МинийКлубын самбар
Ойн цоорхой => Эссений булан => : Doogii 2009.12.11 23:43
-
багшаа би Долгорсүрэн байнааааа /оюутаны гуанз, хүний эрх гэсэн 2 сэдвээ бичлээ./ Нэгэн хөвгүүний хөгтэй явдал Миний хүү босоорой босоорой гэх ээжийн тэвдүүн дуу намайг унтах нойрноос сэрээнэ. Уцаартайхан босож цагаа хартал хичээлийн цаг болсон байв. Яаран сандран хувцасаа хам хум өмсөн нүүрээ угаасан болж гуталаа углан гарч одно. Багшийн ширүүн харцнаас бултан эвшээж зүйрмэглэн дуг хийжээ. Завсарлагааны хонх дуугарч сэрэхэд гэдэс өлсөн гэж жигтэйхэн хоршигнох дуу сонсдоно. Олны харц над дээр тусч инээд алдацгаан миний нүүр минчийтлээ улайгаад оюутны гуанз руу орлоо хоол захиулчих санаатай цэс хартал арааны шүлс алсгаруулчих амттан нэг ч байсангүй тул тогоочийг шүүмжилж захирилыг дуудан загнаж Брак Обома руу залган ярьж дэлхийн шилдэг тогоочийг явуулахыг шаардав Хэдэн мунит хүлээсний эцэст нисдэг тэрэг газардаж хүлээсэн хүн маань туслахын нарын хамт гарч ирж шууд ажилдаа орлоо. Хоолны үнэр хамар сэтлэх мэт үнэртэж баярын зоогийн ширээ шиг зүйл бүрийн амттан арааны шүлс асгаруулан тансаг хоолоор дүүрсэн байлаа. Шүрээ дүүрэн хоолноос алинаас нь эхэлж идэхээ мэдэхгүй хэсэг сууна. Зоогноос яг амандаа хийтэл хэн нэгэн даг дундуур чинь татаад авав. Өвдсөн гэж жигтэйхэн босоход багшийн ууртай харцтай тулгарч хүүхдийн инээлдэх чимээнээр сая л нэг ухаан орж шүлсээ арчин зогсоход хонх дуугарч хичээл тарав. Яаран сандран ангиас гарч харьж явахад гэдэс дуугаран зүүдэндэх хоолондоо харамсаж хурдан үмхэж байхгүй тэнэг толгой гэж өөрийгөө зүхнэ. Миний дурсамж Анх би энэ сургуулийн босгийг алхаад сэтгэл амарч байсан аа санаж байна. Одоо харин түүхийн дүн гэдэг хэцүүхэн давааг давах гээд л яах учраа олохгүй толгойд юу ч буухгүй байна. Хичээл сонголт хийж байхад заавал үзэх хичээл Монголын түүх гэж сонсоод 10 жилд үзсэн болохоор баяртай байсан. Анхны семинардаа сууж байхдаа түүхээс ондоо зүйл яриад байхаар маш их гайхаж байлаа. Ядаж байхад танихгүй олон хүүхдийн дунд бие барьж босож юм ярина гэдэг хүнд туссан. Багаар хувиарласан өдөр хүннү хэл сурч ир гэхийг сонсоод энэ багш чинь тоглоод байгаа юмуу хайшаа юм өөрөө ч тэр хэлээ мэдэхгүй байж гэж бодсон ч найз нараасаа мэддэг хүн лавлавал намайг их л шоолж байсан энэнээс болсон уу түүхийн хичээлд сонирхолгүй болчих шиг даалгаварыг нь хийхээ болж заримдаа суумааргүй санагдах үе ч гарч байлаа багш өөрөө ч түхийн хичээл гол биш гэж боддог юм шиг санагдаж байсан юм. Тэгээд нэг өдөр одтой хичээлийнхээ бие даалтыг өгөх гээд зогсож байтал түүхийн семинар орох хонх дуугахад багшаас чөлөө авах гэж очоод худлаа хэлж чадалгүй үнэнээ хэлсэн юм . Гэтэл зөвшөөрсөн хэрнээ намайг хичээлийн сэдэв болгон жишээ татан авсанд уур хүрч байсан ч багшид энэ тухай хэлэх гэхээр 70 оноо бодогдож уур зориг 2-г минь мохойчих юмдаа