МинийКлубын самбар
Ойн цоорхой => Миний уншсан ном => : serdaram 2008.09.14 00:38
-
Өнөө үед статистикийн тоо баримт, судалгаа нь хамгийн чухалд тооцогддог. Улс орны хүн амын тоо, эдийн засгийн үзүүлэлт, хичнээн хүн тэтгэвэр тэтгэмж авдаг, хэд нь ажил хөдөлмөр эрхэлдэг гээд чухал мэдээлэл тооны хэлээр илэрхийлэгддэг. Үүнийг үндэслэн аливаа улс орны тухай тодорхой дүр зураг бий болдог. Тиймээс ямар нэгэн салбартай холбоотой тоон баримтыг гаргадаг тусгай байгууллага байдаг. Cтатистикийн мэдээлэл, судалгаа гаргадаггүй улс орон гэж үгүй. Түүгээр зогсохгүй олон улсын байгууллагууд дэргэдээ мэдээлэл, судалгааны төвтэй байдаг. Сүүлийн 10-15 жилд дэлхийн улсуудын газар зүйн байрлал, өөрчлөгдөж шинээр хэдэн арван орон бий болж, улс төрийн тогтолцоо, үндэстэн хоорондын харилцаанд маш том өөрчлөлт орсон. Энэ нь хамгийн түрүүнд дэлхийн эдийн засагт нөлөөлсөн юм. Өнөөдрийн байдлаар албан ёсны мэдээллээр манай дэлхий дээр 230-аад улс орон байдаг. Түүнээс 192 нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын гишүүнээр элсчээ. Тус байгууллагаас манай дэлхийн хүн амын өсөлтийн талаар тусгайлан судалгаа явуулдаг аж. Мөн АНУ-д ч тэр чиглэлээр дагнан судалгаа явуулдаг албатай юм. Статистикийн хамгийн сүүлчийн мэдээгээр манай дэлхий дээр 6.2 тэрбум хүн амьдарч байгаа гэнэ. НҮБ-аас мэдээлснээр нэг өдөрт 250 мянган хүүхэд мэндэлдэг юм байна. Хүн амынхаа тоогоор Ази тэргүүлдэг буюу нийт хүн амын 56 хувь нь тус тивд амьдардаг юм байна. Мэргэжилтнүүдийн судалгаанаас үзэхэд 2050 он гэхэд Европ болон бусад хөгжилтэй орнуудын хүн ам нэлээд багасах гэнэ. Өнгөрсөн жилийн судалгаанаас үзэхэд дэлхий дээр 10 саяас илүү хүн амтай 20 хот байдаг бөгөөд хоёр жилийн дараа 22 болон нэмэгдэх юм байна. 28 сая оршин суугчтай Токио нь хамгийн олон оршин суугчтай. Түүний дараа 18 сая хүнтэй Бразилийн Сан-Паулу, гуравдугаарт 17.5 сая оршин суугчтай Шанхай ордог аж. Статистикийн судалгаанаас үзэхэд хөгжиж байгаа орнууд хүн амын өсөлтөөрөө ойрын жилүүдэд дэлхийд тэргүүлэх аж. 1990-ээд онд дэлхийн нийт хүн амын 14 хувь хот суурин газар амьдарч байсан бол өнөөдөр бараг тэн хагас нь хот суурин газар амьдрах болсон. Манай дэлхийн хамгийн \үнэтэй зүйлс Одоогоос хэдэн сарын өмнө ээж болсон Холливудын нэрт жүжигчин Женнифер Лопес манай дэлхийн хамгийн үнэтэй эмэгтэй юм байна. Тэрбээр өөрийнхөө биеийг Нью-Йоркийн нэгэн даатгалын компанид нэг тэрбум ам.доллараар даатгуулжээ. Үзэгчдийн сайн мэдэх "Титаник" киног бүтээхэд нийт 200 сая ам. доллар зарцуулсан бөгөөд хамгийн өндөр өртгөөр бүтсэн кинонд тооцогдсоор байна. Тэгвэл "Pepsi" компани нь хамгийн үнэтэй сурталчилгаа хийлгэжээ. 2002 онд тус компани 92 секундын телевизийн сурталчилгаа хийлгэсэн. Түүнд тоглосон нэрт дуучин Бритни Спирс 7.53 сая ам.