МинийКлубын самбар

Ойн цоорхой => Нээлттэй булан => : serdaram 2008.06.26 21:08

: Google-ийн ирээдүйг зөгнөхүй
: serdaram 2008.06.26 21:08
Google мэдээллийн хэрэгсэл болох нь:Google анх 2002 анд мэдээний вебийг анх ажиллуулж эхэлсэн билээ. Энэ нь aggregator буюу төрөл бүрийн мэдээллийн вебүүдийн мэдээний цуглуулгаас л бүрддэг. Өөрөөр хэлбэл зөвхөн хэрэглэгчид хүргэх шагайвчийн үүрэгийг л гүйцэтгэдэг байна. Иймэрхүү агуулгын шагайвч вебүүд ч өдөгөө өөр зөндөө олон байдаг билээ. Portal гэж нэрлэгдэх агуулгын шагайвчийн төрөл буй.Цаашлаад Google хэвлэлийн шудрага өрсөлдөөнийг хангах зорилгоор номны хайлт ыг эхэлчихсэн байгаа бөгөөд 2007 онд бүрэн дуусах юм.Google каблийн компаныг 3 тэр бум долларын хөрөнгө оруулалтаар Google TV болгож улмаар 2008 он гэхэд эхлүүлэхээр төлөвлөсөн байх юм. Энэхүү телевизийн үйлчилгээ нь видео компануудын олон жилээр хуримтлуулсан видеод хайлт хийх замаар сонгож үзэх юм. Хамгийн сайхан нь тэр хайлт, сонголтоо ердөө зурагтын удирдлагаар гүйцэтгэнэ. Ингээд дуртай нэвтрүүлгээ цаг хугацаанаас хамааралгүй дуртай үедээ л үзчихнэ. Үүнд та ямарч мөнгө төлөхгүй. Монголд бол Монгол ТВ нийт зурагттай айлаас татвар авдаг шиг татвар ч Google TV авахгүй. Хэрэглэгчээс шаардагдах ганцхан зүйл нь өөрийн сонгосон нэвтрүүлгийг үзэхийн тулд холбогдох зар сурталчилгааг заавал үзэх хэрэгтэй. Үзээд тухайн зар сурталчилгаа үзсэн сэдэвтэй хир уялдаа холбоотой байсан бэ гэдэгт сэтгэдлээ өгөх юм. Ингэх үедээ та Gmail зэрэг үйлчилгээнд одоо хэрэглэж байгаа хэрэглэгчийн нэрийг ашиглах хэрэгтэй. Үнэндээ энэ нь тэр сурталчилгааны тухай асууж байгаа бус таныг юунд дуртай болох талаар асууж байгаа хэрэг шүү дээ. Хэрэв та анзаарсан бол одооноос эхлээд сонирхолд тань нийцсэн хайлтыг санал болгож байгаа. Энэ нь таны юунд дуртайг мэдэж авч байгаа хэрэг шүү дээ. Ингээд танд таны дуртай зүйлийг тань л сурталчилна. Та ч тэр сурталчилгааг нь дуртай үзнэ. Энэ бүх мэдээлэлийг Google мэдсэнээр нийгэм, хүн төрөлхтөн юуг хүсч юунд дуртай байгааг мэдсээр байх юм. Нэгэнт тэд үүнийг мэдэж байгаа бол ирээдүй хаашаа байгаа болохыг түрүүлж харсан хүн яах билээ гэдэг нь ойлгомжтой юм.Ингээд дээрх телевизээр зогсолгүй Google Mobile үйлчилгээг 2009 онд дуусган нэвтрүүлнэ. Ингэснээр Google-ийн бүх үйлчилгээ таны гар утсанд, зөөврийн төхөөрөмжинд орж ирснээр ёстой л Google-тэй ярьж, зугаалж, амьдрах болно. Google-гүйгээр хүн амьдралаа төсөөлж ч чадахгүй болно. Харин азаар энэ үед буюу 2011 онд Японууд цахим цаасыг үйлдвэрлэж дэлхийгээр нэг зарж тараах эхлэснээр Google