МинийКлубын самбар
Ойн цоорхой => Семинарын тухай => : serdaram 2008.08.13 02:57
-
Эх орноороо аялцгаая. Хүн бүгдийг очиж үзвэл зохих үзэсгэлэнт байгаль бүхий 10 газрыг санал болгож байна. Уншигч Та амралтаа ая тухтай, дурсгалтай, үр дүнтэй өнгөрөөж, зөв аялагч-хэрэглэгч нь байгаарай. Энергийн төв гэгдэх Хамрын хийдээс эхлээл эх орныхоо байгалийн үзэсгэлэнт, түүх соёлын дурсгалт газруудаар аялах чиглэл, маршрутуудыг танилцуулж байна. Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Говь болон баруун аймгийн тансаг байгалиар аялах замын урт, хэдий хэр хугацаа шаардах, аялалд явахдаа юуг анхаарах, бэлтгэлээ хэрхэн базаах талаархи энгийн зөвлөгөөг бэлтгэлээ.[b:0635512b2c]Аялал 1 УБ -Төрхурах -Цэцээ гүн -Манзушир -УБ[/b:0635512b2c]Хугацааны хувьд нэг өдөр байхад л хангалттай. Та амралтын өдрөөрөө анд нөхөд, ах дүү, гэр бүлийнхэнтэйгээ заавал яваарай. Ингээд Танд яаж хүрэх талаар зөвлөө. Улаанбаатараас зүүн тийш Баянзүрхийн товчоогоор дайран 23-25 км яваад Хонхорын станц хүрнэ. Тэндээсээ төмөр замын доогуур гарч Төрхурахын баруун аманд ирэх бөгөөд энд Богд уулыг хамгаалагчдын байр бий. Байгаль хамгаалагчид зохих хураамжийг төлснийхөө дараа 5-6 км хэртэй явж Төрхурахын хуучин амралтын газар буюу Богд уулын бэлд хүрэх юм.[b:0635512b2c]Аялал 2 Улаанбаатар -Хамрын хийд -Улаанбаатар[/b:0635512b2c]Хийд рүү машинаар болон вагоноор хүрэх 2 зам бий. Эхнийх нь машинаар явах. Аялалд явахдаа аль болох эртхэн гараарай. Учир нь та Хамрын хийд хүртэл нэг талдаа 500 гаруй км замыг туулах юм. Улаанбаатараас гараад Баянзүрхийн гүүрээр даван Налайхын урдуур хар замаар Чойр хүртэл 230 гаруй км явах ба харин Чойроос Сайншанд хүртэлх 235 орчим км дан шороон замтай гэдгийг санаарай. Та гарсан өдрийнхөө оройдоо аймгийн төвд хоноглох боломжтой. Нэг зүйлийг анхааруулахад Чойроос цааш явахдаа замаа сайн асуух хэрэгтэй. Учир нь зам салах үед Сайншанд руу биш Бор-Өндөр рүү явчихаж мэднэ. Төөрөхгүйн тулд төмөр замтайгаа ойрхон явахыг зөвлөж байна. Маргааш өглөө нь аймгийн төвөөс 30 гаруй км зайд орших Хамрын хийдийг зориорой.[b:0635512b2c]Аялал 3 УБ - Элсэн тасархай - Цэцэрлэг - Тайхар - Хорго - Тэрхийн цагаан нуур - УБ[/b:0635512b2c]Юуны өмнө яаж аялах талаар энгийн зөвлөмжийг хүргэе. Хотоос баруун зүг рүү, 22-ын товчоогоор дайран гарч 82 км тэмдэгтийг өнгөрсний дараа Хустайн нуруу руу эргэнэ. Хустайн нурууг сонирхоод буцаж Элсэн тасархай руу явах зай 350 орчим км байна. Улмаар баруун зүг явж Өвөрхангай, Архангайн замын уулзварт ирэх үеэр баруун гар талын буюу Архангай чиглэсэн засмалаар цааш яваад зам дээр Хархорин хүрнэ. Энд та