МинийКлубын самбар

Ойн цоорхой => Эссений булан => : serdaram 2010.12.06 00:53

: Update and Upgrade
: serdaram 2010.12.06 00:53
Өнгөрсөн 7 хоног номыг сурч, ногоотой шөлийг нь идэж байсан Өмнөд Солонгос яваад ирлээ. Тэгээд 2 жилийн өмнө бичиж байгаад орхичихсон энэ нийтлэлийг заавал бичихээр шийдлээ.  Хөгжил дэвшлийн тухай бичих нь нэрнээс нь мэдэгдэж байгаа ч түүний яг юунаас нь эхлэж бичих вэ? гэж нилээд бодлоо. Одоо бичиж байхдаа ч бодож байна. Би бүхэл бүтэн 7 хоногийн турш хөгжлийн том орчинд гүн шокноос гарахгүй, ямар нэг зүйлд хариу олж авах гэж оролдсоор байгаад ирлээ дээ. Ирэнгүүтээ энэ тухайгаа бичихгүй бол маргаашнаас ажлын хэмнэл, нийгмийн эргүүлгэнд гарч чадахгүй эргэлдсээр цаг хугацаа өнгөрөх байх. 1 жил хагасын хугацаанд БНСУ-д маш их өөрчлөлт гарчээ. Кимчиний шөл, юмны үнэ, метро, автобусны чиглэл нь хэвээрээ боловч мэдлэгийн, хөгжил дэвшлийн бүр маш их өөрчлөлтүүд гарсан байна. Бүр өөрөө өөртөө Update хийх биш бүр Upgrade хийх хэмжээний өөрчлөлтүүд БНСУ-д сүүлийн жилүүдэд өрнөжээ. Солонгосчууд ч өөрсдийгөө дэлхийн хэмжээний том улсын хэмжээнд ярьдаг болжээ. Хэнээс ч дор орохгүй гэсэн хар шартай зан нь спорт, урлаг, шоу бизнесээс нь гадна саяхан өрнөсөн улс төрийн үйл явцаас илүү харагдаж байна лээ.Эх орондоо ажиллаж байх хугацаанд КВS-ын 8 цагийн мэдээ таарвал үзчихдэг, daum.net, naver.com-ын SNS хэлбэрийн коммунитагаас мэдээлэл тогтмол авчихдаг миний хувьд Update биш Upgrade хийнэ гэдэг шок байсан боловч мэдлэгт тулгуурласан дэлхийн эдийн засгийн хөгжлийн хурдыг зөвхөн мэдээллээр авна гэдэг хэцүү болсны шинж байх даа хөөрхий. Солонгос улсын хөгжлийн хамгийн том өнгө төрх бол МТ-ийн хөгжил. Энэ дэвшил нь жирийн түүхийн багш намайг уруу татаж мэдэх мэдэхгүй юмаа ярьдаг, хийх гэж оролддог болгосон байх. Интернетийн өндөр хурд, хэрэглээ, on line communication зэрэг МТ-ийн дэвшлээр гарч ирсэн бүтээгдхүүнүүд зөвхөн биенесийн хэрэглээнд байхаа больж олон нийтийн хэрэглээнд нэвтэрч эхэлжээ. Метро, чиглэлийн автобусуудын цагийн хуваарь, нягтаршил, чиглэлийн давтамжийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлсэн нь их хотын ажил цуглах, тарах “оргил цаг”-ийн ачааллын түгжрэлийг бүрэн шийдвэрлэж чадсан байна. Солонгосын бүх шатны сургууль, төрийн болон биенесийн байгууллагуудын network system өмнөхөөсөө бүр их сайн хөгжсөн байна. Зөвхөн иргэний дугаараар бүх мэдээллийг авч, дамжуулж байсан бол одоо хэрэгтэй мэдээллүүд нь хурууны хээ, нүдний өнгөөр дамжиж аюулгүй байдал улам найдвартай байдалд шилжжээ.Солонгос улс нийгмийн бүртгэл, мэдээллийн бүх асуудлуудаа МТ-оор дамжуулан шийдвэрлэж бичиг цаас, зөвшөөрлийн дамжлагуудыг ямар ч чирэгдэлгүйгээр шийдэж чаджээ. Хөгжлийн энэ хандлага цаашдаа улам их боломж нөхцлийг бүрдүүлж байгаа байх. Миний сайн мэддэг байсан их сургуулийн кибер орчин бас л Upgrade хийгдэх хэмжээний өөрчлөлт гарчээ. Он лайн сургалтын хэлбэрүүд SNS хэлбэрт шилжиж зүгээр нэг мэдээлэл олж авах биш кибер хичээлийн танхим, кибер тоглоомын хэлбэрт орчихсон. Репорт, тезис, өгүүлэл хүлээн авдаг, түгээдэг веб-үүд олон шалгууртай болсон байна. Монгол улс хүн ам, орон сууцаа тооллоо. Манай дарга нар үүнийг мэдэж байгаа. Ганц Солонгос ч биш өндөр хөгжилтэй уулсууд бүгд цахимжилтыг ажилдаа нэвтрүүлж байна. Саяхан Монгол дахь БНСУ-ын ЭСЯ дараа жил болох сонгуульд Монголд байгаа Солонгос иргэдээ хамруулах зорилгоор “туршилтын санал асуулга” явуулж үзсэн байна.