэлдэх төдийд
Харийн түримгийлэлд өртөн
Хамаг монгол хагаран
Халх түмэн сарьнаж
Бүрэн улс нь бутарч
Бүхий л хүч нь сулрав,
-
Гэвч их гүрнийг захирах эрдэм чадалт залгамжлагчийг сонгов.Эзэнт гүрэн эргээд эвэлрэлдэн бүрэлдэв.
-
Хамаг монгол улс хамтран нэгдсэнч
Халдах дайсны эсрэг хатгалдах хүч нь суларч
Хариу цохилт хийсэнч хамрах хүрээ нь багасч
Харын түрэмгийлэгчдэд харьяалагдах аюулд оров.
-
ингээд их монгол улсын хаан маань нэгэн өдөр 4 хүүгээ цуглуулаад хэнийг хаан ширээнд суулгах вэ гэж асууж гэнэ.
-
Дөрвөн хөвүүний хэний нь хаан ширээний залгамжлагчаар сонгох асуудал нилээн хурцадмал байлаа.
-
Хаан ширээг залгаж, Хамаг улсыг нэгтгэсэн, Бүрэн улсыг захирч, Бүх улсад танигдсан, Дээд тэнгэрээс заяатай, Дэлхий даяар дурсагдсан, Бурхан адил мэргэн, Адгуус лугаа хурдан, Арслан адил хүчтэй, Үнэг мэт зальтай, Тэнгэр заяанд тэтгэгдсэн, Эдүгээг гийгүүлж чадсан эрхэм хаан өгүүлрүүн:“Миний нас мөнх биш, Мөнхрөх улс минь үүрд биш” хэмээн ИХ МОНГОЛ УЛСын хаан ширээ эзгүйрчээ. Хаан ширээг булаацалдах ихэс дээдсийн хагаралд улс орны амар жимэр байдал алдагдаж, хагацал зовлонг дуудаж, харуусал, хорслыг үзэж, тэнгэр ниргэж, газар доргиох их дайны нөхцөл бүрэлджээ. Холын бүхэн дагжин чичирч, ойрын бүхэн айн сандарч, аюулт заналт сүр хүчин бүхнийг сүйтгэн хөнөөж байв. Хагаралдсан бүхнийг хамтатган нэгтгэж, бяр чадал, оюун ухаан, сүр хүчийг үзүүлэн хаан ширээг залгамжлан авч, ирээдүйг босгох ухаан төгс, арга заль мэх бүхий, үнэнч шударга, алтан ургийн удам Өгөдэй хаан ширээнд сууснаар улс орон энх тайвныг олж, амар жимэр амьдрах болжээ.
-
Хаан ширээг булаацалдах хөвгүүдийн хагаралдаанд бяр чадал, оюун ухаан, сүр хүч хэдий дутмаг ч ирээдүйг босгох ухаан төгс, арга заль мэх бүхий, үнэнч шударга, алтан ургийн удам Өгөдэйг хаан ширээнд суулгах тухай хэлэлцжээ.
-
хэлэлцсэний эцэст өршөөл энэрэл ихтэй өгөөдэйг хаан сэнтийд суулгах нь зөв хэмээн тогтожээ.
-
ингээд Өгөөдэй хаан хаан ширээнд суугаад 12 жил төр барьсан бөгөөд энэ хугацаанд хамаг монголыг хагарлдуулалгүй харъяат иргэдээ халамжлан асар ч. улс орноо мөхөөн задралдуулалгүй. бусад улс орныг хайр найргүй бут цохиж Их Монгол улсаа улам бат бэх болгсоор байв.
-
Ард олондоо гайхагдсан агуу хааны хийж бүтээсэн үйлс хэмжээлшгүй их бөгөөд сүр хүчит хааны их байлдан дагуулал ИХ монгол улсын эв нэгдэлийг илүү ихээр бэхжүүлсээр байв.
-
ИХ МОНГОЛ улсын эрэлхэг цэргүүд халуун амь бүлээн цусаараа тангараг тавьж, эзэн хааныхаа төлөө үнэнчээр тулалддаг байв.
