МинийКлубын самбар
Ойн цоорхой => Лекц => : serdaram 2008.06.04 19:44
-
Бидний євєг Чингис хааны булшийг олох нь зєвхєн монголчуудын ашиг сонирхол тєдий биш. Дэлхийн олон орны эрдэмтэд, археологчид их хааны шарилыг хэдэн аравны турш хичээнгvйлэн хайж байна.Vе vе оллоо гэж мэдээлдэг. Тухайлбал, Монголын болон Хятадын нутаг дэвсгэр дээр олдсон тухай албан ёсоор нэлээд хэдэн удаа мэдээлсэн ч нэг нь ч одоогоор батлагдаагvй байгасгюм. Чингис хааны булш Монголын нутаг дэвсгэр дээр бойхгvй гэж vзэх дэлхийд нэртэй тvvхч эрдэмтэд ч байх.Дуулианаас нэг алхмын зайдМонгол-Америкийн археологчдын судалгааны хамтарсан баг Чингисийн булшийг олсон тухай дэлхийн мэдээллийн агентлагууд 2001 оны есдугээр сард шуугисан. Улаанбаатараас 360 км-ын зайтай Биндэр хэмээх уулын ойролцоо дєч гаруй булшны ор мєр олдсон бєгєєд энэ нь гурван талаасаа гурваас дєрвєн метрийн єндєртэй чулуун ханаар хvрээлvvлсэн гурван км урт vргэлжилсэн шарилын газар байжээ. Голдоо vзэсгэлэнт хадтай. Энэ газрыг Улаан хад гэж нэрлэдэг, Чингис хааны цайз гэдгээрээ алдартай. Шарилын "ємнєд хэсэгт 60 гаруй хvний vлдэгдлийг радарын тусламжтайгаар илрvvлсэн. Илд бамбай, зэр зэвсгийн байдлаас харахад дээд язгууртнууд шинжтэй. 11 метрийн гvнээс гаргасан эдгээр vлдэгдэл дотор Чингис хааны шарил байхгvй юм аа гэхэд Монголын аль нэгэн их хааны шарил байх учиртай гэж эрдэмтэд vзсэн.Монголын их хаад, магадгvй Чингис хааны шарил олдсон байж болох талаар албан ёсоор зарлалаа. Энэ газраас 56 км-ын зайтай зуу гаруй дайчдын булш илрvvлсэн юм. Чингис хааны шарилаас тєєрєгдvvлэх зорилгоор эдгээр дайчдыг алсан байж магадгvй гэсэн таамаглалыг Америкийн эрдэмтэд дэвшvvлсэн. Гэвч 2004 оны аравдугаар сарын 20-нд дээрх булшнаас Чингис хааны шарил илрээгvй болохыг мэдээлсэн.Vvний дараагаар Хятадад Чингисийн булшийг олсон тухай мэдээ дуулдлаа. Хятадын мэдээллийн агентлагууд, тус улсын хойд хэсэгт Шинжан-Уйгарын автономит хязгаарт Монгол-Хятадын хилийн ойролцоо Алтайн нурууны бэлд Чингил нэртэй уулын дэргэд Чингис хааны булш илэрсэн гэж мэдээлж байлаа. Энэ шуугиант мэдээ удаан vргэлжлээгvй бєгєєд тэгс гээд чимээгvй болсон юм.Тэгвэл 2004 онд Япон-Монголын хамтарсан шинжилгээний анги Дорнод аймгийн Дэлгэрхээн суманд Аврага хэмээх газарт барилга байгууламжийн суурь илрvvлэв. Гадна байдлаараа энэ суурь Чингис хааны єргєє Алтан ордыг санагдуулж байлаа.Малтлагын явцад эрдэмтэд чулуун тавцан, мєн хятад хийцийн луугийн дvрстэй анхилуун vнэрт тамхины сав олсон. Єндєр язгуурт хvн нас барахад чулуун тавцан дээр адуу мал шатааж нэг тєрлийн єргєл єргєдєг байсан байж болзошгvй. Харин тамхины савны тухайд гэвэл, Персийн он тоолын эртний нэгэн бичигт Чингис хааны шарилаас холгvй яг ийм тамхины сав байсан тухай дурдсан байдаг гэж шинжилгээний ангийн эрдэмтэд баталж байна.Ордны суурьны ойролцоо хагас метрийн голчтой дєрвєн гvн нvх байсан. Эртний Хятадын эх сурвалжид єгvvлснээр ийм нvхэнд их хаадыг нас барахад єргєл болгон нядалсан малын мах чанадаг байсан гэнэ. Vнэхээр ч эдгээр нvхнээс vнс, малын яс, торгоны єєдєсний vлдэгдэл олдсон юм.Гэхдээ энэ суурь нь Чингис хааны шарилын бунхаң байж болохыг хэн ч баталж чадаагvй.Тэгвэл саяхан буюу 2006 онд Монголын хэвлэл мэдээлэлд Улаанбаатарын баруун хэсэгт Чингис хааны гуравдахь орд єргєєний vлдэгдэл олдсон тухай мэдээлсэн.Энэ таамаглал vнэн эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.Чингисийн шарил байж болох газрын тоонд Хятад, Монголоос гадна Орос ч нэрээ дэвшvvлж байгаа. Одоо хvртэл Байгаль нуурын орчим нутагт Чингис хааны дайчдын тухай домог яриа бий.