Солонгосчуудын амьдралын хэв маяг өөрийн улсынхаа эдийн засгийн хөгжлийн хэмнэлээр өөрчлөгдсөн хэвээрээ л байна. Солонгосчуудын хэрэглээний соёл өөрийн улсын эдийн засгаа эрүүлжүүлж улам эрчимтэй, хурдтай хөгжүүлсээр байна. Удаан хугацааны дараа Солонгост ирсэн болохоор мэдээж дэлгүүр хэсэж, өөрийн түрүүвчний хэмжээгээрээ “тоглолоо”. (Солонгосчууд чөлөөт цагаа өнгөрөөж зугаалах, кино үзэх, гадуур явахаа ингэж хэлдэг) Солонгос залуучууд бараг бүгдээрээ энгийн биш, маш стильтэй хувцасладаг болсон нь илт мэдэгдэж байна. Дэлгүүрт байгаа бараа нь хямдрал хүлээх хэмжээний цаг зарцуулагдахгүй боломжийн үнээр хурдан зарагдаж, үргэлж шинийг эрэлхийлсэн, ганган дэгжин зүйлээр залуучууд өөрсдийнхөө имижийг бүрдүүлж гангалдаг болжээ. Дэлхийн хэмжээний бүх брендууд Солонгос залуусын форум болоод МТ-ийн дэвшлүүд тэдний хэрэглээ болчихсон байна. Тэдний хэрэглээний энэ их “шунал тачаал”, хүсэл эрмэлзлэл нь эдийн засгийн өсөлт, шинэ технологи хурдан нэвтрэх, бүтээмж өсөхөд эерэгээр нөлөөлж байгааг мэдэрлээ. Харин бид хаана яваад байнаа? Монгол улсад маань маш их боломж байгаа ч бид арай өөр замаар яваад байгааг энд ирээд улам бүр мэдэрлээ. Ид шидийн зам ч гэх юмуу даа? 10 жилийн өмнө их сургуулийн 1-3 курсынхэнд Монголын түүхийн хичээл дээр шашны тухай ярилцаж байхад Бөө мөргөлийн тухай ойлголт бараг байхгүй бол одоо шал өөр , оюутнуудын бараг 90 гаран хувь нь бөө юмуу бөөгийн түшээтэй, хамаатан садан, найз нар нь бөө болсон, тодорхой хэмжээний цаг хугацааг түүнд зарцуулж, ид шидээр ажлаа гүйцэлдүүлэх хэмжээний болчихсон. Миний бараг бөө судлаачдын цугларалт шиг л болчихсон байна. Бид ид шидийг илүү их мөрөөдөөд байгаа бололтой. Манай дарга нар туршлага судлана, мэдээлэл олж авна гээд төсвийн мөнгөөр гадагшаа зөндөө явдаг. 7 хоногт нисэхийн 2 компанийн 10 нислэгээр дүүрэн хүн 2 улсад зорчиж байна. Таминээ бид мааш их хоцрогдож байгаагаа Солонгос улсын хориглодог борц, мах, хиам, архи дарс, хэвийн боов, липтон цай, бохь хүртэл зүйлийг аз мэдэн зөөж, буцаж ирэхдээ нэгэнт нэмүү өртөг нь шингэсэн зөөж болох бүхий л бүтээгдхүүнийг ёлконы мод болтлоо зөөж ирж байхдаа л мэдэрлээ. Бид нэмүү өртөг шингэсэн бүтээгдхүүнийг авахдаа МТ-ийн дэвшлээс суралцах, хамтээс суралцах, хамтран нэвтрүүлэх зэрэг бодлого явуулдаг болоосой. Багш, судлаачдаа суралцаж байсан газар луу нь явуулж байгаасай.Интернетийн ийм хурдаас сэтгэл ханамж аваагүй удсан байна. [b:afc63ab1c8]Энд энгийн юм шиг боловч Монголд гайхамшиг болох зүйлийг хэдий хүртэл зүгээр хараад суух юм бэ?[/b:afc63ab1c8]
:
: M Zulaa 2010.12.07 01:24
Солонгос улсаас үзэх, харах, сонирхох, суралцах зүйл зөндөө байдаг юм байна лээ. Би саяхан очоод зарим нэг юмыг нь хараад ''Wow" гэсэн байх аа...Хэдхэээн жилийн өмнө л Монгол орноос маань ч тааруу хөгжилтэй, их л хэцүү улс байсан гэж ааваасаа сонссон. Тэр үед ард иргэд нь өөрсдөдөө байгаа бүх хөрөнгөө шавхаж улс орноо аварч, өнөөгийн өндөрлөгт хүргэсэн гэсэн дээ. Үнэн худлыг нь би мэдэхгүй ээ. Тэгэхдээ таны бичсэн зүйлс, аавын хэлсэн бүхнээс дүгнэлт хийхэд Солонгосууд үнэхээр нэгдмэл байдалтай нь харагдаж байна. Дан ганц өөрсдийнхөө эрх ашгийг бодохгүй, ганцаараа илүү ихийг мэдээд байя гэсэн зорилготой биш. Харин би шинэ юм мэдэж авсан бол гялс улс орон, ард иргэддээ сурталчилъя, суралцуулъя гэдэг юм шиг ээ. Ард иргэд нь ч бас түүнийг нь сайн дэмжиж хүлээж авдаг.Харин манай орон хүнээр ярьвал хувийн тоглолт ихтэй, амиа байна аа. Хувь хүн нэг юм хийж бүтээсэн, сурсан бол тэрийгээ зөвхөн өөрийнхөө хүрээнд л өргөжүүлдэг. Мөн нэгнийхээ хийсэн зүйлийг нь дэмжихгүй, доош нь хийдэг гээд л... Үүнээс болоод л хөгжихгүй байгаа байх л даа... Жинхэнэ "Ганцаараа явбал хурдан явах ч олуулаа явбал хол явна" гэсэн уриа манай улсын, мөн Солонгос улсын жишээ мэт...