МинийКлубын самбар
Зулзаган төгөл => Зарлалын самбар => : Suvd 2010.04.15 01:09
-
“НОГООН СУРГУУЛЬ “ төслийн уралдаан
Залуус бие даан төсөл хэрэгжүүлэх боломжийг олгож, байгаль эх дэлхийгээ хайрлах үйлсэд татан оролцуулах, бусдад үлгэр жишээ болж манлайлалд хөтлөх чин зорилготой
Төслийн зоилго: Залуус бие даан төсөл хэрэгжүүлэх боломжийг олгож, байгаль эх дэлхийгээ хайрлах үйлсэд татан оролцуулах
Төсөл хүлээн авах хугацаа: 2010.04.03-2010.05.01
Хамрах хүрээ: Их дээд сургууль, коллеж, мэргэжил сургалтын төвийн оюутны холбооны зөвлөлүүд
Төслийн багт тавигдах шаардлага:
1. Төсөл хэрэгжүүлэх баг 3-5 хүнтэй
2. Төсөл хэрэгжүүлэх багийн гишүүд нь 18-35 насны залуучууд байна
3. Төсөл хэрэгжүүлэх баг оноосон нэртэй байна
4. Төсөл хэрэгжүүлэх багийн гишүүн бүр төслийн материалд өөрсдийн товч танилцуулга хавсаргана
Төсөлд тавигдах шаардлага:
1. Төсөл сэдвийн хүрээнд бичигдсэн байна
2. Төслийн санхүүжилт 500-1000$ багтсан байх
3. Төсөл хэрэгжилтйн хугацаа богино байх авч дундаас дээш тогтвортой байна
Шагнал урамшуулал: Шалгарсан төслийн санхүүжилтийг шийдэж төслийг хэрэгжүүлэх боломжоор хангана.
-
Ногоон манлайлагчдыг төрүүлнэ
Milford Sound in New Zealand“Залуу манлайлал” хөтөлбөрийн хүрээнд “Ногоон манлайлагч”-г тодруулна. Нэр дэвшигчид материалаа lector_mn@yahoo.com хаягаар болон Монголын Лектор Төвийн байранд авчирна
Чуулганаар “Тогтвортой хөгжлийн бодлого, чиг хандлага”, “Ногоон эдийн засаг”, “Экологийн аюулгүй байдалд залуусын оролцоо” гэсэн асуудлуудаар хэлэлцүүлэг хийх бөгөөд зочид төлөөлөгчид уригдан оролцож илтгэл тавина. Мөн чуулганаар улс төр-нийгмэм, бизнес, боловсролын салбаруудаас тус бүр нэг нэг хүн шалгаруулж, “Ногоон манлайлагч” шагналаар шагнах юм. Шагналд нэр дэвшигчид өөрсдийн материалаа lector_mn@yahoo.com хаягаар болон өөрийн биеэр Монголын Лектор Төвийн байранд авчирч өгнө. Нэр дэвшигчид:
- Ажиллаж буй салбартаа байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ нэвтрүүлсэн байх
- Байгаль орчноо хамгаалах ажилд олон нийтийг уриалж, гар бие оролцсон байх шаардлагтай.
-
АГГОН тэмцээний аварга Америкийг зорино
Залуу манлайлал хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг үндэсний уран илтгэлийн аварга шалгаруулах “АГГОН” тэмцээний бүртгэл 2010.04.03-аас эхэлнэ. СЭДЭВ "ОЮУНЫ НҮҮДЭЛ ҮҮ? ЭЛСНИЙ НҮҮДЭЛ ҮҮ?" ТА ТҮРҮҮЛВЭЛ АМЕРИКИЙГ ЗОРИНО!!!
“АГГОН V” уран илтгэлийн тэмцээн.
Тэмцээний зорилго: Залууст өөрийгөө илэрхийлэх боломж олгож, шинэээр сэтгэдэг, үеийнхнийхээ манлай залуусыг шалгаруулан, урамшуулхад оршино.
Тэмцээний үе шат: 3
Эхний үе шат: Илтгэлийг хэвлэмэл байдлаар бичиж хураалгана.
Монголын Лектор Төвийн байранд
Хоёрдохь шат: Илтгэгчид илтгэлээ 3-5 минутад багтаж танилцуулна. Шилдэг 20 илтгэгчийг шалгаруулна.
