МинийКлубын самбар

Ширэнгэн ой => МинийКлуб Лаб => : Eistee 2009.04.30 07:21

: Вэбийн админ/модераторын тайлан
: Eistee 2009.04.30 07:21
Юу ч гэсэн ийм сэдэв байх хэрэгтэй гэж бодлоо. Бага өөрчлөлт ч гэсэн тэмдэглээд явъя ^_^
Сайтанд ашигласан програмуудын талаар товчхон:
Үүнийг бичих үед "Миний Ертөнц" сайт WordPress 2.7.1 дээр суурилж нилээн хэдэн нэмэлттэйгээр ажиллаж буй. Мөн "МинийКлуб форум" bbPress 1.0-Alpha-6 дээр бас олон нэмэлттэйгээр ажиллаж буй.
WordPress, bbPress хоёр маань хэрэглэгчийн нэг баазтай (хүснэгттэй) тул нэг бүртгэлээр хоёуланд нь нэвтэрч болно.
Энэ хоёр програм нь хоёул нээлттэй эхтэй вэб програм бөгөөд bbPress бол маш энгийн гэдгээр онцлог харьцангуй залуу форумын програм юм.
: Вэбийн админ/модераторын тайлан
: Eistee 2009.05.29 09:42
Блог руу (miniiclub.dusal.net нүүр хуудас) IE6-с орж болохгүй байсан, жаваскрипт хэрэглэдэг нэг виджетээс болсон бололтой, одоо муухай ч гэсэн ордог болсон. Файрфокс хэрэглээрэй гэсэн зөвлөгөө нэмлээ.
: Вэбийн админ/модераторын тайлан
: Eistee 2009.05.29 10:33
Сэдвээс хазайсан бичлэгүүд, хуучин чатуудыг цэвэрлэв. ^_^
: Вэбийн админ/модераторын тайлан
: Eistee 2009.07.11 01:40
Wordpress 2.8.1 рүү амжилттай шинэтгэл хийлээ. Саяхан сайт руу орох гэсэн нэгэн нь "Засвартай байна" гэсэн зургийг харж "амжсан" байх ^_^
: Вэбийн админ/модераторын тайлан
: Eistee 2009.07.11 01:59
Зарим сул чатуудыг цэвэрлэв. Зарим нэг нь эргээд уншихад хөгжилтэй, дурсамжтай болохоор устгаж чадахгүй үлдээчих гээд байх юм :p
: Вэбийн админ/модераторын тайлан
: Eistee 2009.07.25 21:20
Зарим гишүүд нэвтэрсэн байхад автоматаар гараад байна хэмээн гомдоллосны дагуу өчигдөр засах гэж үзэв. 1 өдрийн турш форум засвартай байсныг анзаарсан байх. Блог болон форумын програмын таарамжгүйгээс үүдсэн хэрэг бололтой. Үүнийг засахаар ажиллаж байна... Анхаарал тавьсанд баярлалаа.
: Re: Вэбийн админ/модераторын тайлан
: Eistee 2009.11.10 22:20
Өөрчлөлтөө тэмдэглэж явахаа мартжээ.

Том шинэчлэл  (http://miniiclub.dusal.net/forum/index.php?topic=109.0)хийж самбарыг SMF болгосноос хойш хэд хэдэн өөрчлөлт хийсэн байгаа.
: Re: Вэбийн админ/модераторын тайлан
: enhmandah 2009.11.10 22:22
Шууд хариулах цонхтой болсон
: Re: Вэбийн админ/модераторын тайлан
: Eistee 2009.11.10 22:24
Шууд хариулах цонхтой болсон
Урьд нь гишүүн бүр хувийн тохиргоон дээрээ тааруулаад хэрэглэх боломжтой байсныг нийтэд нь боломжтой болгосон.
: Re: Вэбийн админ/модераторын тайлан
: moxy 2009.11.11 17:32
Шууд хариулах цонхтой болсон
Урьд нь гишүүн бүр хувийн тохиргоон дээрээ тааруулаад хэрэглэх боломжтой байсныг нийтэд нь боломжтой болгосон.
Шууд хариулах цонх өөр хуудсанд шилжилж ачаалал өгөхгүй их тустай эд байна. Баярлалаа, Админаа.
: Re: Вэбийн админ/модераторын тайлан
: Eistee 2009.12.19 15:19
Он гаргаад нэг сайхан цэвэрлэгээ хийнээ. Ганц нэг нэмэлт өөрчлөлт оруулж магадгүй.
: Re: Вэбийн админ/модераторын тайлан
: moxy 2009.12.19 17:37
Надаа цол нэмж өгсөнд баярлалаа.  ::) ::) ::) ::)

