МинийКлубын самбар

Ойн цоорхой => Лекц => : serdaram 2008.06.04 19:38

: medlegt dusal
: serdaram 2008.06.04 19:38
[b:ed87826f1c]Хүмүүс 7000 жилийн өмнөөс сүү уужээ - 2007/07/05 15:37 Хүн төрөлхтөн анх 10.000 жилийн өмнөөс амьтдыг гаршуулж эхэлсэн ч зөвхөн махыг нь хэрэглэж байжээ. Английн Бристолын их сургуулийн судлаачид өвөг дээдэс маань 7000 жилийн өмнөөс тэжээвэр амьтдын сүүг хэрэглэж ирсэн гэж нотолж байна. Энэ шинэ нээлт нь Шинэ чулуун зэвсгийн үед амьдарч байсан хүмүүсийн хооллох хэлбэр, эрүүл мэнд, эдийн засгийн харилцаа холбооны талаар мэддэггүй хүмүүст шинэлэг зүйл болжээ. Саяхныг хүртэл хүн төрөлхтөн сүүн бүтээгдэхүүнийг 4500 жилийн өмнөөс хэрэглэж ирсэн гэж үздэг байсан юм.[/b:ed87826f1c]     Жил бүрийн 8-р сарын 11-нд Дэлхийн хүн амын өдөр байдгийг та бүхэн мэдэх үү? 1960-аад оноос манай гаригийн хүн амын тоо жил бүр дундажаар 2%-иар нэмэгдэх болсон байна. Одоо тэр үеэс 2 дахин их хүн амтай болсон бөгөөд 2002 он гэхэд 6.2 тэрбумаас хол давжээ. НҮБ-ын судлаачдын үзэж байгаагаар 2050 он гэхэд дэлхийн хүн амын тоо 8.9 тэрбумд хүрэх нээ.       Францын эрдэмтэд Атлантидийн ул мөрийг эрэх хайгуулын ажлаа эхэлжээ. Усан доорх археологийг явуулах Deep Med One нэртэй хайгуулын аялалыг эхлүүлэх юм байна. Тус багийнхан Испани, Морокко хоёрыг тусгаарладаг Гиберлитарын хоолойн дунд орших Спартел арлын орчим хайгуул хийх ажээ. Энд 56-200м-ийн гүнд эвдэрсэн байшин барилга, хана хэрэм, эртний үеийн төрөл бүрийн зэр зэвсэг олдоно гэж итгэж байгаа юм. Аялалын гол зорилго нь нэг үе суурьшин байсан агуйг олох юм. Deep Med One багийнхан дотор гадна суулгасан камер, гэрэлтүүлэх систем, холын удирдлагатай роботуудаар зэвсэглэн далайн уснаа шумбах бөгөөд дараагийн хайгуулд чухал хэрэгтэй тоо баримтуудыг цуглуулах ажээ.      [b:ed87826f1c]Neferiteti - 2007/07/05 15:41 Шүүх эмнэлгийн судлаачид 3000 жилийн өмнөх Египетийг удирдаж байсан хатан хаан Нефертитийнх гэж үзсэн нэгэн занданшуулсан шарилыг судлан нүүр царайны төрхийг тогтоожээ. Түүний гантигаар хийсэн цээж баримал нь Египетийн хамгийн алдартай барималуудын нэг билээ. Барималыг өмнө нь үзээгүй эрдэмтэд занданшуулсан шарилын гавлын ясыг дижитал рентгений тусламжтайгаар гаргажээ. Радиографикийг ашиглан гурван хэмжээст дүрсээр компьютерт дүрсэлсэн бөгөөд нүүрний булчинг гаргахын тулд ноёлох эдийг нэмж дүрсэлсэн байна. Гэсэн ч тайлагдаагүй асуултууд гарсаар байна. Занданшуулсан шарилаас авсан зурагт 16- 25 насны залуу эмэгтэйн дүрс байхад Нефертити нас барах үедээ 30 орчим настай, 12 хүүхэд төрүүлсэн байжээ.