МинийКлубын самбар
Ойн цоорхой => Семинарын тухай => : Ulziimaa 2008.11.13 18:56
-
oo bi neg essay olson shuu.
Хэдэн жилийн ємнєхєн. Солонгост хараар ажиллаж байсан залуус гал тvймэр рvv амь єрсєн ороод олон хvний амь аварчээ. Тєрєлхийн хvнлэг зєнгєєрєє улаан гал руу орсон залуус бvх юм болоод єнгєрсєн хойно сая “Єєрсдєє оршин суух зєвшєєрєлгvй”-гээ санаж зугтаасан байна. Хvн алчихаад зугтаадаг этгээдтэй хєєцєлддєг солонгос цагдаа энэ удаа хvний амь аварчихаад “хэргийн газраас зугтаасан” нєхдийг эрэх сонин ажилтай болжээ. Тэдний цагдаа эрсэн юмаа олдог онцлогтой тул монгол залуусыг газрын гаваас олоод иржээ. Саяхан даа. Герман улсад цагаанаар сууж байсан монгол залуус дээрэмчнийг барьжээ. Хєєрхий ядарсан эмгэнийг нэгэн балмад этгээд гэгээн цагаан єдрєєр дээрэмдээд зугтаасан байна. Мєн л тєрєлх совиндоо хєтлєгдсєн монгол залуус дээрэмчнийг хєєн барьж аваад цагдаад тушаажээ. Єєрснєє цагдаагаас нуугдах шалтгаангvй байсан тул гэмт этгээдийг чихдээд очсон байна. Єрнє, дорногvй бидний хvн чанар, сайхан сэтгэлийг гайхаж байна. Бидэнд сайн сайхан юм юутай олон. Хэдийгээр гадаадад энхийг сахиулахаар явуулсан дайчид нь нэгнийхээ юм зорж байсан тонгорогон дээр гурав, дєрєв дахиж уначихаад ирдэг ч гэсэн. Дарга удирдагч нар нь андуурамтгай, улсын ба аминыхаа тvрийвчийг ялгахаа больчихдог ч гэсэн хvн амын vндсэн натур нь гэгээн болоод єгєємєр. Тал нутагтаа эрх дураараа єссєн монголчууд бид ядуу дорой нэгэндээ дээрэлхэхийг vнэхээр тэвчдэггvй. Бас хэн нэгнийг vхлийн аман дээр орхиод мєрєє хєєдєггvй. Уудам тэнvvн нутагтаа бие биеэсээ болоод засаг захиргаанаасаа, шvvхээсээ, мєрдєн, шоронгоосоо хол амьдардаг хvмvvс аливаа асуудлыг газар дээр нь шийдээд явах нь амьдралд илvv нийцтэй байснаас vvдэлтэй байж мэднэ. Хэн нэгнийг гомдоож байгаа этгээдийг дор нь залхаагаад, ємгєєлєл хэрэгтэйд нь тэр даруй ємгєєлєл vзvvлээд, тайтгарал хэрэгтэй нэгийг нь газар дээр нь тайтгаруулаад явж байна гэсэн vг. Хэрvvл маргаан, гомдол, нэхлийг засаг захиргааны журмаар шийднэ гэвэл наанадаж орон зайн, цаанадаж цаг хугацааны бэрхшээл гарна. Хятадын нэг кино байдаг даа. Чан Имоугийнх билvv дээ. Нэг эмэгтэй тосгоныхоо даргатай заргалдаад явдаг. Байн байн хот, мужийн тєв ороод, асуудал нь шийдэгдэхгvй чирэгдээд єчнєєн уддаг. Гэтэл явцын дунд заргалдагч талууд хоорондоо сайндаад бараг эжий ахай болоод байтал гэнэт зарга шийдэгдээд тосгоны даргыг нь барьж аваад явчихдаг юм. Иймэрхvv юм ч болдог л байсан биз. Том нутагтаа тоо нь цєєхvvлээ явсан монголчуудад хvн хамгийн vнэтэй капитал байсан. Хvнийг хэзээ ч удам гарал, бутач, хууль бус тєрснєєр нь гадуурхдаггvй. Хvнийг vргэлж эн тэгш vзэн “эрдэнэт хvмvvн” хэмээн дээдлэн нэрлэдэг. Хэдийгээр дундын бизнес, дундын эрх гэхээр юм хотынхныг бодвол хамаагvй багатай нvvдэлчид харилцан хамаарлаар багатай нь vнэн боловч бие биедээ тусламтгай чанар