МинийКлубын самбар

Ойн цоорхой => Лекц => : serdaram 2008.06.04 19:11

: Уугуулшууллын тухай Хуулийн кон
: serdaram 2008.06.04 19:11
УУГУУЛШУУЛАЛ гэсэн нэр томъёоны тайлбар Репатриаци гэсэн vг нь 1-рт, угсаатны хэсэг бусад хэсгийнхнээ нутаг дэвсгэртээ тодорхой бодлогоор нvvлгэн ирvvлэх, 2-рт, зэвсэгт мєргєлдєєн, гамшиг зэрэг онцгой байдлын улмаас хилийн чанадад гарсан дvрвэгчид, цагаачид, шилжигсэд, олзлогдогсод эх орондоо буцаж ирэх, 2-рт, гадаадын хєрєнгє эзэмшигчдэд хадгалуулсан vнэт цаасыг буцаан авчрах гэсэн vндсэн утгуудтай. Би “Репатриацийн тухай хууль”-ийн тєслийг санаачлан 2006.06.06-нд зохих газруудад хvргvvлсэн. Тvvнээс хойш тєсєлдєє хэд хэдэн єєрчлєлт оруулсан. Нэг єєрчлєлт нь, РЕПАТРИАЦИ, РЕПАТРИАНТ гэсэн vгийг хамгийн тvгээмэл утгад нь дvйцvvлэн, УУГУУЛШУУЛАЛ, УУГУУЛШИГЧ гэсэн vгээр сольсонд оршино. Хилийн чанадын угсаа нэгтнvvдээ МУ-ын уугуул болгоно гэсэн санаа юм. Би МУ-ын Тєрийн хэлний зєвлєлийн ажлын албаныхантай зєвлєлдєж, 2006.08.31-ний 06/3/38 тоот албан хариуг авсны vндсэн дээр УУГУУЛШУУЛАЛ гэдэг нэр томъёог зохиосон болно. Тайлбарыг хийсэн Ч.Гишvvн МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2006 оны … сарын …-ны єдєр Улаанбаатар хот Уугуулшууллын тухай (Хуулийн концепци-тєсєл) 1 дvгээр бvлэг. Нийтлэг vндэслэл 1 дvгээр зvйл. Монгол Улсын уугуулшууллын бодлого явуулах эрх Хvн амын олонхи нь монгол угсаатнаас бvрдсэн улсын хувьд; Монгол Улсын Vндсэн хууль ба бусад хуулиуд, Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, пакт, конвенци зэрэг баримт бичгvvд, Монгол Улсын нутагт хvлээн зєвшєєрєгдсєн олон улсын эрхзvйн хэм хэмжээний хvрээнд багтсан эрхvvдийн дагуу Монгол Улс нь дэлхийн бvх монгол угсаатны тvvхэн эх орон, гал голомт болох, тvvний vндсэн дээр гадаадын монгол угсаатан иргэнийг єєрийн улсын уугуулшигч болгох эрхтэй. 2 дугаар зvйл. Уугуулшууллын хуулийг хэрэгжvvлэхийн ач холбогдол Уугуулшууллын хуулийг хэрэгжvvлснээр Монгол Улсын: 1. Vндсэн, уугуул хvн ам болох монголчуудын: 1/ Зуу зуун жилийн турш эрхэмлэн дээдэлж явсан элэг нэгтнээрээ нэгдэн нийлэх тvvхэн шударга vзэл санаа хэрэгжиж эхэлнэ; 2/ Бvх vзvvлэлтээр мєхлийн ирмэгт хvрсэн байдлыг арилгаж, угсаатны хувьд аврах, шинэчлэх, сэргээн мандуулах боломж нээгдэнэ; 3/ Бусад улсад амьдарч буй элэг нэгтнvvдээ хамгаалан тэтгэх vvргээ биелvvлэхэд дорвитой ахиц гарна; 2. Тусгаар тогтнол, аюулгvй байдал бэхжинэ; 3. Геополитик, стратегийн нєхцєл сайжирна; 4. Хєрш болон бусад улсуудтай тогтоосон найрамдалт харилцааг хєгжvvлэхэд тустай; 5. Нийгэм эрvvлжиж, ардчилал, шударга ёс, хvнлэг энэрэнгvйн vнэ цэнэт зvйлсийг тєлєвшvvлэхэд дэвшил ирнэ; 6. Хvн амын єсєлт эрс буурсан, хvн ам бага, хvн ам гадаадын Уугуулшууллын