-
Ийнхүү Монгол улс 20 жилийг ардаа орхижээ. Үүний эцэст Өгэдэй хаан маань хөгшин төгцөг болсон байв.
-
ингээд 1241 оний 12 сарын11 нд тэнгэрт халив. Монгол гүрны дотор тэмцэл эхэлж, Өгөдэйн ахмад хүү Ширэмүнийг хаан болгов.Гэтэл ширэмүн нь нас балчир байсан болхоор Өгөдэйн 6-р хатан Туркина ширэмүны бага балчирыг ашиглан төрийн эрхийг гартаа авав.
-
Хаан ширээний тэмцэл ийнхүү эхэлжээ.Өгөдэйн xөвүүд болон монгол гүрний нөлөө бүхий их сайд нар үүнийг илт эсэргүүцэж байжээ.Иймд туракина хатан өөрийн замд саад болсон xүн бүрийг замаасаа зайлуулж,өөрийн xорон ажил явуулгаа үргэлжлүүлсээр байв.Ингээд.....
-
Гэвч Туркина Монгол улсад тохирх удирдагч байсангүй. Учир нь тэрээр өдөр бүр гангнам бүжиглдэг байжээ. Үүнээс болоод тэрээр Төрийн эрхийг аваад удаагүй байхад тэнэж явсан Зэвтэй суманд оногдон үхсэн бөлгөө.
-
ингээд гүюг гэдэг өгөдэйн удмийн хүнийг түр хаан ширээнд суулгасан ба дараа нь тулуйн хүү мөнхийг хаан ширээнд суулгажээ. мөнх оюун билэг төгс амидралын сайн мууг хан хөвүүдийн дортоос илүү нь байж ялгардаг байв
-
Тэрээр энэхүү улс гүрнийг хэнээс илүү сайн захирч улс тийшээ хаяа тэлсэн уудам тал нутагын эзэн хаанаар он удан жил суув. Энэхүү хугацаанд эв эеээ нэгтгсэн улс үндэстнүүд энхийн манаанд зогссон эрэлхэг цэргүүд Энгүй хайрын дээд хатан гоо бүсгүйчүүд Элбэрэл хайрын дээд үрс минь энэ л нутгын төлөө амьран сууж эгэл хүмүүний ёсоор гэрэлтдэг байжээ. Нэгэн бараан үүл сарнисан тэр бүрхэг өдөр хувь заяа ийн эргэхийг хэн ч үл мэдсэн бөгөөд ...
-
Бараан үүлэн дундаас Нэгэн Таваг шиг юм нисэн ирлээ.
-
Чингис хаан төр барих хугацаандаа одон орныг судлалын төвийг байгуулсан хожмоо харь гарагийнхантаа холбогдох гүүрийг нээж ийнхүү нисдэг биет Монгол тал нутагт буулаа
-
Ширэмүн Туркина хатанг дуурайсан төрөлхийн бүжгийн авъяастай байжээ. Ширэмүн зөвхөн гангнам ч биш бүх л төрлийн бүжгээр гарамгай сайн бүжиглэдэг байсан бөгөөд эхийгээ өнгөрсөний дараа хаан ширээнд сууж улсдаа урлагийн гайхамшигийг түгээн дэлгэрүүлэх их үйлсдээ оржээ
-
Ширэмүн тийнхүү бүжгийн төрөл бүрийн тэмцээнийг харь улсыхантай уламжлал болгон зохион явуулдаг болов. Тэрээр бүжгээр дамжуулж олон улсын харилцаагаа сэргээж, энх тайвныг тогтоохын сацуу шинэ ая зохиодог хөгжмийн зохиолчид, шинэ технологи зэргийг улсдаа хөгжүүлжээ. Энэ цагаас хойш Их Монгол улс хөгжин бадрах их замналдаа оржээ.
Энэ хүү хааны түүх нь хүн бусдын эрхшээлээр хувь заяагаа сонгох бус өөрийн сэтгэлээсээ хийж чадах зүйлээрээ хэрхэн амжилтанд хүрч болохын нэгэн том жишээ бөлгөө.
Үлгэрээс авах ч юм их бий, гээх ч юм их бий