МинийКлубын самбар

Ойн цоорхой => SS-218-ынхан => : serdaram 2008.06.11 00:53

: Гүүгл ба Интернет
: serdaram 2008.06.11 00:53
Интэрнэт бол өнөө үед бидэнд байгаа хамгийн том боломж. Интэрнэтийг зөв ашиглавал толь бичиг, Сурах бичиг, TV, Сонин, DVD player , хөгжим гээд бүх л зүйл чинь болж чадна. Тэр ч байтугай тэр чиний гэрийн даалгаварийг хийж өгч чадна шүү, бүр 100% авахаар гээд боддоо. Гэхдээ энд Интэрнэт гээд нэг шидтэн байгаа юм биш. Дэлхийн өнцөг булан бүрээс хоорондоо сүлжээгээр холбогдсон компьютерүүд л байгаа хэрэг, үүний цаана мэдээж хүн байгаа. Интэрнетийн тэр агуу том мэдээллийн санг дэлхийн өнцөг булан бүрт компьютерийнхээ ард суугаа интэрнет хэрэглэгчид бүрдүүлсэн. Мэдээллийн сангийн нөөцийг нь далайтай зүйрлэвэл бид хэрэгтэй мэдээллээ интэрнетээс олж авах нь загасчлахтай утга нэг болж таарч байна. Ингэхлээр загас сайн бариж сурах хэрэг гарч байгаа биз. Сайн загасчинд сайн уурга дэрээ хэрэгтэй. Чамд Google гэдэг уургыг санал болгоё. Энэ бол маш сайн уурга гэхдээ зөв хэрэглэж чадвал. Гүүгл сайн ашиглаад яг хэрэгтэй мэдээллээ хамгийн богино хугацаанд олж чаддаг бол хэрэгтэй хэрэггүй маш олон ном уншиж өөрийгөө зовоох нь хоцрогдсон гэж хэлмээр байна. Олдож байгаа мэдлэг алаг цоог, цэгцтэй мэдлэг авч чадахгүй гэх сул талуудтай байж болно. Гэхдээ л чиний гүүгл ашиглаад хожиж байгаа цаг хугацаа дээрийн дутагдлыг чинь нөхөж чадна гэж би боддог. 21-р зуун бол мэдээллийн зуун боловч мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар мэдээллийн уналтын зуун ажээ. Тиймээс хэн хурдан ажиллана тэр хүн амжилтанд хүрч чадна. Интернет дэх хүмүүсийн харилцаа нь хамгийн алаг үзэлгүй ө.х Царай хардаггүй харилцаа байдаг юм. Би дээр хэлсэн: интернет та нарын даалгаварыг хийж өгч чадна гэж. Энэ бол миний нэг найзад тохиолдсон явдал л даа. Тэр англи хэлнийхээ даалгаварын зохион бичлэгийг интэрнетээр хийлгэсэн. Яаж гээч? Та нар бол бичих сэдвээ гүүглийн search дээр тавиад enter дарсан гэж бодож байгаа байх. Огтхон ч тийм биш. Найз маань нэгэн форумд гишүүнчлэлтэй бөгөөд надад туслаач гээд бичих сэдвээ агуулгатай нь форум дээрээ тавичхсан юм байх. Тэгээд цагын дараа гэхэд 200аад үгтэй зохион бичлэг бэлэн болсон бөгөөд үүнийг дэвтэр дээрээ хуулч бичих ажил л үлдсэн гэсэн. Даалгаварыг нь хийж өгсөн хүн нь Ветнам хүн байсан гэлүү яалаа.Ингээд гүүглээс хайлтийг яаж сайн хийх талаар нэг зөвлөгөө өгье гэхдээ мэдээллийн эх сурвалж нь би биш http://www.terguun.com шүү найзуудаа
: Re: Гүүгл ба Интернет
: serdaram 2008.06.11 00:57
