МинийКлубын самбар
Ойн цоорхой => Эссений булан => : eeye 2009.12.03 03:35
-
Би энэ хүү эссээгээр Монгол улсын түүхэн дэх тодорхойгүй зүйлийг бичэхээс илүү улс орныхоо ирээдүйд дурсагдах түүхийг бичилцэж байгаа бүх хүмүүсийн амьдарлын алхмаас иш татан бичихийг хичээлээ.Миний бие дөнгөж саяхан 2 жилийн өмнө МУ-н иргэн болж бичиг баримтаа гардан авсан, би ч бас улс орныхоо түүхийг бичилцэж байгаа гэж боддог.Өөрөөр хэлбэл: Улс орны түүх гэдэг нь аймгийн түүх, аймгийнх нь сумын түүх, сумынх нь айл өрхийн түүхийг агуулж байдаг. Иймээс би гэр бүлийнхээ түүхэнд хувь нэмэр оруулж байгаа гэдэг нь Улс орныхоо түүхийг бичилцэжэмэр оруулж байгаа гэдэг нь Улс орныхоо түүхийг бичилцэж байгаа гэж боддог. Энэ эссэний гарчигаас авч үзэхэд цагаан толбо гэдэг нь түүхэн дэх тодорхойгүй зүйл юм. Монгол улсын түүхэнд тоолж баршгүй их цагаан толбо байгаа. Бага хэмжээний хэсгийг дурьдан ярихад : 1. 1990 онд Ардчилал гэгчийг анх санаачлагчдын нэг С.Зориг нь маш учир битүүлэг хэрцгийгээр хүнд алуулсан . Энэ хэрэг одоо болтол илрээгүй олон жилийн нүүр үзээд байна. Монгол Улсын цагдаагийн байгууллага тийм ч муу ажиллагаатай биш мөртлөө энэ хэргийг илрүүлээгүй байгаа одоо бараг хаагдаа биздээ . Хэрэв С.Зориг нь амиа алдаагүй бол МУ-д ардчилал жинхэнэ утгаараа хөгжих магадлалтай байсан. Одоогийн ардчилал маш их цоорхойтой , авилга хээл хахуулд идэгдсэн ялзарсан нийгэм явж л байна .Авилга хээл хахуул гэсэн сэдвийн дор бас нэгэн жишээ бичихэд :2. Дангаасүрэн гэгч хүн авилгатай тэмцэх газрын даргаар ажлаад удаагүй ч гэлээ чамлахааргүй их ажил хийсэн гэвч тэр хүн харийн нутагт бас л харамсалтайгаар амиа алдсан. Энэ хэрэг сүүлдээ өвчний улмаас нас барсан болоод өнгөрсөн .Ийм хүмүүс улс орныхоо түүхийг тод томруунаар бичилцэж яваад учир битүүлэг нас барсан.Иймэрхүү хүмүүс , хүмүүсийн хийсэн ажил хөдөлмөр маш их байгаа . Миний бие маш жижиг жишээ авч энэхүү эссээгээ бичсэн болно. hw08d226 Baljinnyam
-
Ардчиллалын эцгийн үхэл1998 оны 10 сарын 2 ны өдөр ардчиллалын эцэг, монгол Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, дэд бүтцийн хөгжлийн сайдын алба хашиж байсан Санжаасүрэнгийн Зориг агсныг онц хэрцгийгээр бүрэлгэсэн хэрэг гарсан. Түүний үхэл жирийн нэг аллага байвуу, эсвэл улс төрийн санаатай аллага байвуу гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй хэвээ. Хэрэг гарсан өдрөөс хойш 11 жилийн хугацаанд цагдаа хүчнийхэн энэ хэргийг илрүүлэхээр ажиллаж байгаа ч өнөөдрийг хүртэл гэмт хэрэгтнийг олоогүй л байна. Түүнчлэн хэргийн талаархи бодит мэдээллийг 500 сая төгрөгөөр үнэлж, худалдан авахаа зарласан ч хэргийн илрүүлэлтэнд ахиц гарсангүй. Түүний үхлийн хэд хэдэн шалтгаан байдаг гэнэ. Нэгдүгээрт, С. Зориг нь орос ээжтэй байсан ба тэрээр 1998 оны 10 сарын 2-ны өдөр хутга, сүхээр зэвсэглэсэн хүнээр алуулсан. Харин 1982 оны 10 сарын 2-ны өдөр орос эхнэртэй байсан УТТовчооны гишүүн байсан Д.Төмөр-Очирыг мөн л хутга сүхийн гэмтэл аван амь насаа алдсан. Төмөр-Очирийн хэргийн газраас 43 размерийн орос гутлын мөр олдсон гэдэг ба сэжиглэж байсан орос цэргийг цэргээс нь халан нутаг буцаасан гэсэн цуурхал олон нийтэд тарсан гэдэг.С.Зориг үхлийн дараахан Оросын элчин сайдын яаманд нэр бүхий хүмүүсийн хооронд ‘ зачем ты убыл мальчика ‘ гэсэн яриа өрнөсөн гэдэг. Түүнчлэн монгол хүн сүхэнд хүрэх нь ховор бөгөөд оросууд болон буриадууд уурлахаараа сав л хийвэл сүх шүүрдэг гэнэ. Үүнээс үзэхэд С.Зоригийг оросууд алсан байж болох юм гэсэн таамаглал байдаг нь үнэний ортой юм шиг. Хоёрдугаарт, тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлын хувьд Элбэгдоржийн засгийн газар огцроод байсан ба 7 сар гаруй үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба шинэ ерөнхий сайдаар хэд хэдэн хүмүүсийг нэр дэвшүүлж байсан ч, ерөнхий сайдын албан тушаалд тохирох хүн С. Зориг л байсан гэдэг. Тэрээр байгуулсан гавъяагаараа ч, байр сууриараа ч Ерөнхий сайдын албан тушаалд яахын аргагүй тохирч байсан ба Ерөнхий сайдаар томилогдох нь нэгэнт тодорхой байсан ч харамсалтай нь яг тэр үеэр бусдын гарт амь үрэгдсэн нь тун хачирхалтай. Тухайн үед Ардчилсан намд дотор хэд хэдэн бүлэглэл байсан гэх бөгөөд тэдгээр нөхдүүд төсөл тендер албан тушаалын төлөө бие биетэйгээ муудалцаж, тэрсэлдэж, эрх мэдлийн төлөө хүчтэй тэрсэлдэж байсан. Улс орныхоо эрх ашгийг, дараа нь намынхаа, хамгийн сүүлд өөрийнхөө эрх ашгийг бодох ёстой гэсэн үзэл баримтлалдаа үнэнч байсан Монгол улсын ардчиллалын эцэг С.Зоригийн үхлийг энэ мэт олон янзаар тодорхойлон, таамаг дэвшүүлдэг ба энэ нь шинэ үеийн монголын түүхэн дэх цагаан толбо хэвээр байсаар байна.
