МинийКлубын самбар

Ширэнгэн ой => Мод тарих => : moogii 2011.05.23 01:07

: Эрдэнэ суманд мод тарив, V-21
: moogii 2011.05.23 01:07
Өчигдөр өглөө 2 автобус бараг дүүрэн, 20-оод минутын хүлээлтийн хугацаатайгаар бид хөдөллөө.
ТИС-ийн ХБ лицейн хүүхдүүд, мөн ТИС-Жайкагийн багш, мэргэжилтнүүд, хүүхдүүдээ дагуулсан эгч хүртэл "сониноос" явж байна. Дарам багшийн танилцуулснаар эдгээр япончууд нь саяын 3 сард болсон байгалын гамшигт нэрвэгдэж, амь насаа алдсан хүмүүсийн дурсгалд зориулж мод тарилцаж байгаа юм байна.
Үдээс өмнөдөө нүх ухаж, үдээс хойш хоолны дараа мод тарина гэнэ. Баруун хязгаар руугаа алхаж алхаж очлоо. Ухаж байгаа эгнээнүүдээ хашаа хүргэх зорилго тавьлаа. Чийгтэй, элсэрхэг нуранги хөрсөнд нүх ухах ер нь амархан байсан ч зорилгодоо хүрч арай л амжсангүй. Хоолны дуудлагаар буцаад алхаад алхаад автобус дээрээ ирлээ. Кассынханы авчирсан тослог цуйванг барж ядан идсэн, сайхан. Гадаа харин шороо салхитай хэвээрээ л. Заримд нь гармааргүй л байсандаа ;D . Гэлээ ч түүчээ нар аль хэзээний гараад явчихсан. Ухаж эхэлсэн газраасаа модоо суулгаж эхэллээ. Бууц, бордоо хийж холиод суулгацаа суулгаад, хөлөөрөө гишгэж чигжээд дараа нь хос наймын хувин усаа ханыг нь дагуулж хийгээд болж байгаа юм. Тэгээд эгнээгээрээ ажлын зохион байгуулалтандаа дадаж байтал услах хэрэггүй, шууд чигжээд болно гэнэ. Талбайн үндсэн ажилтнууд дараа нь арай зөв технолгиор услах юм гэнэ. За ямартай ч, мод суулгана гэдэг мод ургуулахын нэг гол кайф байна, өнөөдөр явсан хүмүүс азтай  :D. ... явах цаг болжээ. Уламжлалын дагуу Цонжин болдогоор ороод явлаа. Ингэхэд, замдаа 2 нөхрөө хаяад явчихсан байна, Цонжингоос буцахад л мэдлээ, торойгоод хүлээж байлаа шдээ  ???. Таних танихгүй ч цуг яваа хүмүүстээ санаа тавьж, бүртгэж байя, хамтрагчид минь.
Буцах замд нэг япон багш сая 3 сард болсон газар хөдлөлт, цунамигийн талаар зарим мэдээлэл, бичлэгийг АйПадаараа үзүүлсэн. Мөн манай орны тусламжийн талаар нилээн дурьдан талархаж буйгаа илэрхийлж байсан. Энэ хүмүүс дахин явж эдгээр модоо арчилж, услаж байх болно гэнэ. Бид ч гэсэн харамсаж байна.  :-[. Бидэнтэй явж мод тарилцсанд мөн талархаж байна.

За, шалгалтаа өгөөд л ирсэн, өмнө явалтаар шалгалтаа таслаад явсан зарим хөлдүү гарууддаа хичээлд нь амжилт хүсье!
: Re: Эрдэнэ суманд мод тарив, V-21
: dg 2011.05.23 02:46
Хэхэ би ч Хэнтийгээс хот орох гэж яваа охин болж жүжиглий ч гэж бодсон шүү зөндөө машинууд зогсоод л байсан даанч төрөлхийн сэжигч зангаараа автобусаа хүлээгээд л тэнгэр хараад хэвтчихсэн дээ хэхэ тэр Япончуудын үзүүлсэн богино хэмжээний кино нь их таалагдсан ер нь тэд нар таалагдсаан хаха . Модны нүх ухсаар байгаад уйдчихсан байсан чинь харин овоо ингэж нэг мод тарих гэж хэхэ гэхдээ шалгалтандаа 30 аваад ирсэн болохоор хэхэ ямар ч ажил амархан санагдаад нүхээ ухна гэж бодоод л ирсэн. :P
: Re: Эрдэнэ суманд мод тарив, V-21
: serdaram 2011.05.23 10:21
2001 онд ШУТИС төгссөн Нийгмийн ажлын ангийнхан 10 жилийн ойгоороо ирж мод тарьсан. 10уулаа ирсэн нь 30 гаруй хүний даалгавараар ирж байгаа нь энэ. Надад 40 ногоон, 200.000 төгрөг хандивласан. Надад ч гэж дээ. Клубад өгсөн хандив. Би энэ мөнгийг чихэх жимс авах мөнгө одоохондоо хангалттай болохоор дандаа мод авахаар болсон шүү. Сонгинод мод тарихгүй гэсэн болохоор Эрдэнэдээ суулгая гэж бодож байна.
Олон янзын хүн явж байгаа ч Клубын архаг гишүүд их цөөхөн байна. Та нарыг хүлээж байгаа шүү. Шалтгаан гаргаал байсан шалгалт ч дуусжээ.
Номин Дээгий 2 ч зам дээр шууд борлогдох байсан байна ш дээ. Онон та хэдийн хүүхдүүдэд авсан зүйл гоё бас хүрэлцээтэй байсан. Сэтгэгдэл нь ямар байсан бол? Би өчигдөр Тэрэлж явж шоудахдаа 1 кроп цайг нь хэрэглэчихсэн. Хагас сайнд бүтэн болгочихноо. 5 сард хамгийн идэвхтэй явсан хүмүүсээ тусгайлан бүртгэж аваад сайн танилцаад, хэрэв хөдөө гэрлүүгээ явах гэж байсвал 28-нд заавал ирээрэй гэж байгаад ирүүлж байгаад заавал нэг аятайхан юим зохион байгууъяа. Та нар юу, яаж зохион байгуулмаар байна.
Энэ хаврын сүүлийн мод тарих өдөр шүү дээ. Тэгээд 6 сард усалгаа. Тэр үед төлөвлөгөөгөө ч ярилцах уу.
Залуусаа баярлалаа
: Re: Эрдэнэ суманд мод тарив, V-21
: enhmandah 2011.05.23 12:50
28-нд би нөгөө нэг яриад байсан одуудаа авч яавах санаатай. Эндээ бас яриад л байна. Тэд нарыг авч явбал тэд нараар дуулуулж бүжиглүүлье хэхэ..
Намайг тайван очихоор дандаа явчихсан байх юм аа. Яараад очихоор 9 өнгөртөл байж байдаг хэхэ. Энэ удаа дахиад л хоцорсон. :D...