Мэдээж хэрэг хамгийн анхны алхам бол browser ийхоо хаяг дээр www.google.com гэж бичиж хайлтын систем рүүгээ орно. Тэгээд хайх утгуудаа бла бла бла гэхмэтчилэн оруулаад ENTER  дардаг шүүдээ. Тэгвэл тэр хайх утгуудаа хэрхэн оруулах вэ? Үүнд уг зөвлөмжийн өрөвдөлтэй санаа агуулагдана. Зөвлөмжөө хамгийн энгийн амарханаас нь гүнзгий түвшин лүү хүндрэх зарчмаар бэлдлээ.1. Хамгийн амархан нь мэдээж хайх үгээ оруулаад л болоо. Энийг хүн болгон мэддэг учираасилүүц нуршаад яахав. Жишээлбэл та Harry Potter киног хайж байгаа болог. Пид пад бичлээ,Enter дарлаа, маайр олон үр дүн гарлаа. Бүгд төлбөртэй, эсвэл хаана юу байгаа нь мэдэгдэхгүй.Зорилгодоо хүрч чадсангүй юу? Тэгвэл дараагийн түвшин лүү орцгооё.2. Тусгай түлхүүр тэмдэгтүүдийг ашиглах. Үүнд хэд хэдэн тэмдэгт бий.‐‐> "+" тэмдэг. Үүнийг ашигласнаар заавал байх ёстой гэсэн утгыг агуулна. Жишээ нь "HarryPotter +3" гэж гуравдугаар ангийг нь хайна.‐‐> "‐" тэмдэг. Дээрх нэмэх тэмдэгийн эсрэг утгатай. Энэ үг байх ёсгүй гэсэн утгыг агуулна.‐‐> "~" тэмдэг. Үүнийг ашиглан ижил утгатай үгнүүдээр нь хайна. Жишээ нь "~pig" ингэвэл гахайболон гахайны хамаатнууд гарч ирнэ. Та ямар нэгэн юм хайхыг хүссэн боловч англиар тэр үгнийхээ утгыг нь мэдэхгүй байгаа үед илүү тохиромжтой.‐‐> "OR" тэмдэг. Энийг уг нь бол boolean төрлийн үйлдэл гэдийн. Ихэнх тохиолдолд  гэж бичдэг.Амьдрал дээр бол эсвэл гэсэн утгатай. Та жишээ нь London эсвэл Paris дахь амралт сонирхож байвал "
: Re: Гүүгл ба Интернет
: serdaram 2008.06.11 00:58
Програмын хэвийн, зөв ажиллагааг алдуулжбайгаа алдаа гажиг болон сэвийг bug гэнэ.Дээр үед анхний компьютерүүд үүсч байх цагт энэ явдал болсон юмсанж. Одоогын компьютерүүдийн элэнц хуланц нь болох релэй компьютер дээр ажлаа хийж байсан операторч програм хэвийн биш ажиллаж байгааг ажиглан мэдэж л гэнэ. Нилээд шалгасны эцэст релэй дээр цагаан эрвээхэй наалдаад богино холбоос үүсгэсэн байсныг олж л харав гэнэ дээ. Ингээд тэр шавьжыг компьютэрээсээ салгаж лог хөтлөдөг дэвтэртээ үдээд "Компьютерт хорхой байсныг олов" гэж бичжээ. Энэ цагаас хойш програм дотор байгаа алдаа гажигийг bug гэж нэрлэх болсон үлгэр ингээд төгсөв өө.Id shid #1Shine FOLDER uusgeed ter folderoo "CON" gej nerleed uzdee. Yagaad ch bolohgui. Microsoftiinhon ch tailbarlaj chaddaggui gej bgaaId shid #21.) Shine hooson Notepad uusge2.) Bush hid the facts gej bich3.) Yamar ch hamaagui ner ogood hadgal4.) Notepadaa haagaad dahin neeYu bolohiig haraarai. yamar geechiin aldaa ve?Id shid #3Microsoft crazy factsMicrosoft Word ajilluullad =rand (200, 99)Gej bicheed press ENTERID shidiig harah bolno...............................
