МинийКлубын самбар
Ойн цоорхой => Семинарын тухай => : CouPleXdraW 2011.11.03 01:20
-
[size=18:f71eaf4bf0][b:f71eaf4bf0]ЭНЭ 7 ХОНОГИЙН БИЧЛЭГИЙГ ЭХЛҮҮЛСЭН БАЙНА.1. ЗААВАЛ МОНГОЛ ҮСГЭЭР БИЧИХ.2. ЭНД ЗӨВХӨН ЁГТ ҮЛГЭР ОРУУЛНА. ЭЛДЭВ БИЧЛЭГ ОРУУЛАХГҮЙ.3. 1 БИЧЛЭГТ 2-с ИЛҮҮ ХҮНИЙГ ТООЦОХГҮЙ.4. ЯВЦЫН ДҮНД НӨЛӨӨЛНӨ.5. МААЗАРЧ, БУСДЫГАА ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ[/b:f71eaf4bf0][/size:f71eaf4bf0] Эрт дээр үед эрэлхэг дайчин баатрууд анд нөxдөө мартаж алт мөнгө эрх мэдлийг илүүд үзэx болсон цаг үед нэгэн ядуу тариачин аж төрөн амьдран суудаг байжээ. Хэдий эхээс 15уулаач 14 аx эгч нь бага дүүгээ гадуурхан эцэгийн эд хөрөнгийг хүртээлгүй өөрсддөө хуваажээ.Эцэг нь Олимпус уулын захирагч байсан ба алдар нэрээ цуурайтуулсан агуу нэгэн байжээ.
-
Гэтэл нэгэн өдөр хүүхдүүдийн аав нь холын хол аянд явхаар болж гэнэ. Энэ үед аав нь том хүүгээ дуудан ийнхүү захижээ.”Миний хүү одоо том болж эрийн цээнд хүрлээ тийм учраас одоо дүү нараа асарч хандах цаг нь болжээ.Бага дүү чинь балчир байгаа тул аливаа зүйлээс сайн хамгаалж яваарай гэж захиж хэлээд аав нь холын замдаа явжээ. Аавыхаа захиасыг дүү нартаа хэлтэл :тэд дургүйцэн аав дүүг үргэлж биднээс дээгүүр тавьдаг.Тийм учраас насан эцэслэхийн цагт эд хөрөнгөө бага дүүд үлдээж мэднэ хэмээн хардасны эцэст өөр нутгаас ирсэн боол арилжаалагч нартай хуйвалдан дүүгээ боол хэмээн заржээ.
-
Хөөрхий тариачин гаралтай хүү айлд зарчлагдаж олон жил зовлон зүдгүүр амсаж гэнэ.Хүү багаасаа зовлон амссан болоод ч тэрүү их хэрсүү нэгэн болжээ.Үүний сацуу хэдэн сорив энэ тэрийг тооцохгүй бол бас царайлаг нэгэн аж.
-
Залуугийн эцэг эхийнх нь хайрласан нэр нь Азбаяр боловч хүмүүс түүний нэрийг бараг мэддэггүй байлаа. Азбаяр хүнд хүчир ажлын дунд хэсэг амрах зуур жинчидийн яриаг сонслоо. Жинчид Олимпус уулын урд ууланд аймшигт луу гарж ирсэн тэр луу бүхнийг айлгаж донсолгож байгааг гэж ам булаалдан ярилаа. Энэ яриаг зөвшөөрөлгүй сонссон залуу өсөж төрсөн нутгаа улам их санаж эхэллээ. Тэр өдрөөс эхлэн өвөөгийнх нь өгсөн сахиус хүзүүг халуунаар төөнөх болов. Энэ нь түүнд хүч хайрлаж байх шиг санагдана. Өмнө нь хоёр гараараа арай гэж өргөдөг байсан том торхнуудыг нэг гараараа л өргөчих болов.
-
Өдөр ирэх бүр хүүгийн хүч чадал нэмэгдэн, өвөөгийнх өгсөн сахиус улам ихээр гэрэлтэх болжээ. Өөрийн бие ийнхүү өөрчлөгдөж байгаад гайхсан хүү энэ учирыг тайлахын тулд хотын хамгийн мэргэн хүн дээр очино.
