МинийКлубын самбар
Ойн цоорхой => Эссений булан => : Margaa_Mr.G 2009.11.20 11:48
-
20 жилийн дараах Би....Би тэр өдрийг тэсэн ядан хүлээнэ. Өнгөрсөн шөнө нойр бараг л хүрсэнгүй. Удаан хүлээсэн тэр л цаг болход би догдлон сэрлээ.. Өнөөдөр бол миний арван нэгэн жилийн сүүлчийн хичээлийн шинэ жил. Хичээл орохоос хоёрхон долоо хоногийг өмнө Би тэмдэглэлийн дэвтэртээ “Би яаг нэг жилийн дараа хүссэн сургуулдаа хүссэн мэргэжлээрээ суралцахаар орсон байх болно” гэж бичэж суусан.. Харин одоо Би тэр төсөөлж байсан тэр сургуульдаа орчихсон, хүссэн мэргэжилээрээ сурч байна... Оюутан боллоо... Нэг л том хүн болцон юм шиг санагдаж байсан.. Хамгийн анхны удаа КТМС-д орхоор алхаж байлаа нэг л тийм сонин мэдрэмж төрж байсан.. Тэр үед КТМС-ын үүдний шат их олон санагдаж билээ.. Бусдын л адил хуваариа зохиож мэдэхгүй будилаад л , Хуваарь дээр нь дандаа Код, Лекц ,Сем гээд биччихсэн байсан болхоор ойлгох зүйл нэг ч байхгүй... Үнэндээ оюутаны 4,5 жил гэдэг хугацаа ямар хурдан өнгөрөх бол гэж бодтроо бодож , энэ богинхон хугацаанд олон зүйлийг сурч мэдэхийг хүсч байлаа... Мухаммед Боздаг “Сэтгэ амжилтанд хүр” .. Би энэ номоос үнхээр олон зүйлийг мэдэж авсан... Тэдгээр зүйлүүдийн нэг нь Мөрөөдөл... Одоо та Мөрөөдөл бол Таны бодит ирээдүйн чиглүүлэгч гэдэгийг ойлгох болно.. Яагаад гэхээр...Хүн мөрөөдөж эхлэснээр л бүхний үндсийг тавьдаг. Та үргэлж мөрөөдөж байх хэрэгтэй. Зарим нэг хүмүүс зүгээр мөрөөдөж сууснаас бодитой зүйл хийх нь илүү дээр , ач холбогдолтой гэж үзэх байх...Гэхдээ Олон олон агуа хүмүүс мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцсэний үр дүнд л тийм өндөр амжилтанд хүрсэн байдаг.. Та хичнээн ихээр хүсч мөрөөднө төдий чинээ түүнрүүгээ тэмүүлэх болно...Тэр тэмүүлэл нь таны тууштай тэмцэхийн гол эрч хүч нь байх болно.. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд та мөрөөдлөө олон жижиг зорилго болгон хуваадаг... Хэрвээ та өөртөө Том зорилго тавьсан бол Том л мөрөөдөх хэрэгтэй юм .... Яагаад гэхээр Голын урсгал ширүүн байх тусам таныг цаад эрэг дээр гархад чинь төдий чинээ доошлуулна... Тиймээс таны мөрөөдөл тэр голын урсгалаас хэд хэд дахин их байж та хүссэн газар буюу <зорилгодоо> хүрч чадах юм.... Би одоо ч мөрөөдсөөр байна. Бүр бодитоор түүнийгээ төсөөлдөг... Өөрийн мэргэжилээ бүрэн төгс эзэмшчихсэн байгаагаар, намайг тойрон хүрээлэгч найз нөхөд эвсэг хамт олонтой байгаагаар , ажилынхаа хаалгаар орж ирэнгүүт л мэдрэх тэр сайхан уур амьсгалтайгаар би төсөөлдөг... Би 20 жилийн дараа 37 болсон байх болно... Хорин жил энэ бол их хугацаа , их ч зүйлүүдийг хийж бүтээж болох хугацаа юм....Хүмүүсийн ирээдүйдээ хийж бүтээж чадсан зүйлүүд нь өнгөрсөнд хүсч мөрөөдсөнийх нь үр дүн байдаг... Тэгвэл Миний хувьд арван жилд байхдаа хүссэн сургуулдаа хүссэн мэргэжлээрээ суралцахын хүссэж хичээж байсан тэр маань ч биелэлээ олсон харин одоо бол Би хорин жилийн дараахыг харж , мөрөөдөж бас суралцаж байна.. Тиймээс миний хорин жилийн дараах миний байдал нь одооны миний хүссэл мөрөөдлийн үр дүн байх болно.
-
tiim shuu,henii ch bilee ng duu bdg daa,moroodohod mongo toldog bolson ch moroodsoor bh bolnooo gd...ih uhaalag bichjee.za tgd duu mine amjilt husie! :D
-
tanai surguulid essaynuudyig copydood, ydej havtaslaad ogohoor daraa ni ogt avaagyi yum shig medehgyi geh yum. Byyr uur hyrmeer sanagdaj baina. Olon goyo essay, iltgelyyd baihgyi bolchihno gehdee haramsaj baina. Tiimees ta nar ene bichlegiin araas essay-nuudaa oruulaarai. 1 tsonhnoos olon goyo bichlegyydiig unshij boloh baih gej naidaj baina... :D
-
20 жилийн дараах би Одоогоос 20 жилийн тэртээ Азийн цагаан дагина гэгдэх улаанбаатарын гэрэлт гудамжаар алхаж явсан залуус 2009 онд энэхүү хайрлаж харамлаж басхүү бахархаж байсан хот нь Утаанбаатар гэж цоллогдох цаг ирнэ гэдгийг төсөөлөө ч үгүй биз. Арай ингэж байгаад утаанбаатар маань бүр архичин баатар эсвэл алуурчин баатар болчих юм биш байгаа даа. Улсын маань нүүр царай болсон нийслэл ийм байхад чадвартай авъяаслаг залуус нь гадагшаа гарч амьдралаа бодох нь ч аргагүй биздээЗа яахав утааны тухай асуудлыг бид нар шийдэж чадах биш мэдлэгтэй мэдэлтэй хүмүүс нь л хийдэг юм байгаа биз гэхэд ядаж татсан тамхиа бүрэн унтраагаад хогийн саванд хийчдэг болчуул би үнэхээр тэр хүмүүсээр бахархаад үнсээд тэврээд авмаар санагдах юм.Гэхдээ би нээх соёлтой мундаг хүн болчоор ингээд яриад хүмүүст заагаад байгаа юм биш шүү би ч гсэн хогоо харагдсан буланруугаа шидэж хаалганыхаа гадаа шүлсээ хаядаг тэгээд өөр бусад бүтэхгүй зүйлсийг ч хийдэг .............Харин миний хамгийн ихээр ичиж басхүү бухимдаж явдаг зүйл бол би энэ бүхнийг хэнээс ч айж ичилгүйгээр найз нөхөд бүр гэр бүлийнхнийхээ өмнө хийдэгт байгаа юм.Бид хэзээнээс ийм ичгүүргүй ширэн нүүртэй үхэр монголууд болчихов оо ?Энэ ардчилалийн гай юу ?Эсвэл энэ телевиз интернетээр цацагдаад байгаа нэвтрүүлэг киноноос болоод байгаа юм уу?Үгүй ээ зүгээр л бид дэндүү амиа бодсон эсвэл бусдад найдсан хүмүүс болчоод байгаатай л холбоотой . (энэ бол зөвхөн миний л бодол шүү ) Эцэг эх нь хүртэл хүүхдүүддээ монголын ирээдүй чамаас шалтгаална шүү гэж хэлдэг Уг нь тэд бид хойч үеийнхээ төлөө энийг хийх ёстой гэж хэлээд ханцуй шамлан орох ёстой биш билүү.Бид ч гэсэн ялгаагүй өнөөх төрийн түшээд нь хамаг хогийг цэвэрлээд хүмүүсийг авилгал авч чадахгүй болтол нь баяжуулаад бидэнд сургуулиа төгсөхөд маань ажлийн байрыг маань бэлдчээд хүлээж байна гэж мянгуужингийн үлгэрт итгэж амьдардаг, Бие биедээ найдаад бөмбөг бөөрөнхий гэгчээр таарчдээ.....Нийслэл маань цагаан дагина байх уу эсвэл Утаанбаатар Архичинбаатар Хогтойбаатар байх уу гэдэг нь өөр хэнээс ч биш зөвхөн надаас чамаас бид бүгдээс л шалтгаална Би яг одоо энийг бичингээ ирээдүйн тухай төсөөлж байна........(үгүй ээ мөрөөдөж байна )20 жилийн дараа гэхэд би уусан ундааныхаа савыг газар хаяхаасаа ичдэг болчихсон байгаасай Хүмүүс тэрийг маань хараад жигшдэг байгаасай. Царай минь улайгаад түүнийгээ буцааж аваад хогийн саванд бахархалтай нь аргагүй хийдэг байгаасай. 2009 оны 11 сарын 24-ы өдөр бичсэн энэ бичлэгээ хараад би ирээдүйг зөв тааждээ гэж хэлээд инээх тэр мөч ирээсэй[b:3fca383113][/b:3fca383113][b:3fca383113][/b:3fca383113]
-
20 жилийн дараах би буюу MY VISION"VISION" бол япон хэлэнд маш олон утгыг илэрхийлдэг ч хамгийн гол утга нь[b:6271b56405] зүрхэндээ зурах дүрс[/b:6271b56405] гэсэн утгыг илэрхийлэх ханз байлаа. Түүнийг утгачлавал мэдээж төсөөлөл гэх утгыг илэрхийлнэ. Энэ тайлбарыг уншаад ЛЕОНАРДО ДА ВИНЧийн хэлсэн үгийг санасан юм. <Амьдрал чамд бийр будаг өгсөн түүгээрээ өөрийнхөө диваажинг зур > гэж хэлсэн байдаг. Түүний хэлснээр өөрийнхөө амьдралыг өөрийнхөөрөө зурсаар 20 жилийн дараах би ямар байх бол.....?Хүссэнээрээ амьдрах амархан байсан бол бүгд л өөрийн диваажиндаа байх байсан биз. Гэвч амьдралын шалгуурт зарим нэг нь бүдэрдэг. Өөрөөр хэлбэл хэцүү бэрхийг даван туулах чадваргүй, сэтгэлийн тэнхээгүй хэсэг хүмүүс байдаг. Үнэхээр хүсэл тэмүүлэл, зорилготой, эрч хүчтэй амьдарч чадвал өөрийн хүссэн зүйлдээ нүүр бардам хүрж чадах юм шиг. Чадах ч болно. Миний ирээдүй миний гарт л байгаа. Дэлхий маргааш сөнөчихгүй бол өөрийн хүссэнээрээ өөрчилж, хүссэнээрээ зурж , зохиож болно.20 жилийн дараах би мэдээж 38 тай одоогоор аавынхаа насанд л байх нь. Залуу насны хөгшин үе, өтлөх насны залуу үе гэгдэх энэ үедээ ид хийж бүтээж байх биз. 20 жилийн дараах би энэ эссэгээ уншаад өөрийнхөө хэрхэн өөрчлөгдсөнийг болон, хэр их мэдлэгтэй , чадвартай сэтгэгч болсноо мэдрэх биз. Бас оюутан цагаа дурсан хэсэг зуурын баяр баясгалантай мөчийг мэдрэх байх. Үргэлж оргил өөд тэмүүлж, итгэл үнэмшлээр дүүрэн байдаг өөдрөг зан минь харин хэвээрээ байж мэднэ. 20 жилд хүн битий хэл дэлхий хүртэл өөрчлөгдөнө шүү дээ. Тэр үеийг би мэдэхийг , төсөөлөхийг ч хүсэхгүй байна. Ирээдүйгээ мэдчихвэл утгагүй шиг өөрийнхөө амьдралыг төсөөлөөд тэр хэв маягтаа баригдчихвал бүр ч онцгүй. Учир нь амьдрал тэр чигтээ SURPRISE -ээр дүүрэн байдагт оршино. Гэхдээ амьдралын урсгалаар явна гэсэн үг биш шүү. Түүнийг даван туулж, аз туршин, гайхамшиг дундуур диваажингаа зурж алхана гэсэн үг. Зарим хүмүүс хувь тавилан минь бүхнийг шийднэ гэж итгэсээр хөлгүй далайд салтайгаа цуг хөвж яваа мэт амьдардаг. Энэ бол буруу. Хувь тавилан биш та өөрөө шийдэгч байх хэрэгтэй. Түүнийхээ тулд хөдөлмөрлөснөөрөө та өөрийгөө хэн гэдгээ өөрөө ч ухаарна, бусдад ч илэрхийлэх болно гэж би боддог.Эцэст нь хэлэхэд ИТГЭЛ, ЗОРИГ, УХААРЛАА бийрэндээ түрхээд амьдралын цаасан дээр өөрийнхөө мөрийг өөрийхөөрөө зур.
-
20 жилийн дараах Би Цагийн зүү урагшилсаар л цаг хугацаа улиран өнгөрч хүн төрөлхтөн хурдацтай хөгжин дэвшиж уурын хөдөлгүүрээс цахилгаан хөдөлгүүрт шилжиж хүмүүс өдрөөр биш цаг, минут, сек-ээр өөрчлөгдөх болжээ. Хүнийг хэд насалснаар нь бус юу бүтээж чадсан эсэхээр нь дүгнэн хэлэлцэх болжээ. Ирээдүйг тааж хэлэхийн аргагүй 20 жил байтугай 2 цагийн дараа хаана байх тодорхой бус амьдралын хэмнэлээр өдийг хүргэжээ. Цаг мөч бүрт л би хэн болохоо мөрөөдөн суудаг. Үе бүрт минь л өөр өөр төсөөллүүд намайг эзэмдэн авч ирээдүй минь гэрэл зураг шиг харагдана. Анх цэцэрлэгт орлоо. Хичээлээ тараад ээждээ хөтлүүлээд алхаж явахдаа “Би сансарын нисгэгч болоод саран дээрээс дэлхийг харна” гээд л яржийдаг байж билээ. Тэр үед миний төсөөлж хүсэж байсан зүйл одоо бодоход ердөө л энгийн сансарын нисгэгчийн хувцас бололтой. Инээдтэй ч юм шиг гэхдээ л миний амьдралын сайхан мөч шүү. Амьдралын минь хамгийн жаргалтай мөч ээждээ хөтлүүлэн алхах мөч байж билээ. Тэгж байтал дунд сургуульд ч орж сэрүүн зүүднээсээ сэрж амьдралд илүү бодитоор хандах болсон байв. Улс төрийн үнэрийг бага зэрэг үнэртсэн би ерөнхийлөгч болох том зорилгыг өөртөө тавьлаа. Хамгийн эхэнд хийх ажилуудаа хүртэл төлөвлөж төлөвлөгөө ч зохиогоод амжчихсан байсан. Ерөнхийлөгчийн засаглалыг тогтоож саарал ордныг цагаан ордон болгох байсан. Би ч бас тэрүүхэн үедээ л ерөнхийлөгч хүн хуулиа сайн мэддэг байх ёстой гэж бодон нийгмийн хичээлдээ илүү сонирхолтой болж хуульч болно л гэж боддог байв. Санаснаар юм даанч болохгүй юм даа. Цаг урсан өнгөрч саарал ордон ч цагаан болж миний зорилго ч түүнтэй цуг замхран алга болсон байв. Их сургуульд ороод хэдийн жилийн нүүрийг үзчихжээ. Бодох бодол хүсэх хүсэл минь эрс өөрчлөгдөж шинэ ертөнцийг бүтээсэн оюутан болж. Залуу байгаа болоод ч тэрүү бүх л зүйлс болохгүй бүтэхгүй нүдээр харагдах юм. Асуулт болгоны минь хариу утгагүй болж юуны төлөө амьдарч байгаагаа ч ойлгохгүй үе цөөнгүй. Эцсийн эцэст бусдын сайн сайхны төлөө, хэн нэгэнд баяр баясгаланг бэлэглэж түүнийг ойлгох нь зөв юм гэсэн бодол бага багаар төрөн ирж байна. Болдог бол энэ дэлхийг ер нь л бүх зүйлсийг өөрчилж миний төлөө байдаг намайг хайрладаг бүхнийгээ аз жаргалтай болгохыг хүснэ. 20 жилийн дараа ер нь тэрнээс ч олон жилийн дараа бидний хэн болох нь тийм ч чухал биш. Хамгийн гол нь одоо байгаа байдлаа өөрчилж зөв дэс дарааллаар өөрчлөх хэрэгтэй болов уу.Өөрийгөө засаад гэрээ зас , гэрээ засаад төрөө зас, төрөө засаад улсаа зас , улсаа засаад дэлхийгээ зас. Хэн нэгнийг өөлөхөөсөө өмнө өөрийгөө эхлээд бодоод үзээрэй. 20 жил урт юм шиг хэрнээ богинохон ч юм шиг. Дэмий үрж өнгөрүүлэхэд хэтэрхий урт хугацаа болов ч том зүйл хийхэд бонинохон .Цаг хугацааг алдахгүйг хичээж өөрийгөө сайн гэгч нь засаж, өөрийнхөө бахархаж миний хийсэн зүйл гэж бусдад үзүүлэх зүйлдээ аль хэдийн орсон байхыг хэлж чадна. Эрх мэдэл бүгдийг шийддэггүй гэдгийг бага сага ухаарч л байна юмийг дээрээс нь биш доороос харж засан явж. Шинэ мөрөөдөл тээсэн Шинэ монголын шударга иргэн болсон байнаа. Ямар нэгэн зорилгыг өөртөө тавьж түүндээ хүрэхийн тулд бодох , ярих , ямар нэгэн үйлдэл хийх хэрэг гарч ирдэг. Энэ хариг урвалуудын үйлчлэлээр бид өөрчлөгдөж ирээдүйгээ ч өөрөөр харж эхэлдэг. Бидэнд маш их боломж бий, Ирээдүй бидний бэлэг.
