МинийКлубын самбар

Ойн цоорхой => Семинарын тухай => : Baagii 2009.11.19 15:47

: Baldan 2009.11.19
: Baagii 2009.11.19 15:47
Сайн байцгаана уу? Би Балдан байна. Хахуулийн тухай ярилцсан семинарийн сэтгэгдэл шүү.Хахууль аваад байгаа нөхдүүд боловсролгүй мэдлэггүй дээ лав биш.  Миний бодлоор хахууль авч байгаа нь ухамсартай л холбоотой. Тэгээд ч бас хүмүүжил шүү дээ. Яагаад гэвэл багаасаа дэлгүүрээс илүү өгөгдсөн хариулт мөнгийг баярлаад л аваад явчихдаг эсвэл аав ээжээсээ мөнгө хумсалж худал хэлж авдаг хүүхэд байя гээд бодъё. Тэгвэл том болоод дажгүй эрх мэдэлтэй албан тушаалд суучихаад яаж зүгээр суух вэ дээ. Ингээд бодохоор багаас нь сургах хэрэгтэй байх. Бага юманд итгэмжтэй байж чадвал их юманд ч бас итгэмжтэй байж чадах эхлэл шүү дээ. Ийм л байна.