МинийКлубын самбар
Ойн цоорхой => Эссений булан => : nominerdene 2009.12.07 11:26
-
SS102-ИЙН ТУХАЙ Бүтэн семистрийн турш 32 хуудастай дэвтэр дуусаагүй ч урьдийн адил түүхийн хичээлд дургүй хэвээрээ биш. Багшийн бидэнд сэдэл өгөх гэж ярьдаг сонирхолтой,хөгжилтэй, сургамжтай, содон мэдээ мэдээллүүдийг оюутнууд бид тархиндаа гүнзгий, бат гэгч нь суулгаад зорилгоо тодорхойлж түүндээ ухамсарлаж эрхээ бүрэн дүүрэн эдэлж, үүргээ биелүүлж,шинэ соргог бүхнийг эрэлхийлж, санаачилж,авилгат өртчилгүй одоогийн нийгмээ харанхуй гэж зүхэж зүгээр суулгүй дуу хойлоогоо нэгтгээд хамтарч чадвал юуг ч бүтээж гэдгийг ойлгосон. Ингэхийн тулд ямар удам угсааны хүнтэй хэзээ гэрлэхээ төлөвлөн, шийдэл-аргумент-нотолгоо гэсэн дараалалтай ажиллажLEADERSHIP байж BRAINDRAIN болчихгүй хариуцлагатай л байх хэрэгтэй дээ ! бид чинь хүч шүү дээ тиймээ багшаа?! Та бол жинхэнэ багш мөн. Би их сургуульд 800 онооны эзэн болж ирсэн болохоор сэтгэлдээ бол бардам зантай сэтгэхүйн гүндээ харин жоохон цогтой л ирсэн. Зүрхэн дэх цогыг минь гал болгон дүрэлзүүлэгч нь багш та юм шүү. Бичлэг бол хариуцлага.
-
sain baina uu?ahn bi Mongoliin tuuh gedeg ene hicheliig zowhon kredit olj awah, uzeh esroi baisan uchraas l uzne gj handdag baisan. Bi Mongol hun ym chin Mongoliin tuuh gedeg hicheeleer yah ym be? gj boddog l baisan. Hun er ni tegeed ch tuuh soyl, ulamjlalaa medehgui baij yaj ch amidrah ym bilee dee. Tuuhee medehgui hun oid toorson sarmagchin lugaa adil gegddeg. Ene hicheeliig anh uzej ehlehed minii omno ni bodoj baisan terhuu har baraan bodluud bugd l oorchilogdson. mongol gedeg neriig bi yamar uchirtaig sain meddegui baisan. Odoo jaahan ch gesen medlegtei bolloo. Bas ene hicheel deer zowhon hicheel hiij suuh bus sanal bodloo cholootei ilerhiilj ilen dalangui bureg ichimhii zangaa martah shig l boldog. Bagshiin zaasan hicheel bur ni sonirholtoi hogjiltei baidag. tuuhiin hicheeliin gol zorilgo ni busdad gants hicheeliin talaar zaagaad baih bus bidniig naiz nohod, neg bag, neg angi bolgon negtgej ogson ym. herwee ene hicheel ordgui baisan bol bid yamar ch tuuh soyloo delgerengui medehgui zowhon Mongol hun gedeg nertei chigeeree l uldeh baisan. Bas tuuhiin hicheel deer onlain-r shalgalt ogch baisan ni nadad tiim ch ih taalagdaagui. uchir ni ene shalgalt ter chigeeree l dald huulan bichleg bolj baisan. gehdee bugdeeree bish l dee. Huuhduud ene maygaar shalgalt ogoh ym bol belenchleh setgelgeeg ni ulam l nemegdej bur dawarah bolno. gehdee minii ene bodliig eserguutsej bga huuhed olon bga bha. Zowhon dungiin toloo bus Medlegiin toloo amidrahiig ta buhendee ulamjlan ailtgaya. Hamgiin suuld ni helehed Mongoliin tuuh gedeg ene hicheeliig zaasan bagsh tandaa mash ih bayrlalaa. bas neg angi neg hamt olon bolj negen semisteriin tursh hamt baisan 5-6iinhandaa tsaashdiin nihicheel surlagad ondor amjilt husie. Ta buhniig hundetgen esolson CSMS-n 3-r kursiin oyutan [b:dadbe1d149]A.Kherlenbayar HW07D056[/b:dadbe1d149]
-