нь гээгдсэнгvй. Хvн хvчний тусламж, дэмжлэг vргэлж тэдэнд хэрэг болдог байж. Гэрээ ачаалж, малаа хяргаж байгаа айлын гадуур зvгээр єнгєрєєд явчихыг ёс бус гэж vзнэ. Заавал ачаа таталцаж, vгvйдээ ганц хонь хяргаж єгєєд мордохыг vvргээ гэж vзнэ. Бие биеэсээ vл хамааран мєрєє хєєж амьдардаг тул эрх ашгийн нэгдэлтэй байж чаддаггvй сул талтай ч хvнийг гэсэн хvний унаган энэ чанараа бид одоо ч хадгалсаар байгаа. Хvч дорой нэгнээ зєнгєєрєє хамгаалдаг хvний хамгийн нандин чанар нь хотшин иргэншихийн хэрээр хувиран єєрчлєгддєг байна. Огт алга болчихож байгаа ч юм биш. Дорой буурайг ємгєєлєх, цадиггvй амьтасыг залхаах хуультай болж, тvvнийгээ гvйцэтгэх байгууллага ч бодож олжээ. Хvн зодсон этгээдийг газар дээр нь нэвширтэл балбах замаар шударга ёсыг хэрэгжvvлээд цємєєрєє уужуу амьсгалан харихаа больсон байна. Зодсон зодуулсан талын гэм бурууг нарийн шvvх ба хэрэгтнийг залхаан хохирогчийн бах тавыг хангах талаас илvv учирсан хохирлыг барагдуулах талыг чухалчлах болж гэхчилэнгээр єєрчлєгджээ. Ингээд ирэхээр хvмvvсийн бие биеэ ємєєрєх арга барилд бас хувирал гарчээ. Хvнийг ємєєрєх, шийтгэх, гэмт этгээдийг барих vvргийг жирийн хvмvvс биедээ хvлээх нь наанадаж тогтоосон хууль ёсоо цалгардуулах vvд хаалгыг нээж байгааг ч анзаарсан байна. Ингээд цагдаа, мєрдєн, шvvх, шорон хєгжжээ. Нєгєє талаас хотшин иргэнших явцад хувь хvмvvс ємч хєрєнгєтэй, болж хvчирхэгжжээ. Иргэншил гэдэг нь ерєєсєє хувь хvнийг нийгмээс илvv хvчирхэг болгодог механизм ажгуу. Хувь хvн хvчирхэг, халдашгvй vлгэрлэвэл тусгаар улсын байдалтай болоод ирэхийн хэрээр бие биеэсээ зайгаа барьдаг аж. Хэрвээ хээр талд нэг хvн хэвтэж байвал тааралдсан нэгэн заавал очиж тvvнд тусламж хэрэгтэй эсэхийг асууна. Асуугаад зогсохгvй хээр ганцаар нь хэвтvvлэхгvй байх бvхий л арга хэмжээг авна. Харин хот газар тэгэхгvй. Хvн муухай болсон доо ч биш. Єєрийнх нь эрх ашгийг зєрчилгvйгээр гудманд унтаж байгаа хvнийг оролдох, яагаад ингэж байгааг асуух нь наад зах нь тэрхvv хэвтэгчийн дотоод асуудалд хєндлєнгєєс оролцсон хэрэг болно. Яг л тусгаар улсын хэрэгт оролцож байгаа аятай. Хэрвээ манай оронд зуд боллоо гэхэд “яав ийв,та нар” гээд Орос юмуу, Хятадын цэрэг євс ачаад ороод ирвэл ямар байх вэ? Яг л тvvн шиг. Хот єєрийн хvнлэг vзэлтэй, арга барилтай. Харамсалтай нь удаан бєгєєд хvнд сурталтай. Харин бид иргэн суурьшиж байгаа ч гэсэн ядуу доройгоо шууд ємгєєлєн хамгаалах, шударга ёсыг газар дээр нь биечлэн сэргээх халуун дулаан сэтгэлээ хадгалсаар яваа билээ. Саяхан даа, Америкт нэгэн монгол залуу зэвсэгт дээрэмчинд буудуулжээ. Сургийг нь дуулах нь ээ эхлээд дээрэмдvvлсэн байна. Дараа нь зэвсэгт дээрэмчнийг барих, улмаар хохирлоо барагдуулах vvргийг єєртєє хvлээн араас нь хєєж яваад буудуулжээ. Єрнє дорногvй бидний хvнч, єгєємєр халуун сэтгэлийг бахдаж байна. Гэхдээ бидний гэнэн хонгорыг хамтад нь гайхах бєлгєє.