-
Тэр хотод Жак хэмээх нэгэн мэргэн хүн амьдардаг байсан ба хотын бүх иргэд түүний мэргэн ухаан, хүч чадалд итгэн биширдэг байв. Азбаяр хүү шөнө дөлөөр нууцаар түүн дээр морилж өвөөгөөс нь уламжлан ирсэн сахиусны ер бусын хүч чадал нууцын талаар асуувал
-
Өвгөн Жак өгүүлрүүн: "Энэ зүүлтийг хараагүй их олон жил өнгөрчээ, Энэ бол хувь заяаны зүүлт, энэ зүүлт хувь тавиланг чиглүүлэх учиртай юм. Үүний анхны эзэн бол чиний өвөө болох Олимпус уулсын нутагт энх тайванг цогцлоолсон Сэрдарам баатар юм. Гэвч үүний жинхэнэ хүчийг ил гаргаж чадсан хүн одоогоор байхгүй, Энэ хүчийг ганц л зүйл суллах хүчтэй юм, Үүнийг хүү минь чи өөрөө олох учиртай " хэмээжээ.
-
Хүү сахиусаа харан өвгөн Жакийн хэлсэн зүйлийг бодно учирыг олхоор болов.
-
Хүүд энэ зүүлтнээс гадна сэтгэлийн зовоож буй сүйл бол төрсөн нутагт нь аюул учруулж бүй өнөөх луу байлаа. Хүүд хамгийн эхэнд бодогдож буй зүйл нь төрсөн нутагтаа буцах ба үүний тулд энэ боолчлолоос оргох явдал байв, Удахгүй энэ хот даяар "Нарны баяр" хэмээх том баяр болж бүх хүн найр наадам хийдэг байлаа, Энэ үеэр оргох хэрэгтэй хэмээн хүү бодов. Ингээд баяр болж . . .
-
Азба/Азбаяр - Цаашид Азба гэх болно/ хvvөвгөн Жакийн хэсэнийг өдөр шөнөгvй бодожөтөл буурал болсон Сэрда/Сэрдарам/ баатартайөөрийн биеэр очиж уулзах гэжөрнө зvг аянд мордоноХол замд бэрхийг туулсаарХотын бараа харлаа Азба хvvУг хотын нэр Утаанбаатар гэнэУгтаа бол Улаанбаатар гэнэХаа сайгvй ханиаж найтайсан хvмvvсХөмсөг зангидан Азбаг гайхан харнаАмьдрахад бэрх энэ хотодАзба хvvгийн адал явдал ийнхvv эхлэнэ...
-
Шинэ хүмүүс, шинэ соёл энэ бүхэнд нэг л дасаж өгөхгүй, Азба хүү соёлын шоконд оров. -Хөөе залуу эр минь чи эндэхийнх биш бололтой хаанаас хаа хүрч явна?гэсээр нэг залуухан бүсгүй түүнийг угтав...
-
энхүү гайхаж ядсан азба хүү тэр бүсгүйгээс би хаана байна аа энэ хэдэн он бэ Гэхэд бүсгүй энэ бол 2011 он залyy минь Hallowen- ний баяр болоод дууссан шүү дээ наад хувцасаа соль гэж хэлээд явжээ тэгээд азба хүү зүүлтнийхаа өнгийг өөр болсоныг анзаарав энэ нь зүүлтний бас нэг чадал илэрч байв тэр нь цаг хугцаагаар аяалж болдог байв үүнийгээ Азба хүү мэдэхгүй туслах хүнээ хайсаар л хэрвээ Азба хүү буцаж чадахгүй бол лууг устгах хүн байхгүй ирээдүй сүйрэх аюул нүүрлэв
-
Азба дэлхийг аврахыг маш их хүсэвч бурхан түүний замд тиймч шулуун хувь заяаг хайрлагүй байлаа. Тэгтэл нэгэн гайхамшигт зүйл болж Азба зүүлтийг сэтгэл зүрхээрээ удирдаж болдогыг олж мэдээд хурдхан шиг зорисон хэргээ бүтээе гээд сэтгэл шулуудан урагшиллаа. Ингээд Азба хүү зорисоноо бүтээсэнч гэлээ тэр нь нэгхэн зууны хугацаатай байлаа. Азба нэг зууныг илээж дахиж хугацааг сунгах ёстой учраас Улаанбаатар хотод амьдралаа зохиохоос оор аргагүй болжээ. Азба аажимдаа энэ хотоос оор цэлгэр сайхан газар нутаг байдагыг олж мэдээд байгалийн сайханд аль хэдийн дассан ажээ.