[/b:ed87826f1c]      GENI - 2007/07/05 15:44 Шинжлэх ухааны Nature Neuroscience сэтгүүлийн нэг судалгаанд зарим генүүдийн илрэх эсэх нь тархины өмнөд хэсгээс ялгарах саарал бодисын оролцооноос хамаарна гэж тогтоожээ. Энэ бодис нь бүтээлч ур чадвар болон хувь хүний өвөрмөц зан чанарыг тодорхойлдог. Америк Финляндийн эрдэмтэдийн хамтран ихрүүдэд хийсэн судалгаагаар удамшлын хүчин зүйл болон орчныг хүний тархины өсөлт хөгжилтөд ямар нөлөөтэйг нь тогтоохыг оролджээ. Судалгааны дүнд хүмүүсийн хамаатан садны холбоо ойртох тусам уураг тархины багтаамжийн дүн улам ойртож байжээ.     [b:ed87826f1c]Amitan Hyn hoyor - 2007/07/05 15:45 WWFN ба ANK-ийн судалгаанаас үзэхэд дэлхийн нийт амьд биеийн тэн хагас нь XXII зуун гэхэд устаж үгүй болно гэсэн үр дүн гарчээ. Эдгээр зүйлийн бүрдлийн 11%-ийг шувуу, 34%-ийг загас бүрдүүлэх бөгөөд устах амьтадын жагсаалтын 1/4-ийг хөхтөн амьтад эзэлж байна. Энэ бүхний гол шалтгаан нь хүн амын өсөлт, түүнээс үүдэн гарах хөрсний эвдрэл, уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдолт болоод усны хомсдол зэрэг болно. Дэлхийн нийт хүн ам жилд 77 саяар өсдөг нь аймшигтай тоо боловч хэд хэдэн улсын хамтран хийсэн судалгаагаар хүн амыг 7.9 миллиард болгон тогтоож болно гэсэн нь найдлага төрүүлж байна. Гэсэн ч өнөөдрийн хурдаараа бол 2050 онд хүн ам 13.1 миллиардад хүрэх ажээ.[/b:ed87826f1c]Сайхан vс эрчvvдийг татах хамгийн хvчтэй зэвсэг - 2007/07/19 17:11 Чухам vvнтэй холбоотой эмэгтэй хvн толгой нvцгэн явахыг таашаадаггvй, vсээ хумих, алчуур нємрєг ороохыг албаддаг ёс ихэнх vндэстэн, угсаатны зан заншилд байдаг. Дундад Азид хєдєє тосгонд єнєєг хvртэл бvсгvйчvvд дєчин гэзэг гєрєн сvлждэг ёс байдаг бол тvвд эмэгтэйчvvд 108 гэзэг сvлжих жишээтэй. Орост эмэгтэйчvvд нас ахихаар vсээ хумиж алчуураар боодог ёс аль эртнээс улбаатай. Энэ ёс нь эмэгтэйн vсийг зєвхєн эр нєхєр нь харж, барьж болно гэсэн утгатай. Єнгєрсєн зууны сvvлд гашуудлын ёслолын vед бэлэвсэрсэн эхнэр гэзгээ огтлон нєхрийнхєє цээжин дээр тавьдаг зан vйл осетины ард тvмний дунд байжээ. Энэ нь эмэгтэй хvний гоо vзэсгэлэн нєхєртэй нь хамт оршуулагдлаа гэсэн vг. Дундад зууны европт эмэгтэй хvний vсийг “эрос бурхны хайрыг хvсэх” зэвсэгтэй зvйрлvvлсэн байдаг. Сэргэн мандлын vеийн германд эмэгтэйчvvд шvvх хурлын vеэр vсээрээ албан ёсоор андгай тавьдаг байв. Тэдэнд байгаа хамгийн эрхэм, намдин зvйл гэдэг утгаар. Христ бурханд єєрийгєє зориулахаар шийдсэн эмэгтэйчvvдийн vсийг хяргадаг байжээ. Ингэснээр эмэгтэй хvн эсрэг хvйстнийг татах чадвараа алдана гэж vздэг байжээ. Эртний нийгэмд vс хяргахыг хvний статус, нэр тєрєє алдах, боолчлогдсоны шинж тэмдэг гэж vздэг байжээ. Дундад зууны европт эмэгтэй хvнийг цаазлагдахын ємнє vсийн хусдаг байсан бол орост “тайралт” гэдэг vг нь хараалын, бохир vгтэй утга адил байдаг байна. Vйлчилгээний, зарц бvсгvйчvvдийг шийтгэхдээ эзэн авхай vсийн тайрч хяргадаг байснаас ингэж vзэх болсон байна. Харин монголчууд эмэгтэй хvний урт сайхан гэдэг vсийг дуу хуур, шvлэг найргандаа амилуулж мєнхєлсєн золбоолог ард тvмэн.