дvнд буурч магадгvй байгаа зэрэг демографийн таагvй байдлын vр дагаврыг арилгана; 7. Оюун, эдийн засаг, соёл, батлан хамгаалах, оршихуйн потенциал єснє; 8. Харийнханд алдахад хvрээд байгаа ашигт малтмалын асар их нєєцєє vр дvнтэй, ач холбогдолтой, бvрэн дvvрэн ашиглах боломжууд нээгдэнэ; 9. Газар нутгийн эзэмшигдэх тvвшин нэмэгдэнэ, суурьшил нутагшил жигдэрнэ; 10. Мэргэшсэн боловсон хvчин, чадварлаг ажиллах хvчний архаг дутагдалыг багасгана; 11. Эдийн засгийн: 1/ Хєгжил эрчимжинэ, зах зээл тэлнэ, далайц ихэснэ; 2/ Бvтэц сайжирна; гол салбарууд болох уул уурхай ард тvмэнд ойртоно, vйлдвэрлэл, газар тариалан сэргэнэ, мал аж ахуй, vйлчилгээ эрчимжинэ. 3 дугаар зvйл. Энэ хуулийг тогтоох хуулийн vндэслэл “Монгол Улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох, харьяатаас гарах vндэслэл, журмыг гагцхvv хуулиар тогтооно” гэсэн Монгол Улсын Vндсэн хуулийн II бvлгийн 15-р зvйлийн 1-д заасны дагуу энэхvv хууль тогтоогдож байна. 4 дvгээр зvйл. Хуулийн зорилт Энэ хуулийн зорилт нь уугуулшигчийн эрх хэмжээг олгох, уугуулшигчийг Монгол Улсын харъяат болгох, уугуулшигчид тусламж vзvvлэхтэй холбогдсон эрх, vvргийн асуудлыг зохицуулахад оршино. 2 дугаар бvлэг. Уугуулшигчид горилогч, уугуулшигч 5 дугаар зvйл. Уугуулшигч болох эрх Монгол хэлтэн, монгол угсаатан гэж тооцогддог угсаатны бvлэгт хамаарагддаг, энэ хуулийн шаардлагыг хангах гадаадын харъяат нь эхнэр/нєхєр, насанд хvрээгvй хvvхдийн хамтаар (цаашид гэр бvлийнхэн гэх) Монгол Улсын уугуулшигч болох эрхтэй. 6 дугаар зvйл. Горилогч Монгол хэлтэн угсаатны бvлэг, тvрэг хэлтэн тува, алтай, сарт халимаг, перс хэлтэн хазар угсаатны бvлэгт хамаарах; Монгол Улсын харъяат болсны vндсэн дээр Монгол Улсад аж тєрєхийг хvсэгч, энэ хуульд заасны дагуу бичсэн єргєдєл, бvрдvvлсэн горилогчийн бичиг баримтыг зохих байгууллагад єгснєєр хvсэлтээ илэрхийлсэн, Монгол Улсад Уугуулшигчийн виз, гэрчилгээгээр (цаашид уугуулшигчийн журмаар гэх) ирээгvй байгаа гадаадын харъяатыг уугуулшигчид горилогч (цаашид горилогч гэх) гэнэ. 7 дугаар зvйл. Уугуулшигч Энэ хуулийн дагуу уугуулшигчийн эрх хэмжээтэй болсон, Монгол Улсад уугуулшигчийн журмаар ирсэн горилогчийг уугуулшигч гэх бєгєєд, эхнэр/нєхєр болон 16 насанд хvрсэн хvvхэд нь зєвшєєрлєє бичгээр илэрхийлсний vндсэн дээр, насанд хvрээгvй хvvхдийн хамтаар мєн уугуулшигч болох боломжтой. 3 дугаар бvлэг. Уугуулшигчийн эрх, vvрэг 8 дугаар зvйл. Уугуулшигчийн эрх 1. Монгол Улсын Vндсэн хууль ба бусад хуулиуд, Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, пакт, конвенци зэрэг баримт бичгvvд, Монгол Улсын нутаг дэвсгэрт хvлээн зєвшєєрєгдсєн олон улсын эрхзvйн хэм хэмжээнд тусгагдсан бvх эрхээр Монгол Улсад уугуулшигч баталгаатай хангагдана. 