МинийКлубын самбар

Ойн цоорхой => Семинарын тухай => : serdaram 2011.04.04 15:46

: Даваа - 3-р цагийнхны ҮЛГЭР
: serdaram 2011.04.04 15:46
[color=red:787edd406d][size=18:787edd406d][b:787edd406d]ЭНЭ 7 ХОНОГИЙН ЁГТ ҮЛГЭРИЙГ ЭХЛҮҮЛСЭН БАЙНА.1. ЗААВАЛ МОНГОЛ ҮСГЭЭР БИЧИХ.2. ЭНД ЗӨВХӨН ЁГТ ҮЛГЭР ОРУУЛНА. ЭЛДЭВ БИЧЛЭГ ОРУУЛАХГҮЙ.3. 1 БИЧЛЭГТ 2-с ИЛҮҮ ХҮНИЙГ ТООЦОХГҮЙ.4. ЯВЦЫН ДҮНД НӨЛӨӨЛНӨ.5. МААЗАРЧ, БУСДЫГАА ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ[/b:787edd406d][/size:787edd406d][/color:787edd406d]Эрт дээр үед хөх Азийн цээжнээс Алс дорнодыг хүртэл хөгжил дэвшлийг дэлгэрүүлсэн Хархорум нийслэлтэй үлгэрийн гэмээр ИХ МОНГОЛ улс оршин тогтнодог байжээ. ИХ МОНГОЛ УЛС нь сэр сэр салхитай, бур бур бороотой, даарах хүйтэнгүй, халууцах халуунгүй, Настан буурлууд жаргасан, Нялхас багачууд хайрлагдагдсан, Идэр залуус эрчлэгдсэн, Эмс охид нь шагшигдсан Аз жаргалаар дүүрсэн, Хөл нь хөсөр, Гар нь газар амар жимэр жаргасан сайхан улс байсныг дэлхийн олон улсууд айн бишрээд, Үг дуугий нь дагаж, үйл хэргийг биелүүлж, үймээн шуугиан гаргалгүй оршин сууж олон жилийг үджээ.
: Re: Даваа - 3-р цагийнхны ҮЛГЭР
: baljaa 2011.04.04 19:23
Үүнд нь зарим нутгийн иргэд энэ сайхан улсад нэг өдөрч хамаагүй байхыг хүсэж тэдгээр ард түмэнтэй дотно харьцаатай болохыг ихэд хүсч байв. Харин зарим хүмүүс Монголд ихэд атаархан эзэн суухыг эрмэлзэж гэнэ.
:
: Oyuntugs 2011.04.05 19:14
Үүний нэг нь  эртнээс Монголчуудад атаархаж ирсэн Манжууд байв.  Тэд олонтаа монголчуудыг өдөөн хатгаж, тал бүрийн   бодлого явуулж байв.
:
: Muujguu.a 2011.04.06 02:49
тэр манжууд нь урд мөхсөн алтан улсын үлдэгдэл байжээ. Монголчуудад их элэгтэй гэмээр байнга инээсэн урдуур нь орж ажлыг нь хийсэн хүмүүс юмсанж. Ингэсээр монголчууд өөрсдөө хөдөлмөрлөхөө больж залхуу болж эхэлжээ.
:
: Chimgee.u 2011.04.07 01:59
Ингэж залхуу хойрго болж буй нь манжуудын хувьд монголчуудыг сул дорой дээр нь даран устгах атгаг санаа байлаа. Тэд өдөр ирэх тусам монголчуудад улам тал засан хүндлэх дүр үзүүлэн харьцсаар байв. Гэсэн хэдий ч дээд тэнгэрээс заяат төрсөн ИХ МОНГОЛ УЛСын ард түмэн сонор сэрэмж сайтай идэр залуус нь эрчлэгдсэн баатар цэргүүд нь хурцлагдсан барагдашгүй дарагдашгүй хүчтэй тул манжуудад тийм ч амар биш байлаа
:
: bilgvvnmaa 2011.04.08 17:25
Монголчууд хэдий амаргүй байсан ч манж нар бага багаар бодлогоо хэрэгжүүлсээр байв.Манжийн бодлого хурц хараа сайн байсан тул үхэр монголчуудыг бага багаар эрхэндээ оруулж байлаа.
: hey
: TuLGaUUAT 2011.04.08 22:17
Тухайн үеийн манжийн бодлогийг ихэс дээдэс оюун мэлмийдээ тусгаж чадаагүй байх үед жирийн ардын Сүх хүү тусгасан байлаа.
:
: Anh bayar 2011.04.08 22:53
Эгэл жирийн ардын хүү Сүх алсын бодолтой сэргэлэн цовоо тул аль хэдийн манжийн бодлогийг олж харан манжийн эсрэг тэмцэхээр шийджээ.Гэвч манж нартай тэмцэхэд тухайн цаг үе нилээд хүнд туйлийн бэрх тул Сүх хүү хүчин мөхөсдөж анд нөхдөөсөө тусламж авахыг хүсэж тэдэнд захиа илгээв...
:
: tsogoo 2011.04.09 06:20
гэвч захиаг аваачиж өгөх хүн замдаа Манжийн цэргүүдэд баригдав. Ингээд Сүх хүүгийн хамаг нууц илрэв гэнэ. Аргагүй байдалд орсон Сүх хүү оргон цугтан байж найз нараасаа тусламж гуйхаар өөрийн биеээр аян замд гарлаа.Сүх хүүд туслах хүн тийм ч амархан олдохгүй байлаа. тэгээд Сүх хүү өөрийн хамгийн сайн найз болох Цогоотой уулзан хамаг төлөвлөгөөгөө танилцуулж эхлэв.