Хмммммм за хаанаас нь эхлэх вэ.За "Хэв маягээ эвдэж цоо шинээр шинэлэг байдлаар зоригтой " гээд эхлэе хэхэ.Надад үнэндээ таны хэлсэн бүхэн таалагдаагүй,санаа нийлээгүй,санасан хэмжээндээ таниас түүхийг бас сурч чадсангүй.Анх сонсож байсан таныг аймар сайн багш гэж.Түүхийн хичээл үзсэн найз болгон таныг ам уралдаж магтсан хамгийн их хүндэтгэдэг багш гэж бодож байгаа хүн нь ктмс.ээс танийг л гэдэг байсан.Тийм болохоор би гэдэг хүн бас буруу бодсон тань дээр түүх үзчихвэл л монголын түүх дээр төгсөрчихнө таны яриаг л сонсчихвол миний хорвоог харах өнцөг огцом шинэчлэгдэнэ гэж.Шинэ мэдээллээр сургаалиар их цангаж байсан гэх үү дээ хэхэ.Тийм зүйл бол болоогүй.Эргээд харахад би ч гэсэн өөрөө бэлэн хоол идчих санаатай их ташаа сэтгэж байжээ.Миний амьдралд хамгийн их хүндэтгэдэг нэг л багш байсан.Доржпалам гэж 23р сургуульд математикийн багш байсан юм.Миний амьдралыг харах өнцгийг бий болоход хамгийн том нөлөө үлүүсэн хүн.Хүн болж төрөөд тэр хүний шавь гэсэн нэрийг зүүсэндээ би хаана ч бахархдаг.Тэр хүн одоо байхгүй л дээ.Гэхдээ тэр хүний заасан сургасан бүхэн надад байна.Эргээд харахад багш маань надад математик яаж бодохыг биш хэрхэн амьдралын тэгшитгэлийн учрыг олохыг зааж өгчээ.Та надад тэр хүнийг их санагдууллаа.Хэдий би одоо 3р курс бусдыг бодвол хамаагүй төлөвшсөн өөрийн гэсэн бодол,үзэл санаатай ч гэсэндээ өнөөдөр таны хичээл дээр дийлэнх болсон 1р курсийн дүү нарт маань,бас бидний үеийнхэнд таны энэ лекц таны заримдаа утгагүй яриа, чалчих гэж нэрлэдэг ярианууд тань асар их том сургааль болж байгаа гэдгийг үнэхээр хэлмээр санагдлаа.Эдгээр ярианууд дундаас л эмх замбараагүй хөглөрөх их бодлоо цэгцэлж шинэчилж батжуулж авлаа.Маш их баярлалаа.Би дээр хэлсэн бодсон шиг байгаагүй гэж бодсноос хамаагүй илүү байсан шүү багшаа.Зөндөө их юм сурч авлаа хувь хүнийхээ хувьд өөрийнхөө хөгжөөд байгаа зүг чигээ батжуулж засварлаж авлаа,оюутан хүнийхээ хувьд цаашдаа хэрхэн хөгжих арга барилаа шинэчилж авлаа.Мааш их баярлалаа./Жич:Манай багш хэлдэг байсан юм.Өөрийнхөө ангийг.Энэ анги шиг математикт бүрэн зориулагдсан анги монголын хаанаас ч олохгүи гэж.Яг тэрэн шиг танийх шиг лекцийн материалыг өөр хаанаас ч олохгүй.Үнэхээр гоё сонирхолтой бэлддэг шүү багшаа /Гүнээ хүндэтгэсэн 16 н 7 хоног таниар зэрлэгээ түүлгэн тогтмол услуулж байсан одоогоор цэцэглэх гэж буй тун удахгүй жимс жимсгэнэ үр өгөөжөө зөн олондоо өгөх Одгэрэл.Б хэхэххэхэ
-
Би энэ сэтгэгдэлийг цаасан дээр 5.4-ны өдөр бичсэн юм. Яг ингэж...
Өнөөдөр 5.4-ны өдөр цаг яг 12 цаг 14 минут болж байна. Гадаа цасан бороо ороод л байна. Гэнэт түүхийн хичээл санаанд ороод цаас аван бичиж эхэллээ. Түүхийн хичээл гэж хэрэгтэй ч юм шиг хэрэггүй ч юм шиг хичээлийг үзээд 15 долоо хоног өнгөрлөө. Яахав миний амьдралд түүх хэрэг болох байх хэзээ нэгэн цагт гэхдээ тийм ч их бишээ. Миний бодлоор Сэрдарам багшийн хичээлийг би түүхийн бас амьдалын хичээл гэж боддог. Би түүхийн хичээлээс бас бага ч гэсэн зүйлийг мэдэж авсан. Харин амьдралын хичээлээс маш их зүйлийг сурж, мэдэж авсан шүү. Жишээ нь би хүнд хэрэгтэй үедээ үгээ хэлж чадахаар л болсон. Бас өөрийнхөө эрх үүргийн талаар мэдэж авсан гэх мэт маш олон зүйлийн ойлгож авлаа. Үүндээ маш их баяртай байна. Таны ойлгож байна уу? Гэх үгийг хэзээ ч мартахгүй байхаа. Хэзээ нэгэн цагт таныг мартсан ч ойлгож байна уу? Гэдэг үгээр таныг дурсах байхдаа. Та амьдралын гэх тэр хичээлийг их хөгжилтэй тэгээд бид нар дээр өөрсөд дээр нь жишээ авч тайлбарладаг болохоор хүүхдүүд их сайн ойлгодог юм шигээ. Тиймээс энэ хичээл миний хувьд хамгийн дурсамжтай хичээл болон үлдлээ.
Хорвоо дээр мэдээж бүгд төгс мэдлэг боловсролтой байдаггүй. Таныг би төгс та хамгийн шилдэг нь гэж магтахгүй. Гэхдээ таньд ямар нэгэн шүүмжлэл хэлэхийг хүссэнгүй ээ. За тэгээд энэ нээх уран цэцэн үгтэй гоё болоогүй ч үүнийг сэтгэлээсээ бичсэн болохоор боллоо. Таны зааж сургасан бүхэн миний амьдралд хэрэг болох болохоор таньд Баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд багшаа таньд амжильт хүсье.