Mobile маань жаахан хүч нь сулрана. Гэвч тун удалгүй өнөө Google Mobile чинь 2018 он гэхэд цахим цааснуудад ороод ирэх нь ээ. Ингээд ахиад л өнөө Google Mobile чинь таны цахим цаасан дээр таньтай найзлаж эхлэнэ. Та цахим цаасаа цүнхэндээ, ханандаа, гартаа хаанаа л бол хаанаа авч явангаа Google-тэй найзалсаар байх юм. Мэдээллийн компаниуд, хувь хүмүүс, өөрийн мэдээллийг нийлүүлснээр Google-ийн зар сурталчилгааны оролгоос хүртэх бөгөөд энэ шудрага тогтолцоонд бүх л хүн дуртай байна. Уншигчид, мэдээллийг хэрэглэгчид бүгд л дуртай сурталчилгааг хүргэдэг болохоор нь Google-д бас дуртай байх юм.Хамгийн сонирхолтой нь эцсийн бүлэгт Google өөрөө мэдээллийн хэрэгсэл биш атлаа хүн болгон мэдээллийн хэрэгсэл мэтээр л хүлээн авна. Харин Google хэн юунд дуртайг хүн нэг бүрээр мэдэж дуртай зүйлээр нь харилцана. Хүн төрөлхтөн юунд дуртай, түүнийг нь хэн үйлдвэрлэж байгааг мэдсээр байх бөгөөд бидний хараагүйг урьдчилж харсаар өмнө яваад байна. Тэдний хөгжлийг бид гүйцнэ гэдэг саналтгүй боллоо гэж хар дараад сэрлээ.Сэрсэн хойноо бодсон чинь миний одоо хийж байгаа Япон улсаас Монгол руу outsourcing-ийн ажил дээрээ бодоход, Япон орны оюунлаг ажил руу шилжиж байгаа бодлого зэрэгийг бодоод бид хэзээ ч гүйцэшгүй орон зай нэгэнтээ үүсчихснийг бодоход харамсмаар. Аягүй бол энэ талаар би ахиад нэг хар дарах байх даа...Бичигч gobi at 22:31    \http://gobigobi.blogspot.com/2006/04/google.html\
: internet
: serdaram 2008.06.26 21:10
Сүүлийн үед Монгол хэлээрх блог өргөжин тэлснээр интернет дахь Монгол мэдлэгийн сан нилээд хурдацтайгаар өсч ирж байх шиг. Бичигдэж буй агуулга, бичиж буй хэлбэр, энэ ертөнц дахь блог найзуудын харилцаа зэрэг нь уламжлалт сонингоос эрс ондоо, сонирхолтой агаад хамаагүй амьдлаг байдаг. Жишээ нь сонин дээрээс блог Тогоруу шиг бичлэг уншихгүй. Ёстой нөгөө иргэн сэтгүүлч гэж нэрлэж байгаа хэлбэр нь энэ байж таарна. Үнэндээ блог уншаад байхад мэдээллээс хоцрохгүй байж болох ирээдүй байгаа нь харагдаж байна.Яг тодорхой мэдэхгүй гэлээ ч миний өөрийн google reader-т бүртгэсэн Монгол RSS-үүд нийтдээ 88 байгааг харахад Монгол блогчид нийтдээ 100 орчим байдаг юм болов уу даа. Гэхдээ энэ дунд Мэдээ, sonin.mn гэх мэт блогууд нь ямар журамаар ажилладагийг мэдэхгүй боловч өдөрт 10-20 бичлэг шинээр нэмэгдээд л байгаа харагддаг. Блогчидийн бичлэг өдөртөө бас арав хориороо нэмэгдээд байдаг. Ингэхээр өдөрт 40 бичлэг уншиж амжиж болмоор боловч цаашид блогчид нэмэгдэхийн хэрээр тун удалгүй уншиж амжихаа байна. Ер нь бүгдийг унших албагүй боловч нөгөө талд мэдээллээс хоцрохгүй байх нь чухал. Чухам яах хэрэгтэй вэ?