-
Монголын түүхэн дэхь цагаан толбо Монгол улс түүхэн цаг үеийн хугацаанд дэлхийн талыг эзэлсэн их гүрнээс ахуулаад харийн улсын клон болтлоо уруудаж басч гүй тусгаар тогтнолоо дахин зарлаж байсан арвин их түүхтэй орон. Манжийн дарлалаас гараад тусгаар тогтнолоо зарласан ч хөгжлийн ирээдүй тийм ч дардан байгагүй юм. Наанаа тусгаар тогтносон нэртэй боловч бид бас тусгаар тогтнолоо бодит утгаараа эдэлж чадахгүйл байсан. Үүний нэг том жишээ бол монголын түүхэнд “Их хэлмэгдүүлэлт” гэж нэрлэгдсэн хэлсээр хэлмэгдүүлэх аймшигт хар шуурга байлаа. Энэхүү эссэндээ би уг хэлмэгдүүлэлтийн юу нь бидэнд танигдаж мэдэгдээгүй магадгүй цаашид ч үл мэдэгдэх түүхийн цагааг толбо болон үлдсэн талаар бичхээр шийдлээ. Өвөө, эмээгийн эцэгүүд бүгд их хэлмэгдүүлэлтэнд өртөж алтан амиа алдсан болоод ч тэрүү энэ сэдвээр би бичих ёстой мэт санагдсан юм. Тухайн үед яаж хүмүүсийг барьж авч явдаг талаар эмээ, өвөөгөөс би нэг бус удаа сонсож байсан. Эмээгийн ярснаар жирийн ард иргэд баримчлагсдыг хаашаа авч явж байгаа мөн яамар хэрэг хийсэн, учир шалтгааныг тэр болгон мэддэггүй байжээ. Түхайн үед хэлмэгдүүлэлт нь нийгмийн бүх давхрааг хамарсан байсан бөгөөд голчлон сэхээтэн, боловсрол мэдлэгтэй хүмүүс ялангуяа ламнар нилээд байв. Хэлмэгдүүлэлт нь ерөнхийдээ гурван үе шаттайгар явсан гэж үздэг. Эхнийх нь улс төрийн удирдагч лидер үүдийн эсрэг хийсэн бөгөөд ихэвчлэн японы тагнуул, хуувилдаан зохион байгуулсан гэсэн нэрийдлээр хэрэг т холбогдуулдэг байжээ. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн үед хүмүүсийн алтан амийг авад зогсохгүй эвдлэн сүйтгэх, эд хөрөнгийг нь хурааж авах, соёлын үнэт өвийг устгах зэрэг балмад үйл ажилгаа төрийн эрх үүргийн хүрээнд хууль ёсоор хийгддэг байв. Их хэлмэгдүүлэлтийн хоёрдугаар үе буюу гэрчийг устгах. Хүмүүсийг хэлмэгдүүлэхэд гар бие оролцож байсан хүмүүсийг түүхийг баллах ул мөрийг арилгах зорилгоор хэлмэгдүүлж ихэнхдээ оросд очиж цаазлуулдаг байж. 3 дахь үе шатаас улс төрийн хэлмэгдүүлэлт шууд хядлага цаазаар авах арга барилаа өөрчлөн гүтгэх доромжлох үгүйсгэх эрхийг нь хаан боймлох зэрэгээр хэлбжрээ өөрчилж эхэлсэн юм. Улс төрийн хэлмэгдүүлэгчид өөрсдөө улс төрийн хэрэг зохион байгуулдаг байсан бөгөөд тухайн үедээ ийм хэрэг гарсан эсэхийг хэн ч мэддэггүй байв. Жишээлбэл Гэндэн-Дамдин гийн хэрэг,Лхүмбийн хэрэг зэрэг эдгээр нь хэрэгийг зохион байгуулсан толгойлогчтой байх ба хамсаатан нэрийдлээр олон мянган хүнийг татан оруулж хомроголон устгадаг байжээ.Их хэлмэгдүүлэлтийн улмаас монгол улс тухайн үедээ хүн амынхаа 1/3 г алдсан байна. Мэдээж улс төрийн хэлмэгдүүлэлтэнд гадны хүчин зүйл байгаа боловч бид яагаад өөрсдийн гараар элэг нэгтнээ хэзээ ч байж байгаагүй бологүй хэрэгт хийсэн хэмээн гүтгэж олон мянгаар нь устгахад хүрэв. Ялагуй бид юуны учир эх орноо авч явах нийгмийнхээ лидер болсон эрдэм ном төгс нэгнийгээ шилэн хэлмэгдүүлсэн юм бол. Эцэст өөрсдөө харийн оронд цаазаар авхуулж байсан харуумсаар хэрнээ гайхмаар үлдсэн түүхийн цагаан толбыг бид хэзээ ч мартах учиргүй.
