МинийКлубын самбар
Ширэнгэн ой => Мод тарих => : Eistee 2011.04.21 10:56
-
Хэдэн өдрийн өмнө мод тарихад туслаач гэсэн залуустай уулзлаа. Нэгэн төсөл хэрэгжүүлж байгаа нь батерейний зохистой хэрэглээг сурталчлах аж. Төслийн нэгэн хэсэг болгож Ботаникд 200 мод (шинэс голдуу, улиас оролцсон) тарих гэж байгаа юм байна. Мод тарих өдрөө товлоогүй байгаа бөгөөд 5 сарын эхээр гэж багцаалж байгаа гэсэн.
200 мод юухан байхав. Би хөлөөвөөс 20 хүн оролцуулна хэмээн амласан.
Энд оролцох хүсэлтэй хүмүүс Энхмандахад утсаар бүртгүүлээрэй. Эсвэл энд хариу үлдээж болно.
Тэдний блогийн хаяг: http://battery-3r.blogspot.com/ (http://battery-3r.blogspot.com/)
Энд дарж бидэнд хандан илгээсэн захиаг үзээрэй. (https://docs.google.com/viewer?a=v&pid=explorer&chrome=true&srcid=0B124fLFGa7uwY2M1N2IyZjgtNzc4ZS00YTllLTk0MGQtMjJjNzZjZWM1MTY5&hl=en)
-
shines-iig zov tarih arga ajillagaa chuhal shuu. Mergejliin humuus zovloh baih gej naidaj baina. Bi bas ochinoo. harin odor, tsag ni alga baina sh dee
-
Цаг нарыг нь удахгүй тодруулж хэлье гэсэн.
-
suuliin jildee ymnaas dutahgui yawna shuu namaig burtgeerei ok
-
5 сарын 7-ы үед байвал ямар вэ гэж байна. Өөр ажлуудтай давхцах юм шиг байна. Гэхдээ хөдөө явахгүй хүмүүс оролцох байлгүй.
-
Өнөөдөр Ботаникын хүрээлэнд очиж мод тариваа. 12 цагаас гэсэн болохоор гэрээсээ тайван гараад очих замдаа Дөлүгэн, Лхагва 2-той тааралдав. Ер нь сэрүүхэн өдөр байсан. Салхи ихтэй, бороо бага багаар шиврэн орж байлаа. Тэнд очоод төв хаалгаар орох гэтэл цоожтой.
Оюутнуудын ордог хулгайн хаалга гэж байдаг юм байна. Тэрүүгээр нь орох гэж баахан хайж байснаа төв хаалганых нь хажууд байх хашааг даваад очив. Тэнд очоод Мөөгийгийн танилтай уулзав. Ингээд бид 4-үүлээ болов. 30 гаруй ХААИС-н оюутнууд мод тарихаар хүлээж байлаа. Ботаникийн хариуцсан хүн нь бид нарт тарих нүхийг нь тэмдэглэж өглөө. Тэгээд л бид хэд модны нүх ухах ажилдаа оров. 10 гаруй нүх ухсан байхаа. Хөрс нь 2 хэсэгтэй байсан ба эхний хэсэг нь зөөлөн хэсэг, дараагийн хэсэг нь нил чулуу л байсан.
/Аа тийн бид нарын 4 жилийн өмнө тарьж байсан бургасуудаа харлаа овоо том болчихсон байсан. /
Тэгээд жаал нүх ухаж байгаад өлсөөд цайлахаар яваад иртэл модоо тариад эхэлчихсэн байлаа. Тэр хооронд Твиттерийн 3 танил маань ирж модны нүх ухангаа хэд хэдэн мод тарьсан байлаа. 4, 5 мод тарьчихаад байж байтал суулгац нь дуусаад бид нар ч харихаар явав. Одоо гэртээ ирчихсэн.. нойрмог юм л сууж байна даа.
-
http://battery-3r.blogspot.com/2011/05/blog-post_09.html (http://battery-3r.blogspot.com/2011/05/blog-post_09.html)
-
goyo temdeglel baina. Manaihan yavsan odor, ajil bureeree bugdeeree neg iim temdeglel bicheed baival yaasan be? Tegvel suuld ni unshval ih saihan baihaa gej bodjiino. Margaashiin ajild tsagaa bariarai. Odoo ingeed mod taridag sindrom duusah dohoj baina. Setgeleeree ajilladag humuus ni tunarch uldeh baih daa....
-
Урилга.
(https://lh6.googleusercontent.com/_niKoAhf4jWk/Tdyzi0zeNSI/AAAAAAAAAdo/xKp5Lr-oMoo/s640/Battery-3R%20project%20invitation.jpg)