МинийКлубын самбар
Ойн цоорхой => MY CLUB => : serdaram 2011.01.01 03:04
-
Сайн байцгаана уу? MY CLUB-чуудаа MY CLUB on line community 2007 оноос эхлэн мод тарьж эхэлсэн, албан ёсны гишүүнчлэл байхгүй ч 1 сая мод ургуулах тодорхой зорилготой, хийсэн ажилтай, 400 залуус нэгдсэн on line community билээ. Уинстон Черчилл “Байшинг эхлээд бид барих боловч байшин эргээд биднийг барьдаг (First we build our buildings, thereafter they build us)” гэж хэлсний адилаар клубыг бид байгуулах боловч, клуб эргээд биднийг боловсруулан хөгжүүлж өөртөө итгэлтэй, бие хүмүүс болж өөрчлөгдөхөд, найзалж нөхөрлөхөд нөлөөлж байна.Энэ хугацаанд бид хамтдаа олон зуун км замыг туулж, 45.000 модыг байгальд бэлэглэж, найзалж нөхөрлөж сайн сайхан дурсамжуудыг бүтээжээ. MY CLUB-чуудын үнэт зүйл НӨХӨРЛӨЛ юм.
Мод тарихад, услахад явсан, яваагүй, явахыг хүсэж байгаа, явахаар төлөвлөж байгаа, биднийг дэмждэг бүх хүмүүс MY CLUB-ын гишүүн юм шүү. Амаргүй байсан ч энэ ажлыг үр дүнтэй болоход тусалсан та нартаа болон бидэнд хандив тусламж өгсөн бүх анд найз, байгууллагууддаа баярлалаа. 2011 онд MY CLUB өмнө ажиллаж байсан Сонгино уул, Төв аймгий Эрдэнэ, Булганы Баяннуур, Багануур, Сэлэнгэ, Дорноговь аймагт мод тариж, өмнөх жилүүдийн модоо үргэлжлүүлэн арчлахаас гадна бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллахад бэлэн байна.
MY CLUB on line community нь хойшдоо та бүгдийг улам нэгдүүлж, ажилуулж, танилцуулж, найзалж нөхөрлүүлж жинхэнэ Оn line community болж хөгжинө гэдэгт итгэж найдаж байна. 2011 онд та бүгдийн ажил үйлс амжилт бүтээлээр дүүрэн, бие эрүүл энх, оюун ухаан саруул тунхалаг байж АЗ ЖАРГАЛ-аар дүүрэн он байхыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Хавар модны талбай дээр уулзъя.
MY CLUB on line community
Жич: Нийт гишүүд дэмжигчдийн их цуглааныг 2011 оны 2 сарын 11-нд ШУТИС дээр зохион байгуулах гэж байна.
-
SHINE ONYI MEND! Ene forumdaa ooroo oorteigoo hundaga tulgav daa. kkk
-
Shine oni mend bagshaaa bas semnariinhanda