-
Цагаан толбоЦагаан толбо гэж түүхэнд болсон үйл явдал боловч бид сайн мэдэхгүй тэр л мартагдсан түүхийг хэлнэ гэж Сэрдарам багш анхны семинар дээр ороход хэлж байсан билээ. Өнөөдөр би тийм л нэгэн мартагдсан түүхийг та нартаа хөндөн хэлэхийг зорилоо. Энэ түүх та нарыг гайхшруулж ч мэдэх юм. Энэ бол Чингис хаан маань нэгэн улсыг яаж ч дайн хийгээд ялаагүй бөгөөд зөвхөн эв найрамдлын гэрээ байгуулаад буцсан түүх юм тэр улс ямар болохыг та нар мэдэхүү? Тэр бол вьетнам улс юм. Вьетнам улс дэлхийн түүхэнд 2ч их гүрнийг ялсан улс гэж яригддаг. Нэг нь мэдээж 13-р зууны Монгол улс, нөгөөх нь Америк улс юм. Үүгээрээ тэд бахархан ярьдаг. Тэд ийнхүү ярих түүхтэй болсон гол аргө нь тэдний бүхий л иргэд эх орон ч үзэлтэй байсных юм. Тэгэхээр эх оронч үзэлтэй улс хөгжил дэвшил дайн тулаан бүхий л зүйлээрээ илүү байдаг гэсэн үг юм. Бидэнд өнөөдөр ядуу буурай байгаа маань энэ л үзэл байхгүй байгаагын алдаа юм л даа. Бид түүхэндээ дайн тулаан их хийсэн олон жилийн өвлөж ирсэн ёс заншилтай ч одоогын Монгол хүний үзэл баримтлал эртний Монгол хүний үзэл бодол тэр өөр болсон байна. Энэ байдал хэзээнээс эхлэн бидний сэтгэхүйд бий болсныг авч үзвэл Манж нар биднийг захирч биднийг суурин иргэншилрүү оруулсан тэр үеэс эхлэн бий болсон. Бидний өвөг эцэг бүгд мэдэхгүй тэр үзэлрүү уусан шингэсээр өнөөдөр бидний үзэл хувиа хичээсэн явцгүй санаатай болсон байна. Энэ л мэдэгдэхгүй ууссан явдлыг би цагаан толбо гэж бодож байна. Одоо л энэ санаа бодлыг өөрсдөөсөө арчин хаяж шинэ сэтгэхүйгээр эх орныхоо төлөө гэсэн үзэлтэй болвол бид дахин дэлхийн түүхнээ нэрээ гаргах боломж их байгаа. Өнөөдөр би үе тэнгийн найз нартаа дэлгэрүүлье гэсэн уриалгыг та нартаа гаргаж байна.
-
"Өнгөрсөн үеэрээ биш харин угтах ирээдүйгээрээ бахархдаг ард түмэн хөгждөг" гэж арван жилд байхад нэг багш хэлж билээ.Бид бахархах олон түүхтэй ард түмэн, бид дэлхийн түүхэнд тодоос тод ул мөрөө үлдээсэн улс. Ердөө л найман зуухан жилийн өмнө дэлхийг морин туурайгаараа тамгалж, өрнө дорныг нэгтгэсэн их гүрэнг байгуулж байсан. Тэгтэл энэ бүхэн одоо зөвхөн түүхийн хэдэн сурах бичиг, музейд л дурсгал болоод өдөр ирэх тусам та биднээс холдсоор байна...Одоогоос даруй зуун жилийн өмнө бидний өвөг элэнц дэлхийн соёлоос хол тасарчихсан хөдсөн хөх дээлтэйгээ хөмөрсөн тогоон дотор тэнгэрийн хаяанаас цааш газар үгүй мэт сэтгэж адуу малаа хариулж, зовлонтой гэгч нь хар шар феодолд дарлуулж шарын шашинд нүдэн балай чихэн дүлий болтлоо хэт автан зэрлэг амьдралаар амьдарч байлаа. Өнөөгийн энэ сайхан нийгмийн талаар төсөөлөлч үгүй байв. Та өөрийгөө тэр үед амьдарч байна гээд төсөөлөөд үз. Юутай гаслантай, юутай зовлонтой, энэ жил бид ардын хувьсгалын .. жилийн ойгоо тэмдэглэлээ. 