-
нэг шөнө Азбагийн зүүдэнд түүний өвөө Сэрда баатар орж ирэв. Сэрда баатар хэдий хөгширсөн ч гэсэн нутагт нь аюул занал учруулаад байсан луутай эрэлхэгээр тулалдан нас барснаасаа хойш Азбагийн зүүдэнд ийнхүү ирдэг болжээ. Сэрда баатар тэр шөнө Азбад хандаж:
-
Миний ач хүү Чи бол эхээс олуулаа төрсөн чиний аав миний хүү бол энэ дэлхийд энх тайванг тогтоох гээд эс чадсан билээ харин чи бол агуу баатар иймээс чи одооноос эхлэн нэрээ солих хэрэгтэй азба чи одоогоос эхлэн азтай биш одтой явах хэрэгтэй гэж зориг болон эв нэгдэлийг илэрхийлж Атуган хэмээн нэрийг хайралжээ.Ингээд хүү дэлхийд энх тайван тогтоохоор амьдралын жимдээ дахиад гарчээ...
-
хэдийгээр түүний зорилго өнгөрсөн үеийн цаг хугацаа нутагтаа очих ч, ирээдүйд ийнхүү ирснээ өөрөө ч сайн мэдэхгүй ажээ. Сэрда баатрыг олж уулзана хэмээн өрнийг зорисон тэрээр энэхүү хөл толгой нь үл мэдэгдэх замбараагүй жигтэй сонин хотод Сэрда баатрыг олно хэмээн цөхрөлтгүй хайсаар байлаа.
-
үүнээс хойш Сэрда баатрийг хайсаар 2,3 сар боллоо. Нэгэн өглөө үл мэдэх дуу хоолой түүний чихнээ сонсогдож эхэллээ. Тэгээд ойр хавийг хартал нэг ч хүн үгүй байлаа. Юу билээ? хэмээн гайхаж зогстол зүүлт нь гэрэлтэн түүний хайгаад олохгүй байсан Сэрда баатрийг хаанаас олж болохыг хэлж өглөө.
-
Үлгэрийн мэт өнгө гэрэл болсны дараа Сар мэт гэрэлтэх тэр зүүлт Сэрба баатар зүг чиглүүллээ. Цаг хугацаа орон зайг өөрөө тогтоожээ энэ зүүлт. Сэрба баатрын эцсийн амьсгаа ойртсон байлаа. Атуган баатар амжиж очоод Сэрба баатраас олныг асуулаа. Сэрба баатар түүнд ийнхүү өгүүлрүүн: "Хүү минь чи бол онцгой нэгэн. Чамайг төрхөд нар сар тэгширч Олимпус уул чамд бөхийж байлаа. Ах дүү арван тавуулаа байх заяагүй байсан ч Аймшигт араатныг дарах хүч чамд заясан. Сар шиг гэрэлтэх энэ зүүлт бол чамд зөв замыг харуулах үүрэгтэй юм. Зүүлт, чадал хоёроороо чи лууг дарах хүчтэй. Илүүг чамд ав чинь хэлнэ. Яардаа хүү минь" гээд амь тасарлаа.
-
Тэгээд хэлж дуусаагүй байтал үлгэрийн мэт өнгө гэрэл дунд Олимпус улс нь харагдаж түүнд хүрвэл Атуганыг сорон авч олимпус улсад нь авчирлаа...
-
Атуган хаан Олиспус улсдаа ирэн хаант улсаа захирсаар удираж байлаа. Сэрба баатрын захисанаар түүнд байгаа зүйлтийн ачаар мөн өөрийн сэтгэлийн тэнхээгээр ард түмнийг зовоож байсан тэр аймшигт лууг..................
-
Аймшигт луутай тэмцэлдэхээс өмнө Атуган өөрийн 14 ах эгчийгээ олж уулзахын хүслэн болж хайж эхэллээ. Ах эгч нар нь Атуганг хэдий боол болгож явуулсан ч тэр сэтгэл зүрхэндээ тэднийгээ хайрласаар л байлаа. Олимпус улсын ард иргэд тэрхүү аймшигт луунаас болж зовлон зүдгүүр ихээхэн амссан байв. Сураг сосвол түүний зарим ах нар нь лууг устгах тэмцэлд оролцож харамсалтайгаар амь үрэгдсэн байлаа.
-
Энэ бүх зүйл надаас л боллоо би ч гэж азгүй юмдаа ах дүүтэйгээ элэг бүтэн уулзаж чадсангүй гэж мэгшин уйлан байснаа гэнэт ухаан орон эр хүн аль алдаж онохыг тэр гэхэв дээ гэж бодон өөртөө урам зориг эрч хүчийг өгсөөр..........