Саяхан Галаарид андын Тоймоос тойрох уу, Наранбаяр андын Блог тоймчид төрөх цаг зэрэг бичлэгүүдийг уншаад аргагүй л үнэн зүйлс бичиж дээ гэж бодов. Тулгат андын блог болон номыг тоймлон танилцуулдаг нь үнэхээр цаг хугацаа хэмнэхэд хэрэгтэй байдаг. Ганбаатар андын блогуудыг шалгаруулсан нь ч их зүгээр. Үнэхээр мэдээлэл ихсэхийн хирээр ижил сэдвээрх бичлэгүүдийг харьцуулан харуулах, чанартай бичлэгүүдийн түүвэрлэн танилцуулах зэрэг нь цаанаа бидэнд асар их цагийг хэмнэн өгдөг хэрэг. Үнэхээр интернетийн хайлт ашиглахаасаа илүү хүн дээр тулгуурласан хайлт нь илүү чухал тухай би өмнө нийтээрээ хайх нь гэсэн зүйл бичиж байсныг та бүгд санаж байж магадгүй.Тэгэхээр энэ бүх мэдээллүүд бүгдээрээ нэгэн дор гардаг, нэгэн дор харьцуулагдан олон талт үзэл бодлын талбар болдог, тоймлогддог, харилцан шүүмжилдэг(үнэндээ шүүмж гашуун ч гэлээ хамгийн үнэтэй зүйл гэдэг), эргээд эндээсээ интернет хэрэглэдэггүй хүн ардад сонин сэтгүүл болон хүрэх агуулгын сан нь болдог ийм орон зай бидэнд хэрэгтэй, хэрэгцээ нь гарч ирж ч байна гэж бодож байна.Ийм талбар орон зай бий болсноор ёстой нөгөө шинэ маягийн мэдээллийн хэрэгсэл нь болох буй заа. Үүн дотор нь текст мэдээлэл, дуу дүрс бичлэг бүгд л байх боломжтой болохоор үнэхээр сонин, зурагт хараад байх шаардлага ч үгүй.Ийм үзэл баримтлалын дор www.bugdeeree.mn гэсэн бяцхан орон зайг эхлүүлэхээр бидний хэсэг нөхөд зэхээд байгаа боловч одоогоор мэдээллүүдийг вебүүдээс автоматаар л уншаад гаргадаг байдалтай блог филтер маягийн веб байгаа юм. Цаашид дээр хэлсэн иргэн сэтгүүлч, тоймч гээд л дүрүүд тодроод эхлэнэ. Бүгдээрээ нийлээд мэдээллийн хэрэгсэлийн шинэ хэлбэрийг бий болгоцгооё. Алив ажлын эхлэх гэдэг нь ажлын тавин хувь гэсэн үг ч байдаг. Ямартай ч эхлээд авсан. Блог тоймчид төрөх цаг зэрэг бичлэгүүдийг уншаад аргагүй л үнэн зүйлс бичиж дээ гэж бодохын зэрэгцээ энэ талын яриа хөөрөө эхлэж байсан. Тулгат андын блог болон номыг тоймлон танилцуулдаг нь үнэхээр цаг хугацаа хэмнэхэд хэрэгтэй байдаг. Ганбаатар андын блогуудыг шалгаруулсан нь ч их зүгээр. Үнэхээр мэдээлэл ихсэхийн хирээр ижил сэдвээрх бичлэгүүдийг харьцуулан харуулах, чанартай бичлэгүүдийн түүвэрлэн танилцуулах зэрэг нь цаанаа бидэнд асар их цагийг хэмнэн өгдөг хэрэг. Үнэхээр интернетийн хайлт ашиглахаасаа илүү хүн дээр тулгуурласан хайлт нь илүү чухал тухай би өмнө нийтээрээ хайх нь гэсэн зүйл бичиж байсныг та бүгд санаж байж магадгүй.