МинийКлубын самбар
Ойн цоорхой => Лекц => : serdaram 2011.10.28 20:01
-
Богд хаан сонин хачин, ховор живэр зүйлсийг үнэ хөлс хайрлахгүйгээр авч цуглуулдаг байж. Тэрбээр хүүхэд байхаасаа л сонин хачин зүйлсэд дурлан цуглуулж ирсэн байдаг. Польшийн нэрт аялагч, эрдэмтэн Фердинанд Осендовский "автомашин, хөгжмийн зэмсэг, харилцуур утас,болор эдлэл, шаазан эдлэл, уран зураг, ховор амьтад, шувуу, заан, Гималайн баавгай, сармагчин, Энэтхэгийн могой, тоть гээд олон төрлийн амьтад "Бурхан"-ы ордонд янз бүрийн цаг үед байжээ" хэмээн өгүүлсэн байдаг. Энэ нь угтаа заан авчирсан тухай өгүүлжээ.Мөн " хаан төрийн долоон эрдэнэ"-д хүрд буюу хорол,чандмань, хатан, түшмэл, заан, морь, жанжин /баатар/ ордог уламжлалтай юм.Богд хаанд "нуруун дээрээ зэндмэнэ эрдэнэ үүрсэн зааны ясаар сийлж хийсэн тоглоомон заан" байжээ. Энэ нь эдүгээ Богд хааны ордон музейд хадгалагдаж байна. 1912 оны сүүлч, 1913 оны эхээр Монгол Улсын төлөөлөгчид Орост анхны албан ёсны айлчлал хийх үеэр " бага шиг бор зааныг 22 мянган цөлхөөвөөр / рубль / худалдан авч, 1913 оны хавраас өвлийн дунд сар хүртэл зааныг вагонд ачуулах, хөлөөр нь явуулах зэргээр найман сар гаруй аялуулсаар Хиагт хотноо" авчирч байж. Улмаар 1914 оны хавар зааныг хөтлөх, туух зэргээг гурван сар аялуулсаар Нийслэл Хүрээнд авч ирж Богд хаанд өргөсөн байдаг. Зааны хоолонд зориулж өдөрт 21 ширхэг мантуу,хоёр жин шар тос, гурван шанага улаан чавга зарцуулж байсан тухай архивын баримт ч бий. 1924 онд Богд хаан таалал төгссөнөөр зааныг харах хүн хомсдож 1926 оны үед тэр заан үхсэн гэдэг.
-
Их сонирхолтой мэдээ бна... Богд хааны музейг бүр жоохондоо л үзэж бсан. Тэгэхэд их сонин хачин амьдых нь талаар дуулж бсаан. НЭг бодлоор тэр амьтад нь орчин нь хэцүү л бсан бхдаа хөөрхий. гэхдээ хааны амьтан юм чинь юугаараа дутхав ххэ..... нээрээ Богд хааны музейг дахиж үзэх гэхээр тэр дуучин Алтанцэцэгийн мандах нар клипнээс болоод жоохон айгаад байдгийн... :P
-
bi ih gaihaj bj bilee. mon-d zaan amidarch bsan gj uu geed l. tgd ter zaan yamarih zovson boloo gj uruvduh yum bas jijghen bolohoor uhuurduh yum aa :D
-
aa bas bogdiin muzeig bdag umsguliig ni haraad hajuug ni zogsohod ter ued ochson ch yum shig sonin setgegdel turdug.