долларын хөлс авсан байна. Харин сонгуулийн сурталчилгаанд хамгийн их мөнгө зарсан нь Майко Блумберг юм. Тэрбээр 2001 онд Нью-Йорк хотын даргад өрсөлдөхдөө 744 757 ам.доллар зарцуулжээ. Манай дэлхийн хамгийн үнэтэй зочид буудал нь Арабын Нэгдсэн Эмиратын нийслэл Дубай хотод байдаг. "Burj Al Arab"-ын ердийн өрөөнд нэг хоноход 770 еврогийн үнэтэй. Дээдчүүдэд зориулсан апартмент нь хоногийн 7700 еврогийн үнэтэй гэнэ. Одоогоос яг арван жилийн өмнө Францын хөлбөмбөгийн шигшээ баг нь дэлхийн аварга болсон билээ. Уг тэмцээн нь Парис хотод болсон бөгөөд түүнд зориулан "Stade de France" цэнгэлдэх хүрээлэнг барьсан юм. 460 сая еврогоор боссон уг цогцолбор нь дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог. Одоо бидний өдөр тутам хэрэглэдэг хүнсний талаар хэдэн сонирхолтой тоо баримт дурдъя. Түүхэн баримт бичгүүдээс үзэхэд хаан Цезарь Италийн Помпей хотыг эзлэн авчихаад 22000 ширээ засч 150000 зочин урьж хоёр хоног найрласан байна. МЭӨ 69 онд Ромын эзэн хаан байсан Вителлус гэгч нэг өдөрт 1200 фунт стерлингийн хүнс хэрэглэдэг байжээ. Тэр өдөртөө 1000 ширхэг хясаа болон бусад амттаныг иддэг байсан гэнэ. Хэтэрхий их иддэг байсан түүнийг Ромын оршин суугчид хаанаас огцруулж амийг нь хороогоод цогцсыг нь Тибр голд хаясан байна. Харин 1199 онд Английн хаан ширээнд заларсан Жон зул сарын баярыг түүнээс дутахааргүй тансаг тэмдэглэсэн байна. Баярт уригдсан зочдод зориулан 900 литр янз бүрийн нэр төрлийн дарс, 400 үхрийн мах, 200 загас зэргийг хэрэглэсэн гэдэг. Харин өнөө үед хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд нь хэдэн тэрбум ашиг олдог гэнэ. Зөвхөн АНУ-д гэхэд хүнсний бүтээгдэхүүний сурталчилгаанд нэг жилд 33 тэрбум ам.доллар зарцуулдаг. Эдгээр хүнсний дийлэнх нь тос, давс, элсэн чихэр нэлээд хэмжээгээр агуулсан бүтээгдэхүүнүүд байдаг. Тус улсын Үндэсний хорт хавдрын хүрээлэн нь ногоо, жимс хэрэглэж байхыг уриалсан сурталчилгаандаа жилд нэг сая ам.доллар зарцуулдаг аж. Гэтэл хүний эрүүл мэндэд хамгийн их сөргөөр нөлөөлдөг хийжүүлсэн ундаа үйлдвэрлэгчид олдог ашгаараа АНУ-д төдийгүй дэлхийд тэргүүлсээр байна. Зөвхөн 1997 онд гэхэд америкчууд кока-кола зэрэг ундаанд 54 сая ам.доллар заржээ.
-
Минут тутам 9 дохын халдвар илэрдэг.Минут тутам 107 хүн хорвоогын мөнх бусыг үзүүлдэг.18 хүн өлсөглөнгөөс болж энэ хорвоог орхидог.Америкийн нэгдсэн улсад IT чиглэлээр ажилдаг дундаж амьдралтай хүн минутанд 0.13 доллар олдог.Энэтхэг улсад IT чиглэлээр ажилдаг дундаж амьдралтай хүн минутанд 0.025$ олдог.Минутанд дэлхий дээр 360 цахилгаан цахидаг.Минутанд дэлхий дээр 5 удаа газар хөдөлдөгМинут тутам 250 хүүхэд дэлхий дээр мэндэлдэг. Үүний 113 ядуу тарчиг, 15 нь төрөлхийн эрэмдэг төрдөг байна.