Эрдэнэзуу хийдийг сонирхож, сүм дуганых нь тансаг хийц, тэнд хадгалагдаж буй шашны уран баримал, цутгамал, гар урлалын зүйлс, ном судруудын баялаг сантай танилцах боломжтой. Улмаар аяллаа баруун хойд зүгт үргэлжлүүлж 210 км хэртэй шороон замаар явж Цэцэрлэг хотод очно. Аймгийн урд хэсэгт буй Цэнхэрийн рашааныг үзэх боломжтой. Цэцэрлэгээс баруун хойд зүг рүү Их Тамир сум хүрч Тайхар чулууг сонирхоорой. Цаашаа Чулуут гол хүрнэ. Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Чулуут гол зэрэг нь тэр чигээрээ хориод мянган жилийн өмнөх галт уулын хагарал, тогтоц юм. Ингэж аялсан тохиолдолд буцах хоёр зам бий. Эхнийх нь Архангай аймаг руу буцаж ирээд Өгий нуурыг дайран хот руу ирэх боломжтой. Харин та хугацаа ихтэй явж байгаа бол Тэрхийн цагаан нуурын хойд амаар Ороохын давааг давж цаашаа Хөвсгөл рүү аялах боломжтой.[b:0635512b2c]Аялал 4 УБ - Бага газрын чулуу - Сүм хөх бүрд -Дэлгэрхангай уул - Баянзаг - Хэрмэн цав - Хонгорын элс - Ёлын ам - Улаанбаатар[/b:0635512b2c]Энэ чиглэлийн онцлог бол Монголын аялал жуулчлалын хамгийн халуун цэг байдаг. Мөн үлэг гүрвэлийн олдвор их хэмжээгээр олддог газар бөгөөд аргаль, янгир, үнэг, зээр, ёл, бүргэд, cap, элээ гэх мэт амьтан шувууд элбэгтэй. Улаанбаатараасаа Хонгорын элс рүү очих 2 зам бий. Өмнөговь аймгийн Булган сумын нутгаар, нөгөө зам нь Баянхонгор аймгийн Баянзаг сумаар дайрч очдог. Эхний замаар явахын тулд дахиад 2 чиглэл бий. Дундговийн Эрдэнэдалайн нутгаар, эсвэл Хархорйн, Онгийн голын дагуу явж болно. Энэ замаар явахаар бол эхлээд Дундговийн нутаг дахь Их, бага газрын чулууг үзээрэй. Ойролцоо нь Хэвтээ босоогийн агуй, Цагаан суварга, Алгуу улаан цав гэсэн газруудыг үзээд цаашаа Баянзаг руу очно. Булганы чиглэлээр явбал замдаа Төгрөгийн ширээ, Баянзаг, Ёлын амыг үзнэ. Баянзагаас Хонгорын элс хүртэл 210 км хэртэй хол байдаг. Хонгорын элснээс цааш 350 км явж Хэрмэн цавд хүрнэ. Буцахдаа энэ маршрутаараа явж болно. Эсвэл чанх хойшоо чиглэж Зулганайг үзэн, Баянхонгорын нутгаар буцаж болно.[b:0635512b2c]Аялал 5 УБ -Мөрөн - Хөвсгөл - Цаатны амьдрал -Бөө мөргөл - Завиар аялах[/b:0635512b2c]Хөвсгөл хүрэх гурван янзын зам бий.1.Улаанбаатараас Булган аймгийн Дашинчилэн рүү чиглэсэн замаар явж болно.2.Булганы хойд чиглэлийн зам буюу Эрдэнэтээр дайран Хөвсгөлд очиж болно. Энэ.замыг хүмүүс сүүлийн үед их сонгож байгаа. Мөн Архангайгаар дайран, Ороохын даваагаар давж, Жаргалант сумаар дайран Төмөрбулагт хүрэх замаар Хөвсгөл очих зам бий.Анхаарах зүйлЗам сайн мэддэг хүнтэй явах чухалчлаарай. Хөвсгөлийн аль хэсгийг үзэх сонголтоо эрт хийх хэрэгтэй. Учир нь таны сонирхох газруудаас хамаарч аяллын тань хоног өөрчлөгдөх юм.