Нандигнаж явнаа цолоо :)
: Re: Вэбийн админ/модераторын тайлан
: Eistee 2009.12.30 22:30
: Re: Вэбийн админ/модераторын тайлан
: serdaram 2009.12.31 12:12
saihan hiijee. Bayarlalaa. Ene chin shine jiliin goyo beleg baina daa. Bayarlalaa  :) :) :)
: Re: Вэбийн админ/модераторын тайлан
: Eistee 2010.01.05 03:12
"Ойн цоорхой"-гоос бусад хэсгийг гүйлгэж харлаа. Цэвэрлэхэд хайран сэдвүүд, дурсамжтай бичлэгүүд байлаа, гар хүрсэнгүй орхив оо :P :-[ ;D
: Re: Вэбийн админ/модераторын тайлан
: Eistee 2010.01.05 18:09
Файл хавсаргах боломж (http://miniiclub.dusal.net/forum/index.php?topic=178.0) нэмэв.
: Re: Вэбийн админ/модераторын тайлан
: Eistee 2010.01.25 12:17
Сервер эвдэрч нэг долоо хоног вэб маань ажиллагаагүй байв. Гэхдээ өчигдрөөс эргээд хуучин хэвэндээ орсон.
: Re: Вэбийн админ/модераторын тайлан
: enhmandah 2010.05.31 17:23
Гишүүдийн танилцуулга болон хэд хэдэн сэдэвт жоохон цэвэрлэгээ хийлээ.
Гишүүддээ анхааруулж хэлэхэд зөв газар зөв юм бичиж байгаарай. Бичлэг оруулахынхаа өмнө урьдчилан харах гэж байгаа. Тэрэн дээр дараад харж болно. Эсвэл буруу оруулсан бол өөрчлөх гээд байгаа тэрэн дээр дараад өөрчилж болно. Бас хэд хэдэн сэдвийг цоожилсон. 150 өдрөөс дээш ороогүй сэдвүүдийг цоожлоно.
Удахгүй бусад газруудаар цэвэрлэгээ хийнээ.
: Re: Вэбийн админ/модераторын тайлан
: Enghebatu 2010.06.29 13:22
"Соёл урлаг" хэсэгт байх 120-с дээш өдөр хүн орж юм бичээгүй "Луйврын хот" сэдвийг устгав.
: Re: Вэбийн админ/модераторын тайлан
: Eistee 2010.10.07 00:23
miniiclub.dusal.net домэйныхаа хугацааг 2 жилээр сунгав.
: Re: Вэбийн админ/модераторын тайлан
: Eistee 2011.03.15 01:34
За, удаан хугацаанд ажиллагаагүй байсан сайтаа dusal.net-ээс "бэлэглэсэн" шинэ сервер дээр тавьж, програмуудыг нь шинэчилж (WP 3.1, SMF 2.0RC5), бас форумд зарим нэг өргөтгөл суулган тавилаа.
: Re: Вэбийн админ/модераторын тайлан
: Eistee 2011.06.13 11:24
Спамдуулаад золигтож байнаа. Нэг арга бодохоос...
: Re: Вэбийн админ/модераторын тайлан
: Eistee 2011.06.14 10:36
Спамаас сэргийлэх арга олтол шинээр бүртгүүлэхэд админы зөвшөөрөл шаардлагатай болгов.
: Re: Вэбийн админ/модераторын тайлан
: moogii 2011.06.14 13:36
Харин тх, сонин сонин нэртэй гарууд spam бичлэг хийгээд унасан шүү. Жаахан цэвэрлэгээ хийх л ажилтай болж байгаа байх даа.
С/удирдагч, ажил ихтэй байна уу?
: Re: Вэбийн админ/модераторын тайлан
: Eistee 2011.06.14 19:23
UganG-г ESG сэдвийн зохицуулагчаар томилов.
: Re: Вэбийн админ/модераторын тайлан
: Eistee 2011.06.24 22:36
SMF 2.0RC5 -аас 2.0 болгон шинэчлэв. Зарим нэг богц эвдэрсэн байна.
: Re: Вэбийн админ/модераторын тайлан
: Eistee 2011.08.08 10:21
Спамаас хамгаалах тохиргоог өөрчилж "капча"-г хасан "Клубын үүсгэн байгуулагчийг хэн гэдэг вэ?" гэсэн хамгаалалтын асуулт тавьлаа.
: Re: Вэбийн админ/модераторын тайлан
: Eistee 2012.04.17 09:18
Сэрдарам багшийн форумыг хөлөөвийн форумтай нэгтгэн өнөржив.
: Re: Вэбийн админ/модераторын тайлан
: moogii 2012.04.17 10:44
Сонирхолтой байна, бид улам олуулаа болжээ. Баярлалаа.
Асуух зүйл байна, одоо Дарам багшийн форум дээр бичсэн энд шууд гарах уу? Мөн энд бичсэн тэнд шууд гарах уу?
: Re: Вэбийн админ/модераторын тайлан
: Eistee 2012.04.17 10:54
Багшийн форум энд бүрэн нэгдэж, хуучин нь хаагдсан.
: Re: Вэбийн админ/модераторын тайлан
: enhmandah 2012.05.12 22:11
Шинэ вебийн талаар, Quad Root Team гэсэн 2 сэдвийг янзлах зорилготойгоор түр цоожилсон. Удахгүй цэгцэлчихээд нээх болноо.
: Re: Вэбийн админ/модераторын тайлан
: Eistee 2012.08.24 15:24
Шинэ вебийн талаар, Quad Root Team болон хуучин Ойн цоорхой дахь сэдвүүдийг архивлаж, Түүхийн форумыг Ойн цоорхой болголоо.