Тэгэхээр энэ бүх мэдээллүүд бүгдээрээ нэгэн дор гардаг, нэгэн дор харьцуулагдан олон талт үзэл бодлын талбар болдог, тоймлогддог, харилцан шүүмжилдэг(үнэндээ шүүмж гашуун ч гэлээ хамгийн үнэтэй зүйл гэдэг), эргээд эндээсээ интернет хэрэглэдэггүй хүн ардад сонин сэтгүүл болон хүрэх агуулгын сан нь болдог ийм орон зай бидэнд хэрэгтэй, хэрэгцээ нь гарч ирж ч байна.Ийм талбар орон зай бий болсноор ёстой нөгөө шинэ маягийн мэдээллийн хэрэгсэл нь бий болох буй заа. Үүн дотор нь текст мэдээлэл, дуу дүрс бичлэг бүгд л байх боломжтой болохоор үнэхээр сонин, зурагт хараад байх шаардлага ч үгүй.Ийм үзэл баримтлалын дор www.bugdeeree.mn гэсэн бяцхан орон зайг эхлүүлэхээр бидний хэсэг нөхөд зэхээд байгаа боловч одоогоор мэдээллүүдийг вебүүдээс автоматаар л уншаад гаргадаг байдалтай блог филтер маягийн веб байгаа юм. Цаашид дээр хэлсэн иргэн сэтгүүлч, тоймч гээд л дүрүүд тодроод эхлэнэ. Бүгдээрээ нийлээд мэдээллийн хэрэгсэлийн шинэ хэлбэрийг бий болгоцгооё.Мэдээж энэ үүсгээд авсан орон зай маань гишүүдийн сайн дурын үндсэн дээр явагдсан аль нэг тийш туйлшрахгүй, хэлэх эрхээр хэн нь ч хангагдсан, олон тал үзэл баримтлал нь алдагдахгүй хадгалагдаж таарна. Иймээс бид бүгд өөрийн блогоо бичдэгээрээ бичээд, тоймлох үедээ тоймлоод, номын шударга зангаар шүүмжлэхдээ шүүмжлээд сонсохдоо сонсоод үүнийг хөгжүүлье. Дутуу зүйл их гэдэг нь илэрхий боловч яаж сайжруулахаа ярилцаад засаад явна. Хэрвээ та бидний эгнээнд нэгдэхээр бол нэрэлхэлгүй холбоо бариарай.http://gobigobi.blogspot.com/search/label/%D0%98%D0%BD%D1%82%D0%B5%D1%80%D0%BD%D0%B5%D1%82
: Компьютерийн гэмт хэрэг
: serdaram 2008.06.26 21:15
Өнөөдөр Нээлттэй эхийн бүтээгдэхүүн төрийн байгууллагуудад гэсэн Очироогийн блогийг унштал түүний доор сэтгэгдэл үлдээсэн нэгэн Нээлттэй эхийн програм хангамж хямд байж чадах уу? гэсэн нэгэн бичлэгийг уншаад одоогоос 6-7 жилийн Компьютер.MN сэтгүүл дээр бичиж байсан нэг зүйл санаанд орж доор ямар ч засваргүйгээр орууллаа. Дээр үед бичсэн зүйл тул одоо жаахан тохирохгүй болсон зүйлс байж мэднэ.*************************************************************[b:999a42abac]Компьютерийн гэмт хэрэг гэж юуг хэлэх вэ? [/b:999a42abac]Өнөөдөр бидний амьдарч буй нийгэм маань компьютераас улам бүр их хамаарсаар байна. Өөрөөр хэлбэл та хаана байхаасаа үл хамааран шууд болон шууд бус замаар компьютертай холбогдсоор байгаа. Тухайлбал та утсаар ярихаар залгахад, орон сууцны төлбөрөө төлөхөд, гэрлэлтээ болон төрсөн хүү охиноо бүртгүүлэхэд гээд олон олон үйлдэлүүд дээр компьютертай холбогдож байна.