-
...лууг устгахаар явжээ.Тэгээд тосгондоо очтол тосгон нь аймшигтай болсон байлаа.Энд тэндгүй гал гарч,хүмүүс уйлагнаж байлаа.Залуу маань нэг өвгөн дээр очоод "Энд юу болсийн бэ?Луу ингээ юу?" гэж асуухад өвгөн "Тиймээ,луу ингэсэн чи тийшээ бүү яв,чамайг хүйс тэмтэрнэ" гэж хэлээд өвгөн амьсгал хураав...
-
Атуган хүү луунаас үл айн лууны хойноос нэхэж амьдран суудаг агууг нь хайж олжээ. Хүү нууцаар луугийн агуу руу орж сэм тагнатал түүний амь үрэгдсэн гэж бодож байсан зарим ах дүүс нь хүлээстэй түүнийг хүлээж байлаа. Атуган хүү шууд авармаар санагдсан ч аймшигт луу манаж сууж байлаа.
-
Атуган хүү ах дүү, найз нөхдөө авархаар лууны үүрлүү амь өрсөн ортол аймшигт луу атуганруу галаар тургина. Энэ үед түүний сахиус ид шидээр хурц иртэй сэлэм болон хувирна...
-
Атуган ирээдүйн бүхий л хар бараан замбараагүй олон зүйлсийг өөрийн биеэр үзэж мэдэрсэн учраас аймшигт лууг дарж ард түмэндээ энх тайванг цогцлоох хүсэл нь маш ихээр дүрэлзэж луу руу улайран дайрж байлаа... Хүү маш ихээр тэмцэж байсан ч аргагүй л хүчин мөхөсдөж сэлэмнийх нь гэрэл цуцаж байв.... Гэвч 3н зүйлийн нууцыг нээснээр сахиус жинхэнэ хүчийг олон ард түмнийг нь дарлаж мөлжиж газар нутгийг нь эзлэж, бүхий л түүх соёлыг нь хомроглон устгаж байсан аймшигт луугийн дарлалыг бүр мөсөн зогсоож чадах байв...Эс бөгөөс луугийн энэ дарлал олон зуун жил үргэлжлэнэ гэдэг гашуун үнэнийг хүү мэдэж байлаа.... Хүү арга ядан лууг дотроос нь устгахаар луугийн ам руу сэлмээ чиглүүлсээр зориглон оров................Гэтэл нэг дэх нууц задарлаа... амь биеэ үл хайрлан эх орон ард түмнийхээ төлөө үнэнчээр зүтгэх агуу их [color=red:3713ff5dd4][size=18:3713ff5dd4]ХАЙР[/size:3713ff5dd4][/color:3713ff5dd4] нь нэг хүч байв. Яг энэ үед 3н зүрхтэй луугийн нэг зүрх нь устжээ.. гэвч Атуган лууг шархлуулж чадсан ч сэлмээ доош алдан луугийн дотроос буцаж гарахад тун төвөгтэй байдалд оржээ.. Гэтэл нутгийнх нь олон олон мянган хүмүүс хүүд тусалхаар сэлэм багаж зэвсэг барин яаран ирцгээв... Бүгд Атуганг авархын тулд юу ч хийхэд бэлэн байсан бөгөөд нэг нь гараа зүсэн цусны үнэрээр лууг сатааруулан энэ хооронд луу руу яг нэгэн зэрэг дайрцгаав........... ........ 2 дахь нууц задарлаа..... энэ бол нэгэн хүсэл тэмүүллээр нэгдэж нэгнийхээ төлөө амиа үл хайрлан зүтгэх ард түмнийх нь [size=18:3713ff5dd4][color=red:3713ff5dd4]ЭВ НЭГДЭЛ [/color:3713ff5dd4][/size:3713ff5dd4]байлаа... Дахин луугийн нэг зүрх нь үгүй болж хүчин мөхөдсөн бөгөөд үүнийг ашиглан Атуган гарч ирлээ..... Тэрбээр ард түмнээ харан маш ихэд догдлон улам илүү урам зоригтой болж луугийн сүүлийн зүрхийг устгахын тулд бүгдээрээ нийлэн тэмцэж байлаа.......Гэвч олон ч хүн луугийн турхирах галанд, хурц иртэй шүдэнд нь амь үрэгдсэн байв.... Атуган 3 дахь хүчний нууцыг олохыг ихэд хичээж байлаа.... ... Луугийн аймшигт дарангуйллын үед эрх мэдлийн төлөө хоорондооо тэмцэлдэж, эд хөрөнгө, амь насаа алдахгүй гэсэндээ лууд янз бүрийн өргөл барьц барьж тал засан, эх орноосоо урваж байсан олон хүмүүс луугийн нэг зүрх цохилох шалтгаан болж байжээ... Үүнийг мэдэрсэн Атуган хулчийж зугтааж байсан тэдгээр хүмүүсийн араас нэхэн тэдгээрийг гэм зэмээ ухаарч луугийн сүүлийн зүрхийг устгаад хийсэн нүгэлээ цайруулах боломж олгоё гэжээ....Ийнхүү сүүлийн хүч бол Атуганы [size=18:3713ff5dd4][color=red:3713ff5dd4]АРГА УХААН [/color:3713ff5dd4][/size:3713ff5dd4]байлаа.. Ингээд гайхамшигт их 3н хүчин цогцоороо бүрэлдэж сахиус нь амь орж аймшигт луу эцсийн зүрхээ алдаж дахиж хэзээ ч сэхэхгүйгээр үүрд үгүй болжээ....