-
Sain baitsgaana uu? Erhem and naryin amaryig eriye! Bi hed honog Ovormongol-oor yavj baina. Chingis haanyi ongond boldog taillagad oroltsood tend zohiogdoj baigaa erdem shinjilgeenii hurald iltgeltavih ajlaar yavj baigaa yum. Ovormongolyin Ordos baih Chingis haanyi ongon hemeeh ene ariun dagshin gazar baigaliin togtoltsoonyihoo huvid 800 jiliin omnoh baidaltaigaa adilhan "barag heveeree ni baigaa" gej batlan yarih hymyys olon baigaa ch barag yuu l bol... Harin minii ajiglasnaar ilyyhyatadchlagdaj MGL geh zyiliig ali hediinee alga bolgoj ehelsen bololtoi. Urid ni Ongon orshin baisan 8 tsagaan geriin buuritai gazar 1 tsagaansuvraga bosgoson baisan. 10 jiliin omnoh ter baidaltaigaa joohon gunduu bolj. Tyyh uul ni huuchin yumand l yne tsenee ogdogson bol Ongon onoodor shine tsagiin baidald zohitsoj oorchlogdohiig ilyy ih hysej baigaa bololtoi. 1997 onoos 2 udaa tom zasvar hiigeed barag hyatad haanyi magt duu shig yndseer ni oorchilj..... 1997 ond Ongon-g hariutssan tahilgachid 2 yanzyin deel omsoj baisnyig ni Sharaldai guai, tyynii hyrgen Altangerel nar "Hoh deeltei hynee hajuudaa hamaan namaangyi yum yarij bolohgyi shyy, Ted bol mainaahymyys beshee" gej baisan bol odoo bidnii eleg negten Shar darhaduud ih tsoorch 3 ongiin deeltei tahilgach, ajiltanguudtai boljee. Tegj sanuulahhyngyi ch bolj... Chingis ongon geheesee ilyy Chingisiin Ongon baisan gazryin MUZEI bolj dee gej haramsah setgel torj yavlaa. End Hyatad ulsyinbodlogoos ilyy DAYARCHLAL buruutai baihaa. "Ongond syslej irdeg Juulchid"-iig, Ongonyi hatuu deg jayagtai tahilgachidyig /Shar darhad, Ushin, Herei ovoguud zonhilson/ ene Globalichlal yndeseer ni oorchilj orhison baih... Orchin yed bidend ain bichirch, Nandignan hyseh zyiliin too bagasaj baigaagiin neg jishee Chingis haanyi Ongon gedeg ene "MUZEI" yumuu daa.... Ug ni Muzei shig yyniig ashiglaj bolmoorgyi yum!!!!!???? DARAM
-
Оросын генетикийн эрдэмтэд агуу эзэн хааны хромосомын мөр Евро-Азийн бүс нутгийн хэдэн арван хүмүүсийн генийн санд хадгалагдсан байгааг олж тогтоожээ. Тэд Монголын хаан маш идэвхитэй бэлгийн харьцаанд ордог байсан гэдгээр тайлбарлаж болох юм гэж үзэж буй аж. Магаданы Шинжлэх Ухааны Академийн Мироспав Деренкогоор ахлуулсан эрдэмтэн, судлаачдын баг дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан хааны удмын генетикийн ул мөрийг илрүүлсэн байна. Туршилтын аргаар, өөрөөр хэлбэл Чингис хааны хромсомыг тооцоолон гаргасан гэж "The Australian"-д бичжээ. Орос, Польшийн эрдэмтдийн хамтарсан ажил гурван жилийн өмнөөс эхэлсэн байна. Тэр үед тэд хоорондоо нягт холбоотой, эцгээс хүүд өвлөгдөж байгаа "Ү" хромсомыг олж мэджээ. "Эрдэмтдийн тооцож үзсэнээр өнөө үеийн 16 сая гаруй