[b:0635512b2c]Аялал 6 УБ - Хархорин - Хужирт - Орхоны - Товхон хийд-Найман нуур -УБ[/b:0635512b2c]Энэ маршрутын дагуу явснаар Та Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр үзэсгэлэнт газруудтай танилцах боломжтой. Хамгийн их анхаарах зүйл чадвар сайтай, өндөрлөгөө хийсэн машинтай яваарай. Галт уул, намаг шалбаагийн бүс нутаг учраас бартаа ихтэй. Нийслэлээс гарахдаа баруун зүг рүү Хархориныг чиглаж явна. Тэндээсээ 54 км зайд Хужирт бий. Хангайн чиглэлд Та аялахаар хугацаагаа найман сар дотроо багтаах хэрэгтэйг анхаараарай. Энэхүү аяллын хугацаа 2-3 хоногт багтах бөгөөд 270-310 км байна.[b:0635512b2c]Аялал 7 УБ - Хэнтий - Дадал, Гурван нуур[/b:0635512b2c]Энэ маршрутаар явсан тохиолдолд та Цонжин болдог, Дэлгэрхаан, Хар зүрхний хөх нуур, Балдан бэрээвэн хийд, Өглөгчийн хэрэм гэсэн дарааллаар явбал тохиромжтой. Тэндээсээ Дадал сум руу очиж Гурван нуураа үзэж болно.[b:0635512b2c]Аялал 8 Улаанбаатар - Сүхбаатар - Алтан овоо-Талын агуй - Шилийн богд -Ганга Оргихын булаг -Улаанбаатар[/b:0635512b2c]Энэ чиглэлээр аялах хугацаа 3-4 хоногт багтах бөгөөд та 950 км зам байна. Анхаарах зүйл бол өвөл, хавар очиход хамгийн тохиромжгүй. Шилийн богд нь маш соргог сайхан бэлчээртэй боловч хүн, мал тогтдоггүй газар юм. Чулуун хөргүүд их байдаг учраас та заавал үзэж сонирхоорой.Аялах замУлаанбаатар - Баруун - Урт /560 км/- баруун урагшаа Халзан сум /65 км/ элсний хажуугаар өнгөрөөд урагшаа Онгон сум - Дарьганга сум /Алтан-Овоо/ -зүүн хойшоо Ганга нуур /25 км/- зүүн тийшээ Шилийн богд/ 50 км/- баруун хойшоо Талын агуй / 10 км/ - Торой бандийн хөшөө /25 км/ - Дарьганга /47 км/[b:0635512b2c]Аялал 9 УБ - Увс - Хархираа, Түргэний уулс Хяргас нуур - БӨ -Таван богд - Xoвд- Гурван цэнхэрийн агуй[/b:0635512b2c]Баруун чиглэлийн аялал нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хув өндөржүүлсэн бэлтгэл шаарддаг байна. Нийслэл хотоосоо онгоцоор У Улаангом хотноо газардаж улмаар машинаар аялах бөгөөд аяллын тө аймгаас эргээд Улаанбаатар руу нисэж ирэх байдлаар зохион байгуулах Увсаасаа Түргэний уулс хүрэхэд хаагуур яаж очихоос маш их хамааран ихэнхдээ “Хархираа”, “Цүнхэг”-ийн амралт, “Онцын тасархай” гэдэг нэртэй баазад очдог. Далайн төвшнөөс дээш 4.000 гаруй м, мөнх цаст Түргэнээс уулс хүрэхэд хаагуур яаж очихоос маш их хамаарна. Машинаар аялах бараг боломжгүй. Хяргас нуурын хувьд Aйраг нуурын хоолой, Хар тэрмэсийн рашаан, Хэцүү хад зэргийг үзэж болно.Аялах замУлаангом - Увс нуур /35 км/ - Хяргас /140 км/ - Улааном - Хархираа /22 км/- Улаангом. Аялал 2-3 хоногт багтана.