2. Монгол Улсын харьяат, иргэн болсон уугуулшигч зохих бvх эрх болон уугуулшигчид vзvvлэх тусламжийг авах эрхтэй бол; харьяат, иргэн болоогvй уугуулшигч Монгол Улсад удаан хугацаагаар оршин суух гадаадын харьяатын бvх эрх, уугуулшигчид vзvvлэх тусламжийг авах эрхтэй. 9 дvгээр зvйл. Уугуулшигчийн vvрэг Уугуулшигч нь: 1. Горилогчийн бичиг баримтдаа єєрийн болон гэр бvлийнхээ талаар vнэн зєв мэдээлэл єгєх; 2. Уугуулшууллын тухай болон Монгол Улсын бусад хуулийг сахин биелvvлэх; 3. Хууль ёсны хєдєлмєр эрхлэн аж тєрєх; 4. Монгол хэлийг эзэмших; 5. Монголын ард тvмэн, хэл соёл, уламжлал, зан заншил, эрх ашгийг хvндэтгэж, эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх; 6. Монгол Улс, монголын ард тvмний эрх ашигт харшилсан vйл ажиллагаа явуулахгvй байх vvрэгтэй. 4 дvгээр бvлэг. Уугуулшигч болгох журам 10 дугаар зvйл. Горилогч єргєдєл гаргаж, горилогчийн бичиг баримтыг бvрдvvлэх 1. Насанд хvрсэн, хуулийн хариуцлага хvлээх чадвартай, энэ хуулийн шаардлагад нийцсэн горилогч єргєдєл гаргаж, уугуулшигч болоход шаардлагатай бичиг баримтыг бvрдvvлнэ (цаашид горилогчийн бичиг баримт гэх). 2. Горилогчийн гэр бvлийнхний талаархи мэдээлэл горилогчийн бичиг баримтад агуулагдах тул гэр бvлийн гишvvн бvр тус тусдаа горилогчийн бичиг баримт бvрдvvлэх шаардлагагvй. 3. Горилогчийн бичиг баримтад хамрагдахгvй гэр бvлийн гишvvн (тухайлбал насанд хvрсэн хvvхэд) болон хамаатан тусдаа горилогчийн бичиг баримт бvрдvvлж, тусдаа асуудлаа шийдvvлнэ. 4. Горилогчийн бичиг баримтад хамрагдахгvй гэр бvлийн гишvvн болох горилогчийн хvvхэд, эцэг эх, монгол угсаат эхнэр/нєхєрийн эцэг эх горилогчтой гэр бvлийн албан ёсны холбоотойгоо нотолсон бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт горилогчийн бичиг баримтуудаа багцаар илгээвэл асуудлыг нь хамтад нь шийдэж, Уугуулшигчийн гэрчилгээнvvдийг нь хамтад нь илгээнэ. 5. Горилогчийн бичиг баримтаа хууль ёсоор бvрдvvлсэн бол Монгол Улсын дипломат тєлєєлєгч рvv юм уу, Уугуулшууллын газар (цаашид УГ гэх) луу илгээнэ. 11 дvгээр зvйл. Горилогчийн бvрдvvлэх бичиг баримтын бvрэлдэхvvн Горилогч дараахь бичиг баримтуудыг бvрдvvлнэ: 1. Монгол Улсын дипломат тєлєєлєгч, эсвэл УГ-т хvсэлт тавьж, электрон хэлбэрээр юм уу, биечлэн авсан тусгай маягтыг бєглєж гаргасан горилогчийн єргєдєл; 2. Горилогч болон тvvний эхнэр/нєхрийн монгол угсаатайг нотлох харьяалагч улсынх нь баримт бичгvvдийн хуулбар, хэрэв тийм баримт бичиггvй бол тvvнийг харьяалдаг засаг захиргааны нэгжийн тодорхойлолт, эсвэл vндэсний чанартай байгууллагын тодорхойлолт (Монгол Улсын харъяат байсан бол монгол угсаатайг нотолсон Монгол Улсын баримт бичгvvдийн хуулбарыг хавсаргаж болно); 3. Эхнэр/нєхєр, насанд