-
20 жилийн дараа БИ буюу vision Хүний амьдрал гэлтгүй бүхий л юмс , үзэгдэл цаг хугацаатай салшгүй холбоотой. Бидний өвөг дээдэс болон хүн төрөлхтөн цаг хугацаатай хөл нийлүүлэн амьдарсаар ирсэн. Бид нар ч мөн адил цаг хугацаатай аялж , амьдарсаар л байна. Миний бодлоор энэ бол зүгээр л амьдралын хууль юм. Би бол жирийн Монгол айлын удам залгамжлах хүү. Миний бие одоо 19 настай. Энэ нийгэмд дөнгөж шумбан орж байгаа залуу. Хорин жилийн дараа БИ гэж хүн ямар хүн болох вэ гэдгийг төсөөлөхөд бэрх. Ирэх хорин жил гэлтгүй ирээдүйд БИ өөрийн мөрөөдөл, өөрөө өөртөө тависан зорилгын төлөө л амьдрах болно. Өнөөгийн Монгол улсын хойч ирээдүй болсон миний бие хорин жилийн дараа буюу 38 настайдаа ямар хүн байх вэ гэдгийг зөвхөн цаг хугацаа , миний өөртөө тавьсан зорилго , мөрөөдөл , хөдөлмөр л харуулан гэж бодож байна. Би амьдралыг далайн шуурганд тэнцвэрээ үл олон хөвж байгаа завьтай зүйрлэдэг. Энэ нийгэмд тэнцвэрээ олох нь хамгийн чухал. Тэнцвэрээ үл олж чадваас амьдарл гэгч зүйл элсээр барьсан байшин мэт замхран нурах болно. Хорин жилийн дараа би өөрийн тэнцвэрээ олж өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ Монгол улсынхаа хөгжилд өөрийн багахан ч гэсэн хувь нэмэрээ оруулан гэж бодож байна. Мөн хүний хамгийн нандин зүйл болох хань ижил , үр хүүхэдтэй болох байх. Энэ бүхнийг БИ сугалаанд хожоод авч байгаан биш харин өөрийн хүч хөдөлмөрөө дуслуулан олж байгаа миний амьдрал юм. Гэхдээ өөрийн ирээдүйн амьдралаа таамаглана зөгнөн таамаглахад тун бэрх. Учир нь маргааш ямар зүйл болохыг хэн ч мэдэхгүйд л оршино. Хүн бүхэн баян чинээлэг , сайхан амьдрана гэж байхгүй. Хамгийн гол нь хувь хүн энэ нийгэмд яаж амьдрах нь зөвхөн өөрийнх нь ухамсараас шалтгаалан гэж би боддог. Энэ бол зүгээр миний л үзэл бодол.
-
Хорин жилийн дараах би.Би хорин настай монголын нэгэн оюутан. Миний насыг хоёр дахин үржүүлсэнтэй адил насанд хүрсэн байна гэж төсөөлөөд үзэхийг хүслээ.Өнгөрсөнд маш олон зүйл өөрчлөгдсөн би ч мөн адил маш их өөрчлөгджээ. 20 настай залуугийн сэтгэхүйг бодвол дэврүүн зан минь насаа дагаад буужээ, үсэнд минь бага зэрэг буурал үс ургасанч будсан болохоор мэдэгдэхгүй,удмаа дагаад ч юмуу нүдний шилтэй нөхөрлөсөн,зовнин бодох бодлууд духанд минь нэг үрчлээ нэмсэнч харахад 30 гарч байгаа юм шиг л харагдах юм гэж хүмүүс хэлэх юм.Хийсэн зүйл гэвэл: Нэгэнтээ бага залуугийн бодож мөрөөддөг байсан өөрийн гэсэн компаниа босгожээ. Гэхдээ компани одоо л нэг олон улсын зах зээл дээр тогтвортой үйл ажиллагаагаа явуулж эхэлж байна. Мөн нэг дунд сургууль нээсэн. Санаж бодож яваа зүйл маш их хүрэх зогсоолдоо арай л хүрээгүй явна.Гэр бүлийн хувьд бол миний сэтгэлийг татаж хайрыг булаасан тэр л нэг бүсгүйтэй гэр бүл болоод 10 гаран жил болжээ. Бага охин 5 настай, бага хүү 12-той, том хүү 14-тэй , том охин 9-н настай ийм л 4 эрдэнэтэй аав болсон.Монгол улс ч гэсэн миний залуудаа төсөөлж байснаас ч илүү өөрчлөгдсөн. Газрын ордоо зөв зарцуулж чадсаны эцэст монголын ард түмэн дэлхийн хамгийн азтай ард түмнээр тодорсон. Нэг хүнд ногдох орлогын дундаж хэмжээ 100000$ долларт хүрсэн.Хотын шинэчлэл саяхан дууссан ба дэлхийн жишиг хотуудын нэг болсон гэдгийг хэлэхэд үнэхээр таатай байна. Өмнөх үеийн буруу сэтгэлгээнээс болж байгаль дэлхий харахад нүд хальтармаар болсон байсан ч өнгөрсөн 10-н хэдэн жилийн хугацаанд улс даяаран хөдөлсний эцэст одоо л нэг бүтэн амьсгалахаар болж байгаль дэлхий сэргэж байна. Энэ бүхэн нэг л мэдэхэд хажууд ирсэн байх болно.BA07D160[size=18:08dff8d869][/size:08dff8d869][color=darkblue:08dff8d869][/color:08dff8d869]
-
20 жилийн дараах “Би” буюу миний эрхэм зорилго Өнөөдөр 2009 оны 11-р сарын ** өдөр. Энэ цаг тооллоос хорин жилийн дараа Би болон миний амьдрал ямар байх нь тодорхойгүй. Тодорхойгүй ч гэсэн маш өөдрөг гэгээлгээр төсөөлөгдөж байна. Энэхүү төсөөллөө бодит болгохын тулд... Би дөнгөж амьдрал хэмээх их далай руу орох гэж завиа босгож байна. Завиа яаж барьхаас хамааран далайн нөгөө эрэгт хэрхэн хүрэх маань шийдэгдэнэ. Өөрийн хөлс, хүч хөдөлмөрөө гарган барьсан авсаархан хэрнээ хүчирхэг завь босгохыг эрхэм зорилгоо болгож хичээсээр л. 2012 он гэхэд их сургуулиа төгсөж нөгөөх завиа дөнгөж босгосон байх болно. Тэгээд л далайдаа гарна даа. Хамгийн гол нь би амьдрал хэмээх далайн аль замаар нь хөвөн явахаа шийдэж ядна. Аль ч зам адилхан. Ширүүн хар салхи, далайн эргүүлэг, давалгаа замд минь саад болох нь тодорхой. Дээрх болон ямар ч саад бэрхшээл завийг минь үл эвдэж чадна. Намайг үл зогсоож чадна. Миний амьдрал далайн дунд алгуурхан хөвөх завьтай адил инйгмийн дунд өөрийн буурь сууриа эзэлж, амьдрах болно. <<”Цаг ч урсан өнгөрч байна даа” гэж бид боддог. Цаг хугацаа бол мөнх юм. Та л өнгөрч байгаа хэрэг.>> хэмээн нэгэн эрдэмтэн хэлсэн байдаг. Яг үүнтэй адил одооноос ирээдүйд болох хорин жилийн хугацаа бол мөнх л үлдэнэ. Харин би хорин жилийн дараа наяын талыг насалчихсан нэгэн бие хүн байна байх даа. Өөрт болон өөрийн амьдралд хэрэгтэй гэсэн бүх л зүйлээ өөийн болгосон байх болно. Тэр дундаа нийгэмд эзлэх нэр хүнд. Ирээдүйд юу болохыг харж чадахгүй тул өөрийн хүсэл мөрөөдөл дээр тулгуурлан зорилгоо тодорхойлж түүндээ хүрэхийн тулд хийж чадах, бүтээж болох бүхнийг өөрийн хүчээр хийн зүтгэсээр л...
-
20-н жилийн дараах “Би”Амьдрал миний хувьд урсаж байгаа лаа биш. Энэ бол эгшин төдийд миний гарт ирсэн шидэт бамбартай төстэй юм. Би түүнийг дараагийн хүнд дамжуулахаасаа өмнө аль болохуйц хурц гэрэлтүлэгийг хүсч байна. Энэ ч утгаараа би өөрийн амьдралын гараагаа миний хүсэл мөрөөдөл өөд хөтлөх өөрийн дуртай мэрэгжилээрээ сурч эхэлсэн . ХХI зуун, хөгжил цэцэглэлт оргилдоо хүрч шинжлэх ухаан технологийн эрин үе улам бадрангуй хөгжиж компьютер техник технологи гэдэг хүний амьдратай салшгүй хобоотой болсон энэ цаг үед залуус бид компьютер техникийн чиглэлээр суралцвал ирээдүйгээ гэрэлтүлэх нэгэн гарц билээ. Тийм учраас би одоо “ ШУТИС”-н компьютерын систем хамгааллын ангид сурацаж байгаа. Энэ мэрэгжил бол миний хүсэл сонирхол миний амьдралын зам. Биелээгүй ч байг өндөр дээд зорилго гэдэг биелчихсэн бяцхан зорилгоос хавьгүй үнэтэй гэж нэрт сэтгэгч Гёнее хэлсэн байдаг. Энэ ч утгаараа би 20-н жилийн дараах би “энэ” мэргэжилийнхээ дагуу сайн улсдаа шагшигдсан нэртэй программист болсон мөн өөрийн гэсэн нэгэн том бүтээлтэй болсон байна гэж би төсөөлж өөртөө зорилго тавьсан. Үүндээ хүрэхийн тулд мэдээж өөрийгөө одооноос мэдлэг боловсролоор хурцлах хэрэгтэй. Мөнгөний төлөө ажиллаж, днгийн төлөө сурч байгаа биш өөрийнхөө аз жаргал сайн сайхан 20-н жилийн дараах амьдрал, ирээдүйгээ бүр цаашлаад өрөө дотор нь багтаж буй нийгмийнхээ сайн сайхны төлөө сурч хөдөлмөрлөж байгаа юм шүү гэж би ямагт боддог. Миний хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл, намайг 20-н жилийн дараах гүн бат үндэстэй мод мэт гайхашгүй миний амьдралыг цогцлоох болно. Хүн гэдэг үүсэн бий болсон цагаасаа л хойш хамтаараа хосоороо амьдарч саад бэрхшээлийг хамтдаа туулж өдгөөг хүрсэн. Тэр ч утгаараа хүнд хань ижил үр хүүхэд гэдэг аьдралыг амттай болгодог нэгэн цацраг мэдээж 20-н жилийн дараах “БИ”-н аьдралд миний хань ижил үр хүүхэд ч мөн томоохон байр суурийг эзэлж байх болно. Ханьдаа түшигтэй, үр хүүхэддээ нөмөр нөөлөгтэй эцэг хүн байж улс оронднн тустай нэрт мэргэжилтэн. Энэ бүгд бол 20-н жилийн дараах миний амьдралийн нэгээхэн хэсэг. Миний л гэгдэх дотоод ертөнц дотор минь дүрслэгпэж, төсөөлөгдөж байдаг амьдралынхаа нэгээхэн хэсгийг таньд дэлгэлээ. Гэхдээ цаг хугацаа гэдэг харвасан сум шиг шүү дээ! Тиймээс "Хорвоо дэлхий уудам Хийх ажил их байна даа".
-
20 жилийн дараах би буюу “ My vision” “Түүхийн хичээлээр ирээдүйг зөгнөх нь” этгэд сонсогдох боловч энэхүү зөгнөл маань 20 жилийн дараах залуу үед түүх болон үлдэх бичлэг. Агуа зөнч Настродамус өөрийн эрин үес хойш 3000 жилийг зөгнөсөн байдаг.Түүнийг агуа болгосон шалтгаан нь тодорхой тэрний зөгнөл биелдэг. Би 3000 жилийг зөгнөж чадахгүй ч ойрын 20 жилийн дараах би болон дэлхий ертөнцийн талаар төсөөлөхийг хичээлээ...(биелэнэ гэж амлахгүй)“Миний лүндэн” 20 жилийн дараа би гэдэг хүн 40 настай ,нас тогтсон эр хүн болсон, эхнэр хүүхэдтэй болцон байна. Мэргэжлийн онцлогоос хамаарч “Зузаан шил” зүүсэн байхыг ч үгүйсгэхгүй. Эдгээр нь “жам ёсоороо” болчихно. Харин өнөөдөр би мөрөөдөж зорьж байга зүйлийнхээ хэдий хэсгийг нь 20 жилийн дараа биелүүлсэн байх вэ гэдэг нь чухал юм. “Надад мөрөөдөл бий” маш том мөрөөдөл гэхдээ нууц байсан нь дээр байх. 2029 он гэхэд би зорилгынхоо 80% ийг гүйцээцэн байна. Харин дэлхийд 2029 он гэхэд хүлэмжийн хийнээс үүдэлтэй дэлхийн дулаарал эд хүчээ авсан байна . Хойд болон өмнөд мөсөн далай их хэмжээгээр хайлснаас нийт далайн түвшний хэмжээ нилээд нэмэгдэж зарим улс орны газар нутгийн хэмжээ багасна. Дэлхийн эрчим хүчний нөөц багасхын хэрээр сэргээгдэх эрчим хүч гаргагч үйлдвэрүүд олноор баригдана. Манай орны хувьд нийслэлийн хорт утаанд олон жил амьдарснаас болон хүмүүс уушигны хорт хавдраар нас барах нь энгийн үзэгдэл болно. Гэхдээ бид утаанаас салах аргаа олсон байх боловч гол нь хэтэрхий оройтсон байна. Эцэст нь хэлэхэд энэ бол одогийн байгаа байдал дээр үндэслэсэн төсөөлөл учраас бид хичээвэл илүү сайхан ирээдүй биднийг 2029 онд хүлээж байгаа.
