МинийКлубын самбар
Ойн цоорхой => Семинарын тухай => : Lanjii 2011.11.06 15:04
-
[size=18:9fca1ec83c][b:9fca1ec83c]ЭНЭ 7 ХОНОГИЙН БИЧЛЭГИЙГ ЭХЛҮҮЛСЭН БАЙНА.1. ЗААВАЛ МОНГОЛ ҮСГЭЭР БИЧИХ.2. ЭНД ЗӨВХӨН ЁГТ ҮЛГЭР ОРУУЛНА. ЭЛДЭВ БИЧЛЭГ ОРУУЛАХГҮЙ.3. 1 БИЧЛЭГТ 2-с ИЛҮҮ ХҮНИЙГ ТООЦОХГҮЙ.4. ЯВЦЫН ДҮНД НӨЛӨӨЛНӨ.5. МААЗАРЧ, БУСДЫГАА ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ[/b:9fca1ec83c][/size:9fca1ec83c]Энэ түүх бол агуу их монгол улс харийн орны далд бодлогод автан эрхшээлд нь орсон байх үед билээ.Энэ үед Баатар хэмээх халх үндэстэн хөвгүүн эд залуу 20 настай байлаа........
-
Тэрээр олон хүний хайрыг хүлээсэн хараад л дуралмаар гайхалтай залуу байв. Нэгэн өдөр тэрээр ойн модонд гөрөө хийж яваад аймшигт араатантай тааралдав....
-
Араатан их л омогтойгоор түүн рүү архиран хашгична.Гэвч тэрээр багаас эцэгтэйгээ хамт ан гөрөө хийж хэрсүүжин хат суусан учраас огт айж тэвдсэнгүй...
-
Тэгээд тэр нэг аймшигт араатныг хөнөөчхөөд арьсийг аван явж байталуулын бэлд нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй уйлан сууж байв...
-
Тэр үзэсгэлэнт бүсгүйд анхны харцаар дурлав. Тэгээд түүн дээр очин мэндлэн, тайвшруулаад шалгааныг нь асуув...
-
Өнөөх хүүхэн хэлэхдээ Манжийн хаан тэр бүсгүйг их гуа үзэсгэлэнтэй тул хатнаа болгоно хэмээн зарлигдсан гэнэ. Хайртай нутаг, уул ус, орон гэрээсээ хагацахыг хүсэхгүй байгаа учраас тэр бүсгүй уйлан сууж байжээ.
-
Залуу бүсгүйг аргадан нэрийг нь асуувал Хулан гэв. Түүний үзэсгэлэн гоод дурласан залуу хайртай бүсгүйгээ манжийн хаанаас үл айн өөрийн болгохоор шийдэж. бүсгүйг гэрт нь хүргэж өгч гуйхаар шийдэв. Гэтэл тэр хоёрын өвөг дээдсүүд эртний том өс хонзонтой байжээ.
-
Учир нь зүүн монголын Болд тайшийн ганц хүү Баатар. Хулангийн эцэг баруун монголийн алдарт Багалбулга жанжин Болд тайшийг хөнөөсөн өст хүн нь юм.
-
Залуу, бүсгүйн гэрт нь очоод өөрийн хайртай бүсгүйг эхнэр болгон өгөхийг гуйхад Багалбулга жанжин Баатарыг өст хүний хүүхэд болохыг мэдээд ихэд ундууцав
-
Хэдийгээр түүнийг зодоод хөөмөөр санагдсан ч ийм зүйл болвол дайн гарахыг мэдэж байсан учир тэвчиж үл зөвшөөрөн явуулав.
-
Тэгээд Баатар хайртай бүсгүйгээ өөрийн болгож чадахгүйдээ сэтгэлээр ихэд унана. Баатар яахаа сайн мэдэхгүй Хулангаас хамт зугтахыг асуусахад Хулан ихэд баяртайгаар зөвшөөрөв. Хулангын хувьд Манжийн хааны хатан болж байснаас хайртай хүнтэйгээ зугатах нь хамгийн их аз жаргал юм.