хүн ийм хромсомын цуглуулгатай" гэж Британий "The Telegraph" мэдээлж байна. Хэрэв эрэгтэй хүний "Ү" хромсом нь удмаас удамд ямар ч өөрчлөлтгүйгээр хадгалагддаг байсан бол бид өөрсдийн өвгөдийг нарийн тодорхой олж мэдэж болох юм. Гэвч хромсомын хувьсал явагдах нь тодорхой. "Ү" хромсомын бага хэмжээний өөрчлөлт (цаг хугацаа өнгөрөх тусам бий болдог) нь Азийн ард түмний өвөг 1000 жилийн өмнө (нэмэх, хасах 300) амьдарч байсныг тогтоох боломжтой болгосон юм. Дээрх хромосом нь Чингис хаан болон түүний удмынханд харьяалагдана гэж үзэж байгаа. Учир нь тэд нийгмийн онцгой статуст хамаарагддаг. Мөн тийм их хэмжээний хүүхэдтэй болох боломж тэдэнд илүү байгаа ба түүхэн баримтуудаар давхар батлагдаж байгаа юм. Чингис хаан ойролцоогоор 800 жилийн өмнө амьдарч байсан бөгөөд албан ёсоор буюу түүхэнд тэмдэглэгдсэнээр таван хүүтэй. Гэхдээ бодит байдал дээр илүү ч байж болох юм. Эрдэмтдийн тооцоолж үзсэнээр агуу эзэн хаан маань гурван зуун жилийн дараа гэхэд таван сая үр ачтай, харин 800 жилийн дараа гэхэд бүр ч илүү хэмжээний байх нь тодорхой. Түүхэн дэх шилжилт хөдөлгөөн болон баримтуудыг авч үзвэл цус холилдох үйл явц нь Монголын эзэнт гүрний хил хязгаараас холдож чадахгүй бөгөөд зөвхөн тодорхой төрлийн угсаатнуудад "Ү" хромосом өвлөгдөх боломжтой. Энэ судалгаанд Чингис хаамы байгуулсан Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэрт амьдарч байсан 18 угсаатны бүлгийн 1437 эрэгтэй хамрагдсан. Үүнд Алтайн казакууд, телеут, хакас, буриад, монгол, курд, орос гэх мэт үндэстэн ястнуудыг оролцуулжээ. “Интерфакс время”-н мэдээлж байгаагаар генетикийн баримтуудыг цуглуулахдаа арван жилийн сурагч болон оюутнуудыг илүү оролцуулсан байна. Гэхдээ уг судалгаанд оролцогч нь түүний аав болон өөрөө нэг угсаатанд харьяалагддаг гэдгээ мэдэж байх ёстой гэсэн шалгуур тавьсан байсан аж. Тэдний олж тогтоосноор Чингис хааны боломжит үр удам Монголын эзэнт гүрний гуравны нэгийг эзэлж байгаа ажээ. Одоогийн ОХУ-ын зүүн хэсэг буюу Алтайн хязгаар, Буриадад "Чингисийн цус" хадгалагдсан байгаа ба анх оросууд бий болсон газруудад илрээгүй байна. Гэхдээ энэ нь эцсийн дүгнэлт биш юм, Учир нь оросын томоохон удмын ван, гүн, хаадууд Монголоос гаралтай байсан. Тухайлбал, Чаадаев гэх овог нь Цагаадай буюу Чингис хааны хүүгээс үүсэлтэй. Одоогоор эрдэмтэд судалгаагаа үргэлжлүүлж байгаа бөгөөд "агуу хааны" тухай илүү олон зүйл олж нээнэ гэдэгтээ итгэлтэй байна.
-
Чигис хааны онгоныг олохгүй, мэдэхгүй байсан нь дээр байх өө. Яагаад гэвэл хэрэв олчихвол эд хөрөнгөнд шунагчид ухаж сэндийлээд хаячихна. Бидний ганц сайн хаан маань тайван нойрсог.
-
olsonii hereggui ugaasa ch oldohgui ih haaaniiha ongoniig timch amar oldohoor nutagluulah tim t1 ulsuud bish.