-
20 дараах би буюу my visionБи энэхүү сэдэвийг бичихээс өмнө 20 жилийн дараа би чухам ямархуу байх вэ гэдэг асуудал үнэхээр сонирхол татаж байна. Гэхдээ яг 20 жилийн дараа би яг яаж өөрчлөгдөх нь чухал биш хамгийн гол нь 20 жилийн дараах нийгэм ба бидний амьдарч байгаа улс орон дэлхий дахин мань чухам ямар байх вэ гэдэг нь чухал юм. Учир нь гэвэл яг 20 жилийн дараа бидний амьдарч буй нийгэм ямар нэгэн шалтгаанаас болоод доройтолд орж ядууралд автсан байвал мэдээж хэрэг бид өмнө нь яаж ч хүсч мөрөөдөж байсан ч адилхан л бүгдээрээ ямар нэгэн сэтгэл санааны хямралтай мөн нийгэмдээ дасан зохицоход хэцүү байх нь мэдээж. Харин 20 жилийн дараа улс орон маань хөгжиж нийгэм цэцэглэлтэнд орсон байвал бид ч бас сайн сайхан амьдрах боловуу. Иймээс бидний өөрсдийн маань ирээдүй ганцхан хувь хүнээс бус тухайн хийгэм болон тухайн улс оронд амьдарч байгаа бусад хүмүүсээс ч гэсэн шалтгаалах боловуу гэж би бодож байна. Иймээс ирээдүйд яг ямар хүн болно гэдгээ тааж таамаглашгүй зүйл шүү дээ гэхдээ бид өмнөө зорилго тавин өөрийн гэсэн мөрөөдөлтэй байж түүнийхээ төлөө тэмцэж чадсанаар амжилтанд хүрнэ шүү дээ. Яг одоо бол бидний хувьд хамгийн чухал нь өөрийн зөв гэсэн замаа сонгож цааш урагшилснар ирээдүйд хийж бүтээх амжилт бүхэн нь шалтгаална. Яг одоо бидний урд маш олон амьдралийн хамгийн чухал замнууд байгаа бид тэр олон заман дунд зогосоод яг хаашаа явахаа шийдэж ядан байгаа бөгөөд хамгийн зөв замыг сонгон явж эцэс төгсгөлд нь хүрч чадсанаар өөрийн мөрөөдөж байсан амжилтандаа хүрэх болно. Мэдээж хэрэг бид амжилт өөд урагшлах замынхаа дунд шантарч замаасаа гарч болохгүй бидний өөрсдийн хамгийн зөв гэж сонгосон зам мөн л юм бол эцэсийг нь хүртэл тэмцэж төгсгөлд нь хүрэх ёстой. Тиймээс бид ирээдүйд амжилт гаргахын тулд яг одоо хэдий хүнд хэцүү байсан ч зөв замыг сонгож шантралгүй хөдөлмөрлөж чадсанаар өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрнэ. Зарим хүмүүсийн хувьд л гэхэд ямар нэгэн хэцүү бэрхшээлээс болоод урдаа тавьсан зорилгоосоо няцах үзэгдэл зөндөө гардаг шүү дээ гэхдээ энэ бүгд нь буруу гэж би бодож байна. Хэрэвээ хүн өмнөө зорилго тавьсан л бол тэрнийхээ төлөө тэмцэх ёстой шүү дээ. Зарим нэгэн хүмүүс шиг өөртөө болон бусад хүмүүст худалаа амлалт өгж тэрэндээ хүрч чадахгүй шантрах нь үнэхээр буруу зүйл юм. Иймээс ирээдүйд би чухам яг ямархуу хүн болж төлөвшиж ямар ямар амжилтанд хүрч одоогоосоо яаж өөрчлөгдөх нь үнэхээр нууцлагдмал зүйл юм. Энэ нууцлагдмал зүйл маань хувь хүнээс бас тухайн нийгэмээс бусад хүмүүс болон найз нөхөдөөс ч шалтгаалж болно. Энэ дундаас хамгийн чухал нь хүн хувь хүн өөрөөс нь л бүх юм шалтгаална гэдгийг ойлгох ёстой.
-
20-н жилийн дараах “БИ”Залуу насаа гэж алт шиг үнэтэй цаг хугацааны араас өөрийгөө хайхрахгүй алхаж яваа янзага адил. Сурсан эрдмээрээ үеийн нөхөдтэйгээ өрсөлдөн байж эгэл энэ КТМС хэмээх сургуульд анх ороод, орох хичээлээ ч өөрийн дураар сонгон суралцах ёстойг сонсоод их сургууль аргагүй л их сургууль юм байна даа гэх бодол толгойд бодогдсон. Түүхийн хичээлийг сонгоод Сэрдарам гэдэг зүсийг нь ч хараагүй нэрнээс өөр зүйл мэдэхгүй багшийг сонгож анхны лекцэнд нь суух тэр үед надад ийнхүү бодол төрсөн. “Гаднаас харахад Доктор, Профессор багш гэж хэлмээргүй энгийн бөгөөд намбалаг эр хүн” шиг харагдсан. Харин одоо бодоход таний бидэнд зааж ярьж өгсөн бүхэн бид нарын бөгөөд бараг л миний төлөө хэлж байсанг би энэхүү эссег бичихдээ ухаарлаа. Хэрэв би энэ сургуульд ороогүй байсан бол танийг багшаараа сонгоогүй бол эссе алдарт зохиолч нарын хэлсэн үгнээс л ишлэл татан бичих байсан болов уу даа. Миний амьдралийн 20-н жилийн дараах дүр надад ийнхүү төсөөлөгддөг. КТМС хэмээх холоос харахад ноосны үйлдвэр шиг, ойртоод ирэхэд монгол шуудан шиг, дотор нь ороход их сургууль шиг энэ тоосгон барилгад сурсан эрдэм маань миний амьдралийн замыг нарны туяа шиг гэрэлтүүлэхүү? харин унтрах гэж буй лааний дөл шиг байх уу? Гэдгийг хэлж өгөх болно. Хэн ч гэсэн амьдралаа шүүслэг алим шиг төсөөлнө шүү дээ би ч гэсэн. Тийм ч учир би өөрийн сонгосон мэргэжилээ төгс эзэмшиж, цаасан дээр тавигдах тооны төлөө бус өөрийн ирээдүйн амьдралын төлөө, хэзээ ч бөхөшгүй галын дөл мэт тэмүүлэх болно. Сурсан эрдмээрээ сонгосон мэргэжилийнхээ салбарт Монголдоо нэрээ дуурсагасан боловсон хүчин болно би. Хүний амьдралийг бас шүүслэг алим шиг болгодог зүйл бол хань ижил, үр хүүхэд байдаг. Миний 20-н жилийн дараах амьдралд хань ижил үр хүүхэд томоохон байр суурь эзэлсэн байх боловуу, харин Монголын мемежментын салбарт өөрийн гэсэн орон зайг бий болгон чадварлаг иргэн болж төлөвшсөн байна. Өөрийн эгэл энэ ертөнцөд оршин буй 20-н жилийн дараах болон цаашдын амьдралийнхаа өчүүхэн хэсгийг таньд дэлгэсэн минь энэ. Тиймээс хүний амьдрал үгээр хэлэшгүй оньсого адил...
-
MY VISIONДаяарчлалын энэ цаг үед бидний амьдарч байгаа дэлхий ертөнц маань, Монголын эх орон маань хором цаг мөчөөр өөрчлөгдөн хөгжиж, шинэ хөгжил, шинэ техник технологи, шинэ саад бэрхшээл, мэдээллийн үсрэнгүй хөгжил дэвшил зэрэг нь биднийг бусадтай өрсөлдөх чадвартай байхыг шаардаж, тэр хэрээр хүн төрөлхтөн бусдаас юугаар ч дутахгүй амьдрахын тулд өмнө томоохон зорилго тавьж амьдрах болжээ.Зорилго нь хүний амжилт, аз жаргал, сайн сайхан бүхний эх булаг нь билээ. Зорилгогүй хүн салхины аярсаар хөдлөх цаас адил байдаг ч гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ зорилго тавина гэдэг нь зөвхөн тэгнэ, ингэнэ гэж хэлэх бус, харин яагаад тухайн зүйлийг зорилгоо болгох болсоноо мэддэг, хэрхэн зорилгодоо хүрэх, зорилгодоо хүрэхийн тулд яах ёстой вэ гэдгээ бүгдийг нь мэддэг байх төдийгүй хамгийн гол нь түүнийгээ хэрэгжүүлж, үр дүн, үр ашгийг нь мэдэрдэг байх нь чухал гэж би боддог. Хүн амьдралынхаа 50 орчим хувийг ямар нэг зүйлийг мөрөөдөж өнгөрүүлж байдаг гэсэн нэгэн баримт байдаг юм байна. Агуу мөрөөдөл их зүйлийг бүтээх сэдлийг өгч, миний амьдралыг илүү зорилготой, утга учиртай бас сонирхолтой болгодог болов уу. Хэзээ ч үл биелэх мэт санагдах мөрөөдлөөс амьдралын минь зорилго гарч, түүндээ хүрэх хүсэл тэмүүлэлтэй, хүч тэнхээтэй болдог. Миний хувьд, нэгдүгээрт, өөрийн гэсэн хүний нөөцийн асуудал эрхэлсэн аутсорсингийн компанитай болох зорилготой. 20 жилийн дараа гэхэд гадаадын төдийгүй монголын томоохон аж ахуйн нэгж байгууллага, компаниуд маань хүний нөөцийн асуудлаа өөрсдөө бус бусдаар шийдвэрлүүлэхийг эрмэлзэх ба энэ үед монголд хүний нөөцийн аутсорсингийн компаниуд өндөр байр суурь эзлэх болно. Ер нь одооноос л монголын компаниуд хүний нөөцийн бодлогодоо анхаарал тавих болж, хуучны боловсон хүчин гэсэн ойлголттоос ялгаатай авч үзэх болсон. Тиймээс одооноос эхлэн хүний нөөцийн менежмент мэргэжлийг бүх нийтэд таниулах, ямар чухал болохыг нь ойлгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, монголдоо төдийгүй гадаадад хүний нөөцийн аутсорсинг хийх нь миний зорилгын нэг билээ. Нөгөөтэйгүүр, эмэгтэй хүн болж төрснийхөө хувьд сайн хань, сайн ээж, байж санхүүнийн хувьд тогтвортой, боломжийн байх нь миний зорилго бас мөн. Үр хүүхдээ боловсролтой, мэдлэгтэй, бусад хүүхдүүдээс юугаар ч дутаахгүйгээр сайхан амьдруулна гэж боддог. Нөгөөтэйгүүр хүссэн зүйлээ авчихдаг, хамаатан садандаа тусалчих хэмжээний мөнгөтэй байх болно. Гэхдээ мөнгө гэдэг бол хэрэгцээ биш харин хэрэглээ гэдгийг л ухамсарлаж амьдрах хэрэгтэй байх. Эцэст нь хэлэхэд миний амьдралын хэтийн зорилго бол туулсан амьдралаа эргээд нэг харахад харамсах зүйлгүй, амьдралаас авах, амсах, эдлэх, үзэх харах зүйлээ гүйцээчихсэн байх нь явдал билээ. 20 жилийн дараа гэхэд би хүний нөөцийн хамгийн шилдэг мэргэжилтэн болж чадсан байх ба манай компаниар дамжуулж олон олон байгууллагууд амжилтанд хүрэх болно.
-
20 жилйин дараа биАмьдрал гэж чухам юу юм бэ? Алалдан тулалдах дайны талбарууАтгаад алдах залуу нас ууАлт шиг үнэтэй цаг хугацаа ууАа эсвэл чиний болон эх орны төлөөАмиа өгөхөд бэлэнАмгалан тайван гэр бүлАнд нөхөр үү??? Хэрвээ амьдралыг ширээ дүүрэн зассан хоол гэж бодвол: Тэдгээр хоолон дунд амттай хоол ч бий амтгүй хоол ч бий чухамхүү тэрхүү хоолыг хэр удаан идэхээс хамаг зүйл шалтгаална.Амтгүй хоолыг бол шууд л залгиж орхино харин амттай хоолыг хичнээн удаан тухтай гэгч нь амталж идэх бол!! Миний бодлоор одоо би өөрөө амттай хоолоо хийж идэх насанд хүрсэн бололтой “хорьж болдоггүй хорин насандаа” эрч хүч, хүсэл эрмэлзэл, мөрөөдлөөр дүүрэн явна. Цээжинд багтаж ядан буй гал шиг халуун ааг омог үнэхээр шинийг хийе бүтээе гэсэн залуу насны хүсэл эрмэлзэл мөрөөдөлдөө хөтлөгдөн ирээдүйн аз жаргалынхаа төлөө хийж буй идэвх чармайлт оролдлого бүхэн маань намайг 20 жилийн дараа монголдоо анхны машин, комьпютер үйлдвэрлэх хувийн компани, дэлхийн хаан ч байхгүй аз жаргалтай Элит гэр бүлтэй болох зорилгод хүргэх нөхцөл болно. Эдгээрээс дүгнэн үзэхэд 20 жилийн дараа би 40 настай “happy” гэр бүлтэй, тогтсон амьдралтай, том компанийн эзэн, монголын хөгжилд нэмэр болохоор юу л байна тэр бүхэнд гараа сунган тусалдаг “Үндсэрхэг” нэгэн байх нь харагдаж буй за.
-
......Amidrl zogsv..........Setgel hoosrv.........Bie min hiisev....Tsag yamrch utga uchirguu demii yavsar l..BI end zorilgotoi suuna....Tsonhoor narni gerl halit mulit orj iren gegee medruuln..BI amid bn......Nas min namaig toirn ongrno....BI tend zorilgotoi suuj bn....Haalgaar humuus ue ue shagaij ergn toirniig medrulne....BI amid bn.....Neg l medhed 20 jil ongorch.....BI haach yum be..zorilgodoo hurn.....Agaar yamgt namaig argsh tulhej zorig toruulne...BI amid bn......Zugeer l bi amid bn,zoriglodoo hursen bn......Ene l mni 20 jil ch bish nasan turshdaa dagah yosoti zorilgo tosoolol moroodl.... zorilgo gedg namaig amid yavuulah shaltgaan boldg...amid yavh shaltgaan ni zorilgotoi bh yum.....