1924 онд тухайн үеийн дэвшилтэд сэтгэгч, үндсэрхэг үзэлт Сүхбаатар тэргүүтэй залуучууд та биднийг феодализмийн дарангуй үзэл суртал, хар шар феодалын дарлалаас гаргасан. хуучин хүү шинэ хүү болсон. Социализмын замаар эргэлт буцалтгүй замнасан. Гэсэн ч бидний нүд боолттой гар хүлээтэй хэвээр л байв. Ерээд оноос монголд ардчиллын салхи үлээж дэлхий ертөнц бидний өмнө нээгдэж нүдний боолт тайлагдаж гарын хүлээс тасарсан. Дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхсаар даруй хорин жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд бидэнд алдсан ч бий, оносон ч бий. Гэхдээ алдсанаасаа оносон нь их. Ардчилал бол боломж бидэнд урьд өмнө ийм боломж байгаагүй. ардчилал бол эд баялаг бас л бидэнд байгаагүй. ардчилал бол ардчилал бол 13-р зууны их монгол ахин сэргэх боломж. Бид Монгол гэж цээжээ дэлдэх биш харин монгол гэдэг улсыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэх нь л бидэнд чухал.
-
Монголын түүхэндэх цагаан толбоМиний мэдэх хамгийн том цагаан толбо бол С.Зориг агсны хэрэг билээ.Би бага байсан тэгэхэд л улс даяар энэ эмэгнэлт хэргийг цочрон хүлээн авсан. Тэгэхээс ч өөр аргагүй тэр хүн бол өөрөөн монголын түүхэнд алтан үсгээр бичихүйц гавьяатай ба мөн түүнээс ч илүүг хийж чадах байсан. Цаг бусаар болсон энэ үйл явдлийн буруутанг хэн байхыг нь бүгд хүлээсэн боловч хэн ч дорвитой зүйл хийж чадаагүй хийхийг хүсээгүй юу эсвэл яасныг мэдэхгүй. Миний хамгийн сайн мэдэж байгаа зүйл бол эмэгтэй эрэгтэй 2 хүн байсан бөгөөд яаг яах гэж энэ аймшигт үйлдлийг хийснийг мэдэхгүй. Түүхийн цагаан толбо хүн мэдэхгүй зүйлээсээн айдаг гэдгээр нэг л аймар.Таны энэ орон зайг эзэлж амьдарч байсныг хэн ч мэдэхгүй тийм л амьдралыг та туулж өнгөрүүллээ гэж бодоход үнэхээр харамсалтай . С.Зориг агсан бол Монголын түүхэнд тохиох алтан болбо байсан юм. Харин түүний хэрэг бол хэн нэгний хүссэн цагаан болбо байлаа. Цагаан болбо байх боломжийг бид олгосноос л тэр толбо одоог хүртэл цагаан хэвээрээ байна. Эцэст нь хэлэхэд бид бүгд түүхийн цагаан болбо байхгүйн тулд түүхээн өөрсдийн гараар хэн бүхэнд дуулдтал бичих хэрэгтэй. [size=24:82043227f6][/size:82043227f6][color=blue:82043227f6][/color:82043227f6]
-