-
[b:4e218d0f00]CHINGIS KHAANYI tuhai KAZAHyin tyyhchid[/b:4e218d0f00]Сүүлийн жилүүдэд Чингис хааныг маань дэлхий нийт дахин цоо шинээр нээж байх шиг байна. Харгис хэрцгий байлдан эзлэгч, дарангуйлагч гэсэн хэт нэг талыг барьсан ойлголтоосоо хүссэн хүсээгүй ангижирч, Их хааны маань дэлхий дахины түүхэнд гүйцэтгэсэн эерэг үүрэг, нөлөөг олонтаа дахин дахин ярих болов. Судалгааны болон нийтлэлийн хэд хэдэн шуугиан тарьсан томоохон бүтээл хэвлэгдэж, хэд хэдэн орны кино студиуд уралдан нэг бус кино бүтээж эхлээд байна.Гэвч энэ сайхан зүйлийн хажуугаар бас анхаарч бодууштай зүйлс ч гарч ирсэн юм. Тухайлбал, Чингис хаан болон Монголын их түүхийг өөрийн улсын түүхийн хавсрага болгох гэсэн оролдлого урьд өмнөхөөс эрс идэвхжсэн. Хаанаас гэдэг нь ойлгомжтой. Өмнөд хөршөд маань хоёр жилийн өмнө болсон Их Монгол улсын 800 жилийн ойн жилд, энэ түүхт ой бол бидний баяр, энэ түүх бол олон үндэстний их гэр бүлийн маань түүхийн нэгээхэн хэсэг юм гэсэн мухар гуйвуулга бүүр төрийн бодлогынхоо түвшинд хүртэл илэрч байсныг тухайн үеийн сонин хэвлэлүүд, нет-ийн олон сайтад байрлуулсан мэдээллээс бэлээхэн харж болохоор байсан.Мөн Чингис хааныг маань өөрийн үндэстний баатар мэтээр үзэж, түүнээ элдэв нотолгоо гарган тайлбарлах явдал Хятад төдийгүй Төв Азийн Казахстан, Узбекстан зэрэг зарим орнуудын зарим эрдэмтэд, бичиг номын хүмүүсийн дунд ажиглагдсан билээ. Тэр ч бүү хэл алс далайн чинад дахь Японоос хүртэл цухалзаад авсан. Тэдний гаргаж буй нотолгоо сурвалжуудад бас зарим талаар анхаарч судлууштай зүйлс бишгүй бий ч уг агуулгаар нь хүлээн зөвшөөрмөөргүй байдаг. Ер нь үндэстний оршин тогтнох төдийгүй сэргэн мандахын уг язгуурт хоёр гуравхан амин тулгуур буйн нэг нь яахын аргагүй үндэстний түүх, соёл. Энэ үүднээс ч бид түүх судар, соёл урлагтаа хандах учиртай. Дээрх улс орнуудын хувьд Их хааны маань Их түүхийг өөриймсүүлэн авч үлдэх гэж буй оролдлогын цаана мөн яг ийм санаа буй нь ч тодорхой.Тэдний дотор зориудаар, бодлоготойгоор түүхийг гуйвуулан гажуудуулах гэсэн оролдлого ч бий байх, бас ерөөс сэтгэлийн хөөрлөөр, ямар нэгэн шинжлэх ухааны ор, үнэр ч үгүй хандлага ч бий. Гэхдээ л аль алинд нь бид анхаарал болгоомжтой хандууштай мэт санагддагаа. Өмнө бид Хятадын болон Казахын зарим түүхчдийн санал сэтгэгдэлийн талаар уншигчиддаа танилцуулж байсан. Гэвч бүгдээрээ тийм үзэл хандлагатай биш нь ойлгомжтой. Тэдэн дотор түүхэн үйл явдалд эрүүл саруулаар, шинжлэх ухаанчаар хандаж, харж дүгнэж буй эрдэмтэн мэргэд ч цөөнгүй буй.Энэ удаад Казахын нэгэн түүхчийн бичсэн нийтлэлийг уншигчиддаа хүргэж байна. Энэ бичвэр дотор, тухайлбал Бөртэ Үжинг Монголын дорнод хязгаараар нутагтай Хонгирад аймгаас бус харин Дундад Азийн Түрэг язгуурт Кунград хотоос гаралтай хэмээсэн гэх мэт нэг бус эргэлзээтэй түүхэн зарим баримтууд дурдагдсаныг эс тооцвол ерөнхийдөө бодит хандлагатай гэж болохуйц байна.Дашрамд энэхүү бичвэрийг цаг заваа заран байж хөрвүүлэн нийт уншигчдад хүргэж буй профессор П.Увш багшид талархаснаа илэрийлье.