-
20 жилийн дараах биӨнөөдөр монгол XXI зуунд техник технологи ноёрхож залуу ажлын бүтээмж сайтай хүмүүс л хөдөлмөр эрхэлж байнаа. 10 магадгүй 20-н жилийн дараа энэ босго бүр илүү нарийн үзүүлэлт шаардах болох биз. Тиймээс би өнөөдрөөс ирээдүйдээ бэлтгэж мэргэжил эзэмшиж байна. Мэргэжлээ сайн эзэмшиж бүр илүү олон талын мэдлэгтэй тийм л боловсон хүчин болохыг зорино гэж ярьдаг залуус олон бий. Мөн чанартаа бол цаад утгаа мартан зөвхөн ажил мөнгө бодон явах залуус олон болжээ. Хүн бүхний эцсийн зорилго нь сайхан амьдрах юм. Түүний төлөө л залуу эрч хүчээр дүүрэн насаа өнгөрөөж хангалттай гэж бодсон үедээ өөртөө чөлөөт цаг гарган толгой өвтгөлгүй амьдрах л жаргал гэж бодож байна. Туйлшармал сэтгэлгээнээсээ бид бүхэн салах цаг нь хэдийнээ ирсэн боловч хүн бүхний сэтгэхүйд би л болж байвал болно гэсэн бодол одоог хүртэл байсаар байна. Энэ л том алдааг би болон манай үе тэнгийхэн эвдэж толгойных нь цоожыг мултлаж чадваас манай улс орон нийгэм маань жинхэнэ утгаараа ирнэ гэдэгт би итгэж байна. Энэ үйл явц бага багаар явагдаж байгаа боловч төдийлөн хүчтэй явагдахгүй байна. Тиймээс 20-н жилийн дараа монголын нийгэм галав юүлсэн мэт шинэчлэгдэх байх. 1990-д оноос өдийг хүртэл 20 өнгөрсөн байна. Энэхүү 20 жил нэг үе шат юм. Яг өнөөдөрөөс ахиад нэг үе эхэлж байна. 2030 он энэ үед хүний хөгжил яаж өөрчлөгдхийг бид мэдэхгүй байгаа боловч хүний хөдөлмөрийн бүтээмж багасч бүх зүйл гарын дор ирэх нь тодорхой гэхдээ энэ үед л амьдарч байж мэдэх нь тодорхой. 2012 энэ онд агуу Нострадамус дэлхийн сүйрэл гэж тодорхойлон хэлсэн байдаг бид 20 байтугай 2 жилийн насгүй болсым гэжүү? Гэтэл бас зөгнөгч Ванга хүн төрөлхтний тухай зөгнөхдөө 3000 он гартал зөгнөсөн байдаг тэгэхээр бид амьд байх юмуу эсвэл.....гэсэн асуудал гарч ирч байна. 20 жилийн дараах үе шинэчлэгдэх үед би хэрвээ амьд байваас Монгол эх орныхоо төлөө санаа зовиносон жирийн нэг иргэн аль эсвэл дэлхийн төлөө санаа зовинсон эрдэмтэн болсон байхыг үгүйсгэхгүй юм...Тиймээс бид нэгэн сэтгэл зоригоор хөдөлж улс эх орноо улам илүү хөгжүүлэх хэрэгтэй байна. Маргааш дэлхий сөнөх байсан ч эх орныхоо төлөө
-
20 жилийн дараах биХүн болсны учир утга юу юм бэ? Энэ асуултын хариулт бол: Хүн бие биенээ хайрлах гэж төрдөг юм. Үнэндээ энэ асуултыг аль талаас нь харж байгаагаас шалтгаалан өөр өөр хариулт өгч болно. Хүний амьдрах үйл явцын талаас харж үзвэл: Амьдрах утга учир бол зорилгодоо хүрэх явдал юм. Би өдөр бүр л амьдралаас шинэ зүйлсийг ойлгож, ухаарсаар л .Сүүлдээ хэзээ нэгэн цагт заавал ойлгох ёстой байсан тэр үнэт зүйлсийг өнгөрсөн хойно нь ойлгох вий гэж имээдэг болсон. Хүний зорилго үргэлж өөрчлөгдөж байдаг юм уу, шинэ шинэ зорилгууд яагаад гарч ирдэг юм бэ? Гэсэн асуултын хариуг би олж чадсан. Миний хувьд хүнд амьдралынх нь ерөнхий нэг хүрэхийг хүссэн дүр зураг байх ёстой. Тэр оргил руугаа л насан туршдаа мацаж явдаг. Тэр хугацааны туршид гадаад орчны маш олон хүчин зүйлс нөлөөлж зорилтууд нэмэгдсээр л байдаг. Гэхдээ хүрэхийг хүссэн ерөнхий ганц л дүр байдаг.“Дэлхий бөөрөнхий биш”- номыг уншаад өөрийгөө чухам хаана яваагаа, ямар ертөнцөд амьдарч байгаагаа дахин харахад хүргэсэнч тэр дундаас нэг зүйлийг олсон. “Эмэгтэй хүн дэлхийг хавтгай болгоход оролцоогүй байх юм.” Эмэгтэйчүүдийн зорилго, чадвар ийм бичил хэмжээтэй байдаг гэж үү? Эмэгтэй хүнд юу ч болж байсан Урагшаа! гэсэн зориг байдаггүй. Хэтэрхий мухар сүсэгтэй, өрөвч байдаг нь тэдний сул тал биз.Тиймээс би өөрийгөө 20 жилийн дараа хүн төрөлхтний ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулсан байхыг л зорьж байна. Энэ зорилгод хүрэх зорилтуудад хүрэх жилүүдийн интервалыг ч мөн гаргаж болно. Амьдрал минь хүний амьдралын жамаар л явах биз гагцхүү энэ зорилго бол маш том зорилго учир замын туршид тохиолдох бүхий л бэрхшээлийг даваад гарах ёстой.
-
[size=18:70081c0bc9] Амьдрал гэж чухам юу юм бэ? Алалдан тулалдах дайны талбарууАтгаад алдах залуу нас ууАлт шиг үнэтэй цаг хугацаа ууАа эсвэл чиний болон эх орны төлөөАмиа өгөхөд бэлэнАмгалан тайван гэр бүлАнд нөхөр үү??? Хэрвээ амьдралыг ширээ дүүрэн зассан хоол гэж бодвол: Тэдгээр хоолон дунд амттай хоол ч бий амтгүй хоол ч бий чухамхүү тэрхүү хоолыг хэр удаан идэхээс хамаг зүйл шалтгаална.Амтгүй хоолыг бол шууд л залгиж орхино харин амттай хоолыг хичнээн удаан тухтай гэгч нь амталж идэх бол!! Миний бодлоор одоо би өөрөө амттай хоолоо хийж идэх насанд хүрсэн бололтой “хорьж болдоггүй хорин насандаа” эрч хүч, хүсэл эрмэлзэл, мөрөөдлөөр дүүрэн явна. Цээжинд багтаж ядан буй гал шиг халуун ааг омог үнэхээр шинийг хийе бүтээе гэсэн залуу насны хүсэл эрмэлзэл мөрөөдөлдөө хөтлөгдөн ирээдүйн аз жаргалынхаа төлөө хийж буй идэвх чармайлт оролдлого бүхэн маань намайг 20 жилийн дараа монголдоо анхны машин, комьпютер үйлдвэрлэх хувийн компани, дэлхийн хаан ч байхгүй аз жаргалтай Элит гэр бүлтэй болох зорилгод хүргэх нөхцөл болно. Эдгээрээс дүгнэн үзэхэд 20 жилийн дараа би 40 настай “happy” гэр бүлтэй, тогтсон амьдралтай, том компанийн эзэн, монголын хөгжилд нэмэр болохоор юу л байна тэр бүхэнд гараа сунган тусалдаг “Үндсэрхэг” нэгэн байх нь харагдаж буй за. [/size:70081c0bc9]
-
Хорин жилийн дараач би ч нэлээн хөгширч Монгол маань ч хөгжисөн л байх байхдаа...Бидэнд тэгээд хорин жил болоход юу эс тохиолдох вэ дээ?Миний хувьд яг тийм болцон байна гээд хэлчих зүйлгүй байна.Ямар ч байсан эхнэртэй хүүхэдтэй ажилтай цалинтай л болсон байна даа. Аа тийн бас байртай.Төсөөлөн бодоход бол энэ суралцаж байгаа мэргэжилээрээ ажиллаад, хэрэгтэй гэсэн бүхэл зүйлээ цуглуулах чадвартай болно.Нилээн нэр хүндтэй ,олон ч найз нөхөдтэй байна биз.Харин эсрэг талаас нь ер төсөөлөж байгаагүй юм байна.Миний хувьд ийм л байна.Харин Монгол орон маань хэд хэдэн том уурхай ,орд газруудаа ашиглаад эхэлцэн,нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ тэлхийд дээгүүр байранд орсон байна биз. Тэр хэмжээгээрээ ч Монгол орны маань нэр хүнд ч өссөж бараг л их 20, их 8 нтр гээд том том улсуудын хэмжээнд хүрцэн чухал шийдвэр гаргалцаа л явж байна даа.Саяханаас дэлхий 2012 онд сөнөнө гэх юм яригдаад байгаа ч би лав тэрэнд нээх итгэхгүй л байгаа тэхээр би өөрийгөө "хорин жил"-ийн дараа амьд ,хорвоогийн тоосыг хөдөлгөөд явж байна гэж найдаж байна.
-
Бодож санасан бүхэн биелэх тэр болгон бүтээд байдаггүй гэдгийг би өдөр тутамд мэдэрч байна. Саяхан л би 1-р ангийн босгыг алхан эрдмийн их далайд шумбан орж байсан санагдана. Хүний амьдрал их богино юм шиг боловч эргээд хараад үзэхэд нэлээдгүй их зүйл болж өнгөрсөн байх юм. Цаг хугацаа гэдэг бол юутай ч харьцуулашгүй үнэ цэнэтэй боловч зөв ашиглаж чадахгүй бол тэр чамайг хорвоогийн тоосыг хөдөлгөгч нэг өчүүхэн бодгаль мэт санан дэндүү ихээр дээрэлхэнэ. Ёстой л нөгөө а гэхийн завдалгүй арчина гэдэг чинь болно доо.Миний хувьд энэ цаг хугацаа гэгч зүйлийг аль болох гайгүйхэн ашиглаад авъя гэж бодсон нэгэн шунаг сэтгэлтэн. Ирээдүйд болох тэр олон үйл явдлыг төсөөлж би мэдэхгүй ч миний хувьд өөрийн гэсэн зорилготойгоор түүнлүү аялан орно гэж боддог. За бодоод үзье (http://20 жилийн дараа би) 39 настай байх юм байна. Ёстой л нөгөө 40 хүрсэн эр дөрөө шүргэсэн ат гэдэг ид хийж бүтээх насан дээрээ байх ба басчгүй амьдралдаа хөлөө олчихсон, ажил төрөлтэй за магадгүй амьдралын хамгийн эрхэм зүйл болсон гэр бүлтэй болчихсон хүн ард минь хөгжил дэвшилтэй, хүсэл зоригоороо нэгдсэн тийм л байгаасай гэж мөрөөддөг. “Дэлдэж түрүүлэхээс сүүлдэж хоцор” гэдэг шиг бусдад туслаад сүйд болдоггүймаа гэхэд, гай болчихолгүй амьдрах нь миний өөрийн барьж явдаг зарчим.20 жилийн дараа би энэ зарчмаа жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлж магадгүй би бусдын төлөө явж чадах, өөрөө өөрийнхөө эзэн нь байж чаддаг болсон байна гэсэн миний чин эрмэлзэл байдаг юм. Бид чинь энэ хорвоод нүцгэн ирээд, нүцгэн буцдаг шүү дээ. Ганц олдох амьдралаа утга учиртай өнгөрүүлвэл энэ хорвоод хүн болж төрсний хэрэг гарах буй за.
-
20 жилийн дараах БИЮуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе! Энэ бичлэгэндээ би өөрийнхөө одоо бодож байгаа бодол хүсэл зоригоо тусган бичлээ. Ингээд бичлэгэндээ оръё:Би одоо 17 настай. Тэгтэл энэ нийгэмд энэ нас маань хөдөлмөр эрхэлж байж амьдар гэсэн шаардлага тавьж байна. Үүнээс болж үеийн нөхөд маань сурах биш хөдөлмөр эрхэлж байна. Суралцсан хэд мааньажилд орж чадахгүй байна, учир нь Монголын боловсролын үнэ цэнэгүй болчихсон. ингээд л залуусын сэтгэлгээнд хар бараан үүл тэнгэрт хурсан юм шиг тэд гэрэлт сайхан ирээдүй харах биш хэд хоногийн баяр цэнгэл, мөнгө гэх зүйлс л бодох болсоон. Энэ явдал харамсалтай эмгэнэлтэй явдал юм. Энэ бүхнийг удирдлагууд яриад л яриад л... Ямар ч дорвитой ажил хэрэгжихгүй байна. Миний бодлоор үүний эсрэг хатуу ч гэсэн сэтгэхүйд нь мэдрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Ингэхэд бас нөгөөх эрх чөлөөгөө дурдах хүн байх нь зайлшгүй. Ингээд Монголын нийгэм бага багаар бараан нийгэм рүү дөхсөөр, нэг өдөр сэрэхэд минь хүмүүс бүгд зомби шиг ухаангүй өөрсдийн бүтээсэн зүйлийнхээ төлөө өөрсдөө зүтгэх үе ирчихвий гэдгээс эмээж байна. Энэ бүхнийг өнөөдөр авлига гэдэг нэр томьёонд харъяалагдах нийгмийг сүйтгэгч Монголд минь байж бүх төрийн бодлогонд аалзны тор шиг холбож амтуулсан байх юм. Одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авлигын эсрэг тэмцэл өрнүүлж байна. Үүнийг залуус бид дэмжиж энэ эичилгээг улс орон даяар эрчимтэй өрнүүлэхэд туслах хэрэгтэй гэж бодож үеийн найзууддаа хэлмээр байна. Үүний эсрэг тэмцэхэд энгийн энгийн аргыг бүгд дор бүрнээ хэрэгжүүлэхэд л болно. Энэ араг нь: авилга хэн хэндээ ашигтай гэсэн бодолоо хаяж "дагч этгээд болох улс эх орны тань иргэд ах дүүс чинь хохирогч болж байгаа гэдгийг ухаарах. Иймээс бид эх орныхоо төлөө гэсэн сэтгэл гаргахад л хангалттай. Энэ асуудлыг шийдэхэд БИДний Монгол гэдэг улс маань дэлхийн түүхнээ Монгол улс минь дахин амьдрах болно. Мэдээж дүү нар маань сайн нэртэй улсын иргэн байхыг л хүснэ шүү дээ. Тэрнээс биш авилгад идэгдсэн ялзарсан төртэй улсын иргэн байхаас зугтах нь ойлгомжтой. Тиймээс бти энэ асуудлыг шийдэхийн төлөө амьдарч шийдвэрлэсний дараа сэтгэл амар сайхан амьдрахыг хүсэж байна. Үүний төлөө л би залуу насаа идэвхитэй хөдөлмөрлөж өнгөрөөх болно.Эцэст нь та миний энэ хүсэлтийг дэмжиж бусад танилдаа дамжуулж энэ бодлыг минь хүргэж өгөхийг хүсэж байна. Анхаарлаар шагнан бичлэгийг минь уншсанд баярлалаа.
