МинийКлубын самбар
Ширэнгэн ой => Бусад => : yaruu 2011.04.28 02:03
-
Тун удахгүй олон улсын төслийн уралдаан монголд,,,, шилдэг багийн шагнал 3000$ бөгөөд та бүхэн доорх линкээр оролцох хүсэлтэй бол бүртгүүүлээрэй мөн дэлгэрэнгүй мэдээллийг http://www.facebook.com/Ecopreneur2011 (http://www.facebook.com/Ecopreneur2011) эндээс аваарай.... байгаль дэлхийдээ ээлтэй бизнес санааг дэвшүүлцгээе
http://on.fb.me/kakKEz (http://on.fb.me/kakKEz)
-
“НОГООН БИЗНЕС-ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” СЭДЭВТ БИЗНЕС ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН УРАЛДААНЫ НЭЭЛТИЙН ЁСЛОЛ
Эхлэх цаг: 2011 оны 06 дугаар сарын 06-ны Даваа гариг, 09.00 цаг
Байршил: Улаанбаатар хот, Төрийн ордон, Их Танхим
9.00 - 9.30 Бүртгэл
9.30 – 10.00 Нээлт
Зохион байгуулагчид:
“Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, “Зууны мэдээ” сонины ерөнхий эрхлэгч Д.Отгонбаяр, Монголын Энтерпренерүүдийн холбооны тэргүүн Б.Гармаасүрэн
10.00-10.10 Мэндчилгээ
Монгол Улсын Шадар сайд М.Энхболд
Монгол Улсын Их хурлын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт
“Оюутолгой” ХХК-ийн төсөл хариуцсан захирал (5 минут)
10.10 - 10.20 “Нэг дэлхий-Нэг санаачлага” санаачлагын төслийг танилцуулах
“Зууны мэдээ” сонины ерөнхий эрхлэгч Д.Отгонбаяр
10.20 - 10.50 Санаачлагын талаарх нээлттэй хэлэлцүүлэг (Санаачлагад оролцогчдын зүгээс редакци хийж шилдэг бизнес төсөл шалгаруулах олон улсын уралдааны сүүлийн өдөр оролцогчдод гардуулна)
10.55 – 11.00 Хаалт
Модератор: МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл
Энд ийм юм байна. Энд оролцох хүсэлтэй хүн байвал 24, 25-нд надад овог нэрээ явуулаарай...
-
Сайн байна уу эрхэм хүндэт клубын залуусаа? Та бүхний энэ өдрийн мэндийг хүргэе. Хичээлийн жил дуусч шалгалтаа амжилттай өгсөн гэдэгт итгэж байна.
Харин Ногоон давалгаа клубын маань ажил зуны амралтаараа амрах зуураа үргэлжлэх гэж байна.
Бидний тогтмол үйл ажиллагааны нэг болох зуны сургалтаа Улаанбаатар хотын ойролцоо байрлах хүүхдийн зуслангуудад байгаль орчны талаарх сургалтыг зохион байгуулах ажлыг төлөвлөж, бэлтгэл ажилдаа ороод байна.
Сургалт дараах чиглэлээр явагдана.
1. Ус
2. Хөрс
3. Уур амьсгалын өөрчлөлт
4. Ой, биологийн төрөл зүйл гэсэн сэдвийн хүрээнд хичээл заана.
Энэхүү хичээлийг заах сонирхолтой оюутан залуусыг сургагч багшийн сургалтанд урьж байна. Сургалтанд хамрагдаад өөрийн сонирхож буй чиглэлээр хичээл заах бөгөөд зуны амралтаа үр дүнтэй, байгалийн сайханд амарч, хөгжилтэй, гайхалтай дурсамжтай өнгөрөөх боломж таны өмнө нээлттэй.
Ингэхийн тулд та сургагч багшийн сургалтанд хамрагдахад л хангалттай.
Сургалт:
2010 оны 06-р сарын 10, 06 сарын 13-ны 17 цагаас “Хуримын ордон”-ы хурлын танхимд болно.
1. Усны тухай - Н.Сонинхишиг /дэд проф, МУИС-ийн Биологийн тэнхимийн багш/
2. Хөрс – Мөнхцэцэг
06 сарын 13-ны 17 цагаас
1. Уур амьсгалын өөрчлөлт /цөлжилт/ - Ж.Ундармаа /Доктор, дэд проф, ХААИС-ийн экосистемийн судалгааны төвийн эрхлэгч/
2. Ой – С.Саран /Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) "Уур амьсгалын өөрчлөлт ба биологийн төрөл зүйл" хөтөлбөрийн мэргэжилтэн/ нар хичээлийг заах болно.
Та сургалтанд суухыг хүсвэл дараах утсаар холбогдож бүртгүүлээрэй.
Утас: 95480504
-
Энэ нь төлбөртэй юм болов уу? Зунжингаа зуслан дээр байна гэсэн үг үү?