МинийКлубын самбар

Ойн цоорхой => SS-218-ынхан => : serdaram 2011.06.13 18:35

: Дэлхий 100 жилийн дараа
: serdaram 2011.06.13 18:35
Дэлхий ертөнц ирээдүйд ямар болох талаар Америкийн профессор Мичио Какугийн үзэж буйгаар уран зөгнөлийн романтай ямар ч холбоогүй гэнэ.  2030 он гэхэд контакт линзний шинэ төрөл бий болох бөгөөд түүнийг зүүмэгц интернеттэй холбогдох боломжтой болно. Ийм линзийг бүтээх ажлыг Вашингтоны их сургуулийн профессор Бабак Парвиз гүйцэтгэж эхлээд байгаа юм. Хүний нүүрийг түргэн хугацаанд таних, гадаад хэлийг автоматаар тэр даруйдаа орчуулах үүрэг функц хүртэл энэ линзэнд орох юм байна. Жишээ нь: та Лондон хотноо ирээд хэрэгтэй ресторандаа хэрхэн очих талаар гадаадын хүнээс асууна. Тэр хүн танд хариулна. Харин хүний дуу хоолойг таньдаг тусгай технологи таны нүдний өмнө орчуулгыг хийж гүйцэтгэх болно. Нүдний линзэд жижигхэн компьютер суулгаж өгөх үйлдэл ч ирээдүйд том асуудал болохгүй гэж тэд үзэж байна. Хүний организмын “нөөц эд эрхтэн” мөн чөлөөт худалдаанд гарах гэнэ. Хамгийн сүүлийн үеийн биотехнологийн тусламжтай өнөөдөр мөгөөрс, хамар, чих, судас, зүрхний ховдол, давсаг зэргийг амжилттай “ургуулж” чадаж байна. Нийлмэл эдээр хийсэн суурь дээр үндсэн эд эсийг ДНК-ийн хамт тарьж ургуулна. Ийм маягаар амьд эд эс бий болох бөгөөд цаашлаад бүхэл бүтэн эрхтэн болон хувирна.2070 он гэхэд амьтны аймгийн устаж үгүй болсон олон амьтныг эргүүлэн амилуулахаар эрдэмтэд зэхэж байгаа гэнэ. Устаж үгүй болсон амьтны ДНК хадгалсны ачаар Бразилд хуруу шилний аргаар сэргээж чадсан байдаг. Балар эртний үед амьдарч байсан неандерталь хүний генийг задлан шилжилж чадаад байна. Ийм төрлийн хүнийг сэргээх талаар эрдэм шинжилгээний хүрээнд ярьж эхэлжээ. Үнэн хэрэгтээ ингэх нь ямар хэрэгтэй нь ойлгомжгүй боловч хүний сониуч зан хэмжээ хязгааргүй юм даа.Харин хамгийн сонирхолтой зүйл гэвэл 2100 он гэхэд “программчлагдсан матери” бий болох явдал. Хүн бүр “Терминатор-2” киног санаж байгаа биз дээ. Тэр кинонд гардаг алуурчин робот Т-1000 гэхээр хүйтэн царайтай эр санаанд орох биз. Яг энэ талаар чинь яригдаад байна. Дэлхий дахинаа компьютерийн тусламжтай хэлбэрийг нь программчилж болох материал бий болох юм.Цахилгаан тэжээлийн тусламжтай өөрчлөгдөж болдог микрочипийг аль хэдийнээ бүтээгээд байгаа билээ. Тэдгээр микрочип нь цаас, аяга, таваг гэх мэтийн хэлбэрт орж чадаж байгаа гэнэ. Тун удахгүй товчлуур дараад бүхэл бүтэн хот бий болох магадлал өндөр байна хэмээн The Times сэтгүүлд бичжээ.
: Re: Дэлхий 100 жилийн дараа
: serdaram 2012.08.10 11:43
тогтож уншаарай Их сонирхолтой
: Re: Дэлхий 100 жилийн дараа
: Sunshade 2012.09.05 22:23
"тогтож уншаарай Их сонирхолтой" ehend ni bichsen ni dr bha kkk algasj unshchaad dahij unshlashd.
Ymr ch bsn 30n ond ter linziig ni harah l yum bn da

-Hangarid
: Re: Дэлхий 100 жилийн дараа
: я.энхбат 2012.09.05 23:58
 хэл сурах шаардлаггүй болох нь ккк
: Re: Дэлхий 100 жилийн дараа
: Munguntsetseg 2012.10.03 14:34
технологийн хэт дэвшил эргээд хүн төрөлхтөнд гай авчрах вий дээ? хүний шунал гэж хязгааргүй байх юм даа хөөрхий. одоо байгаа зүйлдээ сэтгэл ханах гэдэг асуудал магадгүй энд яригдаж байж болох юм...