-
My vision It’s my life.Энэ бол миний амьдрал.Хүн болгон хүсэл мөрөөдөл,зорилоготой байдаг.Харин хүссэндээ хүрч зорилгоо биелүүлсэн нь цөөн юм.Зорилгодоо хүрэх зам ганц ч харин буцах зам мянга мянга бий.Миний хувьд ойрын 20 жил бол амьдралдаа хамгийн ихийг бүтээх оргилуун үе.Үүний үндэс суурь нь оюутан нас юм.2009.07.02 энэ л өдөр миний сонгосон мэргэжил бол компьютерийн програм хангамж байлаа.Би өнгөрсөндөө харамсаж амьдардаггүй.Ирээдүйд алдаагаа засахыг хичээдэг.Би үүнийг л сонгосон тиймээс энэ мэргэжилээрээ мэргэших нь хамгийн чухал юм.4 жил сурахдаа цаг бүрийг үр ашигтай өнгрөөх үүний тулд би өдөр болгон хийх зүйлээ төлөвлөн цаасан дээр буулгаж ил наадаг .Ингэснээр биелэх нь хурдан байдаг.Мөн ямар ч мэргэжилд англи хэл маш хэрэгтэй.1500 онд 4хөн сая хүн англиар ярьдаг байсан бол 2006 онд 354 сая хүний төрөлх хэл нь болж,англи хэлийг албан ёсны 2догч хэлээ болгосон хүн амийн тоо 2.135 тэрбумд хүрчээ.Англи хэлийг сурах хэрэгтэй.Хичээлийн цагийг өнгрөөх биш хичээлийн утга учирыг олгох,цаг минут бүр надад үнэ цэнэтэй .Хэрэв хичээл дээрээ унчих юм бол 1т дахин суралцах гэж цаг алдахаас гадна төлбөр төлөх болно.Энэ бол аав ээжийн минь хөлс шингэсэн мөнгө үүнийг талаар болгохыг би үнэхээр хүсэхгүй байна.Мэдээж би архи тамхи хэргэлдэггүй бас хараал хэлдэггүй....,энэ бол сайхан бүхний эхлэл гэж боддог .Би ирээдүйд олоны хайр хүндэтгэлийг хүлээсэн аз жаргалтай нэгэн баймаар байна.Мөн энэ орондоо жаахан ч гэсэн хувь нэмрээ оруулна гэдэгтээ итгэж яавдаг.Яг л Сэрдарам багшшигээ би үүнийг тал зассандаа бичээгүй зүгээр л мод тарина гэдэг бол маш сайн үйлс.Багшдаа жаахан ч гэсэн урам өгмөөр байна.Би цаашид хичээх болно...,it’s my vision.Хорвоо дэлхий уужим хийх ажил их байна шүү!! :wink: 8)
-
20 жилийн дараах би буюу миний visionХүн бүрийн амьдрал адилхан биш байдаг. Энэ нь амьдралд хөл тавихдаа зөв, буруу гишгэсэн аль ньболхоос хамаарч цаашдын амьдралд нь нөлөөлдөг. Би амьдралд хөл тавихдаа зөв гишгэсэн гэж боддог. Учир нь би компьютертэй харьцаж эхэлснээс хойш компьютерийн ухааны салбарт ажиллана гэж мөрөөддөг байсан. Энэ мөрөөдөлдөө хүрч одоо программ хангамжаар сурч байна. 20 жилийн дараах би буюу миний vision бол программ хангамжийн чиглэлээр дэлхийд танигдсан software зохиосон мөн өөрийн гэсэн хувийн компани байгуулсан байх болно. Энэ мөрөөдөлдөө хүрэхийн тулд сурч буй мэргэжлээрээ эхлээд дотоодод оо суурь мэдлэгээ олж аваад дараа нь гадаадад гүнзгийрүүлж сурна. Яагаад гадаадад сурах талаар бодож байна гэхээр Монголд сурах юм бол дэлхийн программ хангамжийн хөгжлөөс 1 алхмын ард байна. Харин гадаадад бол хөл нийлүүлэн алхаж дэлхийд танигдсан software зохиоход минь дөхөм болно. Олон хүмүүс өөр өөрийн гэсэн мөрөөдөлтэй. Харин тэр мөрөөдлөө биелүүлэхийн тулд зүтгэдэг хүн нь их цөөхөн. Миний хувьд бол “Ам ташсан хэрээ 13 дахина ” гэгчээр мөрөөдвөл мөрөөдөлдөө хүрдэг юм байна гэдгийг мэдсэн учир мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэнэ. Хүн болгон мөрөөдөж мөн зорилго тавиад түүндээ хүрхийн тулд хичээх л хэрэгтэй.За ингээд миний бичсэн бичлэг дуусч байна. Миний бичсэнээс авхыг нь аваад хаяахыг нь хаяна биздээ .Sw09d037
-
20 жилийх дараа би гэж хэзээ ч бодож байгаагүй юм бна.Эхнэр хүүхэд ажил байр орон зай нэр хүнд.Суралцаж буй мэргэжлээрээ ажиллаж байж магадгүй.Хүний доор эсүл хүн урирдаж байж магадгүй.Монгол оронд эсүл гадаад оронд амьдарч байж магадгүй.Үр удамаа алдалгуй залгуулж,,Хүний доор оролгүй амьдарч,,Өвлөн үлдээх хөрөнгөтэй,,Эцэг эхээ зовоолгүй л байвал..Ямар ажил хийж хэн гэгч байх нь тийм ч чухал биш.
-
Би эссэ ч юм уу ямар нэгэн юм бичихдээ маш муу л даа. Энэ бол эссэ биш 20жилийн дараа би хаана байх вэ? Гэсэн сэдвийн дор бодсон бодол. багшийн ачаар одооноос эссэ бичиж сурахгүй бол болохгүй нь гэж ухаарлаа. “Эссэ бичихүйн үндэс “ номыг хальт шагайж харлаа. Эссэ бичнэ гэдэг их л учир жанцантай юм. Цаашдаа үзэл бодлоо эмх цэгцтэй, сайхан бичиж сурна гэж бодож байна. [b:e168b223f7]18[/b:e168b223f7] жилийн дараа би:Би заавал 20 жилийн дараа гэмээргүй байна л даа. Зүгээр л 18 жилийн тэртээд би гэдэг хүн хаана байх вэ? Гэж.Өөрийгөө эхлээд танилцуулъя би бол их сургуулийн энгийн нэг “урсгалаараа явагч” үгүй ээ тийм байсан юм байна харин одоо бол урсгал сөрөхийг хичээгч. Гэхдээ хараахан өөрийгөө бүрэн дүүрэн ялж чадаагүй л байна. Би гэж хүн өөрөө өөрийнхөө ямар том дайсан нь юм бэ?...за за энэ тухай бүгд л мэднэ зөндөө л ярилаа, хичээл дээр ирсэн зочид ч бидэнд сайхан урам зориг өглөө, ном ч нэлээн уншлаа. Харин одоо хангалттай сайн хэрэгжүүлэх л үлдлээ… Би КТМС-д шилжиж ирсэн л дээ. Багш ингэж бодох байх : “Ийм сургуульд шилжиж ирдэг ямар тэнэг вэ би лав байсан бол.....” гэж , Учир нь надад биш эцэг эхэд маань КТМС-ийн диплом хэрэг болоод л тэр...Санасныг бодвол КТМС надад яагаад ч юм бага зэрэг таалагдсан шүү. Багш дандаа муулдаг юм чинь өөр өнцөгөөс нь хараад жаахан магтчихъя. Энд гол нь л биеээ дааж сурдаг юм билээ. Ганц нэг сайн багш нараасаа мэдэхгүй зүйлээ асуугаад, өөрийгөө дайчлаад, хичээлээ хийгээд явбал хэн ч сайн сурахаар л санагдсан. Сайн сурж байгаа хүмүүс ч байна. Гэтэл ихэнхи хүүхдүүд өөрсдөө хийх ёстой зүйлээ хийхгүй байж багш болон сургуулиа байнга гоочлох юм. Болохгүй бүтэхгүй зүйл мэдээж сургуульд байгаа л даа. Үүнийнхээ төлөө бага ч гэсэн тэмцэхгүй зүгээр л яриад л байна яриад л байна... Би илүү дутуу хичээл ордогүй зөвхөн мэргэжлийн хичээлүүд ордог, гадаадад төвтэй монгол сургуульд сурч байсан. Тэнд багш нар нь оюутнуудтайгаа тулж харьцдаг, жинхэн хоолыг нь ам руу нь халбагадаж өгдөг . Гэтэл ингээд ингээд юм сурахгүй, хичээлээ хийдэггүй хүүхдүүд бас нэлээн байх юм (бараг л ихэнхи нь). Би тэднийг ямар их мөнгөтэй юм л гэж боддог. Ингээд харьцуулаад бодоход зарим тохиолдолд хүн өөрөө л хичээхгүй юм бол хаана ч сурсан ялгаагүй. Угаасаа “Эзэн хичээхгүй бол заяа хичээхгүй” гэдэг шүүдээ. Гэхдээ ижил түвшинтэй 2 хүн өөр өөр сургуульд сурч байлаа гэхэд аль сургалт сайтайд нь сурч байгаа нь мэдээж илүү байна. Тиймээс аль болох сайн сургуульд л сурах хэрэгтэй. Их дээд сургуулиудын хүүхдүүдийн бараг л 90% нь ямар нэгэн мэргэжил эзэмшихээр оролдож байгаа оюутны дүр бүтээх гэж ядаж байгаа [b:e168b223f7]{ Жинхэнэ амьдрал эртээ урьдын цагт байжээ. Харин одоо хүмүүс амьдрах гэж ядаж байгаа хүмүүсийн дүр бүтээх болжээ. “Үхсэн хүний амьдрал ”-жүжгээс Г.Аюурзана}[/b:e168b223f7] юм шигээ. Харин би дүр эсгэхээ болиод жинхэн оюутан болохоор хичээж байна. Тиймээс би хаашаа явна вэ ? гэвэл эрх чөлөөтэй амьдрал руу гэрэл гэгээтэй замаар явж байна. Миний эрх чөлөө мөнгөнөөс бараг л шууд хамааралтай. Хэрвээ надад эрх чөлөөг минь боогоод байгаа энэ үнэт цааснаас ахиухан шиг байсан бол аав ээжийнхээ ачийг бага ч гэсэн хариулахийг оролдож, хүмүүнлэгийн үйлс хийж бүтээхсэн. Энэ бүхний тулд л сонгосон мэргэжилээ сайн эзэмшин, дараа нь мэдлэгээ бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй. Дуртай зүйлээ хийгээд мөнгө олно гэдэг ямар сайхан бэ... хамгийн чухал нь зөв арга замаар...Эцэст нь 18 жилийн дараа би мөрөөдлийнхөө оргилд аль хэдийн хүрсэн, хүмүүнлэгийн томоохон зүтгэлтэн болсон байх болно. sw06d451 .
-
20 жилийн дараах би, my vision Одоо байгаа Бадамхорлоо 20 жилийн дараа 36 настай байна. Мөн одоо 1р курс 20 жилийн дараа магадгүй 2 дээд сургууль төгссөн мэргэжлийн дагуу ажилд орсон байна гэж бодож байна. 20 жилийн дараа би ямар байр суурьтай хэн байх вээ???Энэ бүхэн надаас шалтгаалах бөгөөд одооноос мөрөөдөлдөө хүрхийн тулд зүтгэж, хичээх хэрэгтэй.Миний мөрөөдөл. Мөрөөдөл гэж юу вээ??? Миний хувьд мөрөөдөл нь урдаа тавьсан зорилготой, зорилгодоо хүрэхийн төлөө хичээнгүйгээр хөдөлмөрлөж амьдрах юм. Харин миний мөрөөдөл бол тэнгэрт орших агуу Нэгнийг өөрийн амьдралыг гэрэлт зам болгон, Түүнтэй хамт бүхнийг хийж чадна гэсэн сэтгэл, зүрхтэйгээр амьдрах. Ганц олдох амьдралдаа яаагаад өнчин хөөрхийлөлтөй хүүхдүүдэд тусалж болохгүй гэж? Асрамжийн газартай болох том хүсэлтэй. Хөөрхөн хүүхдүүд өөрсдийн буруугаас өнчин болоогүй байж аав ээжийн хайр дутдаг. Хүн болгон хайраар дутдаг шүү дээ. Харин тэр дутагдлыг хэн нөхдөг вээ?? Тэр дутагдлыг нөхөж чадах цорын ганц амьд Бурхан. Түүнтэй хамт бяцхан хөөрхөн үрсийг хайр энэрлээр бялхуулах юм. Харин одооноос өөрийн хүсэл зорилгоо хэрэгжүүлхийн тулд агуу Нэгнийг гэрчлэн харуулж, хүүмүүсийн дундарсан сэтгэлийн дүүргэх хамгийн том болноо.