: Re: Гүүгл ба Интернет
: serdaram 2008.06.11 00:59
[b:8fa1e2188b]Хүмүүс програм бичиж эхэлснээс хойш хийгдсэн хамгийн агуу програмуудыг нэрлэ гэвэл та юу гэх сэн бол? Энд бичсэнээр бол хамгийн агуу програм хангамжыг таны бодож байгаачлан Unix гэжээ, би ч гэсэн тэгэж бодож байна. Та эсвэл санал нийлэхгүй байна уу, тэгвэл таны саналыг сонсмоор байна. Энд бичсэнээр бол:Apollo хөлгийг саран дээр буулгасан удирдлагын систэм. Хэдхэн килобайт санах ойтой өнө эртний систем дээр хийгдсэн програм, гайхамшигтай! Одооны хэдэн зуун мега санах ойтой систем дээр ажилладаг гэр цэвэрлэдэг роботын програм бол хажууд нь юу ч биш байгаа биз дээ.Mosaic вэб браузер. Мэдээллийн технологийн түүхэнд одоогоор цорын ганц хувьсгал хийгдсэн ба түүнийг нь броузер гэж үздэг. Маргах юм алга.Deep Blue. Гари Каспаровыг хождог шатрын програм. Хүмүүсийн зохиосон хиймэл оюун хүмүүсийг дийлжээ. Гэхдээ програмын ард хүн байгаад байна гэж Каспаров мэдсэн байгаа. Үнэхээр тоглолт болгоны хооронд IBM ийн инженерүүд Каспаровын тоглолтын хэлбэрт тааруулж програмаа өөрчлөөд байсан гэдэг. Тэгэхээр хиймэл оюун хүнийг дийлэх арай л болоогүй бололтой.Google хайлтын систем. Энэ систем үнэхээр гайхалтай. Би хайлтын системгүйгээр интернэтийг зүгээр л асар том шуудайд чихсэн хэрэгтэй хэрэггүй зүйлс гэж төсөөлнө. Энэ системийг авч явж байгаа гол зүйл нь мэдээлэлд зэрэглэл тогтоох бүтэц нь юм. Оновчтой хайлт хийж чадвал хүссэн мэдээллээ шууд л олдог шүү дээ.За тэгээд цаашаа MS Excel, Анхны олонлогт тулгуурласан өгөгдлийн сангийн програм гээд зөндөө л зүйл байна. Харин 2005 оны шилдэг програм хангамжуудын жагсаалтыг Mozilla Firefox, Google Gmail хоёр тэргүүлжээ.[/b:8fa1e2188b]
: Re: Гүүгл ба Интернет
: serdaram 2008.06.11 01:00
RSS гэдэг нь мэдээллийн эх сурвалжаас товч тодорхой мэдээллийг цаг хугацаанд нь олж хандахад хэрэглэгддэг арга хэрэгсэл юм. Ерөнхий ажиллах зарчмыг товч тайлбарлавал:1. Хэрэглэгч вэб дээрх тусгай байрлалыг(URL) RSS yншигч програмдаа тэмдэглэж авна.2. Мэдээллийн эх сурвалж болох вэб сайт шинэ мэдээлэл болгоноо 1-2 өгүүлбэрээр тоймлон бичээд өнөөх тусгай байрлалыг шинэчилнэ.3. Хэрэглэгч RSS уншигчаа нээх үед програм өнөөх байрлалыг шалгаад шинэ зүйлс байвал тойм мэдээллийг үзүүлнэ.4. Хэрэглэгч шаардлагатай гэж үзсэн мэдээллүүдээ вэб хуудас руу нь орж дэлгэрэнгүйг үзэж болно. RSS нь ерөнхийдөө News Feed/Site Feed гэдэг ангилалд багтдаг бөгөөд үүнд RDF, CDF, Atom, OCS, OPML зэрэг протоколууд хэрэглэгддэг. RSS мэдээ нь XML хэлбэрээр дүрслэгдэж, мэдээний товч агуулга, эх хаяг(URL), эх сурвалж(Publisher) зэргийг багтаасан байдаг.