хvрээгvй хvvхдийн горилогчид албан ёсны хамааралтай болохыг баталсан бичиг баримт; 4. Горилогчийн гурван vеийн намтар; 5. Монгол Улсад хэрхэн аж тєрєх талаархи тєсєєллєє танилцуулсан бичиг; 6. Эрvvл мэндийн хувьд хvн амд онц аюулгvйг нотолсон, гэр бvлийн бvх гишvvдийн тухайд гаргасан тодорхойлолт; 7. Горилогч, тvvний эхнэр/нєхєр, хvvхдийн хувьд ял шалгаж гаргасан цагдаагийн байгууллагын тодорхойлолт; 8. Горилогчийн эхнэр/нєхрийн болон 16 насанд хvрсэн хvvхдийн уугуулшигч болохыг зєвшєєрсєн бичиг; 9. Насанд хvрээгvй хvvхдийн харъяаллын талаар эх эцгийнх нь юм уу, хууль ёсны асрагч халамжлагчдынх нь зєвшилцсєн бичиг (Хэрэв хvvхэд хагас єнчин юм уу, нэг асран халамжлагчийн ивээлд байдаг бол зєвшилцсєн бичиг шаардлагагvй); 10. Горилогчийн эхнэр/нєхєр монгол угсаатан бєгєєд, Монгол Улсын иргэн болохыг хvссэн бол тvvний єєрєє бєглєсєн тусгай єргєдлийн маягт, иргэнийг нотолсон бичиг баримтын хуулбар; 11. Горилогчийн харъяалагдах улсынхаа иргэн болсон хvvхэд Монгол Улсын иргэн болохыг хvссэн бол тvvний єєрєє бєглєсєн тусгай єргєдлийн маягт, иргэнийг нотолсон бичиг баримтын хуулбар; 12. Горилогч, тvvний эхнэр/нєхєр Монгол Улсын хуулийн дагуу Монгол Улсаас тэтгэвэр авах хvсэлтэй бол харъяалагдагч улсаасаа тэтгэвэр авч байснаа болон уг улсдаа ажиллаж байснаа нотлох баримт бичгийн хуулбар; 13. Горилогч, тvvний эхнэр/нєхєр, хvvхэд Монгол Улсын хуулийн дагуу Монгол Улсаас тэтгэмж авах хvсэлтэй бол харъяалагдагч улсаасаа тэтгэмж авч байснаа нотлох баримт бичгийн хуулбар. 12 дугаар зvйл. Монгол хэлний шvvлэг, шалгалтын материал Эх монгол хэлээ эзэмших боломжоор хангагдсан байдаг БНХАУ-ын иргэн горилогчийн Монгол Улсын дипломат тєлєєлєгч, эрх бvхий ажилтанд амаар єгсєн монгол хэлний шvvлгийн дvн, мєн тэрхvv тєлєєлєгч, ажилтны хяналтын дор бичгээр єгсєн монгол хэлний шалгалтын материалыг уг тєлєєлєгч, ажилтан горилогчийн бичиг баримтуудад хавсаргана. 13 дугаар зvйл. Горилогчийн бvрдvvлсэн бичиг баримтад тавигдах шаардлага Дээрх баримтууд монгол, англи, орос хэлний нэгээр vйлдэгдэж, албан баримт бичгийн хуулбарууд нотариатаар баталгаажсан байна. Баримт єєр хэлээр vйлдэгдсэн бол нотариатаар баталгаажсан, монгол, англи, орос хэлний нэг рvv орчуулагдсан эхийг хамт хавсаргана. 14 дvгээр зvйл. Уугуулшигч болгох шийдвэр гаргах 1. Бvх материалыг Монгол Улсын дипломат тєлєєлєгч, хариуцлагатай ажилтан юм уу, УГ хvлээн авснаас хойш 2 сарын дотор горилогчийн асуудлыг шийдвэрлэж, хариуг єгнє. 2. Хариуг єгєхдєє хуулийн шаардлагыг хангасан горилогчид Уугуулшигчийн гэрчилгээг нь хамт илгээнэ. 3. Дээрх 2 сарын хугацаанд УГ хянан vзэх, Тагнуулын Ерєнхий Газар шалгах, Иргэний Бvртгэл Мэдээллийн Тєв бvртгэлжvvлэх ажлыг хийнэ. 