-
“20-н жилийн дараах би буюу my vision”Тиймээ... эх дэлхий дээрээ, эцэг тэнгэр доороо хүн ард бид аз жаргал, уйтгар зовлон сүлэлдсэн энгийн амьдралаараа өчигдрийг үдэж, өнөөдрийг бүтээлцэж, маргаашийг угтсаар он цагийг үргэлжлүүлсээр... Хүний амьдрал, амьдралын зорилго, зорилгын биелэлт тэгээд аз жаргал. богинохон юм шиг авч сэтгэж, бүтээж чадсан хүнд богиноддоггүй ийм л хугацаа. Ер нь амжилт гэдэг амжиж бүтээхийг хэлнэ гэх эртний үг бий. Хүн юуны тулд амьдардаг вэ? Хариулт тун энгийн аз жаргалтай, сайхан амьдрахын тулд. Тэгвэл аз жаргал гэж юу вэ? Бас л энгийн хариулт - хүн өөрөө юуг аз жаргал гэж үзэж байна түүнийг л аз жаргал гэдэг. Өөрөөр хэлбэл байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж чадвал аз жаргалтай байж чадна.20-н жилийн дараахийг бодож үзлээ л дээ. Би ч ерөнхийдөө хөгшивтөр болчих юм шиг санагдаж байна. 20-н жил өнгөрвөл би 37 настай болно. Гэхдээ нас хэдий явсан ч миний амьдралдаа баримталдаг зүйлс минь өөрчлөгдөхгүй гэдэгт би итгэлтэй байна.Би удахгүй том хүн болох гэж байгаа энгийн л нэг хүүхэд. Өөрийгөө бусдаас дээгүүр тавьж онгирдоггүй ч хамгийн чухал нь бусдад ямар харагдаж бодогдож байгаа бол гэж санаагаа зовоох дургүй. Хүн юу ч гэж яаж ч харж болно. Тэр бол хүний л эрх. Гэхдээ би байдгаараа л байна. Энэ бол миний хувьд жинхэнэ чөлөөт байдал. Том хүн байж үзээгүй болохоор төсөөлөгдөхгүй бас мэдэхгүй байна л даа. Хүний зорилго маш олон байдаг. Сайн ажил, их мөнгө, нэр хүнд, хүч чадал, зугаа цэнгэл гээд л энэ бүхний дотроос хамгий чухал нь жинхэнэ халуун дулаан уур амьсгалтай гэр бүлийг цогцлоох гэж би боддог. Энэ бол хүн болгоны хамгийн том зорилго бас үүрэг хариуцлага юм. 20-н жилийн магадгүй энэ зорилго маань биелчих байх. Мэдээж би өөрийн зорилго болон мэргэжлээ сонгож одоо суралцаж байна. Суралцаж байгаагийн зорилго нь ирээдүйд ажиллаж ихийг бүтээх. Хүмүүс сайн ажиллана гэдэг нь үргэлж албан тушаал дэвших гэж боддог. Уг нь ч байраг тийм л дээ. Яг одоо бол сайн ажиллаагүй ч гэсэн өөрийн үүргээ гүйцэтгэж чадаагүй ч тушаал л ахихын төлөө ажиллдаг хүмүүс олон байна. Харин миний сайн ажиллах шалтгаан бол тушаал ахих биш өөрийн ажиллаж байгаа байгууллага улс орондоо илүү ихийг хүсэл билээ. Энэ хүсэл намайг сайн ажиллахыг шаарддаг. Мөрөөдөх төсөөлөх үнэхээр сайхан. Би энэ бүхнийг төсөөлөөд маш их баярлаж ирээдүйн өөрөөрөө одоо бахархах сэтгэл төрж байна. Эцэст нь миний хэлэхэд миний зорилго биелэх болтугай.[color=darkblue:73be5d2bd9][/color:73be5d2bd9][color=blue:73be5d2bd9][/color:73be5d2bd9]
-
Миний сүнс аз жаргал, уй гашуу, баяр баясгалан, зовлон зүдгүүр хосолсон энэ хорвоо ертөнцөд хүний биеийг олоод аль хэдийн арван хэдэн жилийн нүүр үзжээ. Амьдрал гээч алгуурхан урсан өнгөрөх он цагийн дарааллаар өдөр хоног ээлжлэн өнгөрч, цаг минут секунд тутамд өөрийгөө хөгширч байгааг үл ажиран, ирээдүйд ямар үйл явдал болохыг төсөөлж ядан, тэрхүү төсөөллөө гэрэл цацарсан бодит амьдрал болгохын төлөө зүтгэсээр л... Цаг хугацаа гэдэг энэ ажгуу. Тэртээ өнгөрснийг дурсах нь ээ сайн сайхан, саад тотгортой ч зүйл зөндөө тохиолджээ. Аз жаргалтай, сайхан дурсамжийг бодон суухдаа тэрхүү мөчид ахиад очихыг шунавч, тэр цаг мөч болоод түүнээс хойшхи үед бие махбодь болоод сэтгэл зүрхээрээ мэдэрсэн хэцүү, хүнд цагийг бодон “ашгүй ард хоцорсон зүйл байжээ” хэмээн тайвширна. Хүн гэдэг ийм л амьтан юм. Миний мэдэхээр хүн болгон сайн сайхан руу тэмүүлэн амьдардаг, хэн ч тэгж муу явах юм сан, ингэж хог түүж, муу усны нүхэнд амьдрах юм сан хэмээн бодож байгаагүй нь лавтай. Зарим нэг нь гялалзсан амжилт бүтээлээр дүүрэн, нүүрэндээ мишээл тодруулан алхаж явахад, нөгөө хэсэг нь битүүхэндээ зовсон, гуниг төрүүлсэн харцтай алхална. Амьдрал хэмээх зүйл нь тэр чигээрээ аймшигт тэмцлийн талбар болохоор түрүүлсэн нь ялж, хожигдсон нь хоцордог жамтай. Ийм ч учраас хүн бүр тэгш сайхан амьдарч чаддаггүй байх л даа. Би ч мөн ихэнх хүмүүсийн адилаар элэг бүтэн сайн сайхан амьдарахыг хүсдэг. Үнэхээр бүхэл бүтэн хорин жилийн дараа, маш олон зүйлийн өөрчлөлт гарсны дараа, бодох нь ээ урт атлаа, аливааг хийж бүтээх эрмэлзэлтэй хүний хувьд нүд эрмээд өнгөрөх асар богинохон цаг хугацаанд өөрийн гэсэн хийж бүтээсэн туурвисан зүйл болоод, өөрийн нэрээр нэрлэгдэх олон зүйлийг хийсэн байх болно. Энэ цэцэрлэгийг би барилцсан юм, энэ модыг би тарьсан юм, энэ Монгол улсыг хөгжихөд миний гар бие, сэтгэл оролцсон юм хэмээн хүмүүст хэлэх биш түүгээрээ бахархах, ирээдүй хоочидоо сайн үлгэр дууриал болох зүйлсийг л хийж бүтээсэн байгаасай хэмээн хүсдэг. Заавал маш том нүсэр зүйлийг хийж бүтээх биш, жижиг ч байсан хамаагүй, хамгийн гол нь хүмүүс болоод нийгэмд хамгийн хэрэгтэй миний болоод бусдын сэтгэл, итгэл, хөдөлмөр шингэсэн зүйл байх нь л хамгийн чухал. Үүний төлөө бид юу хийх ёстой юм бэ? Зүгээр л хэн нэгэн тэрийг тэгээд хийчих байлгүй дэ гээд хараад суух уу? Үгүй! Өнөөдөр бидний өмнө тулгараад байгаа асуудлуудыг шийдэх гэж хичээе, хүмүүсийг нийгэмшүүлье, хотжуулья, аливаа нэгэн асуудалд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлье, зөв амьдарья, зөв сэтгэе, хүүхдийг багаас нь нийгэмшүүлж зөв хүмүүжил олгоё, зөв зүйл рүү тэмүүлье, өмнөө зорилготой амьдарья, түүндээ хүрэхийн төлөө хичээе, шударга амьдарья, шударга бус зүйлийг таслан зогсоое, өөрийгөө зөвхөн бодох биш бусдыг ч гэсэн бодъё, үр хойч ирээдүйгээ бодон хөгжил дэвшилд хүрэхийн төлөө зоригтой алхам хийцгээе, айдасаа даван туулцгаая, толгой өөд сэтгэл тэнэгэр алхахын төлөө аливааг санаачилж хйиж бүтээе, бусдыгаа дэмжье туслая, ингээд л дурьдаад байх юм бол маш олон зүйл байна л даа. Гэхдээ магадгүй хорин жилийн дотор хүний амьдралд юу ч тохиолдож болно. Хамгийн гол нь надад олдож буй боломж бүрийг алдалгүй барьж, саад бүрийг ялан дийлж байж л миний ирээдүй бат бөх, зорьсноо биелүүлэх боломж гарах бизээ. Хорин жил өнгөрсний дараа тэр үед л хийж байх минь яавдаа хэмээн харамсахгүйн тулд цаг хугацаа гээч зүлийн үнэ цэнийг мэдэрч амьдрах нь чухал. Цаг хугацаа нь алтнаас ч үнэтэй зүйл:Нэг жилийн үнэ цэнийг нөгөөх л ангидаа улирч хоцорсон сурагчаас асууНэг сарын үнэ цэнийг нялх үрээ тээж төрүүлсэн эхээс асууНэг долоо хоногийн үнэ цэнийг тэр хугацаанд сэтгүүл гаргагч редактороос асууНэг хоногийн үнэ цэнийг тэртээд алслах галт тэрэгнээсээ хоцорсон зорчигчоос асууНэг хормын үнэ цэнийг автын осолд орон шаналж хэвтээ өвчтнөөс асууНэг мөчийн үнэ цэнийг Олимпийн алтан медаль зүүсэн тамирчнаас асуу... Гагцхүү, Итгэ, Зүтгэ, Хичээ!
-
[b:5f5c865ed7]ARIUNBOLD-yin ESSAY[/b:5f5c865ed7]Нар ээж шувуу жиргэсэн сайхан өглөө угтлаа. Би орноосоо ихэл дурамжхан босож хөшигөө нээн гадаах байдлыг жаахан ажиж зогслоо. Гэнэт миний бодолд өнөөдөр чинь хэд дэх өдөр билээ хэмээх бодол зурс хийн орж ирлээ. Жаахан бодож байгаад гадагш гартал миний амьдарч байсан 2009 он биш байлаа. Би ихэд гайхан орчин тойрноо ажтал нээрээ л миний амьдарч байсан газраас арай л өөр байх нь андашгүй байлаа. Би гайхаж балмагдсандаа эргэн гэртээ гүүн ороод аав өнөөдөр хэдэн он бэ? Гэж асуухад аав маань ихэд гайхсан байдалтай 2039 он гэж хариулсаны дараа би өөрийгөө ирээдүйд ирчихсэн байгаагаа жаахан ч гэсэн ухаарлаа. Тэгээд хэсэг хугацааны дараа би энэ байдалтайгаа эвлэрч гадагш гаран амьдарч байсан цаг хугацаанаасаа 20 жилийн дараа амьдрал хэр өөрчлөгдсөнийг мэдэхээр шийдэв. Гадуур гаран гудамжаар алхаж байхад би олон сайхан зүйлийг харч нүдэндээ ч итгэхгүй явж байлаа. Хорьхон жилийн дотор амьдарч байсан улс маань үсрэнгүй хөгжиж дэлхийд Монгол улс ноёрхож байх юм. Энэхүү үйл явдлыг үзэн гайхан явж байх үедээ би нэгэн чулуунд бүдрэн уналаа. Толгой дотор юм дүнгэнэн алгуурханаар чихэнд минь нэг л танил хоолой сонсогдов. Энэ хоолой ээжийн минь хоолой мөн хийгээд “Миний хүү босч цайгаа уу” хэмээн намайг сэрээв. Энэхэн зуур би өөрийгөө зүүдлэсэнээ мэдлээ. Босоод цайгаа ууж байх зуураа өөрийн зүүдлэсэн зүүднийхээ талаар жаахан бодож суулаа. Толгойд минь гэнэт хорин жилийн дараа би зүүдэлсэн зүүдэн дэх эх орон шигээ их өөрчлөгдсөн байх байхдаа хэмээн өчүүхэн төдий мөдөөрдөж суулаа. Гэхдээ л миний зүүд маань ирээдүйд биелээсээ гэж би бодож байна.
-
[b:d014c219da]DELIMA buyu DELGERMAAGIIN ESSAY[/b:d014c219da] 20 jiliin daraahaa bodoj ehleheesee umnu " Bi gej hen be? " gesen asuultiig uurtuu tavimaar baina.Odoogiin bi bol dunguj hagarch baigaa undug l gesen ug. Usvur nasnaasaa tom hun boloh uyedee aajim aajmaar shiljihdee amidraliin uhaand baga bagaar suraltsaj uuriin gesen ertuntsduu zorilgo temuullee todorhoilj , busdad hen be gedgee haruulan ooriigoo buren duuren neehiin tuld hudulmurluj mun amidraliig ulam amttai bolgohiin tuld muruudulduu hutlugdun uram zorig erch huchteigeer odor honogiig ungruulj baigaa negen bol bi ....Er ni 20 jiliin daraah bi yamar baihiig hen ch helj medehgui. Orond ni iim l baigaasai gesen bodloo ilerhiilehed...Medeej minii amidral buren tsegtserch amjaagui baih bolov uu! Namaig surch bolovsrood alivaag hiij buteegeed ajil amidralaa zohitsuulahad dor hayj 25-30 jil. Harin 20 jiliin daraah bol minii amidraliin ed uye , urnul heseg baih bolno.Za tegeed amidral iim tiim baina gej yarihaasaa iluu Delgermaa gesen hun her uurchlugdsun baih boloo??? Odooniihoosoo uurchlugduh ni oilgomjtoi l doo. Tegehdee minii uzel bodol setgelgee , zan chanar geed l odoo bolon ireeduin bi-g haritsuulj uzehed buheldee uurchlugdsun baih ni uu esvel ugui yu gedeg mash sonirholtoi baina. Hervee uurchlugdluu gehed lav l muu tal ruugaa bish gedegt itgeltei baina.Etsest ni buh zuiliig 1 udur hiigeed duuschihguitee adil 20 jiliin daraa yamar baih ni odoogiin nadaas l shaltgaalna.Magadgui bi odoo ireeduigee bodon tusuulj baigaa sdhig ungursnuu bodoh tsag ugahgui irne. Ingej bodohdoo setgel hangaluunaar ineemsegleh baih...Very Happy Smile
-
[b:439b57b40f]NOMIN-ERDENE-giin ESSAY [/b:439b57b40f] 20жилийн дарааУлаанбаатарруу явах нислэгт 10 минут дутуу байлаа. Австралийн “Bond” их сургуульд багшилсаар байх бүхий л хугацаанд энэ мөчийг тэсэн ядан хүлээсэн юм.Дулаан уур амьсгалд дассан зохицон амьдарсан тул өвлийн хувцас надад байсангүй. Гэхдээ дүүдээ дулаан хувцастай тосоорой гэж хэлсэн учраас төдий л их санаа зовсонгүй. 3жил тутамд монголдоо нэг очиж сар шинийн золгууд хийдэг маань аль хэдийн уламжлал болжээ. Бодол үргээн бага хүү маань “бие засмаар байна хамт явъя” гэх нь тэр. 3хан настай ч миний хүү их мундаг. Англи монголоор холиод ярьчихдаг төдийгүй том бичигтэй номноос үсэглээд сууж харагддаг юм. Хүүг маань Од гэдэг. Од анх удаа монголд очих гэж байгаа болохоор асууж шалгаагаад л. Монголд матар байдаг уу? Гэхэд ах нь матар байхгүй харин хулгайч л байдаг юм гээд хэлчихсэн чинь хулгайч гэж ямар амьтан байдаг юм бэ гээд л шалгаагаад хөөрхөн гэдэг нь...За тэгээд 40шүргэж буй миний бие 5н хөөрхөн хүүхдүүдээ дагуулаад ханиа сугадаад эх оронлуугаа нислээ. Та 2009оны УБ гэж бүү бодоорой.2029онд юу өөрчлөгдсөнийг дурьдвал улсын хэмжээнд 13 их сургуультай болж тэдгээр нь олон улсын зэрэглэлтэй чанарын өндөр түвшинд сургалт явуулдаг болсон. Машин онгоцоор Хөвсгөл явах шаардлагагүй метронд суухад л хангалттай. Засаглалын хувьд ерөнхийлөгчийнх болсон 76г муулахгүй сонгууль гэж мөнгө зарлагдах нь багассандаа.Зав гарвал аялаад,зав гаргаж хүүхдүүдээ хүмүүжүүлээд , заавал гэж төлөвлөн ном бичиж,завтай л амьдарч байна.Гарт минь nokia2100 гаранд минь ганц ногоон кист ганцаардвал wallace сонсдог хорин насандаа би ss102 хичээлийн даалгаварт ийм л vision –г төсөөлж байсан минь тодхон.Нэгэнтээ хэлсэн л бол үүний биелэл нь миний амьдрал юм.Back to top View user's profile Send private message Send e-mail
-
[b:62a8bc9c2c]NARANHYY-giin ESSAY My vision[/b:62a8bc9c2c]It’s my life.Энэ бол миний амьдрал.Хүн болгон хүсэл мөрөөдөл,зорилоготой байдаг.Харин хүссэндээ хүрч зорилгоо биелүүлсэн нь цөөн юм.Зорилгодоо хүрэх зам ганц ч харин буцах зам мянга мянга бий.Миний хувьд ойрын 20 жил бол амьдралдаа хамгийн ихийг бүтээх оргилуун үе.Үүний үндэс суурь нь оюутан нас юм.2009.07.02 энэ л өдөр миний сонгосон мэргэжил бол компьютерийн програм хангамж байлаа.Би өнгөрсөндөө харамсаж амьдардаггүй.Ирээдүйд алдаагаа засахыг хичээдэг.Би үүнийг л сонгосон тиймээс энэ мэргэжилээрээ мэргэших нь хамгийн чухал юм.4 жил сурахдаа цаг бүрийг үр ашигтай өнгрөөх үүний тулд би өдөр болгон хийх зүйлээ төлөвлөн цаасан дээр буулгаж ил наадаг .Ингэснээр биелэх нь хурдан байдаг.Мөн ямар ч мэргэжилд англи хэл маш хэрэгтэй.1500 онд 4хөн сая хүн англиар ярьдаг байсан бол 2006 онд 354 сая хүний төрөлх хэл нь болж,англи хэлийг албан ёсны 2догч хэлээ болгосон хүн амийн тоо 2.135 тэрбумд хүрчээ.Англи хэлийг сурах хэрэгтэй.Хичээлийн цагийг өнгрөөх биш хичээлийн утга учирыг олгох,цаг минут бүр надад үнэ цэнэтэй .Хэрэв хичээл дээрээ унчих юм бол 1т дахин суралцах гэж цаг алдахаас гадна төлбөр төлөх болно.Энэ бол аав ээжийн минь хөлс шингэсэн мөнгө үүнийг талаар болгохыг би үнэхээр хүсэхгүй байна.Мэдээж би архи тамхи хэргэлдэггүй бас хараал хэлдэггүй....,энэ бол сайхан бүхний эхлэл гэж боддог .Би ирээдүйд олоны хайр хүндэтгэлийг хүлээсэн аз жаргалтай нэгэн баймаар байна.Мөн энэ орондоо жаахан ч гэсэн хувь нэмрээ оруулна гэдэгтээ итгэж яавдаг.Яг л Сэрдарам багшшигээ би үүнийг тал зассандаа бичээгүй зүгээр л мод тарина гэдэг бол маш сайн үйлс.Багшдаа жаахан ч гэсэн урам өгмөөр байна.Би цаашид хичээх болно...,it’s my vision.Хорвоо дэлхий уужим хийх ажил их байна шүү!!
