МинийКлубын самбар
Ширэнгэн ой => Мод тарих => : Eistee 2009.05.18 17:28
-
За манай 20 залуу Хамрын хийдийн ойр модны нүхээ ухаад, Энергийн төв гэх мэт сайхан газруудыг үзээд саадгүй эргэн ирлээ...
-
Ёстой гоё яваад ирсэн. Нүхээ ч сайн ухсан. Гоё гоё газраар ч явлаа. Их энергитэй болоод хүмүүстэй хуваалцаад дуусахгүй болохоор нь үүр цайтал хөзөрдөж үрлээ шд хэхэ... Удахгүй зурагнууд тавигднааа...
-
За яамайдаа. Ямар ч гэсэн сайн яваад ирсэнд баяр хүргэе! Тэгээд тэнд яг ямар мод тарих гээд нүх ухаад ирсийн бол? Энэ талаар асуусан уу? Ер ни ямаршуу газар, ямар сэтгэгдэл төрсөн тухайгаа сэтгэгдлээ бичээрэй!
-
Woow, тануус тэгүүл зүгээр л бужигнуулсан байна шд, зурагнуудаа хурдан оруулаарай :)
-
Тэнд яах гэж нүх ухсан бэ гэж Дарам багш асуулаа. За би хариулаяаа. Тэнд яах гэж нүх ухсан бэ гэхээр Японы хунтайж нэг удаа Монголд ирээд. Хамрын хийдэд хүслийн ууланд хүүтэй болгож өгөөч гэж гуйсан юм байна. Тэгээд тэр хүсэл нь биелж хүүтэй болсон юм байна. Тэгээд өвлийн туурь, зуны туурынх нь дунд цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа юм байнаа. Дандаа улиас тарих юм байна лээ... Өнөөдөр хунтайжын элч японууд ирж мод тарьж байгаа.
Ер нь бол элсэрхэг, цөлдүү газар байна лээ. Говь гэмээнэ говь билээ... Гэдэг шиг л байсан. Тэнд төрсөн сэтгэгдэл гоё байсаан. Элсэнд сэлэхийг эс тооцвол.
Тэр жуулчны баазынх нь хүмүүс харилцааны соёл муу юм байна лээ. Бас туслах тогооч нарын хоолыг идсээр байгаад л таарлаа. Ахлах тогооч нь бид нарыг явах гэж байхад ирсэн. Яахав шинээр байгуулагдаж байгаа л бааз юм шиг байна лээ... Зиак нэг иймэрхүү бусад үлдсэнийг нь бичих байлгүй дээ.
-
Нээрээ маш их сонирхолтой юмаа. Би 6 жил дарааллан Япон улсын түүх хичээл нилээд олон сургуульд зааж байлаа. 2007 оны намар Японы хунтайж хүүтэй боллоо гэсэн мэдээг сонсоод Япончуудаас дутахааргүй их баярласан юм. Энэ маш олон ач холбогдол, давуу талтай асуудал юм шиг байна лээ. Та нар ч гэсэн хүслээ шивнэсэн үү? Бүгдийнх нь хүсэл биелэх болтугай! Сайн яваад ирсэнд баяртай байна :lol:
-
Миний хүсэл биелээсэй ^_^ Сайхан юм бодсоон...
Энергийн төвийн газар өвчинтэй газраараа хэвтвэл илааршдаг юм гэнэ лээ шүү :woot:
-
(http://photos3.hi5.com/0090/160/594/5RgQ6D160594-02.jpg)
-
Манай шижигнэсэн сайхан залуус
-
(http://photos1.hi5.com/0089/166/620/EXYKra166620-02.jpg) Дүрсгүйтэж байгаа байдал
-
Энэ Зоригоо наашаа цаашаа харж байгаа нь ялгагдах юм ерөөсөө ялгаа алга. :) Ер нь Зоригоо юу? Нутгийн Индиануудын 1 юмуу
-
Аппаратаа ямар янзын хүнд өгөөд даруулсан юм бэ? Ерөөсөө танигдахгүй шамбааралдаан байна
-
Та нарын энергийг Сонгинод байхад автобусан дотор байсан бүх хүмүүс авсан шүү. Аая яа яа, манайхан ч одоо баахан 30 30 30 30 биз дээ. Эсэн мэнд, ажлаа бүтээгээд ирсэн нь сайн болж дээ.
-
Анхаан. Олуулаа авсан бол болоодоо. Хонхны урд зургийг нь Учрал авсан. Бид 3-н зургийн Мөнхбаатар авсан.
Шалгалтандаа бүгд 30 шдээ.
-
Хамарын хийдийнхээн зурагнуудаа нэгтгээд надаа өгөөрэй. надад 200 төгрөгөнд бэлэг авчирна гэсэн яасан бэ
-
Мангар муриа гарууд наасан айн? Энэ Зоригоо урагшаа харж байна нтр .. :p
-
serdaram said (http:////miniiclub.dusal.net/forum/topic.php?id=73#post-1074"):
Хамарын хийдийнхээн зурагнуудаа нэгтгээд надаа өгөөрэй. надад 200 төгрөгөнд бэлэг авчирна гэсэн яасан бэ
Багшийгаа баярлуулаач ээ, хүмүүсээ :wink:
-
Багшдаа гоё юм байгаа. Хүслээ шивнэсэн рашаан. хэхэхэ Гэхдээ том биш шүү...