Ингэснээр хэрэглэгч олон вэб рүү орж шинэ мэдээ хайх хэрэггүй болох бөгөөд богино хугацаанд өөрт хамаатай мэдээллээ олж авч байгаа юм.Одоогоор RSS уншигч ашигладаггүй бол өнөөдрөөс эхлээд ашиглахыг зөвлөж байна. Дуртай сайтуудынхаа RSS-ийг бүртгэчихээд өглөө оройдоо нэг нээж үзээд байхад хэрэгтэй эд шүү.RSS уншигч програмууд:Akregator(KDE)Liferea(GNOME)FeedReader(WINDOWS)Active Web Reader(WINDOWS)RSS-ийн талаар:RSS (file format)Introduction to RSSRSS Specifications
: Re: Гүүгл ба Интернет
: serdaram 2008.06.11 01:01
Компьютер дээр ажиллаж байх үед mouse-гүй бол яах байсан юм бол гэж бодож байсан байх. Тэгвэл keyboard нь ажлыг илүү хөнгөвчилдөг, илүү хурдан юм байна гэж бодож байсан уу, компьютер дээр юм шивж (бичиж) байхад ctrl+c, ctrl+v ямар их хэрэг болдог, ямар их цаг хэмнэдэгийг надаар хэлүүлэлтгүй байх.Ингээд Firefox -ын hotkey-ны заримаас:Ctrl + E - Баруун дээд булан дахь хайлтын жижиг цонход очихCtrl + K - Баруун дээд булан дахь хайлтын жижиг цонход очих(Дашрамд, Ctrl + W гэдэг нь keyboard-ны ctrl гэсэн бичигтэй товчлуур дээр дараа хуруугаа авалгүй w гэсэн үсгэн дээр дарахыг хэлж байгаа юм.)Би бол ингэж хэрэглэдэг юм: ctrl + T, ctrl + K, хайх үгээ бичээд enter товчийг дардаг. Нэг ч mouse ороогүй.Ctrl + F (эсвэл F3 ) - Тухайн вэб хуудсаас (тухайн табаас) хайлт хийгч зүүн доод буланд гарч ирнэ. Хайх үгээ бичээд enter дарна, надад бол F3 товчийг дарсан нь илүү хурдан санагддаг, гэхдээ та windows гэдэг үйлдлийн системээс өөр систем ашиглаж байгаа бол F3 ажиллахгүй, гэхдээ компьютероос өөр салбарын мэдлэг нь арай бага хүмүүс ихэвчлэн windows ашигладагийг би мэднэ л дээ, зүгээр нэг mac (macintosh) ашигладаг хүн таарч юуны магад. Энэ бичлэг нь компьютероос өөр салбарын хүнд зориулсан ухаантай юм.Ctrl + D - Bookmark буюу номын хавчуурга. Ямар нэгэн хэрэгтэй мэдээлэл байгаа вэбсайт эсвэл дараа орохоор төлөвлөсөн үед их хэрэгтэй эд. Ctrl+D хийсний дараа Firefox-ын дээд хэсэгт байгаа Bookmarks цэс рүү ороход харагдаж байх болно, түүн дээр дарахад нөгөө вэбсайт руу очих болно. Нэг ёсондоо аливаа вэбсайтын хаягийг хадгална гэсэн үг.Ctrl + T - Шинэ таб нээхCtrl + W - Тухайн табыг хаахТаб гэж юу юм бэ гэж үү? Харамсалтай нь би үгээр тайлбарлаж чадахгүй нь. Нэг хэрэглээд үзээрэй тэгвэл ойлгох болно. Дахиж Firefox-ын Icon (зураг) дээр дарах шаардлага гардаггүй.Ctrl + Tab - Зүүнээс баруун тийш буюу дараагийн таб руу шилжинэ.Ctrl + Shift + Tab - Зүүнээс баруун тийш буюу дараагийн таб руу шилжинэ.Ctrl + PageUp - Зүүнээс баруун тийш буюу дараагийн таб руу шилжинэ.Ctrl + PageDown - Зүүнээс баруун тийш буюу дараагийн таб руу шилжинэ.