-
[b:1c002feff8]JAVZANDOLGOR-yin ESSAY 20 жилийн дараах би..[/b:1c002feff8]Одоогоор би дөнгөж их сургуулийн 1 курсын оюутан. Миний өмнө олон олон ирээдүй намайг хүлээж байгаа. Арван жилийн сурагч байхдаа оюутан болох юмсан гэж байсан ч одоо нийгэмд өөрийн гэсэн байр сууриа олчих юмсан гэж бодох болсон. Хүний хүсэл гэдэг хязгааргүй тийм дээ ч хүнийг урагшуулах гол хүчин зүйл нь болдог болов уу. Тэр хязгааргүй хүслээ биелүүлэхийн тулд ирээдүйрүүгээ алхам алхмаар алхсаар байдаг байх. Ингээд бодоход би залуу, өнгөрүүлсэн амьдрал маань ийм гэж ярьж чадахгүй ч өөрийн хүсэл зорилгоор явсаар өнөөдрийн энэ өөрийнхөө зүрх сэтгэлийнхээ өчүүхэн, түр зуурын өндөрлөгт хүрч ирсэн. Хүн бүр л оюутны амьдралыг дамждаг ч тэр үедээ л бас тэдгээр хүмүүсийн хувьд оюутны амьдрал гэдэг өөрийнх нь хүсэж байсан өндөрлөг нь байсан байх.Цаг хугацаа намайг хүлээхгүй улиран өнгөрсөөр л байна. Өнгөрсөн хугацаанд би юу хийж вэ гээд бодохоор гагцхүү ээж, аавын эрх охин байж. Одоо л жинхэнэ амьдралын хаалгыг тогших гээд шатаар нь өгсөж явна.Ямар ирээдүй намайг хүлээж байгааг мэдэхгүй ч ямар замаар явах нь гагцхүү миний сонголт. Би нэг ном уншиж байгаад хүн өөрийнхөө амьдарлыг зөвхөн өөрөө л бүтээнэ, гагцхүү яаж бүтээх нь тэр хүний чин хүсэл, тэр хүслээ мөн өөрийн гэсэн ертөнцөө бодолдоо бүтээх.. гэж байсан юм. Би өөрийнхөө амьдралыг ямар байхыг зөвхөн өөрийнхөө бодолдоо бүтээж чадвал тэр замаараа л явна. Бид өөрсдийн үйлдлээ бодлоороо л хийдэг. Тийм болохоор 20 жилийн дараа өөрийгөө ямар байхыг бодолдоо бүтээж мэдэж болох юм.Мэдээж 20 жил гэдэг урт хугацаа мэт санагдаж байгаа ч нэг л мэдхэд тэр үе ирсэн байх болов уу. Миний хамгийн унших дуртай номонд хүн 20 насандаа амьдарлаа бүтээж түүнийг олж авдаг харин 30 насандаа 20 насандаа олж авсан амьдарлаараа амьдардаг... гэсэн байдаг нь надад их таалагддагийн. 20 жилийн дараа би 40 дөхөж яваа дунд эргэм насны эмэгтэй байх юм. Өөрийн гэсэн ертөнц гэр бүлтэй, одоогийн хүсэж байгаа байр сууриа олчихсон өөрийнхөө амьдарч яваа эмэгтэй болчихсон байх болов уу.Амьдралыг 70 ангитай кино гэвэл би (бид) тэр киноны гол дүр нь юм. Жүжигчин хүн кинондоо яаж орж чаддаг, түүн шиг би (бид) кинондоо орж чин сэтгэлээсээ тоглох хэрэгтэй. Амьдрал дандаа шулуун дардан байна гэж хэлэхгүй ч кинон дээр ч тийм хэсэг гардаг ш тээ тэр бол төгсгөл биш харин үйл явц гэж бодож чадвал бүх зүйл Ok. Магадгүй нэг зүйлийн эхлэл нөгөө нэг зүйлийн эхлэл нь болж болох юм. Тийм учраас киног сонирхолтой болгохын тулд би (бид) өөрийнхөөрөө бас эрч хүчтэй амьдрах хэрэгтэй. Ядаж л өөрөөрөө бахархах бахархалтай болох нь бас ч чухал зүйлийн нэг юм. 20 жилийн дараах миний амьдрал киноны өрнөл хэсэг нь байх болно.Би өөрийнхөө энэ киноны өрнөл хэсгийг өөрийн гэсэн ертөнцдөө аль хэдийн бүтээсэн. Гагцхүү аль замаар явах миний сонголт. Би маркетингийн менежментийн чиглэлээр мэргэжил эзэмшиж байгаа. Магадгүй энэ ч бас миний хувьд нэг зүйлийн төгсгөл нөгөө нэг зүйлийн эхлэл болсон юм. Гэнэн томоогүй арван жилийн сурагчийн амьдрал минь намайг орхин одож харин оюутаны амьдрал намайг угтан авсан.Амжилтанд амар хялбар хүрэхгүй ч эхлээд сургуулиа амжилттай төгсөх хэрэгтэй дараа нь магистрт суралцах нь зүйн хэрэг. Энэ бүх үе шатны эцэст амьдралын хаалгыг тогших л надад үлдэнэ. Анхны ажлын өдөр сэтгэл догдлоод, яг л бэлэг авах гэж байгаа хүүхэд шиг баярлан ажилчин болох тэр өдрөө эхлэнэ. Яг л тэр мөчөөс киноны өрнөл хэсэг эхлэж амьдрал улам бүр сонирхолтой, би (бид) ч кинондоо уусан орох байх.Одоо л мэргэжил эзэмшсэний хэрэг гарна. Амьдралын хаалгыг тогшихоосоо өмнө шатаар өгсөж явахдаа үр бүтээлгүй яваагүй гэдгээ харуулахын тулд эзэмшсэн мэргэжилээ бодит байдал дээр ашиглан өөрийн ажилладаг салбартаа тэргүүлж зах зээлийг эзэлсэн байгууллагын маркетингийн менежер болж бага багаар туршлагажин өөрийнхөө мэргэжлийн давуу талыг ашиглан зах зээлд өөрийн гэсэн байр суурийг олсон нэгэн хувийн компанийг байгуулан ажиллах нь миний тоглож байгаа киноны хамгийн оргил үе байна. Тэр үед л хамгийн жаргалтай эмэгтэй байхыг би төсөөлжийн.Магадгүй тэр үе ирэхэд би энэ бичиж байсан эссэ уншаад инээгээд сууж байхын үгүйсгэхийн аргагүй. Нэгэн өгүүллэг ч байдаг ш дээ. Жаал хүүг багш нь өөрийнхөө мөрөөдлөөр зохион бичлэг бичээд ир гэдэг. Хүү маргааш нь “...Би том эдлэн газартай, хувийн фирмер эрхэлдэг хүн болно... ” гэж бичээд ирэхэд багш нь чи ядуу байж яаж энэ бүхнийг бүтээхийн муу энэ зохион бичлэгээ засаад ир гээд явуулдаг. Гэхдээ хүү зохион бичлэгээ засалгүй багшдаа энэ бол миний мөрөөдөл би засаж бичихгүй гээд муу авсан зохион бичлэгээ багшдаа буцаан өгдөг. Хүү ч том болоод том эдлэн газартай хувийн фирмер эрхэлдэг баян хүн болсон гэдэг. Чин сэтгэлээ хүссэн бүхэн биелдэг гэдэгт би итгэдэг....
-
My visionХүн энэ хорвоод оюун ухаант хүн болж төрснөөсөө хойш бурхны зурсан зураг, хувь тавилангаараа цаг хугацааны машинаар аялсаар 1 л өдөр хорвоогоос халин оддог. Амьдрах хугацаандаа хүн тодорхой 1 зорилготой, сайн сайхан өөдрөг үзэл бодолтой, хүсэл мөрөөдөлтэй, үнэнч шударга зантай, тусч энэрэнгүй амьдараасай гэж хүсдэг. Гэтэл хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй гэдэг шүү дээ, үнэхээр хүн гэдэг амьтнаас оюун ухаанаар ялгагдах амьтан дэлхий гэгч гараг дээр давтагдашгүй цорын ганц л байдаг болхоор тэр биз дээ... Хүн яах гэж амьдардаг вэ? гэсэн асуултанд хүн бүр л өөрөөр хариулах байх л даа. Яг үнэндээ гэхэд би ч гэсэн дэлхий ертөнц, хүн төрөлхтөн, амьтад, юмс үзэгдэл юунаас яаж үүссэн юм бол, гол нь хүн яах гэж амьдардаг юм бол гэсэн асуултыг хичээлгүй, зүгээр л гэртээ ганцаараа сууж байхдаа ч юм уу, гудамжаар найзуудтайгаа эсвэл гэр бүлийнхэнтэйгээ юм яриад инээгээд явж байхдаа биш ганцаараа алхаж байхдаа 18 наслахдаа юу хийсэн билээ, миний зорилго, цаашдын амьдрал, ирээдүй..., элдэв зүйлийг эргэцүүлэн бодож алхдаг. Гэхдээ цаг хугацаа өнгөрч он цаг солигдох тусам бодол минь илүү гүн гүнзгий нарийн болдог. Улс төрийн хичээл дээр багш нэгэн эрдэмтэн, судлаач хүний хэлснээр хүн 2 зүйлиин төлөө амьдардаг. 1. Эсрэг хүйснийхээ хүнд таалагдахын тулд 2. хэнээс ч илүүтэйгээр сайхан амьдарч байгаагаа харуулахын тулд гэсэн байсан. Бодоод байсан үнэхээр үнэн зүйл юм шиг санагдсан. Арван жилээ төгсөөд конкурсын шалгалтаа өгчихөөд дүнгээ сонсосны дараа манай багш бид нарт “Миний хүүхдүүд 1.мэргэжлээ зөв сонгох хэрэгтэй 2.ирээдүйн ханиа зөв сонгох хэрэгтэй”гэж хэлж байсан нь одоог хүртэл сэтгэлд амьдралын замаа тодорхойлох, миний амьдралын мөрдлөг болж байдаг. Би мэргэжлээ сонгочихсон. Гэхдээ 4 жил сураад л болох биш төгсөөд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуульд сурна, тэр хоорондоо магистрт суралцана. Ямар ч байсан энэ жил Япон улсын тэтгэлгийн шалгалтыг өгнө. Хэрвээ тэнцэх юм бол Японд суралцана. Надад төгсөөд Орост суралцах боломж байсан л даа. би Япон юм уу Америк явах зорилготой байгаа. Монголын байдал үнэхээр сэтгэл өвтгөдөг, энэ зүйлийг би тиймээ оюутан залуус бид өөөчилнө. Суралцах хугацаандаа ирээдүйн насан туршын амьдралын түшиг тулгууртайгаа учирна гэдэгтэйгээ итгэлтэй байдаг. 20 жилийн дараа би 39 настай байна. Амьдралдаа хүрэлцэхүйц хангалтай хэмжээний цалинтай ажилтай, нийгэмд өөрийн байр суурийг олсон, хайртай хань, 2 хүүхэдтэй болсон байх болно. Хүн бүхний ажил амьдрал сэтгэл санаа өөдрөг сайхан байх болтугай.
-
20 жилийн дараах БИЮуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе! Энэ бичлэгэндээ би өөрийнхөө одоо бодож байгаа бодол хүсэл зоригоо тусган бичлээ. Ингээд бичлэгэндээ оръё:Би одоо 17 настай. Тэгтэл энэ нийгэмд энэ нас маань хөдөлмөр эрхэлж байж амьдар гэсэн шаардлага тавьж байна. Үүнээс болж үеийн нөхөд маань сурах биш хөдөлмөр эрхэлж байна. Суралцсан хэд мааньажилд орж чадахгүй байна, учир нь Монголын боловсролын үнэ цэнэгүй болчихсон. ингээд л залуусын сэтгэлгээнд хар бараан үүл тэнгэрт хурсан юм шиг тэд гэрэлт сайхан ирээдүй харах биш хэд хоногийн баяр цэнгэл, мөнгө гэх зүйлс л бодох болсоон. Энэ явдал харамсалтай эмгэнэлтэй явдал юм. Энэ бүхнийг удирдлагууд яриад л яриад л... Ямар ч дорвитой ажил хэрэгжихгүй байна. Миний бодлоор үүний эсрэг хатуу ч гэсэн сэтгэхүйд нь мэдрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Ингэхэд бас нөгөөх эрх чөлөөгөө дурдах хүн байх нь зайлшгүй. Ингээд Монголын нийгэм бага багаар бараан нийгэм рүү дөхсөөр, нэг өдөр сэрэхэд минь хүмүүс бүгд зомби шиг ухаангүй өөрсдийн бүтээсэн зүйлийнхээ төлөө өөрсдөө зүтгэх үе ирчихвий гэдгээс эмээж байна. Энэ бүхнийг өнөөдөр авлига гэдэг нэр томьёонд харъяалагдах нийгмийг сүйтгэгч Монголд минь байж бүх төрийн бодлогонд аалзны тор шиг холбож амтуулсан байх юм. Одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авлигын эсрэг тэмцэл өрнүүлж байна. Үүнийг залуус бид дэмжиж энэ эичилгээг улс орон даяар эрчимтэй өрнүүлэхэд туслах хэрэгтэй гэж бодож үеийн найзууддаа хэлмээр байна. Үүний эсрэг тэмцэхэд энгийн энгийн аргыг бүгд дор бүрнээ хэрэгжүүлэхэд л болно. Энэ араг нь: авилга хэн хэндээ ашигтай гэсэн бодолоо хаяж "дагч этгээд болох улс эх орны тань иргэд ах дүүс чинь хохирогч болж байгаа гэдгийг ухаарах. Иймээс бид эх орныхоо төлөө гэсэн сэтгэл гаргахад л хангалттай. Энэ асуудлыг шийдэхэд БИДний Монгол гэдэг улс маань дэлхийн түүхнээ Монгол улс минь дахин амьдрах болно. Мэдээж дүү нар маань сайн нэртэй улсын иргэн байхыг л хүснэ шүү дээ. Тэрнээс биш авилгад идэгдсэн ялзарсан төртэй улсын иргэн байхаас зугтах нь ойлгомжтой. Тиймээс бти энэ асуудлыг шийдэхийн төлөө амьдарч шийдвэрлэсний дараа сэтгэл амар сайхан амьдрахыг хүсэж байна. Үүний төлөө л би залуу насаа идэвхитэй хөдөлмөрлөж өнгөрөөх болно.Эцэст нь та миний энэ хүсэлтийг дэмжиж бусад танилдаа дамжуулж энэ бодлыг минь хүргэж өгөхийг хүсэж байна. Анхаарлаар шагнан бичлэгийг минь уншсанд баярлалаа.