saihan MGL
Монголд тавтай морил. Хил хязгааргүй нутаг. Монголоос өөр аюулгүй, нээлттэй орон байхгүй шүү. Монголыг аялал жуулчлалын бүс нутаг болгоно". Энэ үгийг төрийн түшээд маань урдаас орж ирж буй өмхий амтнууд, баар сав нээх дуртай солонгосууд, аквариумд амьдардаг япончуудад хэдэн мянгантай хэлсээр тэдний ам ард түмний хараалаар өмхийрөх шатандаа ороо байлгүй. Аялал жуулчлал хөгжүүлнэ гэсэн нэрээр хэтэвч зузаан хэдэн гадаадыг сэгсэрэх гэсэн төрийн бодлого түмний шившиг болж, нөгөө сайхан хөрөнгө оруулдаг нөхдүүд нь монголд чимх давс нэмээд тогоо дүүрэн шөл уугаад буцаж байгаа нь хэний ч нүдэнд илхэн. Монгол ч ёстой жаргалын орон юм даа. Эмс охид нь өвөрийг минь дулаацуулаад л, ээж аав нар нь өттэй хоолонд минь мөнгөө цацаад л, төрийн эрхтнүүд нь тал засч гүйгээд л, тэр чигээрээ баялагаа бэлэглээд л нээрээ ч жаргалын орон юм даа. Энэ үгийг би хэн нэгэн гадаадын шунаг сэтгэлтнүүдийн өмнөөс хэлж байгаа юм шүү.Манайхан ч тэгээд найзархаг улс л даа. Бид чадахгүй байна. Аргыг нь заагаад хүрзийг нь аваад, нүхийг нь ухаад өг гарсан баялагынхаа талыг нь өгье гэдэг улс. Энэ системийн дагуу Оюу толгой, Таван толгой, Боро Гоулд гээд ашиггүй тэндэр олон байгаа. Бас ч ашиггүй гэж хэлж болохгүй юм байна. Манай удирдлагуудад ашигтай шүү. Монголоос шимж болох бүх зүйлсээ шимчихээд хортой хөрс, амьгүй байгаль, булингартай ус л үлдээгээд буцдаг тэдгээр хорт могойнуудад монголын хил, хууль даан ч нээлттэй юм даа. Өнгөрсөн хойно нь гол горхи ширгэлээ, хөрс ус бохирдлоо, байгаль орчин сүйдлээ гэж бөөн шуугиан. Даан ч энэ их шуугиан, энэ их ухаарал сонгууль дөхөхөөр л сонсогддог гэж бодохоор харуусал төрүүлмээр.Манайхаас бусад оронд зөвшөөрөлгүй хил давсан этгээдийг хилийн харуул буудах эрхтэй. Харин манай харуул гадны урилагагүй этгээдийг буудвал өөрөө хэрэгт орж, эх орноо хамгаалсаных нь төлөө төр буу шагайна. Энэ бүхний шалтгаан нь нөгөө л "хоёр улсын эв найрамдал". Энэ шалтгааны улмаас хэдэн мянган зөвшөөрөлгүй хятадыг одоо болтол орогнуулсаар байна.Монгол ч нээрээ л хилгүй, хязгааргүй, газаргүй орон юм даа. Төрж өссөн газар нутагтаа өөрийн дураад биш бусдын эрхээр амьдрах сайхан гэж үү. Зах зээлд шилжсэнээс хойш монголчуудын сэтгэхүйд мөнгө гээч зүйлийн хар бараан тал хэтэрхий ихээр нөлөөлсөн гэлтэй. Мөнгөтэйг нь бурханчилж, мөнгөгүйг нь алагчилсаар эцэстээ хүний эрхэнд, бусдын захиргаанд амьдрасаар дасчээ. Энэ бүх бухимдал минь энэ үгээр дуусч байна.Хил, хэл, мал гуравтайгаа байвал хэн баян бэ монгол баян.Хил, хэл, мал гурваасаа салбал хэн эмгэнэлтэйв монгол эмгэнэлтэй.
-
АВДАРЫН ЁРООЛЫГ УХВАЛ АТГА ГУРИЛ ГАРНА гэдэг шиг ФОРУМЫН ёроолоос сонин сонин юм их гарна шүү
-
би үнэхээр залхуу хүн юм байна бичихдээ залхуурж үзээгүй лдээ гэхдээ уншихаас залхуураад байна энэ ч муугийн ёр мөн дөө.
-
Нээрэн хараад шууд залхуу хүрдэг байна шдээ Н
-
эссэ гэж.... авъяас гэх том зүйл дээр тулгуурлаж мэдлэг гэх зүйлээр бичдэг юм шиг байгаан ккк
-
unshij uzlee sonirholtoi goe l bnashdee.Unshihad ;)
-
forumd haaya neg oroo garahdaa iimerguu? zuil unshisaar baigaad hamg tsagaa ureh ym :-\.Za heregetei bolohoor haramsahgui l bn oo.Mongolchuud bid ali ertneesel iiim saihan setgeltei uls shuu zaluusaa .