-
Танин мэдэхүй-Нууцлаг юмс, тооны гайхамшигт хэлхээс, санамсаргүй давхцал тохиол биднийг гайхшруулж алмайруулдаг.Гэтэл хорвоо ертөнц дээр санамсаргүй зүйл байдаггүй аж. Бүх үйл явдал ямар нэг дээд хүчний урьдаас төлөвлөсний дагуу явагддаг тийм ертөнцөд бид амьдарч буй бололтой.Амьдралыг тоогүйгээр төсөөлшгүй. Эдгээр тоо мушгиран хуйлрах хувь заяаны эргүүлгээр авирч буй хүн төрөлхтөнд тайлагдашгүй, оньсого мэт сонин бэлэг бэлдсээр.1838 онд Америкийн зохиолч Эдгар По "Артур Годон Пимын адал явдлын тухай тууж" хэмээх зохиолоо туурвижээ. Уг зохиолд задгай далайд хөлөг онгоц сүйрсний дараа дөрвөн хүн завинд сууж амь гардаг. Тэд өлсгөлөнд автаж туйлдан гурав нь нийлж, нэгийгээ алж иддэг байна. Идэгдсэн тэр хүнийг номонд Ричард Паркер гэжээ. Энэ бол уран зохиол.Харин бодит амьдрал дээр 1884 онд "Магнонетт" хөлөг онгоц сүйрэв. Дөрвөн хүн амь гарч, завинд сууж амжлаа. Олон хоног далайгаар тэнэж, өлссөндөө галзуурах шахсан тэд нэгийгээ алж иддэг. Түүнийг Ричард Паркер гэдэг байв.Наполеон, Гитлер хоёр 2018 онд дахин төрнөНаполеон 1760 онд, Гитлер 1889 онд төржээ. Зөрүү 129 жил.Наполеон засгийн эрхэнд 1804 онд, Гитлер харин 1933 онд гарчээ. Зөрүү 129 жил.Наполеон Вен хотыг 1812 онд, харин Гитлер 1941 онд эзлэв. Зөрүү 129 жил.Наполеон 1816 онд ялагдсан, харин Гитлер 1945 онд. Зөрүү нь 129 жил.Хоёул 44 настайдаа Засгийн эрхэнд гарсан.Хоёул 52 настайдаа Орос руу дайрсан.Хоёул 56 настайдаа дайнд ялагдсан.Линкольн ба КеннедиЛинкольн 1818 онд, Кеннеди 1918 онд төржээ. Зөрүү 100 жилЛинкольн 1860 онд, Кеннеди 1960 онд АНУ-ын ерөнхийлөгч болжээ. Зөрүү 100 жилХоёул баасан гаригт алуулсан.Хоёул эхнэрийнхээ дэргэд амиа алдсан.Хоёул толгой руугаа буудуулж үхсэн.Линкольн "Кеннеди" нэртэй театрт алуулсан бол Кеннеди "Линкольн" нэртэй машинд буудуулсан.Линкольн амиа алдахын өмнө Мэрилэндэд байдаг Монро хотод очсон бол Кеннеди амиа алдахын өмнө Мэрилин Монротой амрагийн холбоотой байсан.Хоёул Ерөнхийлөгч болохын өмнө сенатор байсан.Линкольныг буудсан Жон Уилкис Бут 1839 онд төржээ. Кеннедийг буудсан Ли Харви Освальд 1939 онд төржээ. Зөрүү 100 жил. Тэдний нэр англиар 15 үсгээс бүрддэг. John Wilkes Booth ба Lee Harvey Oswald.Бут театраас гарч гүйн дээврийн хонгилд баригдсан бол Освалед буудсаны дараа дээврийн хонгилоос гарч гүйн, театрт баригдсан. Линкольны дараа Жонсон, Кеннедийн дараа Жонсон ерөнхийлөгч болжээ.Эндрю Жонсон 1808 онд, Линдон Жонсон 1908 онд төржээ. Зөрүү 100 жил.Одоо бид хялбар тоо бодсоны эцэст удахгүй дэлхийн түүхэнд агуу том хоёр хүн төрнө гэсэн дүгнэлтэд хүрнэ. Гитлер болон Кеннеди шиг. Напелеон ба Гитлер 129 жил, Линкольн ба Кеннеди 100 жилийн зөрүүтэй төрсөн.Тэгэхээр Гитлерийн төрсөн 1889 он дээр 129-ыг нэмбэл 2018 он болно. Тус онд дараагийн Наполеон, Гитлер нар төрнө. Түүнээс гадна Линкольн, Кеннеди нар ч бас төрж магадгүй. Кеннедийн төрсөн 1918 он дээр 100-г нэмэхэд мөн л 2018 он гарч ирнэ. Ингээд цааш нь үргэлжлүүлбэл 2060 онд засгийн эрхэнд ирээдүйн Кеннеди гарна, дараа нь 2062 онд ирээдүйн Напелеон мөн төрийн тэргүүн болно.Тэгэхээр бусад онцлох үйл явдлыг мөн тооцоолж болно. Мэдээж энэ бол энгийн математик. Ямар ч гэсэн ийм зүй тогтол анзаарагдахгүй өнгөрөхийн аргагүй.ene ih sonirholtoi shuu zaaval unsaaraisource: niigmiintoli.mn