-
...Баатарыг зугатахыг мэдсэн Элбэг өвгөн түүнтэй уулзахаар ирэв. /Элбэг-Баатарын эцгийн үнэнч найз,зүүн монголын нэр хүндтэй нэгэн байсан /Элбэг өгүүлрүүн:Эрт дээр үед хүчирхэг байсан улс мань зүүн баруун 2хэсэг болж эмх замбараагүй болсон цагт Зүүн монголын эзэн та нэгэн бүсгүйн төлөө энэ улсаа орхиж явах гэв үү.........
-
............Гэж хэлэв. Үүнийг сонсоод Баатар Хайртай бүсгүй Хулантайгаа хамт зугтмаар байвч хэний ч мэдэхгүй хаа нэгтээ газар зугтаж одвол хамаг улсыг минь хэн захирах юм бэ? гэсэн бодол түүнийг хоригложээ. Төд удалгүй хэд хоногийн дараагаас Манжийн хааны элч Хулангийн аав Багалбулга жанжин дээр ирээд охин Хуланг гуйсан аваас...............
-
Багалбулга эртний өс хонзонг санан өөрийн мах цусны тасархай болсон охин үрээ түүнд өгөхийг хүссэнгүй. Харин түүнээс өс авахыг завдлаа.....
-
... Багалбулга энэхүү явдлыг хэрхэн өөрт ашигтайгаар шийдэх талаар санаа сүвэгчилэн сууна. Удаан бодсоны эцэст өөрт тулгараад байгаа хоёр өст дайсангаа хооронд нь дайсагнуулах хорон санаа сэдэж өгүүлрүүн:-Өөрийн мах цусны тасархай болсон ганц нандин охиноо би зүгээр өгөхгүй. Нэгэн болзол тавья. Эрт цагт Зүүн Монголын Болд гэх тайштай би эртний өст харьцаатай байсан юм. Гэтэл түүний хүү гэх Баатар гэгч эр тэрхүү дайсагналцад өс санаж охин үрийг минь надаас гуйж хорлох гэв. Түүнийг энэ нутагт амьд байсан цагт би яасан ч өөрийн үрийг та бүхэнд бэр болгон өгч амар тайван суухгүй. Хэрэв та бүхэн тэр эрийн амийг тасалж, газар нутаг, ард иргэд, мал амьтдыг надад шилжүүлэн суулгаснаар би дуртайяаа охиноо бэр болгон өгөх болно гэж эзэн хаандаа дамжуулсугай гэв. ...
-
Багалбулгийн хэлсэнг Манжийн элч хаандаа хэлэхэд Манжийн хаанд нэгэн хорон санаа төрөв. Энэ санаа нь эхээс мэндлээд төд удаагүй байхад Багалбулга хааны хатны тээж төрүүлсэн 2 ихэр охины нэгийг Манжийн хааны шадар туслах эх барьсан маарамбатай нь хувилдан нэг охинг нь эндсэн хэмээн хэлж манжид авч ирэн өөрийн охин мэтээр өсгөсөн байсан явдал юм. Үүнийг Манжийн хаан ашиглаж Баатрыг хороохоор болов
-
Манжийн хулгайлж аваачсан охин нь багаасаа манжид өссөн учир манж сэтгэлгээтэй зөвхөн манжийг гэсэн сэтгэлгэйтэй байсан. Тиймээс тэр Баатар дээр очиж амийн хорооохыг манжийн хаан биечлэн тушаасан. Баруун Монгол руу охиныг илгээхээр бэлдэв...
-
Манжийн санааг тагнаж мэдсэн Баруун монголчууд шавхаж шавхаж цөөхөн хэдэн цэрэг гаргаад дайлаар морджээ. Халхын хув харууд ч адилхан мөчөөгөө өгсөнгүй. Манай Баатар энэ удаад Халхын их цэргийг хэсэг нөхдийн хамт удирдан явна. Ингээд хоёр тал Хангайн нуруунд золголдож Манжууд харин өндрөөс харан баясацгааж сууна. Гэтэл өнөө биерхүү үзэсгэлэнт гүнж чинь үсээ хусаад эр цэргийн өмсгөл өмсөж дайнд гар бие оролцож явжээ. Манай Баатар ч дайснуудаа нистэл нистэл хиар цохисоор.... Гэтэл гэв гэнэт танил үнэр ч мэдрэгдэх шиг, танил царай ч харагдах шиг болов. Баатар өнөө бүсгүйгээ танийд хоёул далиманд нь дайны талбараас сугаран гарч уулзав. Энэ үед манжийн хаан Баатарыг үхэх нь үү? гээд дэлэм урт дурангаараа дурандаж гаансаа баагиулан сууж байсан ажээ.