Монголын түүхийн цагаан толбоМонголын түүхийн цагаан толбыг бичхийн тулд эхлээд Цагаан толбо гэж юу юм бэгэдгийг мэдэх хэрэгтэй. Цагаан толбо гэхээр хүмүүс ямар нэгэн баяртай үйл явдалсайн сайхан бүхэн гэж шууд утгаар нь ойлгодог. Энэ бол буруу ойлголт юм. Цагаан толбо гэдэг гэдэг нь учир нь тайлагдаагүй нууцлагдмал тийм үйл явдыг хэлдэг.Улс орон бүрт өөрсдийн түүхэнд нь Цагаан толбонууд байж байдаг. Зарим Цагаантолбыг түүхэнд хүчээр оруулсан ч явдал байдаг. Жишээ нь:Зоригийн аллага. Зоригийг ямар зорилготой хөнөөсөн , алуурчин нь хэн гээл олон асуулт урган гардаг. Мөн Чингис хаан мэргэдүүдэд олзлогдсон хэдэн жилд яг яаж байсан гэх мэт цагаан толбо олон. Ирээдүйд ч мөн олон цагаан толбо гарч ирэх болно. Үүний 1 жишээ бол Улаанбаатар хотын утааг яагаад багасгаж чадаагүй гэсэн асуулт байх болно. Улс орны түүхэнд цагаан толбо их байна гэдэг тухайн улсын дотоод байдал тогтворгүй байсныг харуулах 1 гол үзүүлэлт болох байх гэжби боддог. Иймээс цагаан толбо түүхэндээ бага гаргахыг хичээх хэрэгтэй. Энэбүгдийг дүгнээд хэлэхэд цагаан толбо гэдэг нь “Яагаад” гэдэг асуултанд хариулагддаггүй тэр л зүйлийг хэлнэ.Sw90d037
-
20 жилийн дараах би буюу миний visionХүн бүрийн амьдрал адилхан биш байдаг. Энэ нь амьдралд хөл тавихдаа зөв, буруу гишгэсэн аль ньболхоос хамаарч цаашдын амьдралд нь нөлөөлдөг. Би амьдралд хөл тавихдаа зөв гишгэсэн гэж боддог. Учир нь би компьютертэй харьцаж эхэлснээс хойш компьютерийн ухааны салбарт ажиллана гэж мөрөөддөг байсан. Энэ мөрөөдөлдөө хүрч одоо программ хангамжаар сурч байна. 20 жилийн дараах би буюу миний vision бол программ хангамжийн чиглэлээр дэлхийд танигдсан software зохиосон мөн өөрийн гэсэн хувийн компани байгуулсан байх болно. Энэ мөрөөдөлдөө хүрэхийн тулд сурч буй мэргэжлээрээ эхлээд дотоодод оо суурь мэдлэгээ олж аваад дараа нь гадаадад гүнзгийрүүлж сурна. Яагаад гадаадад сурах талаар бодож байна гэхээр Монголд сурах юм бол дэлхийн программ хангамжийн хөгжлөөс 1 алхмын ард байна. Харин гадаадад бол хөл нийлүүлэн алхаж дэлхийд танигдсан software зохиоход минь дөхөм болно. Олон хүмүүс өөр өөрийн гэсэн мөрөөдөлтэй. Харин тэр мөрөөдлөө биелүүлэхийн тулд зүтгэдэг хүн нь их цөөхөн. Миний хувьд бол “Ам ташсан хэрээ 13 дахина ” гэгчээр мөрөөдвөл мөрөөдөлдөө хүрдэг юм байна гэдгийг мэдсэн учир мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэнэ. Хүн болгон мөрөөдөж мөн зорилго тавиад түүндээ хүрхийн тулд хичээх л хэрэгтэй.За ингээд миний бичсэн бичлэг дуусч байна. Миний бичсэнээс авхыг нь аваад хаяахыг нь хаяна биздээ .Эрхэм уншигч таны оюун тунгалагМэлмий хурц байх болтугай .Sw09d037
-
goe goe essy nuud bn
-
