МинийКлубын самбар

Ойн цоорхой => SS-218-ынхан => : serdaram 2011.06.06 00:08

: Xenophobian буюу гадаад иргэдээс айх ү
: serdaram 2011.06.06 00:08
Xenophobian буюу гадаад иргэдээс айх үзэл

манайд уг нь бол их биш байхаа. Харин албаар нийгмийн сэтгэл зүйг муу байлгах гэдэг юмуу санаатай л сонин сонин айдсыг түгээгээд байх шиг санагддаг...Xenophobia бол харилцаа. Яг үгийн утгаар нь юмуу грек гарлаас нь гадаад иргэдээс айх гээд махчилж ойлгоход учир дутагдалтай л даа. Агуулгаараа бол гадаадынхнийг үл таашаах, дуртай биш байх, үл хүндэтгэх, бүр цаашилбал дургүйцэх үзэн ядах үзэл санаа. Монголчуудын хувьд бол газар нутгийн байрлал болон түүхэн уламжлалаас тогтсон хятад хүмүүсрүү чиглэсэн xenophobia их байдгийг үгүйсгэхгүй.Xenophobia монголчуудын зүгээс харийнхантай харьцах харилцаанд зонхилох хандлагатай байдаг нь ерѳнхийдѳѳ баримжаатай байхаа. Гэхдээ монголчууд хятадтай юмуу эсвэл баруунийхантай харьцах байдал нь их ялгавартай юм шиг байдаг. Харийхантай харьцах нийгэм зүйн харилцаа бол нийгмийн ухамсартай их холбоотой, соёл иргэншил, ахуй, үндэсний үзэл ёс заншил гээд олон юмны нѳлѳѳнд бүрэлдэн бий болдог нарийн бѳгѳѳд их эмзэг зүйл юм шиг байна. Энд монгол хүн бол зѳвхѳн монголоороо байх ёстой гэсэн монголчуудийн яс цусанд шингэсэн үзэл бодол гадныхнийг шүтлээ барилаагаас эхлээд янз бүрийн бүдүүлэг үг хэллэг хэрэглэхэд хүргэдэг биз дээ. Хүмүүсийн соёл ухамсартай холбоотой нийгэм зүйн энэ харилцаа бас л ѳѳрийн гэсэн хѳгжлийн үе шаттай байх нь ойлгомжтой. Иргэншил улам гүнзгийрэн үхамсар тѳлѳвших тутам энэ хэрилцаа сайхан болж ирдэг нь бодитой зүйл. Энэ харилцааны хѳгжлийг ерѳнхийд нь 3 үе шатаар авч үзэж болох юм шиг байна.
1.Xenophobia
2.Шилжилтийн үе
3. Tolerant

Шилжилтийн үед харийнхнийг гадуурхаад, дорд үзээд байхгүй ч шууд хүлээн зѳвшѳѳрѳх тийм ухамсар бас тѳлѳвшиж амжаагүй байгааг хэлээд байна л даа. Европийн ихэнхи орнуудад ийм байна. Толерант бол хѳгжлийн нилээд ѳндѳр шат. Баруун европийн нилээд орнууд энэ асуудлыг парламентаараа хэлэлцчихлээ шүү дээ. Толерант шатанд  харицааны 2 талаасаа хүлээн зѳвшѳѳрѳх харьцааг шаардан хуульчилдаг. Тухайлбал Францад альч гарлын хүмүүс адил тэгш байх мѳртѳѳ арабууд гэхэд л франц талын соёлыг бас хүлээн зѳвшѳѳрѳх учиртай. Тиймээс хүүхдүүдийг нь сургууль дээр толгойны алчуур хэрэглэхийг, Германд үндэсний хэлээр ярихыг хуулиар хорьчихсон байдагТэр хятадын хил орчмын монголчууд гар утасны хятад сүлжээг ашиглахад болохгүй юм ерѳѳсѳѳ байхгүй санагдаж байна. Түүгээр хятадын хараат болчихно гэх нь ч хаашаа юмдээ! Заримдаа толерант байхгүй дээрээ хэт туйлшрах гээд ядчих юмдаа.