Гэхдээ Ctrl + Shift + Tab -ээс Ctrl + PageDown энэ хослол нь илүү хурдан байж ч болох юм.Таны mouse дундаа нэг дамар гэх юу уу даа, дугуй ч юм уу тийм юм байвал дээш доош гүйлгэж үзээрэй. Үзэж байгаа вэбсайт тань дээшилж доошлох болно. Харин ctrl товч дээр дараад mouse-ны дугуйг дээшлүүлж доошлуулахад уншиж байгаа текст томорч жижигрэх болно. Би бол хэтэрхий жижиг уншихад нүд өвддөг вэбсайтанд хэрэглэдэг.alt + зүүн тийш харсан сумтай товчыг дарвал нэг вэбсайт ухрах болно.alt + баруун тийш харсан сумтай товч, өмнөхийн эсрэг нь. Ойлгомжгүй байна уу, хэрэглээд үз, би тайлбарлаж чадахгүй нь, миний монгол хэний мэдлэг хүрэхгүй юм байна.[b:dc21635104]Windows ашигладаг бол:[/b:dc21635104]F5 - Тухайн хуудсыг шинэчлэх буюу refreshF6 - Тэр дээр байгаа address bar гэж нэрлэгддэг вэбсайтын хаягийг нь бичдэг хэсэг рүү очно.F11 - Fullscreen, дэлгэцийг томруулж жижигсгэнэ.Opera, Internet Explorer, Safari, эсвэл maxthon гэдэг browser буюу вэб толилуур, бүр эсвэл өөр ямар нэгэн програмын hotkey ашиглаж ажлаа хөнгөвлөхыг хүсвэл зүгээр л www.google.mn гэдэг вэб хуудсыг нээгээд хайлтын хэсэгт нь програмынхаа нэрийг бичээд зай аваад (space дараад) hotkeys эсвэл shortcuts гээд хайгаарай, ихэнх нь олдоно.
: Re: Гүүгл ба Интернет
: serdaram 2008.06.11 01:02
Электрон багаж хэрэгслийн нэгэн сувд нь электрон тооцоолох машин буюу цахим тооцоологч бєгєєд маш богино хугацаанд асар хурдтай хєгжиж байна. 1945 онд Унгар гаралтай Америк эрдэмтэн Жон Вон Нэуманны (John von Neumann) бvтээсэн электрон компьютерийн загвар нь Английн математикч А.Турингийн (Alan turing) 1935-1936 оны vед боловсруулсан тооцоолох машины математик загвар дээр суурилжээ. Комптютер єнєєдєр хаа сайгvй тархан сансарт ч, дэлхийд ч хэрэглэгдэж, эмнэлэгт оношлогч, дэлгvvрт кассчин, онгоцонд жолооч, дуучин хєгжимчин, зураач, зураглаач, шатарчин болж, мэдэхгvй зvйлгvй мэдээллийг хадгална, санана, тооцно, асуухад хариулна, харуулна гээд тєсєєлж барамгvй ид шидийг vзvvлнэ.