Гэтэл нөгөө талд цаг өнгөрөх тусам сонин сэтгүүл дээр компьютерийн хакерууд банкны данснаас их хэмжээний мөнгө хулгай хийлээ, шүүх, зэвсэгт хүчний байгууллагуудын компьютер руу халдаж мэдээлэл хулгайллаа өөрчиллөө, засгийн газарын мэдээллийг устгалаа гэх мэт олон олон сөрөг үзэгдлүүд гарсаар байна. Түүнчлэн компьютерийн вирусууд таны компьютер дээр чимээгүй сууж таны компьютер дээрх мэдээллийг нөгөө үгээр бол хөдөлмөрийн үр дүнг тань устгах боломж хүлээгээд сууж байна.Өнөөдөр компьютерийг тойрсон олон гэмт хэрэгүүд гарсаар байна. Харин эдгээр гэмт хэрэгийн аль нь компьютерийн гэмт хэрэг аль нь биш гэдгийг ялган тодорхойлоход төвөгтэй асуудалын нэг юм. Түүнчлэн магадгүй ирээдүйд хорлон сүйтгэх террорист ажиллагаанд компьютерийг шинэ төрөлийн зэвсэг болгон ашиглах, ингэснээр бөмбөг тэслэх, барьцаалах, хулгай хийх зэрэгтэй дүйцэх хор уршигуудыг учруулах юм. Иймээс бид ирээдүйд гарч болох компьютерийн эрсдэл, сөрөг тал юу байж болох үүнээс хэрхэн сэргийлэх боломжтой вэ гэдгийг тогтмол бодож эргэцүүлэх хэрэгтэй юм.Компьютертай холбогдсон гэмт хэрэг олон хэлбэртэй байдаг бөгөөд эдгээрийн заримаас дурьдая.1. Мэдээллийн хулгай.2. Өгөгдөл рүү хандсан зөвшөөрөлгүй хандалтаар өгөгдөлийг өөрчлөх3. Программ хангамжийн хулгай.4. Техно-вандализм5. Өвчтөний эмийн жорыг компьютерт өөрчлөн хүний амь бүрэлгэх6. Хууль бус мэдээллийг серверт байрлуулан цацах7. Мөнгийг компьютер ашиглан хулгайлах8. Техник хангамжийг дууриалган үйлдвэрлэх9. Хуурамч бичиг баримт үйлдэхДээрх жагсаалтын заримыг нь компьютерийн гэмт хэрэг гэж үзэж болохуу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй юм. Тухайлбал хуурамч бичиг баримт үйлдэхийг компьютерийн гэмт хэрэг гэж үзэж болох эсэхийг хэлэхэд төвөгтэй юм. Тэгэхээр компьютерийн гэмт хэрэгийг улс орон бүр өөр өөрөөр тодорхойлсон байдаг. Дээрх жагсаалтын эхний 8 хэлбэрийг компьютерийн гэмт хэрэг гэж үзэн тодорхойлсон тодорхойлолтыг өгсөн улс орон олон байдаг.[b:999a42abac]Хакер[/b:999a42abac]Компьютерийн гэмт хэрэгийн тухай ярихад компьютерийн хакерийн тухай тогтмол яригддаг. Хакер гэдэг нь компьютерийн систем рүү программчлалын аргаар хууль бусаар халдагчидийг хэлдэг. Компьютерийн хөгжилийн явцад маш олон тооны хакерууд бүртгэн шинэ шинэ төрөлийн гэмт хэрэгийг үйлдсээр байна. Тухайлбал:• Хакерууд нь утасны шугамаар Интернет болон бусад сүлжээ рүү удаан хугацаагаар холбогдох шаардлага тогтмол гардаг бөгөөд энэ зардал нь заримдаа маш өндөр болох тохиолдол байдаг. Иймээс хакер бүрийн хамгийн түрүүнд сурдаг зүйл бол өөр эзэмшигчийн утасны дугаар эзэмших, утасны тоолуурыг зогсоох