-
bi lav bitgii oldoosoi l gej bodoj bna tuuhiin tailagdashgui nuutsiin neg ni bolj uuriinhuu bulshiig uneheer sain nuutsalj chadaj bnaa gedeg chini Chingis haaniig ymar aguu hun bsan be gedegiin bas neg notolgoo boloh biz...
-
Судалгааны түүх Тогоон төмөр хаан 1368 онд Бээжингээс зугтан гарч Юань төр мөхөх хүртэл 140 гаруй жил Нууц Товчоо нь маш нууц нандин шүтээн болoн хадгалагдаж байжээ. Мин улсын Хүнг Ү хааны үед (1380 - 1390) нууцыг нь задлаж галиглах, орчуулах, барлах ажлыг эхэлжээ. Энэ үед Монгол хэлийг сурч судлах нь улс төр, цэрэг эдийн засгийн үүднээс зайлшгүй шаардлагатай байсан. Иймээс Нууц товчоог галиглан орчуулж унших бичиг болгон хэрэглэгддэг болжээ. Мин улсын 15 онд нууц товчоог Ху Йуан шэ, Ма Ша Ихэ нар хятад галиг үсгээр буулган бичээд товч утгыг хятадаар орчуулж хадмаллан хавсаргаж модон бараар хэвлүүлжээ. Нууц товчоог судлагчид энэ үеийн анхан барын эхээс юм уу хожим нь хувилсан "Гү Гуанг чи"-гийн дэвтэр, "Ей Де хуй"-н дэвтэр, "Чийан Да ши"-ний дэвтэр зэрэг хэдэн эхийг гол хэрэглэгдэхүүн болгож байна.Нууц товчоог анх судлаачийг нь "Алтан товч" -ийн зохиогч Гүүш Лувсанданзан гэж үздэг. 1917 онд Богд хаант улсын дэд сайд асан Бодлогот Баатар Цэнд Гүн (Бавуудайн Цэнд) (1875-1932), нууц товчооны 700 жилийн ойгоор академич Ц.Дамдинсүрэн уран сайхны аргаар орчуулан цувралаар хэвлүүлжээ. Улмаар Ш.Гаадан нууц товчоог даганан судалж докторын зэрэг хамгаалжээ. 1980-аад оноос академич П.Цэрэнсодном, профессор Т.Дашцэдэн, доктор Б.Сумъяабаатар Бүлгүтэй нар судлан нилэээд дорвитой бүтээлүүд туурвижээ.Нууц товчооны монгол бичгээр бичсэн эх олдоогүй агаад ханз үсгээр монгол хэлийг тэмдэглэж, хятад орчуулгыг хадсан Мин улсын үеийн эх бичиг нь эдүгээгийн нууц товчооны үндэс болсон. Хятад хэл дээрх Монголын нууц товчооны нэрийг Юань улсын нууц түүх хэмээдэг. Нууц товчоог Бодлогот Баатар Цэнд Гүн (Бавуудайн Цэнд) (1875-1932) анх Монгол бичгэнд сийрэгжүүлэн орчуулсан нь улмаар Ц.Дамдинсүрэн -гийн орчин цагийн монгол хэлнээ буулгах нөхцлийг бүрдүүлжээ. Япон, англи зэрэг дэлхийн олон хэлэнд орчуулагдсан агаад Монголын түүх хийгээд уран зохиолын хамгийн үнэт дурсгал болдог. 1990 онд Нууц товчооны 750 жилийн ойг төрийн хэмжээнд тэмдэглэсэн.
-
oldohgvi baih boltugai ezen haan mini hezee ch bitgii oldoosoi!!!!!!
-
Chingisiin ongon ni er ni oldoxgvi gesen taamaglal bgaa gesen manai xamaatnii xvn boo l doo tegeed ternii shvteenees ni asuusan chingis ix xvchtei shvteen bolson tegeed tvvnd taarax abaad ybax xvn oldoxgvi boloxoor telmen gazart zalarch chadaxgvi bgaa gesen tegeed ongon ni oldoxgvi aimaar olon tsergvvdeer xamgaaluultsan shvteeneer ch yumuu tegeed olox geed irsen xvnd neg yum boldog gesen.Bvr deer ved asuuj bsan boloxoor zarim xelsen yumiin martchij ee Er ni shvteenvvd Chingis xaanii tuxai yum asuux gexeer bvtgii xvvrne ee geed bdiimaa