[b:0635512b2c]Аялал 10 Үзэсгэлэнт Отгонтэнгэр[/b:0635512b2c]Улаанбаатараас Завхан аймаг хүртэл онгоцоор нисч очиход зүгээр. Төрийн тахилгат Отгонтэнгэрийг Монголын хамгийн үзэсгэлэнтэй уул гэдэг бөгөөд эргэн тойрондоо нь өндөр уулын тагийн бүсийн олон сайхан нууртай, ховор ан амьтан, ургамал ихтэй. Энэ жил зуншлага сайн байгаа дуулдана. Улаанбаатараас Отгонтэнгэр хүртэлх аялалд 7-8 хоног зарцуулахад хангалттай.Аялах зам:Улаанбаатар - Улиастай /984 км/ - Ганцын даваагаар давж Цагаанхайрхан сум /Ширээтийн гол, Төмөртийн гол 44 км/, урагшаа Буянт /30 км/ - баруун хойшоо Бадархүндага нуур /Отгонтэнгэр уул 30 км/ - Оломт нуур /20 км/ - Алтан элс, Буянт, Отгон сум /50 км/- урагшаа Шилүүстэй сум /68 км/ - баруун хойшоо Цагаанчулуут сум /61 км/ - Цагаанхайрхан сум /58 км/ - Алдархаан сум /41 км/ - Улиастай /32 км/[b:0635512b2c]Аяллын зөвлөгөө[/b:0635512b2c]Анхаарах зүйл-Хорхог, ямааны боодог идсэний дараа хүйтэн айраг, шар айраг, ундаа бүү уугаарай. Ходоод тань өвдөж мэднэ.-Өглөө, өдөр, оройн хоолоо аль болох тогтмол цагт идвэл зүгээр.-Орон нутгийн захаас хуушуур, ундаа, зайрмаг авч идэхгүй байсан нь дээр.-Хоол хийх сав суулгаа эмх цэгцтэй, цэвэрхэн байлгаж хэвшээрэй.-Хогоо хийх сав тор хажуудаа байнга байлгах, буудалласан газраасаа хөдлөхдөө хог новшоо газар ухан булж далдлах хэрэгтэй. Ингэхийн тулд жижиг хүрзтэй явах нь зохимжтой.
-
багшаа таны бичсэн дээр нэмээд сонирхолтой мэдээлэл бичихээр шийдлээ___[b:aa49f69129]говийн бүсийн дурсгалт газрууд[/b:aa49f69129]дэлхийд нэрлэгдсэн заавал очиж үзэх 500 газруудын тоонд манай говь яалт ч гүй ордог. энэ заримдаг цөлийн юун тийм гайхалтай вэ гэвэл :говьдоо зохицож амьдардаг амьтад болон ургамалтай бөгөөд одоог хүртэл тайлагдаагүй судлагдаагүй амьтад хүртэл байдаг байна. Говийн улаан хорхой гэж нэрлэгдсэн тэр хорхойн тухай өөрт нь ойртсон хэнийг ч алж орхидог , үхэшгүй мөнх гэсэн домог яриа хүртэл байдаг. Эрдэмтэд хараахан учрыг тайлж чадаагүй байгаа бөгөөд судлахаар явсан ч амжилтгүй болдог байна.Бас говийн бүс ашигт малтмалын асар их нөөцтэй..хамгийн гол говийн алдаршсан зүйл нь үлэг гүрвэлийн олдворууд бөгөөд дэлхийд энэ олдворуудаараа 2 т ордог байна. 1 т нь америкийн калифорни муж ордог.говийн баянзаг буюу асаж буй толгод гэж нэрлэгддэг тэр газар нь анх үлэг гүрвэлийг өндөг гаргадаг гэдгийг нотлосон газар гэж үздэг. Учир нь тэндээс чулуужсан үлэг гүрвэлийн өндөг олдсон байдаг.зарим олдворууд нь америкийн байгалийн түүхийн музей д байдаг.монголын говиос олдсон олдворууд дунд өвөрмөц олдвор их байжээ. жишээлбэл ноцолдож байгаад чулуужсан үлэг гүрвэлийн олдвор зэрэг.