МинийКлубын самбар
Ойн цоорхой => Эссений булан => : Ulziimaa 2008.12.07 20:40
-
Би гэж хэн юм бэ ? Өөрөө өөрийгөө ч сайн таньж чадаагүй би 10 жилийн дараах өөрийгөө сайн төсөөлж чадна гэдэг юу л бол. Би нэг их гутранги үзэлтэй хүн биш л дээ. Ирээдүйгээ сайн сайхнаар, илүү гоёоор төсөөлөх нь сайхан л даа. Гэхдээ бодит үнэн ямагт байж үргэлж ялж байдаг гэдэгт би ямагт итгэдэг. Эсвэл зүгээр л итгэхийг хүсдэг. 10 жилийн дараах би-гээс илүү одоогийн би надад илүү чухал санагдав. Учир нь өнөөдрийн би 10 жилийн дараахи би-г бүтээнэ гэж боддогийнх байх. Би гэдэг хүн энэ орчлонд төрөөд амьдарч зарим нэгэнд нь аз жаргал нь болж, зарим нэгэнд нь дургүйцлийг нь хүргэсэн этгээд болж байгаа нь үнэн. Нэгэнт л хүн болоод төрснийх орчлонгийн тоосыг хөдөлгөхийг хүсэлгүй л яахав. Их учир битүүлэг санагдаж байна уу ? Учир утгагүй амьдрал надад хэрэггүй. Нэгэнт л учир утгагүй амьдрахгүйгээс хойш надад амьдралын учир утга болж өгөх зорилго надад хэрэгтэй. Надад зорилго бий. Зорилготой би бас зорилттой. Миний нэгэн зорилго бол миний эзэмших мэргэжил. Харин түүний зорилт бол чадварлаг мэргэжилтэнийг бий болгох. Чадварлаг мэргэжилтэн болоход надад 4 жил хангалттай гэж үздэггүй. Надад эсвэл ганц баклаврын зэрэг хангалтгүй байх. Надад магистрын зэргийн хэмжээний мэдлэг хэрэгтэй тиймээс би лав 6,7 жил сурах байх. Ингээд надад дахин 3 жилийн цаадахыг тооцоолох хэрэг гарлаа. Тэгэхээр би нэгэн ажилтан л байх юм шиг байна. Гэхдээ надад ирээдүйн би биш харин өнөөгийн би л илүү чухал санагдаад байна. Ер нь өөрөө өнөөдөр юу ч хийгээгүй байж ирээдүйд юу хийсэн байхаа төсөөлнө гэдэг хэцүү. 1%ийн авъяас 99%ийн хөдөлмөр гэдэг шүү дээ. Ирээдүйн би-г ярилгүй ирээдүйн би ямар байхыг хүсч байгаагаа олж тэрнийхээ төлөө хөдөлмөрлөх нь илүү дээр байх. Өнөөдөр та хэдий чинээ хөдөлмөрлөнө ирээдүйд төдий чинээ амжилтанд хүрэх учраас. Эцэст нь хэлэхэд Та өөрөө өөрийнхөө ирээдүйг өөрөө бүтээнэ.