: Hash-erdene
: hasherdene 2011.04.09 06:58
Ингээд 2 найз нийлэн манжийн эсрэг тэмцлийг эхлүүлэв.Тэр 2т маш их хүн итгэн дагаж байлаа.Тэд хэсэг хугацааны дараа маш олуулаа болж манжийн эсрэг тэмцэх баатар эрсийг бэлдэж өөрсдийн зорилогдоо хүрэхэд улам ойртож байсан юм.
:
: zolbayar_sems 2011.04.09 08:18
Гэтэл манжийн хаан үүнийг мэдээд хамгийн сайн жанжиндаа тэд нарыг устгахыг тушаав.
:
: Muujguu.a 2011.04.10 03:50
Үүнийг сонссон сүх тэргүүтнүүд нутгаасаа дутааж урианхайн хязгаарийг зорив.Нутаг улс орноо гэсэн сэтгэл байвч хүн хүч цөөн зэр зэвсэг мууг учир их санаа зовж байлаа. Хоол хүнс ч бага байв.Удахгүй эх нутгийн хатуу өвөл болох болсон шүү гэлтэй анхны цас оров...Хавар болжээ өнгөрсөн өвөл хүмүүсийнхээ тал гаруйг өлсгөлөнгөөр алдсан ажээ. Дотны найз цогоо нь хатгалга туссан байна.Ингэж хал үзэж амьдралын эрээн бараанийг мэдэж жинхэнэ баатар эр болж төлөвшжээ. Хүмүүсийнх нь итгэл алдарч гэр лүүгээ явахыг хүсэх болжээ.Сүх ч эргээд очмоор байвч очвол баригдаж мөн улс орон нь үүрд манжийн гарт орно гэдгийг мэддэг байв.
:
: nt_9f 2011.04.10 21:38
Хаврын урин дулаан цагаар нисэн ирэх жигүүртний цуваа адилаар манжийн бодлого дор монгол ноёд сайд баяжиж, ард түмэн үгүйрэн хоосорч хамгийн ихээр зовж байгааг мэдэрсэн идэр залуусын цуваа  нэгэн зэрэг цохилох зүрх мэт манж, хятадыг хөөн зайлуулах нэгэн сэтгэлээр Сүхд нэгдэхээр урианхайн зүг тасралтгүй үргэлжилж байв. Итгэл найдвар тасарч байсан баатар эрсийн маань цог бадарч ард түмний баатар Сүх тэргүүтэй монголын мянга мянган эрсийн арми бүрдэв.
:
: shikisai 2011.04.10 22:11
Ингээд Сүх хүү эх орноо санагалзан "Бие минь тэнд төрсөн болохоорБас сэтгэл минь тэнд төрсөн болохоорБилэг оюун ухааныг тэндээс авсан болохоорБи тэнд хайранд өлгийдүүлж,хайранд зоригжиж өссөн болохоорби түүнийг эх орон гэж нэрлэдэг ээ" хэмээн урам зоригоо сэргээж дайчин эрсээ дагуулан дайрч довтлохоор явцгаав...
:
: Oyuntugs 2011.04.10 23:23
Эх нутагтаа эргэн ирэхэд нь улс орон нь үймээн самуунтай,ноёд албад нь манжийн талд урван хамаг олноо умартан төрийн хэрэг нь цалгардаж засаг захиргаа нь өөрчлөгдсөн байв.Үүнийг харсан Сүх ихэд хилэгнэн манжууд руу цэрэг хүчээ шавхан довтлов.
:
: nt_9f 2011.04.10 23:53
Монгол цэргүүд халх голын дагуу довтолж манжын жанжиныг ухраав. Үүнд манжийн хаан ихэд хилэгнэн тулалдаан болсон газар яаравчлан ирж гэндүүлэн дайрахыг завдсан боловч монгол цэргийн соргогын ачаар аль хэдийнээ улз гол руу хөдөлсөн байв. ингээд манж, монголын их цэрэг улаанбуланд шийдвэрлэх тулаан хийх болов. Үүрийн гэгээ ормогц хоёр тал тулаанд бэлэн болж манжийн хаан, Сүх жанжин уулзаж: манж хятадын хаан толгойныхоо үсийг өөд нь илж оочны сахлаа доош нь шувтарч гэнэ. Харин Сүх толгойн үсээ урагш илж оочоо сөргөн имэрчээ. Тэгэхэд манж хятадын хааны царай нь хувис гэж дуугүй болж гэнэ. Үүний учир нь манж хятадын хаан “Манай дайчин гүрэн ийм өнөр өтгөн өөдрөг” гэж ёгтоор толгойн үсээ дээш илж “Танай монгол ийм цөөхөн” гэж оочоо шувтарч дээрэлхсэнийг мэргэн Сүх хариулж... “Танай гүрэн өнөр өтгөн боловч толгойн үс шиг нэг хутганд хусагдахад манай монгол хэдий цөөн ч оочин сахал мэт үлдэнэ” гэж манж хятадын хааныг давсан юм.
:
: shikisai 2011.04.11 00:15
Хүдэр Монгол эрс хүчээ нэгтгэн дайрч,хүний олон Манжуудыг хөнөөн устгаж даржээ.Ийнхүү Сүх жанжины гавъяагаар сүрлэг улс минь амгалан болж,сүндэрлэн боссон юм эх орон минь.Энэхэн ачийг марталгүй санаж эргээд улсаа мандуулаарай гээд эгэл үлгэрээ төгсгье!!!