МинийКлубын самбар

Ширэнгэн ой => PR & MGMT => : enhmandah 2012.10.05 13:39

: БГД-т цэцэрлэгт хүрээлэн байгуулахад оролцох
: enhmandah 2012.10.05 13:39
Би өөрийн дур мэдээд энэ хэргийг шийдчихлээ. Баянгол дүүрэгт Ачлалын арын талбайг цэцэрлэгжүүлж тохижуулах ажлыг хийх гэж байгаа юм байна лээ. Энийг Баянгол дүүргээс хийж байгаа юм шиг байна лээ.
Манай бичил цэцэрлэгийн тохижилтын ажил эхлэхээр Канадын КанСолАйр компаний Азийг хариуцсан захирал биологийн ухааны доктор Дэвид Поттер гуай ирж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөр боллоо.
Одоогийн байдлаар манай арга хэмжээг дэмжихээ мэдэгдсэн дараах байгууллагууд байна.
Сүүлчийн пионерууд групп
их завсарлага групп
Эх дэлхийн цаг групп
чаамаа.нэт
Нийслэлийн нутгийн зөвлөл ТББ Баянгол дүүргийн салбар
Рояал соммунити групп
баянгол дүүргийн 14 р хороо
Оюутан залуучуудын экологийн Миний клуб
Niislel expo page
гайхамшигт амьдрал сэтгүүл
гарма гаржүд үржин пэрэнлайлэн хйид
онлайн сэтгэлзүйч хуудас
хүмүүнлэгийн сүлжээ хуудас

гэсэн байгаа юм. Энэ цэцэрлэгт хүрээлэнг байгуулахад бидний гар бие оролцохоор би ярьчихсан. Ирэх жилийн 5 сард хийгдэг юм байна лээ. Энд бид нар өөрсдийгөө бусдад бага зэрэг ч гэсэн таниулах юм.  Одоогоор хэлэлцээрийн асуудалд явж байна. Мэдээллүүдийг нь би хүргэж байх болноо.

Бид нар УБ хотод өөрсдийн гар бие оролцох цаг болсон гэж би бодож байна.  Ирэх жил хотод хийх ажил их байгаа, хотоос гадна хийх ажил их байгаа гэж би бодож байна.
: Re: БГД-т цэцэрлэгт хүрээлэн байгуулахад оролцох
: Javkhlan 2012.10.05 13:44
Манай клуб олон гишүүнтэй юм чинь болох байх аа. Харин яг хаана байдаг цэцэрлэг юм бол ?
: Re: БГД-т цэцэрлэгт хүрээлэн байгуулахад оролцох
: enhmandah 2012.10.05 13:52
(https://fbcdn-sphotos-e-a.akamaihd.net/hphotos-ak-ash3/563964_386201631449196_1955209519_n.jpg)
Энэ газар
: Re: БГД-т цэцэрлэгт хүрээлэн байгуулахад оролцох
: serdaram 2012.10.05 17:01
Энэ чинь манай Юу-Боо багшийн байр байна даа. Оролцох нь зөвөө зөв. Бүгдээрээ энэ талаарх уулзалт хуралд нь оролцоод байх хэрэгтэй шүү. Залуусаа амжилт