4. Шийдвэрийг УГ гаргана. 15 дугаар зvйл. Уугуулшигчийн гэрчилгээ олгохгvй байх vндэслэл 1. Ял эдэлж байгаа, гэмт хэрэгт холбогдоод байгаа, эрэн сурвалжлагдаж буй, давтан юм уу хvнд гэмт хэргээр яллагдаж байсан; 2. Монгол Улсын vндэсний аюулгvй байдал, язгуур эрх ашгийн эсрэг vйл ажиллагаа явуулж байсан буюу явуулж байгаа бол; 3. Хvн амд онц аюултай юм уу гоц халдварт євчин бvхий, архи, мансууруулагч зэргийн архаг донтой, хуулийн хариуцлага хvлээж чадахгvйд хvргэсэн сэтгэл мэдрэлийн эмгэгтэй; 4. Монгол Улсын нутаг дэвсгэрээс албадан гаргаснаас хойш 10 жил єнгєрєєгvй; 5. Уугуулшигч байхдаа энэ хуулийн vндэслэлээр уугуулшигчийн эрх хэмжээгээ хvчингvй болгуулж, Монгол Улсын харъяатаас хасагдаж, албадан гаргагдсанаас хойш 5 жил єнгєрєєгvй; 6. Жилийн Монгол Улсын уугуулшигчийн квотоос хэтэрсэн; 7. 18 насанд хvрээгvй гадаадын харъяат эцэг эх, асран халамжлагчаасаа тусдаа горилогчийн бичиг баримт бvрдvvлж єгсєн зэрэг vндэслэлvvдээр Монгол Улсын Уугуулшигчийн гэрчилгээ олгохоос татгалзана. 16 дугаар зvйл. Монгол Улсын уугуулшигчийн квот 1. Энэ хууль vйлчилж эхэлсэн он дуустал болон ирэх онуудынх нь эхний єдрєєс эхлэн он дуустал хvлээж авах уугуулшигчийн квотыг Монгол Улсын Засгийн газар (цаашид ЗГ гэх) тогтооно. 2. Квот тухайн жилдээ л хvчинтэй. 3. Уугуулшигчид vзvvлэх тусламжийг авахаас татгалзсан уугуулшигч квотын тоонд хамрагдахгvй. 4. Угсаатны хувьд холимог уугуулшигч гэр бvлийн тооны квот нь жилд монгол угсаатан олноор амьдардаг БНХАУ, ОХУ, БНАфгУ- аас тус бvр 100 гэр бvл, бусад улсаас нийт 100 гэр бvлээс илvvгvй байхаар тогтоогдоно. 17 дугаар зvйл. Уугуулшигчийн гэрчилгээ, уугуулшигчийн эрх хэмжээ 1. Уугуулшигчийн гэрчилгээ нь горилогч болон гэр бvлийнхнийг нь уугуулшигчийн эрх хэмжээнд хамруулсан баримт бичиг байна. 2. Уугуулшигчийн эрх хэмжээ гэдэг нь горилогч Монгол Улсын харъяат, иргэн болох, Монгол Улсад аж тєрєх, уугуулшигчид vзvvлэх тусламжийг авах эрхтэй болохыг хэлнэ. 3. Уугуулшигчийн эрх хэмжээ горилогч уугуулшигчийн журмаар Монгол Улсад ирсэн єдрєєс эхлэн vйлчлэх ба 3 жил vргэлжилнэ. 18 дугаар зvйл. Уугуулшигч Монгол Улсад ирэх, Монгол Улсын уугуулшигч болсонд тооцогдох, Монгол Улсын харъяат, иргэн болох 1. Уугуулшигчийн гэрчилгээ авсан горилогч Монгол Улсын дипломат тєлєєлєгчид хандаж, єєртєє болон гэр бvлийнхэндээ уугуулшигчийн виз авснаар Монгол Улсад нэвтэрнэ. Монгол Улстай харилцан визгvй зорчдог улсын харъяат горилогч Уугуулшигчийн гэрчилгээгээр Монгол Улсад нэвтэрнэ. 2. Уугуулшигчийн гэрчилгээ авсан горилогч уугуулшигчийн журмаар Монгол Улсад ирсэн бол тэр єдрєєсєє эхлэн уугуулшигч болсонд тооцогдоно. 