зэрэг ажилыг сурдаг байна. Ингэснээр гудамжны таксофоны шугамыг хааж ажилгүй болгон түүнийгээ сүлжээ рүү холбогдоход ашигладаг байна. Тиймээс FM радиогоос зарласан шагналтай тэмцээнд нэгэн хакер түрүүлсэн байна. Тэрээр тухайн FM радиоруу холбогдох бүх дуудлагыг харин өөрөө энэ үед чөлөөтэй орон асуулт бүрд үнэн худал хариулсаар ганц оролцогч болон ялсан тохиолдол хүртэл гарч байжээ.• 1980-аад онд Майкл Синержи хэмээх хакер Америкийн үндэсний санхүүгийн агентийн систем рүү нэвтэрч ерөнхийлөгч Роналд Рейгэний мэдээллийн файл руу хандсан бөгөөд яг энэ үед түүнтэй зэрэг 63 хүн хандаж байхыг ажигласан байна. Харин Майкл Синержи тухайн системийн хамгаалалтын цоорхойг Холбооны Мөрдөх товчоонд мэдэгджээ.• 1988 онд Америкийн үндэсний банкаас компьютераар дамжуулан 70 сая доллар хулгайлан шилжүүлж байгаад 3 хакер баригджээ.• Францад нэгэн хакер валют солих машиний ханшийг алсаас компьютераар өөрчилөх аргыг олон дараах аргаар их хэмжээний мөнгө олжээ. Тэрээр эхлээд 5 доллар 1 франктай тэнцэх болгоод 100 франк сольсноор 500 доллартай болжээ. Дараа нь 1 доллар 5 франктай тэнцэх ханштай болгосноор 500 доллараа сольж 2500 франктай болсон байна. Гэх мэт энэ аргаар их мөнгө олжээ.• Америкийн Индиана мужийн 17 настай Фрай Гай хэмээх хакер 1989 онд утасны шугам сонсох тал дээр өндөр мэргэшсинээр олон хүний кредит картны дугаар нууц үг зэрэгийг мэдсэнээр зарим баян үйлчлүүлэгчдийн кредит картаас бага бага мөнгө сааж байгаа нь тогтоогдсон байна.Орчин үед хакерууд клуб болон бусад зохион байгуулалттай ил далд олон байгууллагууд байгуулан ажиллаж хакеруудын арга улам хөгжисөөр байна. Компьютерийн гэмт хэрэгийн ертөнцөд орохыг хүсэгчид ч олон байдаг. Тухайлбал Германы хакерын клуб өөрийн гишүүддээ хакерийн сургалт, семинар явуулдаг түүнчлэн хакер хийх аргын судалгаа хийдэг зэрэг үйл ажиллагаатай бөгөөд энэ клубт шинэ гишүүн элсэхийг хүсвэл элсэлтийн төлбөр болгон компьютерийн вирус зохиож хэрэв тэр нь шаардлага хангавал гишүүнээр элдсэг байна. Хакерийн ертөнц өөрийн гэсэн эрх зүйг томь¸олон тодорхойлж компьютерийн мэргэжилтэнүүдийн хакер болох сонирхолыг өдөөх олон хэлбэртэй байдаг. Тухайлбал:• Хакерууд өшөө авах чадвартай. Жишээ нь: Хакер өөрийн буруугаас биш байдлаар ажилаасаа халагдвал өшөөгөө авч хэрэгтэй өгөгдөл болон техник хангамжийг программчлалын аргаар устгаж болох юм.• Хакерууд өөрийгөө хамгаалж чадна. Жишээ нь: Хакер ямарваа байгууллагат захиалгат программыг бичиж өгөөд төлбөрөө төлөхгүй бол программ хангамжийн бөмбөгийг байгууллагын компьютерийн системд тэсэлэхээр нээнтэглэж төлбөрөө баталгаатай төлүүлж болох юм.