Электрон компьютер ба тvvний сvлжээн дээр суурилсан Э-шуудан, Э-засаглал, Э-сургалт, Э-спорт гэх мэт энгийн хэрэглээнэээс эхлээд хvний генийг ч тайлбарлан унших, засаж залруулах нарийн чимхлvvр ажлыг компьютерийн тусламжтайгаар гvйцэтгэх тул єнєєгийн хvн тєрєлхтний амьдралыг электрон компьютергvйгээр тєсєєлшгvй юм. Компьютерийн хєгжил нь хэмжээний хувьд жижгээс бичил рvv, хурдны хувьд цахимаас гялс руу, хvчин чадлын хувьд хэмжээлшгvй их болон хувьсан єєрчлєгдєнє. Гэхдээ аливаад хvрч болох дээд хязгаар байдгийн адил компьютерийг ч хєгжлийн дээд хязгаар нь хvлээж байдаг ба энэ нь тийм ч алс хол бишээ. Компьютерийн техникийн хєгжлийн хурд нь Моорийн хуулиар хэмжигдсээр ирсэн ба хэмжээний жижигрэлт, хурдын єсєлт гэсэн 2 л хvчин зvйлээс голлон хамаардаг.Компьютер vйлдвэрлэгч IBM компаны vндэслэгчдийн нэг Гордон Моор (Gordon Moore) 1965 онд "Электроникс" сэтгvvлд хэвлvvлсэн ярилцлагандаа -Компьютерийн чипэн дээрх транзисторын тоо 18-24 сар тутас 2 дахин нэмэгдэх боломжтой гэсэн алдарт таамаглаа дэвшvvлжээ. Энэ нь Моорийн хууль гэгдэх болсон ба тvvний тооцоолсон ёсоор сvvлийн 40 гаруй жилийн турш компьютер хэмжээний хувьд багассаар, тооцоолох хvчин чадлын хувьд нэмэгдсээр, vнийн хувьд ч хямдарсаар ирсэн байна. 1970 онд нэг чип 1000 транзистор агуулж байсан бол 2007 онд Intel корпорацийн Core duo Intel Itanium 2 процессор н 1,000,000,000 (тэрбум) болтол нэмэгджээ. Моорийн хууль дараагийн 10-15 жилд хадгалагдах буюу нэг транзисторын хэмжээ 4-5 нанометр (1 нанометр = 1 метр / 1,000,000,000) хvртэл багасах боломжтой гэж эрдэмтэд тооцоолж байгаа ба цаашид жижигрэх боломжгvй болох тул нэг ёсондоо компьютерийн хєгжил зогсоно гэсэн vг юм. Компьютерийн техникийн хєгжлийнг хязгаарлагч физикийн саад нь транзистор vйлдвэрлэхэд ашиглагдаж буй материал, тvvнийг бvрдvvлэгч хамгийн бага нэгж буюу атомд хvрэх явдал юм. єєрєєр хэлбэл нэг транзистор дайран єнгєрєх электроны урсгалыг хянах чадамжгvй болно. Хvн тєрєлхтєн компьютерийн хєгжлийг хязгаарлах физикийн хуулийг шинжлэн ухаарч буй тул хязгааргvй оюун ухаандаа тулгуурлан мухардалд орохгvй байх буюу компьютерийн техникийн хєгжлийг зогсоохгvй байх арга замыг идэвхтэй бєгєєд ажилттайгаар эрэлхийлсээр байна. -Компьютерий дараагийн vе ямар байх боломжой юм болоо? Энэ асуултыг яг одоо СААК.МН нд зочилон суугаа эрхэм таниас асууж байна. Магадгvй та энэ асуудлыг шийдэх арга замыг олж чадах ч юм билvv. Хvн бvхэнд єєрийн гэсэн хvч чадал авъяас бий. Хамгийн гол нь тvvнийг нээхийн тулд цуцалтгvй хєдєлмєрлєх хэрэгтэй.
: Re: Гүүгл ба Интернет
: serdaram 2008.07.08 22:49
Delhiin shildeg 10 byteegdhyyn: http://www.miniih.com/humanwind/index.m?p=11