МинийКлубын самбар
Ширэнгэн ой => Мод тарих => : serdaram 2010.05.07 12:59
-
sain baina uu? Saihan havarjij baina uu? MY CLUB-yin admin Serdaram baina.
Bidnii mod tarih ajil ehelsen. Margaash Tov aimagiin Erdene sumruu yavna. 1692 ond Galdan boshigt Manjiin haan Kansi naryin tulaldaan bolson Zuun mod gedeg gazar ene jil tymen mod tarih ajil ehelj baigaa yum. Cass town ene yil ajillagaanyi sanhyyjiltyig gargaj MY CLUB-yinhan tariltyin bolon usalgaanyi ajlyig ni ihenhiig ni nugalj ogch baigaa yum. Manaihantai mash olon oyutan zaluus, 10 jiliin surguuliinhan hamtran ajillaj baina. Margaash 100 hyn yavah yostoi bolovch odoo 200 hyn byrtgyylsen. Tyryynii 7 honogiinh shig tsagtaa ireegyi hymyysees ni zugataaj yavj baina. Ene ni mod tarih uhamsar zaluuchuudyin dund baigaagiin ilrel bolovch "buyan sanaj", bas havaryin eeljit hoshuural, sindrom baij ch bolno.
Gehdee MY CLUB-yin 10 saryin 10-d hyrtel ene ercheer l ajilladag yum shyy!
15nd yeronhiilogchiin zarligiin odroor my club-yin tarisan Songino-iin togold Yeronhiilogchiig urisan alban bichig yavuulj baina. Urhigdar ter gazar ochood irlee. Aimaar muuhai ynertei, baigaliin bohirdol, agaaryin yner deed tsegtee hyrsen baina. Ene gazar us ni bohirdson, odoog hyrtel hairga olborloj baigaa, hynd daatsyin mashind dalhlagdsan baina. Ene gazar bidnii tarij, usalsan 18.000 mod baigaa. Ongorson jil amjilttai archilj urguulsan. Ene jil sanhyyjilt ih hyndreltei baigaa yum. Yeronhiilogch ene gazar irj baigaliin bohirdolyig 5 medrehyigeeree medrevel Elsen tasarhaid bish yag ter gazar ZG-yin huraldaanyig hiih baihaa gej bodoj baina.
Hyndetgesen Daram
-
Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газарт
2010 оны Мод тарилт, арчилгааны ажилд хамтран ажиллах тухай.
Эрхэм хүндэт Монгол улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж танаа,
2007 онд анх байгуулагдан 4 дэх жилдээ мод тарьж байгаа “MY CLUB” On line community нь ШУТИС болон 8 их дээд сургуулийн 390 гаруй оюутан залуус, багш нарыг нэгтгэсэн олон нийтийн Клуб юм. Бид мод тарих ажлаас гадна байгаль орчны сургалт, дадлага, Англиар ярилцагчдын клуб, Кино сонирхогчид, Явган аялагчид зэрэг олон сонирхлын бүлгүүдэд хуваагдаж үйл ажиллагаагаа явуулдаг On line community юм. 2007 оноос эхлэн мод тарих сонирхолтой Аж ахуйн нэгж, ТББ, хувь хүмүүстэй хамтран ажиллаж байгаа бөгөөд ялангуяа “Ногоон Ази” ТББ-ын үйл ажиллагааг идэвхтэй дэмжин ажиллаж Булган аймгийн Баяннуур, Улаанбаатар хотын Сонгино, Баганнуур дүүрэгт болон Төв аймгийн Эрдэнэ суманд мод тарих ажилд хамтран ажиллаж нийтдээ 20.000 мод ургуулахад гар бие оролцон ажиллаж байна. 2009 оны мод тарилт, усалгааны ажилд зөвхөн “MY CLUB” On line community-гийн гишүүд төдийгүй байгаль дэлхий, эх орныхоо хөгжил дэвшилд санаа тавьдаг 840 гаруй залуус хамтран ажилласан билээ.
Монгол улсын Ерөнхийлөгчөөс энэ 2010 онд Монголын ард түмнийг амьдрах орчиндоо мод тарьж, экологийн боловсрол, ухамсартай болохыг уриалж “Мод тарих үндэсний өдөртэй” болох тухай зарлиг гаргасныг “MY CLUB” On line community-гийн хамт олон сайшаан дэмжиж байна. Энэ сарын 15-нд манай хамт олон 2 жилийн турш арчилж ургуулж байгаа Улаанбаатар хотын Сонгино уулын төгөлд Танийг хүрэлцэн ирж бидэнтэй хамтран мод тарихыг урьж байна. Улаанбаатар хотын экологийн сүйрлийн бодит жишээ болсон энэ газар Монголын улсын Төрийн тэргүүн өөрийн биеэр хүрэлцэн ирж байгаль хамгаалах үйлс нь нэн тэргүүний, хойшлуулшгүй ажил болохыг олон нийтэд хэлж, мөн “MY CLUB” On line community-гийн үйл ажиллагаанд туслалцаа дэмжлэг үзүүлэн ажиллана уу.
Гүнээ хүндэтгэсэн:
“MY CLUB” On line community
-
:)