• Эдийн засгийн давуу байдлыг олно. Жишээлбэл: Мөнгө хулгай хийдэггүй юмаа гэхэд эсрэг өрсөлдөгчийн нууцыг олж авах ингэснээр өрсөлдөх чадвартай болох зэрэг аргыг хэрэглэж болох юм.• Хакерууд бол хүнд суртлын эсрэг тэмцэгчид. Мэдээлэл бол чөлөөтэй байх ¸стой гэж үзэж түүнийг нээхийг хүсдэг.Гэвч энэ бүгд хүний сонирхолыг татах өдөөлтүүдэд хуулинд харшлах олон зүйл байдаг. Хууль гэдэг алив нийгэмд заавал мөрдөх ¸стой журам тул компьютерийн мэргэжилийн эзэмшиж байгаа хувь хүн бүр Оюуны өмчийн тухай хуулийг дор хаяж нэг удаа унших хэрэгтэй юм.[b:999a42abac]Вирус, Worm, Trojan horses[/b:999a42abac]Компьютерийн вирус гэж юу вэ? Энэ нь хууль зүйн дагуу зүйл үү? Аль эсвэл гэмт хэрэгийн нэг хэлбэр үү? Гэх зэрэг зэрэг асуултыг авч үзье.Вирус гэдэг нь компьютерийн программ бөгөөд өөрөө өөрийгөө бусад программ хувьлан халдаах чадвартай байдаг. Иймээс халдварласан программыг хэрвээ нэг компьютераас нөгөө компьютер руу хуулбал вирус компьютераас компьютер руу дамждаг. Вирус нь өөрийгөө хувьлан халдаан тараахаас гадна хор уршигтай үйлдэл хийдэг. Тухайлбал тодорхой өдөр компьютерийн бүх мэдээллийг устгах зэрэг хор уршигийг гүйцэтгэдэг.Worm (өт гэсэн утгатай үг) гэдэг нь вирустай ижил бөгөөд гол ялгаа нь өөрөө өөрийгөө сүлжээгээр дамжуулан халдварлуулан тараадаг.Trojan horse гэдэг нь вирус болон worm-оос нилээд ялгаатай программ юм. Trojan horse нь компьютерийн программ бөгөөд харагдаж байгаагаасаа өөр зорилгын үйлдэл хийдэг программ юм. Жишээлбэл: электрон шуудан ашиглах шинэ программыг авч суулгалаа гэж үзье. Гэтэл энэ программ маань электрон шуудантай ажиллахаас гадна танд мэдэгдэлгүйгээр таны компьютер дээр байгаа мэдээллийг өөр хаа нэг тийш нь илгээдэг эсвэл таны компьютерийн мэдээллийг өөр газараас харах хандахад зориулагдан бүтээгдсэн байж болох юм. Тэгвэл энэ төрөлийн программыг Trojan horse гэж нэрлэдэг. Çарим Trojan horse нь компьютер дээр шинэ вирусыг бий болгох үйлдэл ч хийдэг. 1990-ээд оны эхээр MS Word программын баримтын файлуудад вирус маш ихээр гардаг байсан ба энэ үед MS Word программыг хүртэл компьютер дээр өөрөө вирус бий болгодог Trojan horse байна гэж олон хүн үзэж байсан удаатай.Төгсгөлд нь хэлэхэд Вирус, Worm, Trojan horses гэсэн эдгээр гурван төрөлийн программ хангамж нь хууль бус программууд бөгөөд эдгээрийг зохиогчидод хуулийн харгалзах арга хэмжээ авагддаг билээ.