МинийКлубын самбар
Ширэнгэн ой => Бусад => : Eistee 2009.02.14 09:07
-
Мод тарих үйл ажиллагаанд илүү олон хүмүүс хамруулах, мөнгөн хөрөнгө цуглуулах буюу хандив, спонсор олох ажлыг ямар замаар зохион байгуулж хийвэл үр дүнтэй вэ?
Мөн клубийн гишүүдийн зүгээс нийгэмд тус болох ямар төсөл байж болох вэ? Саналаа бичээрэй :D Хүн бүрийн санал бодол үнэтэй шүү.
-
Сайн байна уу?
Надад 2, 3 санаа байнаа хэхэ.
Эхний ээлжинд Компьютерийн системийн засвар хийх. Мөн сүлжээ тавих...
Хоёрт. сүүлд гарч байгаа кино, хүүхэлдэйг СД, ДВД дээр бичээд. Тэр киногоо үзүүлээд дууссанынх нь дараа борлуулах.
Гуравт гэвэл газар тариалан эрхлэх хэхэхэ.
Дөрөвт нь Их сургууль болон 10 жилийн монтаж хийх....
Одоохондоо иймэрхүү санаа орж иржийна.
-
Хамгийн боломжит санаанууд юм шиг санагдлаа. Над бас нэг санаа байна.
10 жилийн хүүхдүүдэд хичээл заана гэвэл ямар байна. Гэрээр багш авна этэр гээл, цэцэрлэг байвал бүүр амар, кккк :mrgreen:
-
Тэгээд тэнд цалин авч ажиллая гэж үү? Ямар ямар хичээл яаж заах вэ? Хэд хэдэн хүүхэд цуглуулаад тэгээд нэг анги бүрдүүлж заавал зүгээр биш үү? Хагас сайнаар... хэхэ
-
Миний зүгээс албан байгууллага зэргийн вэб хийж клубдаа хөрөнгө оруулах санаа гаргаж байна :D Уг нь ч мөнгөн сангаа нэг босгочихвол нөхөөд яваад байж болох байх даа тэ
-
ali ali n saixan sanaa bnaaa.chadax yadaxaaraa l hiie.bidnii chadax l ajil yum shig bna(ta nariin) :lol: :lol: :lol: :mrgreen:
-
Зиак тийм бий. Бүгдээрээ энэ ажлаа тэгвэл эхлүүлвэл ямар вэ? Мэдээж үнэ өртөг тогтоох л байх... тэр тухай энэ хагас сайнд ярилций...
-
За тэгье, маргаашийн уулзалтан дээр ярилцацгаая :wink:
-
миний хувид тэр гэрээр багшлах болон цагийн багш мөн монтаж маш боломжийн санал байиа гэж хэлмээр байна.
ингэхэд зун хөгжөөнт аялал зохио байгуулбал яасийн бэ? тэгээд багт хуваагдаад тэмцээн маягтай
-
Сайхан санаа байна. Түрүү жил зохиосон "Наадам"-даа оролцвол тэгээл болчино шүү дээ.
-
Энэ удаад бөхийн барилдаанд түрүүлнэ ээ :) За за сэдвээс хазайгаад яахав. Наадмын талаар Кафе-д ярилцъя.
-
би энэ санаануудыг уншлаа. бүгд нилээд дээр /жилийн өмнө бичигдсэн/ харин эдгээр нь хэрэгжсэн юм уу. тэгээд бас хөрөнгө санхүүгийн тал дээрээ одоо яг хэр байгаан. хамгийн ойрхон хэзээ мод тарих вэ хө