-
Сэтгэлт хоерыг харсан манжийн хааны атаархах сэтгэл нь хөдөлж. үзэсгэлэнт бүсгүйг увайгүй ядуу гуйлгачинд эхнэр болгон өгөөд өнөөх эрийг алс холын цөллөгт явуулав.
-
[color=white:443ebe4e32][/color:443ebe4e32]
-
Цөллөгт явсан Баатарт хайрт Хулан нь үртэй болсон гэдгээ хэлж амьжилгүй явуулжээ.Хуланг Баатараас хүүхэдтэй болсон гэдгийг сонсоод Баатарт хэлхээр нэгэн сайхан сэтгэлт ард аюулыг сөрөн замд гарлаа.............
-
Энэхүү явдлын дараа хэдэн сар өнгөрлөө... Баатар хэдийгээр цөллөгт явагдсан ч гэсэн хэдэн зуур бээр газрыг хөл нүцгэн халуун элсэн дээр ангаж цангаж, өлсгөлөнгөө даван нутагтаа ирж амьдрал нь өөдлөөд иржээ. Гэтэл тэрхүү сайхан сэтгэлт хүн баатарт бүх хэргийн учрыг хэлтэл тэрээр хайртай бүсгүйгээ хайхаар болж нутгын хүмүүсээс асуувал эхнэр нь ядуу эрээс татгалзаж зугтан оргосон байжээ. Ингээд залуу алсын аянд хайрт бүсгүйгийнхээ эрэлд гарчээ. Удаан хайсны дараа залуугын эрэл мухардаж ойд тааралдсан нэгэн хуучин байшинд орвол ноорхой хувцастай нэгэн сохор эмгэн сууж байжээ. Залуу байшингийн эргэн тойронг харвал энд тэндгүй шашны эд зүйлс байхыг хараад уг эмгэнийг ямар нэгэн бөө, шашны талын хүн байна гэж бодов. Баатарыг орж ирэхэд эмгэн: ...........
-
Сайн байна уу? Аян замдаа сайн явна уу? гээд идээ тавьж өгөөд хэсэгхэн дуугаа хурааснаа харц их л чухал янзтай болж ирэн:- Хүү минь Их Монголын хаан минь, хаанаас хаа хүрч юу хайн явааг чинь эмээ нь мэднээ. Гэхдээ одоо ингэж явах цаг нь биш. Чи маш их цаг хугацааг алдлаа. Чи ийм байхад [b:0e894d6751]МОНГОЛ[/b:0e894d6751] улс яахин [i:0e894d6751]МАНЖ ДА ЧИН[/i:0e894d6751] улсын эрхшээлээс гарах билээ. [u:0e894d6751][i:0e894d6751]"Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олдоггүй"[/i:0e894d6751][/u:0e894d6751]г сана хүү минь, чи одоо тэмцлээ эхлэн хайртай бүсгүй, уулзаж үзээгүй үр, шаналсан ард олон, чамайг дээрээс харж буй өвөг дээдсийнхээ төлөө босох цаг чинь хэдийнээ болжээ. Цаг нь болохоор салхи бүхнийг авч одон, бүгд байрандаа орно. Эхнэр хүү 2 чинь эрүүл энх амьд мэнд яваа. Улс орон чинь төвхнөсөн цагт хайсан зүйл чинь аяндаа олдох болно.Одоо хийх ёстой зүйл, Монголынхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүл хэмээгээд алсын замд нь үдэн өгчээ.