[b:999a42abac]Төгсгөл[/b:999a42abac]Компьютерийн гэмт хэрэгийг өнөөдөр тодорхойлон хэлэх боломжтой гэж үзэж байна. Эхний хэсэгийн төгсгөлд үүнд тодорхойлолт хэрхэн өгч болох талаар авч үзлээ. Гэвч компьютерийн ертөнцөд олон шинэ гэмт хэрэгийн төрөлүүд цаашид гарахгүй гэж хэлэхэд хэцүү юм. Цаашид дараачийн дугаараар "мэдээллийн дайн", "хакерийн дайн" зэрэг асуудалын тухай авч үзнэ. Цаашид "компьютерийн терроризм"-ийн тухай асуудалыг авч үзнэ.Компьютерийн гэмт хэрэгийг тодорхойлон хэлэх боломж байгаа тул үүнийг зохицуулах хуулийн заалтуудыг тодорхойлох, хариуцлагын хэмжээг тогтоох зэрэг нь боломжтой бөгөөд заавал авч үзэх асуудалын нэг юм.*************************************************************Дээрх дээр нэмээд хэдэн зүйл хэлэхэд бид хаалттай эх бүхий програм хангамж хэрэглэх нь өөрийн тагнуулыг хэрэглэж байгаа биш гэх баталгаа байхгүй юм.Нээлттэй эх бүхий програм хэтэрхий хуулийн дагуу тул хуулчид юу хэлж чаддаггүй гэж үг ч байдаг.
: Re: Компьютерийн гэмт хэрэг
: serdaram 2008.07.15 19:00
Интернетийн гигант Google хүмүүнлэгийн ач холбогдолтой гэж хэлж болохуйц шинэ төсөл эхлүүлжээ. Тэд НҮБ-н цагаачдийг хариуцсан Дээд Зөвлөлтэй хамтран энэхүү төсөл дээр ажиллаж байгаа ба зорилго нь хүчирхийлэл, зовлон зүдгүүрээс дайжсан сая сая дүрвэгсдийн талаар хүмүүст мэдээлэл өгөх юм байна. Эдгээр дүрвэгсдийн байгаа байршил, суурин зэргийг Google Earth-д тусгах ба хэрэглэгчид зарим газруудыг томоор тодруулж харж болох боломжтой ажээ. Дарфур, Ирак, Колумб дахь дүрвэгсдийн суурин болон 15000 хүнтэй өмнөд Чад дах Жабал сууринг хүртэл майхан юутай хээтэй нь харуулахаар хийж буй юм байна.Google Earth нь 3 жилийн өмнө гарсан ба одоогоор 350 сая хэрэглэгч татаж аваад байгаа аж.Google ийнхүү дэлхийн гадаргын мэдээллийн 80 гаруй хувийг мап дээрээ тусгахаар тооцоолж байнаhttp://badkablog.blogspot.com/2008/04/google.html
: GOOGLE-с илүү ХАЙЛТЫН ШИНЭ СИСТЕМ
: Uniter 2008.08.13 05:55
www.cuil.comСаяхан Stanford их сургуулийн профессор Tom Costello болон түүний эхнэр хуучин Googleд мэргэжилтэн байсан Anna Patterson нар буюу нэг гэрийн 2 GOOGLE-г давсан хайлтын шинэ систем ашиглалтанд оруулснаа зарласан билээ. CUIL  хэмээх энэ систем нь хурдтай, сайн мөн мэдээллийн агууламжаараа аварга Google-с 3 дахин их юм байна. Түүнчлэн хайлтаа CONTEXTUAL буюу Монголчилбол хам сэдвийн хүрээнд хайж харуулдгаараа давуу талтай гэнэ. Илүү ихийг доод хаягаас уншина биз. За бараг шууд хэрэглэж үзсэн нь дээр байх.http://news.cnet.com/new-search-engine-cuil-takes-aim-at-google/
:
: eegii0212 2009.05.09 06:40
yoo tasarhai ymaaa! yoo neg hacker bolchuul ch amjuulah ym ih bn da gej....