МинийКлубын самбар
Ойн цоорхой => Эссений булан => : Balinchin 2008.11.14 03:58
-
Би яагаад дуугаргдаггүй юм бол та юу гэж бодож байна?. Энэхүү асуултанд хариулт олохоор би өөрийнхөө тухай бодож үзлээ. Хичээлдээ идэвхтэй оролцож, санаа бодлоо бусадтай хуваалцаж өөрийгөө нээнэ гэдэг бол сайхан. Муу ч үгүй бас багшийн анхааралд өртчихөнө. Энэ бүхэнд надад юу саад болж байна вэ?. Нөгөөл бүрэг ичимхий байдал бас айдас. Би айж байна. Зэрэг гуч гаруй хүүхдийн анхаарлын дунд багшийн асуусан ганц асуултанд хариулахын тулд нүүр амаа улайлган, чичигнэн байж хэдэн үг эвлүүлэн хэлэх нь надад аймшигтай. Яадахдаа ном уншдаггүй болхоор олигтой ч тохирсон үг толгойд орж ирэхгүй юм. Тиймээс бодоод үзэхээр сайхан дуугүй сууж байгаад багш юу ярьж байна, хүүхдүүд юу ярьж байна тэр бүхнийг толгойдоо хийж аваад сууж байсан нь дээр ч юм шиг. Эсвэл нөгөө талаар улайгаад, цайгаад ч болтугай цаг гучин минутыг өнгөрөөж байх ёстой юм болов уу?. За за ямар ч байсан уншаад очий. Эгэл оюутан миний түүх хэрхэн үргэлжилхийг тэр өдрийн тэнгэр мэднэ биз дээ.
-
:oops: bi yaagaad mongoliin tuuhiin hicheeleer duugardagui ve gevel 10jil neg angid baisan tnil humuuseesee genet uur orchind orood irheer zan aash ntr geed l yug n ch medehgui huuhduudiin dotor orood irsen chin amaa uduulcen yum shg l tegeed helchuul namaig shooloh bolov uu geed l hervee hen negen ni l shoolj ineevel uneheer ichgevter sh dee zugeer l oir zuuriin burtguuleh bagaar ajilah geg metiin oir zuuriin asuudald l amaa needeg unendee gehdee tsaashdaa ilen dalangui , idevhitei oroltsdog boloh baihoo /unendee bi tiim ch uchraa olohgui baigaa amaa uduultsen yum shg baidag ch bas bish l dee naizuudtaigaa l baihdaa uglee chavgants shig uglee bolchdog :roll: /......... :wink:
-
Би яагаад?Хүн бүр л би яагаад гэсэн асуултыг өөртөө тавьдаг байх. Миний хувьд бас адилхан. Нэг л мэдхэд би яагаад гэсэн асуултыг өөртөө тавьж дотроо өөрөө өөрөөтэйгөө ярьж байдаг. Хүн болгонд л ямар нэг асуудал тулгарч байдаг энэ асуудал намайг тойрч гарахгүй нь мэдээж. Миний хувьд би яагаад энэ ангид орсон юм бол? Би яагаад энэ хүнд дургүй юм бол? Би яагаад хичээлээ хийе гэж болсон хэрнээ хийдэггүй юм бол? Би яагаад энэ залууд татагдаад байгаа юм бол? Би яагаад бусдад өөрийнхөө бодож сэтгэж байгаагаа чөлөөтэй илэрхийлж чаддаггүй юм бол? Би яагаад хичээл дээрээ мэдэж байгаа ярьмаар байгаа хэрнээ ярьдаггүй юм бол? Гээд л их олон асуултыг өөртөө тавьдаг. Энэ олон асуудал ямар нэг учир шалгаантай байдаг нь мэдээж. Энэ олон асуултын хариуг олох гэж өөрөө өөртэйгөө ярьж эрж хайдаг. Ингээд л дотроо ярьж гарнадаа. - Би яагаад энэ ангид орсон юм бол?Үнэндээ бол миний хүсч байсан мэргэжил бол эдийн засагч байлаа. Энэ миний багаасаа тоо бодох дуртай байсантай холбоотой байх. Тэгээд энэ хүсэлдээ хөтлөгдөн Санхүү эдийн засагт орно гэж бодож байтал конкурс болж миний авахыг хүсч байсан ангийг өмнөх хүүхэд маань авлаа тэгээд миний ээлж ирж сонголт хийх цаг болоход ямар анги авахаа мэдэхгүй дэлгүүрээс юм авьч байгаа мэт хамгийн гоё харагдсан нэртэй АЖЭЗУ гэдэг ангийг сонголоо. Тэгээд л одоо энд байгаа маань тэр магадгүй миний хувь тавьлан байсан байх. Ингэд энэ асуултын хариулт гарлаа. - Би яагаад энэ хүнд дургүй юм бол?Магадгүй миний дургүй хүн надад ямар нэг муу зүйл хийгээгүй ч гэсэн миний ойр дотны хэн нэгэд ямар нэг муу юм хийсэн юм болуу? Аль эсвэл тэр хүний ааш зан, хийж байгаа үйлдэл нь надад таалагддаггүй юм болуу гээд л олон зүйлийг эргэцүүлэн бодсоны эцэст ямар нэг хариу гарч би энэ хүнд тэгээд л дургүй байдаг юм байна гэж мэднэ. - Би яагаад хичээлээ хийе гэж болсон хэрнээ хийдэггүй юм бол?Одоо миний хамгийн ойрын зорилго бол мэдээж сургуулиа амжилттай төгсөх. Үүний тулд би хичээлээ сайн хийх хэрэгтэй гэж үргэлж боддогч ямар нэг шалтгаанаас болоод амжихгүй ч юмуу чадахгүй ч юмуу асуудал тулгарна. За тэгээд л хичээлээ хийгээгүйн улмаас хичээлээ таслах, муу гарах үйлдэл гарна. Миний бодлоор энэ нь хүн бүрт л янз бүрийн асуудал тулгардаг байх. Миний хувьд оюутан болж хотод ирээд бараг биеээ даасан гэж хэлж болно. Аль болох л аав ээжээсээ мөнгө авахгүй гэж хичээж ажил хийж сургалтын төлбөр, ойр зуурын хэрэгцээний мөнгийг өөрөө олж байна. Ингэснээр энэ нь сайн талтайч хааяа хичээлээ орхигдуулах асуудал гардаг юм. - Би яагаад хичээл дээрээ мэдэж байгаа ярьмаар байгаа хэрнээ ярьдаггүй юм бол? Магадгүй энэ нь 10 жилд багш нар бага яриулдаг байсантай холбоотой байх. Миний хувьд л гэхэд багшийг юм асуухад л дугараад тэгээд бусад үед дуугүй гэдэг байлаа. Гэх мэтчилэн энэ олон яагаад гэдэг асуултын хариу заавал байж таараа тийм болхоор энэ асуултыг өөртөө болон бусдад тавьж учрыг нь олж хужрыг нь тунгааж их олон аслуудлаас өөрийгөө аварч чадна гэж би бодож байна.