-
Ийнхүү эмгэнтэй уулзсан Баатар хоёрийг бодон нэгийг тунгаан явсаар юуны өмнө өвгөд дээдэс эгэл ардынхаа бодол санаа, үгийг сонсож итгэлт цэрэг эрсээ бэхжүүлэхээр иргэн нутгийн зүг жолоо заллаа...
-
Баатар нутагтаан ирж цэрэг эрсийн хамтаар энх тайван амар амгалан амьдрах боломжтой тэр л улсыг байгуулхаар хатуу шийджээ.
-
Эмгэн Баатарт ийн хэлэв.Чи нэгэн зүйлийг мартсан байна. Магадгүй ой санамжаа алдсан ч байж болох юм гэхэдБаатар энэ балай эмгэний яриаг сонсоод яахав гээд ухасхийтэл Эмгэн чи дайнд бэртсэнээ , бас түүнтээ яаж уулзсанаа хэлдээ гэвБаатар гэнэт зогтусан учар явдалыг тунгааваас дурсамжинд нь үл үзэгдэнэТэгээд эмгэнээс асууваас Эмгэн түүндБи мэдэхгүй үүнийг зөвхөн чи л мэднэ гэхэдБаатар үгийг нь таслан би юу болсоныг ч мэдэхгүй ш д гэхэдЭмгэн үүнийг чи зорилгоосоо ухаарна гээд гадагш гаравБаатар хэсэг тээнгэлзсэнээ араас нь гартал эмгэн үл харагданаБаатар түүнийг үдэш болтол хүлээсэн ч эмгэн ирсэнгүйТэр аялалаа үргэлжлүүлэн замдаа гарав....
-
Эмгэн Баатарт ийн хэлэв.Чи нэгэн зүйлийг мартсан байна. Магадгүй ой санамжаа алдсан ч байж болох юм гэхэдБаатар энэ балай эмгэний яриаг сонсоод яахав гээд ухасхийтэл Эмгэн чи дайнд бэртсэнээ , бас түүнтээ яаж уулзсанаа хэлдээ гэвБаатар гэнэт зогтусан учар явдалыг тунгааваас дурсамжинд нь үл үзэгдэнэТэгээд эмгэнээс асууваас Эмгэн түүндБи мэдэхгүй үүнийг зөвхөн чи л мэднэ гэхэдБаатар үгийг нь таслан би юу болсоныг ч мэдэхгүй ш д гэхэдЭмгэн үүнийг чи зорилгоосоо ухаарна гээд гадагш гаравБаатар хэсэг тээнгэлзсэнээ араас нь гартал эмгэн үл харагданаБаатар түүнийг үдэш болтол хүлээсэн ч эмгэн ирсэнгүйТэр аялалаа үргэлжлүүлэн замдаа гарав....[/b]
-
[b:4ec359c275]тэгээд манай залуу Амар амгалан улсыг байгуулхын тулд улс дотроо байгаа бүх муу муухайг арчин хаяж.эзэн хааны суудалд сууж 3-н сар цэргээ цуглуулан монгол улсыг дарамталж байсан манж улсыг мөхөөхөөр дайлаар морджээ.[/b:4ec359c275]
-
........ Ингээд дайлаар мордсон болов ч замдаа саатаж голын урсгалыг ажиглаж суунгаа өөрийн гэрээ санагалзав.Гэсэн ч өш хонзонг юу ч үгүй болгож чадахгүй учир цааш замдаа гарав. Ингээд олон хоног тулалдсаны эцэст ялалт байгуулав.
-
Энэ манжтай тулалдсан эхний тулаан байлаа. Гэвч манжийн хаан албаар яалагдаж монголчуудыг тайвшируулах нь манжийн хааны нууц бодлого байв...Эх орноо гэсэн чин хүсэлтэй залуус тулалдсаар л...
-
..... Ийнхүү дайны сүүл хэсэгт Баатар эр хүндээр шархдан ухаангүй болов...
-
.... түүнийг ухаангүй байх явцад дайн дуусч ялалт байгуулсан байлаа. Үүний дараа Баатар эрийн зүүдэнд түүний хайрт үзэсгэлэнт Хулан нь орж түүнд өгүүлрүүн....