3. Горилогчийг болон иргэн болох хvсэлтээ илэрхийлсэн эхнэр/нєхєр, насанд хvрээгvй хvvхэд нь єєр улсын харъяатаас гарсан тохиолдолд Монгол Улсад ирсэн єдрєєс нь хойш 2 сарын дотор Монгол Улсын иргэн, харъяат болгоно. Єєр улсын харъяатаас гаралгvй Монгол Улсад ирсэн бол, гарсан єдрєєс нь хойш 2 сарын дотор Монгол Улсын иргэн, харъяат болгоно. Горилогч байсан уугуулшигч Монгол Улсад ирснээсээ хойш 1 жилийн дотор єєр улсын харъяатаас гарах ёстой. 4. Уугуулшигчийн эхнэр/нєхєр монгол угсаатан бол, мєн хvvхэд Монгол Улсын харъяат болсон бол уугуулшигчийн хєнгєвчилсєн журмаар Монгол Улсын иргэн болох боломжтой. Тийм бус бол Харъяатын тухай хуулийн дагуу энгийн журмаар иргэн болно. 5. Горилогч Монгол улсад ирэхэд РГ-аас єгсєн баримтад vндэслэн, уугуулшигч ирснээс хойш 2 сарын дотор Монголын улсын харъяатын асуудал эрхэлсэн байгууллага иргэн болгох эсэхийг шийдвэрлэнэ. 19 дvгээр зvйл. Уугуулшигчийн гэрчилгээг хvчингvй болгох vндэслэлvvд 1. Хууль бусаар Уугуулшигчийн гэрчилгээг авсан; 2. Уугуулшигчийн гэрчилгээг авснаас хойш Монгол Улсад ирэх хvртлээ энэ хуулийн 4 дvгээр бvлгийн 6.1-4-д заасан vндэслэлvvдийг хангасан бол; 3. Уугуулшигчийн гэрчилгээг авснаасаа хойш хvндэтгэх шалтгааныг мэдэгдэлгvйгээр (хvндээр євчлєх, гэнэтийн гамшиг, гэмт халдлага зэрэгт єртєх, нэн ядуурах, гачигдал тохиолдох гэх мэт) 3 жилийн дотор Монгол улсад уугуулшигчийн журмаар ирээгvй бол Монгол Улсын Уугуулшигчийн гэрчилгээг хvчингvй болгоно. 5 дугаар бvлэг. Уугуулшигчид vзvvлэх тусламж 20 дугаар зvйл. Монгол Улс уугуулшигчид тусламж vзvvлэх 1. Монгол Улс УГ болон бусад бvтцээрээ дамжуулан уугуулшигчид эрх зvй, эд материалын болон бусад тусламжийг vзvvлнэ. 2. Монгол Улсын Засгийн газар (ЗГ) уугуулшигчид туслах vндсэн чиглэлvvдийг тодорхойлох урт хугацааны хєтєлбєр боловсруулна. Уг хєтєлбєрийн vндсэн чиглэлvvд жилийн хєтєлбєрєєр хэрэгжинэ. 3. Уугуулшигчид туслах ЗГ-ын хєтєлбєрийг хэрэгжvvлэхэд шаардагдах мєнгє хєрєнгийг Монгол Улсын тєсєвт тусгайлан тусгаж байна. 21 дvгээр зvйл. Уугуулшигчид туслах ЗГ-ын хєтєлбєр 1. Уугуулшигчид туслах урт хугацааны болон жилийн хєтєлбєрvvддээ ЗГ дараахь vvргvvдийг тусгана: 1/ Уугуулшигч Монгол улсад суурьших, нутаглах газраа ирэх энгийн зэрэглэлийн тээврийн зардалыг тєрєєс даана (суурьших, нутаглах газраа єєрчлєх тээврийн зардал хамаарахгvй). Тэдний хувийн болон гэр бvлийн зориулалттай эд хєрєнгєд гаалийн татвар, хураамж оногдуулахгvй. 2/ Уугуулшигчид нэг удаа (уугуулшигч гэр бvлийн гишvvн бvрд) сарын цалингийн 2 доод хэмжээтэй тэнцэх мєнгє оногдохоор тусламжийг олгоно. 3/ Суурьших, нутаглах газраа сонготол тvр байрших газрыг хєтєлбєрийн дагуу уугуулшигчийн саналыг харгалзан олгож, нэг удаа гэр, хашааг буцалтгvй тусламжийн журмаар єгнє. Тvр байрших газарт уугуулшигч суурьших, нутаглах боломжтой. Уугуулшигчийн сонголт, хєтєлбєрийн боломжийн дагуу суурьших, нутаглах газар сонгогдвол тэнд оршин суух зориулалттай газрыг олгоно. 