МинийКлубын самбар

Ойн цоорхой => Нээлттэй булан => : serdaram 2008.06.27 21:54

: Сэхээтэн та мөрөө хараач ...
: serdaram 2008.06.27 21:54
Б.Санжаа. (bsanjaa1977@yahoo.com) АНУ-аас Латины     intellegere буюу ойлгох гэсэн үгээс гаралтай , монголоор бол аливааг ойлгосон , мөн чанарыг нь мэдсэн улс  гэхээр авч , манайд сэхээтнүүд гэж нэршиж хэвшжээ . Нийгмийн бүлэгрэл ,   ялгарал дунд ийм сэхээтэн нэртэй нөхдүүд аль ч нийгэм ,  цагт үед байдаг байна .   Ингээд бодохоор сэхээтэн гэдэг маань бусдыг  сэхээрүүлдэг ухааруулдаг улс болж таарах нь .  Янз бүрийн толь бичиг дээр , ийм улсын хүрээнд шинжлэх ухаан –соёл урлагийн зүтгэлтнүүдийг оруулдаг аж.   Тэр нөхдүүд нийгэмд маш чухал үүрэгтэй .      Мэдээжийн хэрэг цаадуул чинь дотроо бясалгаад , онгодоо дуудаад  ганцаараа , өөрөө өөртэйгөө яриад сууна гэж хаа байхав . Тэд зурна , дуулна , шүлэглэнэ , алиална , сурвалжилна , мэдээлнэ , судална шүүнэ , судалсан мэдсэнээ олон нийтэд үзүүлнэ , ухуулна гээд л хийх ажил , энэ хэрээрээ нийгмийн өмнө хүлээсэн  үүргээ гүйцэтгэж байгаа нь тэр . Тэрнээсээ өөрсдөө  ч сэтгэл , оюуны таашаал авцгаадаг гэдэг , одоо бол мөнгө санхүүгийн таашааал авах нь элбэг болж  .  Эхнийх нь ч яахав өөр асуудал , эцсийнх нь бол монголийн нийгмийн хорт хавдрыг тэжээгч болж ,  улам бүр өргөжиж, энэ нийтлэлийг тэрлэхэд хүргэсэн гэж байгаа .   Сэхээтнүүдийн нийгэмд гүйцэтгэх роль нэг айхтар зүйл байх . Роль гэдэг бол сайн болоод муу гэсэн хэмжүүрээр л ордог эд аж . Монголчуудын уламжлалт сэтгэлгээгээр бол хүний мөр гэдэг нь биз .  Монголын сэхээтнүүд маань ямархан мөртэй байна вэ ? Тэд маань нийгэмд хэр сайн роль гүйцэтгэж байгаа бол ???  Та юу гэж бодож байна ? Би бол тэдэнд эргэлзэж байна .       Монголчууд ардчилсан нэртэй өөрчлөлт хийгээд 20-иод жил болчихож . Энэ хугацаанд ардчилал бэхжих биш эдийн засаг- улс төрийн бүлэглэлүүдийн дарангуйлалд бүрэн оржээ .  Хуучин нийгмийг унахад нөлөөлсөн гол хүчин зүйлийн нэг бол тухайн үеийн улс төр , нийгмийн удирдах цор ганц хүчин болох МАХН –ын эгнээнд бэртэгчин сэхээтнүүд ихээр дүүрсэн явдал байж . Чухам бэртэгчид л цагийн аяс дагаж , арьсаан сольж чаддаг тул нийгмийн өөрчлөгдөх шинж мэдэгдмэгц “ ардчилсан , хэлмэгдсэн “ амьтад болон хувирцгаасан . Ийм маягийн “ улс төрийн элит “ сэхээтнүүдийн ХАР МӨР –ийг бид одоо харж , ханатлаа амсаж байна.        Монголд яг ид сонгуулийн тулаан болж байна . Энэ үеэр л хэвлэл мэдээллийнхний ганц мөнгө хийдэг үе гэцгээн  хэдэн халтар төгрөг өгвөл , ад чөтгөрийг ч амилсан бурхан болгож өгцгөөхөд бэлэн сэтгүүлчдийн армийг яаж ойлгох вэ ? . Монголын систем ийм байхыг шаардаж байна , өөр аргагүй эвий хөөрхий гэмээр байгаа ч , энэ байдлаас гарахад сэхээтэн та бүгд л үнэнээс үл далдирч ,   цөвүүн цагийн аясыг дагах биш сөрөхгүй бол , нийгмийн энэ уруугаа ургасан мод шиг балмад тогтолцооноос бид гарч чадахгүй , эцэстээ мөхөх л зам үлдэх вий. Эрх дархтнуудын зулгуйдахдаа ямар аймаар авъяастай байнаа. Жишээ нь Баабарын “ Ха дарга “ тэр талаараа тасархай ,  “...түүхэнд үдэх цор ганц амьтан ...” гээд л. Энэ мэтийн бас гайгүй “ мөнгөлөг “ нөхдүүд нь ингэж “халтуур “ хийж байхад бусадтай нь юу ч ярих вэ.      Хошин урлагийнхан гэж монголд жигтэйхэн нэр хүндтэй , бас ч гэж мөнгөтэй сэхээтнүүд байх . Сүүлийн үед нөгөө л тулга тойрсон нууц амраг , эмгэн , өвгөн , эрх хүүхэд , эсвэл хэн нэгний шүлэг зохиолоос “ туусан “ харамчийнхан гэх мэтийг “оролдохоос “ дээдэстэй орооцолдож  “зүрхэлдэггүй “ нөхдүүд байна . Монголын улс төрийн амьдрал хошин шогчдыг хангалттай  “түүхий эд “ - ээр бөмбөгдөөд байхад л   гүрийгээд байдаг . Уг нь хошин урлагийн массын сэтгэхүйд  хамгийн үр нөлөөтэйд тооцдог юм билээ .       Эрдэмтэд гэж сэхээтнүүд бас байна . Уг нь “ үнэний хударганд номхон морь “ шиг л зүтгэж байх ёстой улс . Мэддэг чаддагаа , мэддэггүй чаддагүйдээ хэлж ойлгуулах үүрэгтэй амьтад . Даанч одоо цагт үнэний хударганд биш   мөнгө,  албан тушаалын хударганд буруу зөвгүй номхон нь цөөнгүй харагдах болж .        Хоёр нөхөр ярилцаж сууна .  -          “ Энэ нээрээ арай дэндэж байна шүү . Бүх шатанд авилгал , архидалт . .... Чи олны танил хүн байна бас энэ талаар хөндөж болохгүй юу ? “ -          “ Чи яг хэллээ . Чамтай 100 % санал нийлж байна . Тэхдээ энүүхэндээ л  ярихаас , энэ талаар олны дунд яриа болгоод дэмий . Нэгэнт л тэр (авилгач ) улсуудын чинь ар урд нь гүйж амь зууж байгаа улс . “     Иймэрхүү бэртэгчин байдлаас л болж нийгэмд бугшсан ялзрал улам хүрээгээ тэлдэг . Сэхээтнүүд та нар минь үнэнийг хэлж зүрхэлдэггүй бол худлаа ухуулгаар олны тархийг бүү угаагаач . Сэхээтэн та мөрөө хараач !!!