-
хайрт эр нөхөр минь хүү бид хоёр чинь хэцүү бэрх бүхнийг туулж чамтайгаа уулзах гэж амьдарч байна. бидэнтэйгээ уулзахын тулд чи ч гэсэн бүхнийг давж туулах хэрэгтэй
-
гэв. Үүнийг мэдэрсэн Баатар сэтгэлийн тэнхээ орж тэдэнтэйгээ уулзах итгэл найдвараар дүүрэн болж биеэ эдгээн эх нутагтаа эргэн ирж ялалтаа тэмдэглэв
-
Түүний зүрх сэтгэлд хайртай хулан нь болон түүний нэг ч удаа хараагүй ч чин сэтгэлээсээ хайрласан үр нь үргэлж байдаг. Тэрээр хэцүү цаг үе тулгарах мөчдөө зүрх нь болсон хайртай 2оо бодон өөртөө итгэлтэй байж ялалт байгуулан ирсэн билээ тэрээр удахгүй эхнэр үр 2тойгоо уулзана гэдэгт бат итгэдэг
-
Ингэж бодон суухад туслах нь түүнд гайхалтай сайхан мэдээ дуулгав. Хайртай 2 ынх нь сураг гарсан төдийгүй түүнийг зорин ирж байгаа гэнэ....
-
Үүнийг сонссон Манжийн хаан Баатартай тэмцэлдэж эхлэв.Хулан маш ихээр айж бас бүх зүйлийг өөрийн буруу гэж шаналаж.....
-
Хулан өөрийн хүүхдын хамт их хол замыг туулж Баатар дээр ирэв. Хулангын хүү нь эрийн цээнд хүрсэн их гое залуу болсон байв, Хулан харин өмнөх шигээ үзэгслэнтэй хэвээр байв.
-
Тэгээд ихэд баяр хөөртэйгөөр уулзацгав.
-
“Морин дэл дээрээс ертөнцийг эзлэх амархан, мориноосоо буугаад улсаа төвхнүүлэх хэцүү” гэсэн эртний үг бий, юун түрүүнд яаран самгардалгүй улс гүрнээ товхинуулахыг зорих хэрэгтэй...
-
Баатар эр түүний зөвөлгөөг даган улс гүрнээ байгуулахаар зорив...
-
Тэгээд хүчрхэг улс байгуулан түүнийгээ тэмдгэлж их найр хииж баярлан цэнгэв....................
-
Энэ их баяр болж байхад Манжийн ноён нэгэн зүйл сэдэв.......
-
Тэгснээ эдийн засгийн хувьд нэгэн их саад гарсан тул болихоор шийдлээ.
-
Харин бодож санах зүйлгүйгээр дайрхаар шийдэв....
-
Төд удалгүй
-
тэгээд их цэргээ хөдөлгөн дайлаар мордов
-
Хэдийгээр олон жилийн дараа уулзаж байгаа ч анх байсан шигээ Манж гэх нэгэн том даваа бартаа байсаар л байсан юм. Тэгэхдээ хамгийн их өөрчлөгдсөн зүйл нь Монголчууд нэгдмэл нэг санаатай болж олуулаа тэмцвэл илүү амжилтанд хүрнэ гэдгээ ухаарчээ. Манжийн хааны гар хөл болсон Монголын зальхай ноёд түшмэд ч хэрвээ Монгол Монголынхоо эзэн байвал бид үүнээс ч ихийг хүртэнэ гэдгээ хожуу ч гэсэн ухааран бүгд нэгдмэл нэг удирдлага нэг санаатай тэмцэж эхэллээ. Хамгийн гол зүйл нь Баатарын араас түүний хүү Манжийн эсрэг хатуу үзэл бодол Монголоо гэсэн чин зоригтой өсөн торниж байсан нь юм
-
Баатар эхнэр хүүгээ улс орондоо аюулгүй газар үлдээж, өөрөө Манж улсыг дайлаар мордохоор их аян дайнд гарлаа. Эрт цагт өстөн дайснуудын үр удам хувь заяаны тохиолоор учирсан ч хайр сэтгэлийн хүчээр бүхнийг даван туулсан нь энэ билээ. Төгсөв