-
Лууг устгаснаас хойш тэр нутагт үүрдийн амар амгалан тогтожээ. Атуган хүү ах дүүс нараа луугийн саварнаас аварсан болохоор тэнд ч түүнд хайр энэрлээ хүртээх болж, ард олон нь ч түүнийг ихэд хүндэтгэх болж Атуган хүүг бүгд санал нэгтээ Олимфус уулын захирагчаар өргөмжлөж хаан ширээнд суулгажээ.
-
Атуган ард иргэдийнхээ хамт Олимпус цайзад хаан болсон баяраа тэмдэглэн нижгээд найр хийлээ. Баяр дээр нь түүний 14 ах дүүс хүрэлцэн ирсэн ба Атуган дүүгээ нэр хүнд олон гавьяа байгуулсанд дотроо хорсон атаархаж байжээ. Тэд лууг зөвхөн шидэт сэлэмний хүчээр дарсан гэж итгэж байсан учраас энэ хүчийг эзэмшихийн тулд ямар ч аргаар хамаагүй сэлмийг нь Атуганаас булаан авах атгаг санааг агуулж байжээ. Ингээд асар их хүчний төлөө 14 ах нь үгсэн нийлж шөнө дунд болохыг хүлээж байв ...
-
Шөнө дөл болмогц ах нар нь сэмхэн орж түүний зүүлтийг автал Атуган сэрж бүх зүйлийг гадарлаж байсан тул тэрээр бүгдэд нь бүх учраа хэлэв.Үүнээс хойш ах нар нь дахиж энэ тухай бодхоо болив. Атуган луугаас болж амь үрэгдсэн анд нөхдөө дурсан дахин ийм явдал болохгүйн төлөө Олимпус уулдаа хамгаалалт тавьж луугийн хөнөөлөөр сүүдсэн байшин барилга барьхад нь ард иргэдээ ихээхэн тусалж байв.
-
Ийнхүү түүний хувь нэмэр ихээхэн байгаад зогсохгүй ард иргэдийн хүндэтгэлийг өдрөөс өдөрт илүү татах болов.........Үүнээс хойш нэг сарын дараа аймшигт луугийн хөнөөлөөр сүйдсэн хар бараан манант хот улс нь гайхамшигт үлгэрийн юм шиг наран мандах лугаа адил сэргэн зол сайхан бүхэн цогцлосон өвөрмөц жаргалын орон болсон байлаа....
-
Олон түмний ариун шүтээн болсон Атуганы амьдралын хатуу бэрх замын нугачаанд хэдийнэ мундаг эрэлхэг баатар болсон гэлтэй........Ард иргэд түүний агуу их зүтгэл гавъяаг өндрөөр үнэлэн түүний хөшөөг Олимпус уулын оройд цогцлоон барисан нь яг л "Бүхнийг даван туулах гэсэн чин хүсэл зоригоор бадарсан нүдний цог золбоо хийморь нь арслан барсын аманд гараа хийхээс ч буцахгүй догшин ширүүн харагдана".......