-
[b:6661259151]SONINTOGOS-yin ESSAY[/b:6661259151]20 jiliin daraah bi..... bagsh taniig iim sedeveer esse bich gehed bi l huvidaa gaihaj bsan yagaad gevel hun bur l bi tiim hun iim hun bolno gej bichne harin ene n bagshid tiim ch chuhal bish bh gej gej bodson. yaj bichvel yu bichvel bagshiin sonirhliig tatah bol gej bodoj ehelsen. nileen bodoj huuhduudiin bichlegiig unshsanii etsest hunii moroodol ireeduigee tosoolj bgaa n unshihad sonirholtoi zarim neg talaar avuushtai zuil ih baidag yum bn gej bodloo. tegeed l ooriihoo ireeduig tosoolj ehellee. 20 jiliin daraa bi bayan bolno gej helehgui ee gehdee l ooriinhoo hireer l hiij buteesen zuiltei sanaa zovoh zuilgui jinhene amidraliin toloo temtsej yvah bh daa Razz harin minii bagiin moroodol bol hosuudiin hurimiig zohion baiguuldag hurimiin buh torliin uil ajillagaa yavuuldag uilchilgeenii tovtei boloh. magadgui ter moroodol min 20 jiliin daraa biylelee olson bh ch yum biluu.
-
[b:ba86b72047]EKYMAMA-giin ESSAY[/b:ba86b72047]20 жилийн дараа би улс төрч, бизнес эрхлэгч, ажилтан ер нь хэн ч байж болох боловч би зөвхөн улс орондоо хэрэгтэй хүнд хэрэгтэй тийм л иргэн байхыг хүсч байна. Ер нь ч тэгээд хүн том мөрөөдөлтэй байж байж том амжилтанд хүрдэг гэсэн. Тийм болохоор би түм мөрөөдөлтэй. Би агуу зүйл энгийн байдаг харин энгийнээс агуу бүтдэг гэж хэлэх дуртай.Би 4 жилийн дараа КТМС-г системийн аюулгүй байдал мэргэжилээр төгсөнө. Мэдээж энэ мэргэжил Монголд урд өмнө нь байгаагүй болохоор бага зэрэг хүндрэл гарах нь ойлгомжтой. Тэр гэхдээ нэг их асуудал биш ээ. Ингээд би ажиллахад доод тал нь 1000$ цалин авна. Хажуугаар нь зүгээр суухгүй ээ жижиг аж ахуй эрхэлээл \модны\ ч юм уу, үр хүүхдэд маань хэрэгтэй шүү дээ. Тэгээд 2 3 жил ажилласаны дараа боломжийн мөнгөтэй бол чинь байх тэр мөнгөөрөө аавтайгаа нийлж байгаад жинхэнэ мөрөөдөл болох хямдхан энгийн загвартай машины эд анги загвар өөрчлөх ажил эрхэлнэ. Ингэж залуучуудын сонирхол татсан машинууд, модны аж ахуй, мэргэжилтэй юм юмтай сэтгэл өөдрөг амьдарна. Мэдээж эхнэртэй болно. Тэр маань даруухан төрхтэй гэрийн ажилд үнэхээр сайн өөрийн гэсэн үзэл бодол ажил мэргэжилтэй намайг хайрладаг би ч түүнийгээ хайрладаг. Үнэхээр гоё \сак\ гэр бүлтэй болно. Би 4-с багагүй хүүхэдтэй байна гэж боддын гэхдээ 20 жилийн дараа 2 хүүхэдтэй л байна. Өө нэрээ би адуунд хайртай хийморьлог сайхан амьтан. За тэрүүгээрээ нээх их уралдуулж бизнэс хийгээд яахав. Сумынхаа наадмаас ганц айраг аваад каф авчдаг. Тэр үед том хүү маань бөхийн барилдаанд нэг давчихвал бүүр бүх юм ОК. Ингээл би чинь 20 жилийн дараа мэргэжилтэй, бяцхан модны аж ахуйтай, нутгийнхаа наадмаас айраг авчдаг хурдтай эхнэр 2 хүүхэдтэй бололцооны амьдарч байна даа. Мэдээж надад том мөрөөдөл бий. \инээв\
-
Саяхан л би 1-р ангийн босгыг алхан эрдмийн их далайд хөл тавьж байсан санагдана. Хүний амьдрал гэдэг их богино юм шиг боловч эргээд хараад үзэхэд нэлээдгүй их зүйл болж өнгөрсөн байх юм.Цаг хугацаа гэдэг бол юутай ч харьцуулашгүй үнэ цэнэтэй боловч түүнийг зөв ашиглаж чадахгүй бол тэр чамайг хорвоогийн тоосыг хөдөлгөгч нэг өчүүхэн бодгаль мэт санан дэндүү ихээр дээрэлхэнэ. Ёстой л нөгөө а гэхийн завдалгүй арчина гэдэг чинь болно доо.Миний хувьд энэ цаг хугацаа гэгч зүйлийг аль болох гайгүйхэн ашиглаад авъя гэж бодсон нэгэн шунаг сэтгэлтэн. Ирээдүйд болох тэр олон үйл явдлыг төсөөлж би мэдэхгүй ч миний хувьд өөрийн гэсэн зорилготойгоор түүнлүү аялан орно гэж боддог. За бодоод үзье 20 жилийн дараа би 39 настай байх юм байна.Ёстой л нөгөө 40 хүрсэн эр дөрөө шүргэсэн ат гэдэг ид хийж бүтээх насан дээрээ байх ба басчгүй амьдралдаа хөлөө олчихсон, ажил төрөлтэй за магадгүй амьдралын хамгийн эрхэм зүйл болсон гэр бүлтэй болчихсон хүн ард минь хөгжил дэвшилтэй, хүсэл зоригоороо нэгдсэн тийм л байгаасай гэж мөрөөддөг.“Дэлдэж түрүүлэхээс сүүлдэж хоцор” гэдэг шиг бусдад туслаад сүйд болдоггүймаа гэхэд, гай болчихолгүй амьдрах нь миний өөрийн барьж явдаг зарчим.20 жилийн дараа би энэ зарчмаа жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлж магадгүй би бусдын төлөө явж чадах, өөрөө өөрийнхөө эзэн нь байж чаддаг болсон байна гэсэн миний чин эрмэлзэл байдаг юм. Бид чинь энэ хорвоод нүцгэн ирээд, нүцгэн буцдаг шүү дээ. Ганц олдох амьдралаа утга учиртай өнгөрүүлвэл энэ хорвоод хүн болж төрсний хэрэг гарах буй за.[b:53223d4188]P.Baljinnyam HW08D226[/b:53223d4188]
-
[b:8e71061346]OIGONOO=giin ESSAY[/b:8e71061346]Өчигдрийг өөрчилж чалахгүйч маргаашыг өөрчилж чадна...Би жоохон байхдаа энгийн зүйл л мөрөөдөж чихэр тоглоом л бодож явдаг хүүхэд байлаа тэр үед ч арай ухаан суугаагүй юмуу эсвэл бусад юманд санаа зовох нь ховор болод тийм юм мөрөөддөг байсан байх харин жоохон томроод ухаан суухын хэрээр амьдралтай арай холбоотой ирээдүйгээ харсан юм мөрөөдөх болсон энэ нь ч одоо миний орсон дээд сургууль болон явах замыг минь чиглүүлж өгсөн байх...Ямар сургуульд ямар мэргэжлээр хэр сайн суралцаж төгсөх эсэх зөв сонголтууд нь бүгд надас хамааралтай ерөнхийдөө бол 20 жилийн дараах өөрийгөө ямар байдлаар бүтээх нь миний л явах зам байх...
-
[b:3701dce191]URANBOLOR=yin essay[/b:3701dce191]Хорин жилийн дараах би.Юуны өмнө би мөрөөдөл гэдэг үгээр эхэлхээр шийдлээ. Чухам таны бодлоор мөрөөдөл гэж юу вэ? Тиймээ хүний хүсэл зориг,тэмүүлэл,амьдралын зорилго энэ бүгд нийлээд мөрөөдөл гэгч зүйлийг бүрэлдэн бий болгоно. Хүн бүр л өөрсдийн амьдралд нэн чухал зүйлийг хийсвэрлэлийн төдийгөөр бий болгон түүнийгээ мөрөөдөл гэж нэрлэнэ.Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй. Эцэс нь харагдахгүй уртаас урт харгуй зам мэт..........Яагаад ч юм миний бодолд нэг зүйл гэнэт л зурвас хийн орж ирлээ. Бодоод байхнээ нөгөө л нэг мөрөөдөл гэгч зүйл нь байв. Би энэ сургуулийг төгсөөд сайхан амьдрах,эцэг эхийнхээ ачийг хариулах,сайн ажил,гээд л зүйл бүрийн хүсэл мөрөөдөл. Гэвч энэхүү зүйлийг хаанаас нь яаж эхлэх вэ гэдэг нь маш хэцүүгээс хэцүү санагдана. Одоо л би ингэх ёстой гэсэн зорилго өөрөө өөртөө шаардлага мэт тулгана. Дэлхийн алдартай зохиолч, эрдэмтэд чухамхүү яаж өөрсдийн мөрөөдлөө биелүүлсэн бол. Эсвэл зүгээр л амьдралын эрхээр алдар нэрд хүрсийн болов уу? Одоо миний амьдрал хэвийн л байна. Би маркетинг менежментийн ангийн байдаг л нэг оюутан. Бусдаас илүү гоц гойд зүйлгүй зүгээр л нэг оюутан. Магадгүй би ирээдүйн ледрүүдийн нэг,УИХ-ын гишүүн бүүр эсвэл ерөнхийлөгч ч болох юм билүү. Хүний хүсэл мөрөөдлийг үгээр илэрхийлбэл ханаж барахгүй шунал, тоогоор илэрхийлбэл язгуураас гарахгүй тоо, үйл хөдлөлөөр хэлбэл дахин дахин тойрон эргэлдэх цаг, өнгөөр илэрхийлбэл эцэс нь харагдахгүй цэнхэр тэнгэр мэт энэ бүгдээс мөрөөдөл гэгч зүйлийг дүгнэж хэлбэл хөлгүй далайд хөвүүргүй завиар залуургүй сэлэх мэт. Энэ далайгаас дэгээгүй уургаар алтан загас барих нь та бидний мөрөөдлөө биелүүлэх алхам нь юм. Тав арав бүр цаашлаад хорин жилийн дараа би ямар хүн байх бол гэдгийг бодож үзлээ. Одоогийн байгаа амьдралаас дүгнэлт гарган тэр үеийн би гэдэг хүн ямар байх вэ гэхлээр нэг л их сайхан ажил хийсэн, жийп унасан,ганган хээнцэр нэр алдар гэж тоймгүй их хүн бүр л надад бялдуучлан тэр бүгдийг үл тоон дээгүүр харан алхах бус харин би бусдын итгэлийг алдахгүй ажлаа сайн биелүүлж буй эгэл жирийн л нэг албан хаагч байна гэдэгт итгэлтэй байна аа. Магадгүй би өсөн дээшлэхийн хирээр нэг албанбайгууллагийн албаны дарга ч болсон байж магадгүй ээ. Ингээд мөрөөдөхөд далдыг хардаг далай лам, ирээдүйг зөгнөдөг зөнч мэргэн аятай л санагдана. Тиймээс хүний хүсэл мөрөөдөл тааварлаж болошгүй оньсого юм.
-
20н жилийн дараа би өөрийн сурч буй мэргэжилээр төгссөн, ажилтай, амьдралтай, гэр бүлтэй амьдрах болно....хамгийн эхэнд би 20 жилийн дараах Хишигдэлгэрийн ажлын тухай танилцуулъя. 2014онд АНУ-н Канзас мужын их дээд сургуулийг төгсөж ирээд олон олон амжилттай төсөл бичих болно. Тэр дундаас Монголын ирээдүйд хамгийн их хэрэг болох "Монголын ирээдүй цэцэрлэгт хотхон" хөтөлбөр зохион байгуулсан. Энэ нь Монгол орныхондоо оруулж өгсөн хамгийн том амжилт болж өгсөн. Миний ажил бол хамгийн сайн гэсэн төсөл бичиж түүнийгээ хэрэгжүүлэхэд гар бие оролцож ажиллах юм.Одоо миний хамгийн их амралтыг мэдэрч чаддаг ажлын өрөөтэй танилцъя. Шилэн байшин мэт хана, тааз, шал нь шил маш сайхан үзэгдэх байгалийн үзэмж, холгүй харагдах хадан хавуал хүрхрээ харагдана. Ажиллахдаа амрах нь хамгийн сайхан багаад чөлөөтэй бодож сэтгэхэд асар ихээр тус болох болно.Энэ удаад миний хамгийн том аз жаргал бол гэр бүл минь юм. Энэ амьдралдаа олж болох хамгийн том жаргал юм. Нөхөр 2 хүүхэдтэй. Ихэр хүүхэдтэй. хичнээн их ядарсан ч сэтгэлд жаргал өгч байдаг юм. Иймд гэр бүл минь миний хувьд хамгийн чухал зүйл байдаг.Эцэст нь хэлэхэд хүн бүр ймьдралаа сайхан байлгахыг, болгохыг хүсдэг шиг би ч бас үүнийг мөрөөдөж түүний төлөө зүтгэж ирж түүндээ хүрлээ. Монголын минь ИРЭЭДҮЙ иргэн бүрээс шалтгаалж байдаг юм шүү!!!Миний 2009 оноос хойш яг 20н жилийн амьдралийн уншсан танд баярлалаахүндэтгэсэн...........................[b:16a912bf77] Н.Хишигдэлгэр[/b:16a912bf77]
-
Энэ хорвоод хүн болж хүмүүн биеийг олно гэдэг үнэхээр гайхалтай. Мөн энэ хорвоод заяагдсаныхаа хариуг барих ёстой. Өөрийн гэсэн зорилго чиглэлтэй хүн л би аз жаргалруугаа тэмүүлж байна гэж бодож болно.Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр гэж үг бий. Өнөөдрөөр амьдарч буй хүмүүс олон байдаг. Харин миний хувьд бол маргаашийн үүшгииг илүүд үзнэ. Өнөөдөр би өөх идэж өнгөрөөгөөд яах вэ дээ. Амьдрал сайхан байх уу үгүй юу гэдэгтээ тулна, 20 жилийн дараах гэдэг бол, 20 жилийн дараа гэдэг бол юм хийдэг нэгэнд маш богино харин хийдэггүй хүнд маш урт хугацаа юм. Амьдрал гэдэг зүйлийг олон талст огторгуйн биет гэвэл бид нэг л тал дээр нь түүнийг ганц л талтай мэт санаж амьдрах юм. Бид амьдралыг яагаад өөр талууд болон өөр нэг оройгоос харж болохгүй гэж, Миний хувьд би амьдралыг 6 талст нэг орой дээрээс харж амьдрах болно.1р талст миний хүүхэд нас2р талст миний идэр нас3р талст амьдрал тогтворжиж би мөрөөдлөө биелүүлж эхлэх хугацаа. Өөр нэг иорой нь би өөрийн хийсэн бүтээсэнээ харах. 20 жилийн дараа би ойролцоогоор 35 настай буюу 3р талст дээр явж байх нь. Ардын маань нэгэн сайхан зүйр үг бий:Дуудах нэрийг эцэг эхДуурсах нэрийг би өөрөө гэж. Би 20 жилийн дараа Монгол даяар дуурсах нэртэй хийсэн бүтээсэн зүйлтэй байх болно. Миний хийж бүтээх зүйл цаасан дээр бус зөвхөн уураг тархи болон бие сэтгэлд минь хадгалагдаж түүгээрээ хэрэгжих болно.[b:d0b499a60b]HW09D220 BYAMBATSOGT[/b:d0b499a60b]