4/ Уугуулшигч орон сууц барих болбол тєрєєс зээллэг олгоно. 5/ Уугуулшигч ажилгvй байх vед тєрєєс Монгол Улсад тогтоогдсон ажлын хєлсний доод хэмжээтэй тэнцэх тэтгэмжийг олгож байна. 6/ Урьд амьдарч байсан улсдаа тэтгэвэр авч байснаа баримт бичгээр нотолсон уугуулшигчид Монгол улсын тэтгэврийн доод хэмжээтэй тэнцэх тэтгэврийг олгож байна. Мєн уугуулшигч буюу, уугуулшигч байсан хvн Монгол Улсад аж тєрж байхдаа тэтгэврийн насанд хvрвэл тийм хэмжээний тэтгэвэр авч байх болно. Монгол Улсад доод хэмжээнээс дээгvvр тэтгэвэр авахуйцаар ажилласан бол Монгол Улсын Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэврээ нэмэгдvvлж болно. 7/ Уугуулшигч Монгол Улсын хуулиар тогтоогдсон бусад тэтгэмжvvдийг баримт, нотолгооны vндсэн дээр авах боломжтой. Мєн Монгол Улсад тэтгэмжээ тогтоолгон авч болно. 8/ Уугуулшигчийн нийгмийн болон эрvvл мэндийн даатгалыг тєрєєс даана. 9/ Уугуулшигчийг ажлаар хангана. Ялангуяа уул уурхайн салбарт олон ажлын байр буй болгох, бичил уурхай эрхлэх тааламжтай нєхцєл бvрдvvлэх замаар ажлаар хангахыг зорино. 10/ Уугуулшигчийн урьд амьдарч байсан улсдаа авсан боловсролыг гэрчлэх баримт бичгvvдийг хvлээн зєвшєєрнє. 11/ Уугуулшигч бизнес эрхэлж, ажлын байр буй болгох; уугуулшигч ашигт малтмал олборлох, бичил уурхай эрхлэх явдлыг болон, уугуулшигчид ажлын байр буй болгосон, тэдэнд тусалсан бизнесменvvдийг бизнесийн хєнгєлєлттэй нєхцєлєєр дэмжинэ. Ялангуяа уугуулшигч ашигт малтмал олборлох, бичил уурхай эрхлэх явдлыг онцгойлон дэмжинэ. 12/ Уугуулшигчийг сурч боловсрох нєхцлєєр хангана. Хvvхдийг нь шаардлагатай бол монгол дунд сургуульд суралцуулах бэлтгэл сургалтад хамруулна. 13/ Уугуулшигчид шаардлагатай бол абсорбцийн курсэд vнэ тєлбєргvй хамрагдах боломж олгоно. Абсорбцийн курсэд монгол хэл, бизнесийн, хєдєлмєрийн, эрvvл мэндийн, даатгалын зэрэг хууль тогтоомжууд, зарим байгууллагын vйл ажиллагаа зэргийг таниулах, сургах болно. 14/ Уугуулшигчийг Монгол Улс дайны байдалд байгаа бус нєхцєлд цэргийн албанаас чєлєєлнє. 15/ Уугуулшигчид vзvvлж буй тусламжийг уугуул иргэдэд зєв зvйтэйгээр ойлгуулан сурталчилж; уугуулшигчийг тусламжид хамруулах болон бvх нийгмийн хичээл зvтгэлээр монгол угсаатан-соёлын орон зайд идээшvvлэх ажилд уугуул иргэдийг идэвхтэйгээр оролцуулах арга хэмжээг зохион байгуулж байна. 6 дугаар бvлэг. Уугуулшигчийн эрх хэмжээг хvчингvй болгох 22 дугаар зvйл. Уугуулшигчийн эрх хэмжээг хvчингvй болгох vндэслэлvvд 1. Хууль бусаар уугуулшигч болсон; 2. Уугуулшигч болсноосоо хойш хvндэтгэх шалтгаангvйгээр 1 жилийн дотор єєр улсын харъяатаас гара