“Монголын түүхэн дэхь цагаан толбо”10-н сарын 2-ны өдөр... Энэ өдрийг мэдэхгүй Монгол хүн байхгүй биз. Тэр үйл явдал бол Монголын түүхэн дэхь цагаан толбонуудын нэг. Монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй байсан болохоор бид нарт мэдэгдэж байгаа түүх нь маш бага.Тийм болохоор бидний хувьд цагаан толбо ч их юм даа. Угаасаа хүн болгон бүр улс болгонд нууц гэж байдаг. Тиймээс ч үүнийгээ нуухын тулд цагаан толбыг үүсгэсэн байх. Эсвэл яг Монгол шиг тухайн түүхийг тэмдэглэх хүн, боломж байгаагүйгээс үүссэн байж магадгүй юм. Тэгээд л түүхийн цагаан толбо гэхээр хүмүүс эрт үеийн тухай гэж боддог. Үнэндээ өчигдөр хүртэл түүх шүү дээ. Угаасаа ч би өчигдөр, маргааш хоёр бол өнөөдөр гэж боддог. Өнгөрсөн, ирээдүй хоёр бол одоо гэж санадаг. Бидний амьдарч байгаа цаг хугацаанд цагаан толбо ч зөндөө байдаг.Тэр олон цагаан толбонуудын нэг нь өнөөх 10-н сарын 2-ны үйл явдал юм. Тухайн үеийн үйл явцыг би сайн мэдэхгүй ч гэсэн одоо болтол энэ бүхэн илрэхгүй байгаа нь хэн нэг хүнд нуух зүйл байгаад л байх. Хүн болгон өөр өөрөөр тайлбарладаг ч гэлээ яг баттай тайлбарыг олоогүй л байна. Яг юуны учраас Яагаад? Яаж?Яг хэн буруутай нь одоо болтол тодорхойгүй. Мэдээж С.Зориг үхсэн болохоор хэн нэгэн хөнөөсөн нь тодорхой. Үүний цаана хөрөнгө мөнгө, эрх мэдэл, нэр хүндийн асар их зөрчилдөөн байсан ба тэгээд л хэн нэг эрх баригчид алуурчныг хөлслөн энэ аллагыг захиалсан байх. Магадгүй тэр алуурчин ч гэсэн сүүлийн үед амны уншлага болоод байгаа "амьдралын шаардлагаар" гэх шалтгаанаар шударга бусыг үйлдэхээс өөр аргагүй болсон байх л даа. Үүнд хоёр үндсэн шалтгаантай : Эхэнд, ээж нь хүнд өвчтэй, үр хүүхэд нь идэх хоолгүй хүлээж байгаа үед шударга байна уу, шударга бус байна уу үл хамааран ямар нэгэн аргаар эм тарианы, идэх талхны мөнгө олох нь ус агаар мэт чухал байсан байх. Хэрвээ шударга байвал ажил төрөл хийж амжилт гаргах, албан тушаал ахих, уралдаан тэмцээнд түрүүлэх цаашлаад "амьд явах" ч хүндхэн асуудал болсон ажээ. Өөрөөр хэлбэл ууртай хүн дөлгөөн хүнтэй л амьдарч чаддаг, шунахай ашигч хүнд өглөгч хүн хэрэг болдгийн адилаар шударга бус хүмүүсийн хоол нь шударга хүмүүс байдаг. Амьдрал тэднийг шударга бус байхыг шаардаад байгаа юм биш харин амьдралын хэв маяг, үнэлэмж, өдөр тутмын үйл ажиллагааны дүрэм нь тийм (шударга бус) болчихсон учраас түүнийг өөрчлөх арга юм. Цаг хугацаа өнгөрөх тусам түүхэн дэхь цагаан толбонууд арилсаар л... Хэзээ нэгэн цагт энэ цагаан толбо ч аирлах болно. Авилга, хээл хахуульгүй тийм л нийгмийг "шударга нийгэм" хэмээн харж байна. Бас мөрөөдөж байна. Мөрөөдөл минь биелэнэ гэдэгт итгэж байна
-