-
:)
-
Атуган баатар эр зоригтойдоо биш үл шантран хөдөлмөрлөгч хүн байсан учраас энэхүү үлгэрт баатар болон өргөмжлөгдсөн ажгуу. баатар хүн гэгч гагчхүү үл шантрагч эгэл бидний нэгэн буюу. энэ баатарын түүх үл дуусаж үеийн үе үрийн үрд бидний сэтгэл зүрх амьдралд үргэлжлэн байсаар байна гэдэгт би итгэлтэй байна. Атуган баатар амар сайхандаа жаргах болно учир нь тэрээр үл шантран хөдөлмөрлөгч хүн байсан
-
Атуган хааны бүх зүйл сайхан байсан боловч тэр нэг өдрөөс хойш ганц зүйлээр дутагдаж байгаагаа ойлгосон юм. Эргэн тойронд байгаа бүх хүмүүс хайртай хүмүүстэйгээ аж жаргалаар дүүрэн байлаа.Хэдий түүнд ах дүүс нь байгаа ч гэсэн түүний сэтгэл ганцаардаж байлаа.Тэр маш удаан ганцаараа явснаа ухаарсан юм. Энэ хорвоо дэлхийн жам ёсоор хүн болгон л өөрийн гэсэн унэт зүйлээ олсон байв.Харин Атуган хаан л энэ дэлхийг ганцаараа туулж хамаг ачааг өөрөө үүрч аж жаргал гэж харж байсан бүх зүйл нь хий хоосон зүйл байснийг сая л ухаарлаа.Тэгээд түүнийг хайрлах халамжлах хэн нэгнийг хүсэх болов.Гэхдээ тэр юу хийхээ мэдэхгүй байлаа...
-
Хүний амьдралын утга учир нь үр удмаа үлдээхийн тулд оршин тогтнодог. Тиймээс л энэхүү баатарлаг хүн аз жаргалын хайр дурлал амьдралыг сэтгэл зүрхний гүнээсээ нууцхан ч гэсэн хүснэм.
-
BA11D192bna: Агуа их Атуган хаан сайхан хайртай учрахын зэрэгцээ Амьдрал бол хөдөлмөрлөж буй хүнийх болохоор аз жаргалын түлхүүр түүнд болон түүний сэтгэл зүрхэнд оршиж байсан нь Атуган хаан өөрөө нарт ертөнцийн гэгээлэг нь болж байсан юм.
-
[quote:7cdc8f7e51="Ijilmurun"]BA11D192bna: Агуа их Атуган хаан сайхан хайртай учрахын зэрэгцээ Амьдрал бол хөдөлмөрлөж буй хүнийх болохоор аз жаргалын түлхүүр түүнд болон түүний сэтгэл зүрхэнд оршиж байсан нь Атуган хаан өөрөө нарт ертөнцийн гэгээлэг нь болж байсан юм.[/quote:7cdc8f7e51] HW10D004 : Сайхан хайрын учрал нь нэг л нарлаг гайхамшигтай өдөр эхэлсэн юм. Бүхний сайн сайхны төлөөх Атуганыг гаднаас ажвал болхи биет баатар хэдий ч ариун сэтгэлт нэгэн зол учралаар заяаныхаа гайхамшигт төгс бүсгүйг анхлан харж дурласнаас эхлээд түүнтийг өөртөө татах бүх арга адал явдалтай учирна.......
-
Аз жаргалт амьдралын од хийморь болсон өвөрмөц төгс бүсгүйтэйгээ өөрийгөө эрх мэдэлгүй жирийн нэгний дүрд хувиран танилцаж нэг нэгнээ хайрлах, хайрын үгсээ ярилцан буй нь яг л гайхамшигт хос хун мэт харагдана. Түүнийг бүрэн таниад зогсохгүй жинхэнэ агуу хайрт хосуудын хуримлах өдөр удалгүй тохиов.Ийнхүү аз жаргал амьдралын утга учрыг танисан Атуган юугаарч дутахгүй амар амгалан амьдарчээ.
-
Атуганы баатарлаг зориг, дэлхийн сайн сайхны төлөөх хүсэл эрмэлзлэл нь хүмүүсийн сэтгэлийн харанхуйг гэрэлтүүлсэн Ирээдүйн аз жаргалт амьдралын эхлэл болсон юм.Ийнхүү Цаг үеийн аугаа баатруудын сургамжлах сургамж, энх тайвны дээдийн шүтээн болсон гайхамшигт баатрын домогт түүхийг хэн боловч мартаж үл болно. [color=red:4ffcb32ac1]ТӨГСӨВ[/color:4ffcb32ac1]