МинийКлубын самбар

Ойн цоорхой => Эссений булан => : Miner_Puunee 2011.05.06 00:17

: Миний эссе
: Miner_Puunee 2011.05.06 00:17
Эх орон Би  өнөөдрийн Монголыг бүтээсэн өвөг дээдэсдээ хайртай гэж шууд хэлдэг байсан. Хайртай гэж хэлэх амархан. Хайрыг амь нас, зvрх сэтгэлээрээ төлдөг юм. өвгөд минь цөм монголынхоо төлөө vхсэн.  Монгол минь vлдсэн! Монголдоо тэд минь шингэсэн!  Монгол бол Чингис юм.. Чингvнжав юм. Занабазар, Мандухай сэцэн, Цогт хун тайж, Сvхбаатар юм гэж дахин давтан хэлнэм. Монгол гэж юу юм бэ? гэвэл намайг тєрvvлж, цагаан сvvгээ хєхvvлсэн ээж минь юм. Єєр ээж надад vгvй. Аав минь гэж хэлнэм. Єєр аав надад vгvй. Надад ганцхан аав, ганцхан ээж, ганцхан эх орон бий.  Хэтэрхий сайн мэддэг юмныхаа тухай ердєє юу ч мэддэгvй гэсэн vг бий. Аугаа их монголынхоо тухай би юу мэдэх билээ. Юу ч мэдэхгvй. Тэр бол тэнгэр шиг хязгааргvй, тэнгис шиг гvн ойлголт юм. Дэлхийн мэргэдийг би гайхан биширдэг ч дэргэд нь єссєн аав, ээжийнхээ сэтгэл, оюуны чанад хvрч чадаагvй. Хэрвээ хvнд амь нас гэж буй аваас, тэр нь Эх орон буюу.Эх орон энэ үгийг бага байхаас минь л багш нар надаас асуудаг тэгээд өсөж том болсон хойноо ч өөрөө өөрөөсөө асуудаг байлаа. Яагаад ч юм тэр минь энэ минь юм аа, түүнийг л үүнийг л “Эх орон” гэдэг юм аа гээд хариулчихаж боломгүй мэт. Уг нь хоёрхон үг атлаа дэндүү олон зүйлийг нэг дор агуулж байдаг болоод ч тэр юм уу? Харин би одоо энэ үгэнд багшдаа биш бас өөртөө ч биш эх орон минь таньдаа хариулах гэж байна. Их л удаан хугацаанд хариулж чадаагүй цугларсан, эх орон минь таны тухай бодлуудаа энэ л өдөр, таны баярын өдрөөр таны ард түмэнд хүн зонд хүргэж байна. Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л цаасан дээр ижийгээ би эхлээд бичиж байна. Харах нүдээ аниастай бяцхан охиныг таны алган дээр авч ирж хайр, энхрийлэл, өхөөрдөл, цагаан сүүгээрээ ундаалсан ижийн минь анх надад харуулсан орчлонд бяцхан нүдэнд минь түмэн өнгөөр солонгорч байсан тэр өдрийн нараар эх орон минь та надад эхэлсэн билээ. Хөдөө хээрийн замд хааяахан явахдаа аялан дуулдаг дуу минь эх орон таны уул толгодын, ус мөрний, хөх тэнгэр, хөрс шорооны, эх орон минь таны тухай дуу байлаа. Хөг орон эгшиглэх энэ л аялгуу бүхэн эх орон таны халуун элгэнээс унасан, таны өнгөт нарыг харж нүдээ нээсэн бяцхан үрсийн чинь сэтгэлээс ургасан байдаг. Эх орон та ижий, эгшиглэх аялгуу билээ. Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л цаасан дээр эгэл амьдралыг би бичиж байна. Наран, саран, цэцэг, навч, жилийн дөрвөн улирал тэгээд миний өсч торнисон өврийн сайхан хангай, түүн шиг түшигтэй азай буурлууд, эх орон таны бэлэглэсэн эгэл амьдралын минь хуудсан дахь алтан дурсамжууд минь ямар олон юм бэ? Эх орон та эгэл амьдрал минь билээ. Ижий аавын минь намайг хайрлах хайр нь билээ. Эх орон та зүрхэнд минь багтаж, харцанд минь харагдаж тэгээд сэтгэлээс минь эгшиглэж буй бүхэн минь билээ. Эгшиглэх сайхан аялгуу ардын дуу, уртын дууны хөгөнд эх Монгол хэлээрээ би хариулъя. Эх орон та хариулж дуусамгүй асуултын үргэлжлэл билээ. Эх орон та хагацаж одомгүй хайран амьдралын минь амь билээ. Эх орон та хайртай аав минь билээ. Эх орон гэж томоос томоор бичсэн цаасан дээр таны зөрөг зам харгуйн тань тухай бичиж байна. Эх орон таны зөрөг замаар алхан хөлд орсон. Тэр л замаар амьдралын минь учрал бүхэн ирж, амьдралын минь гэрэлт өдрүүд үргэлжилж, тэр л зам дээр хайр дурлалын минь модод цэцэглэж үр жимс нь урган соёолсоор...