Гэнэт тэнгэр харанхуйлж хаврын жихүүн хуурай салхи тоос шороо манарган дэгдэнэ. Хичээлээ тараад харьж явсан би урд хойчийн юмыг бодон даарсан атлаа бас халууцаж явлаа.Хаврын тэнгэрийн аашийг ямар мэдэхгүй биш өглөөний нар тусмагцаа л бүлээн илчээр төөнөн гарч ирмээр удсан ч үгүй үүл хурж,сүүдэр нөмрөн жихүүн болсоор хурдсан үүлэн салхинд нуугдан сүүдэр нар ээлжилсээр өдрийн хагас өнгөрч орой болмогц салхи ширүүсэн хорвоогийн бүхий л гэм хорыг зүгийн муу зүүн зүг рүү хөөн одмой....Тэртээ 1911 онд Сандо амбаны шинэ засгийн бодлогыг амбантай нь цуг эх нутаг Манж руу нь таягдан хөөж байж олноо өргөгдсөн монгол улсыг тунхаглан шашин төрийг хослон баригч Живзундамбыг хаанд өргөмжилсөн билээ. Манжаас тусгаарлагдлаа хэмээн хөл хөөрцөг болж байсан үе. Өнөөх хаврын тэнгэртэй зүйрлэвээс өглөөний мандаж буй нар байлаа.Гэвч: Өглөөний нарыг наранд бүү бод Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод гэдэг л болсон доо. Удсан ч үгүй 1913 онд хуучны танил Манж,хөрш Орос хоёр ёстой л нөгөө ардын дуунд гарах хөөрхий Сэндэр охиныгоо хормойгоо тосон мөнгө аваад хорин хошуу дамнуулан хүнд өгдөг аавынх нь адилаар олноо өргөгдсөн монгол улсыг өөрт нь хоёр хэл хүргэлгүй автономи хэмээх нэрийг монгол гэсэн нэртэй тулган нийлүүлж харц ард,ноёд,язгууртан Богдод хүртэл цээжлүүлж амжсан. Энэхүү явдал нь эх орныг минь хаврын тэнгэрийн адил сүүдрээр нөмрөөн жихүүн салхиар жиндээсэн ажгуу. Харин дараагийн монгол нь хэмжээт эрхт хаант монгол улс байв. Өнөөх Богдоо /одоогийнхоор ерөнхийлөгчөө/ дахин өргөмжлөн эрхийг нь хязгаарлаж өгснөөр энэхүү нэрийг хайрлах болжээ. Ийнхүү нэрийдсэн энэ л үед Монгол түмэн тусгаар тогтнолоо бататгахын төлөө тэмцэж ардын засгийн газар гадаад бодлогоо төлөвлөж,төр нь төвхнөн бэхжиж хөгжлийн үзэл баримтлалаа хэлэлцсэн нь нөгөө бидний сайн мэдэх Эзэн нь юмаа мэдэж Эрэг нь усаа хашдаг гэдэгтэй л агаар нэг мэт ээ. Ийнхүү монголын тэнгэрт хурсан үүл түүний дор тусах сүүдрийг мөнөөх хаврын хүйтэн атлаа бүлээн салхи туун одсон гэлтэй. Социалиум үндсэн хууль гээд л нууцлагдмал хэрнээ бүтээн байгуулалтын үе бол БНМАУ-ын үе. Манай ард түмэн ч түүхийн шинэ хуудас бүрийг орос ах нартай сөхсөөр л....Дээр дурьдсан хаврын тэнгэр буюу ааштай жишин хэлвээс үд хэвийн орой болж салхи ширүүсэн хорвоогийн бүхий л гэм хорыг хөөн одох салхины ааштай адил гэмээр. Учир юу гэвээс энэ салхи монголын хуучны алдаа гажуудлыг хөөн шинийг зөгнөсөн гэлтэй. Ингээд орхъё. Ийнхүү монголын тэнгэр хаврын тэнгэр адил сайн муу олон хувирсныг бид мэднэ. Гэхдээ би буруутгахыг хүссэнгүй. Гагцхүү Эвт шаазгай буга барихын үлгэрээр монгол түмэн эх орноо гэсэн эв нэгдэлтнй байхыг хүснэм. [b:d66f25b6a4]UUGII essay[/b:d66f25b6a4]