Гуравдахь шат: IT park-д шилдэг 20 илтгэгчид илтгэлээ танилцуулна. Шилдэг 4 илтгэгчийг шалгаруулна.
Дөрөвдөх шат: IT park-д шилдэг 4 илтгэгч сугалаа сугалан оногдсон сэдвийн дагуу 5-7 минутад багтан илтгэлээ танилцуулна. Шилдэг 2 илтгэгч шалгарна.
Тавдахь шат: IT park-д шилдэг 2 илтгэгч шүүгчдээс оноосон сэдвийн хүрээнд 5-7 минутад багтан илтгэлээ толилуулна. Ялагчдийг тодруулна.
Хаана: Монголын Лектор Төвийн байранд Эхний үе шат
МУИС-д 3 хэсэг нь, IT park-д нэг хэсэг нь.
Гуравдахь шат буюу шилдэг 20 илтгэгчийн өрсөлдөөний тасалбарын үнэ 3.500 төгрөг байна.
Тэмцээний шагнал:
Нэгдүгээр байр: АНУ-д аялах эрх, өргөмжлөл.
Хоёрдугаар байр: Note book, өргөмжлөл.
Гуравдугаар байр /2 хүнд/ : Нэг зуун мянган төгрөг, өргөмжлөл, Монголын Лектор Төвийн менежерийн коллеж сургалтанд суух эрх.
Шилдэг 20 илтгэгчийг дурсамж, Монголын Лектор Төвийн “Реторик” сургалтанд 50%-ийн хөнгөлттэй суух эрх, тус төвөөс эрхлэн гаргасан номын дээжисээр урамшуулна.
Тэмцээний шаардлага: Илтгэлийн тэмцээнд оролцогчид техникийн зөвлөгөөний хурал, сургалтанд суух бөгөөд төлбөр 10.000 төгрөг байна.
Техникийн зөвлөгөөний хурал, сургалтанд суусан илтгэгчид мандат олгоно.
Бүртгэл: 2010.04.05-2010.04.21
Теникийн зөвлөгөөний хурал 2010.04.22-нд. МУИС-д.
Тэмцээн 2010.04.23-24-нд.
-
Хөөе ЗАЛУУСАА та нар энэ ажиллагаануудад орооч дээ. Хийсэн ажилтай байгаа мөртөө.... Та нараас нэг нь ч гэсэн багшаа нэг үйл ажиллагааны мөнгийг нь бид нар шийдъе гэж хэлдэг ч болоосой.... :) :) :) :)
-
Ногоон манлайлагчдыг төрүүлнэ
Milford Sound in New Zealand“Залуу манлайлал” хөтөлбөрийн хүрээнд “Ногоон манлайлагч”-г тодруулна. Нэр дэвшигчид материалаа lector_mn@yahoo.com хаягаар болон Монголын Лектор Төвийн байранд авчирна
- Ажиллаж буй салбартаа байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ нэвтрүүлсэн байх
- Байгаль орчноо хамгаалах ажилд олон нийтийг уриалж, гар бие оролцсон байх шаардлагтай.
Энэ "Ногоон манлайлагч" нь дажгүйм бн. Хийсэн юмнуудаа нийлүүлчихэд бараг болох нь бшт. Эцсийн хугацаа нь хэзээ вэ? Хагассайнд орой л завтайм бн даа.
-
Ногоон манлайлагчдыг төрүүлнэ
Чуулганаар “Тогтвортой хөгжлийн бодлого, чиг хандлага”, “Ногоон эдийн засаг”, “Экологийн аюулгүй байдалд залуусын оролцоо” гэсэн асуудлуудаар хэлэлцүүлэг хийх бөгөөд зочид төлөөлөгчид уригдан оролцож илтгэл тавина. Мөн чуулганаар улс төр-нийгмэм, бизнес, боловсролын салбаруудаас тус бүр нэг нэг хүн шалгаруулж, “Ногоон манлайлагч” шагналаар шагнах юм. Шагналд нэр дэвшигчид өөрсдийн материалаа
Энийг нь би хувьдаа том, том хүмүүст ногоон манлайлагч гэж шагнал өгөөд тэгээд бодвол тэд нарыг дэмжих юм байна гэж ойлгосон.
Төсөл зохиовол яаж байна? Би ч төсөл нтр сайн мэдэхгүй л дээ гэхдээ манайханд бол тэр нь л болох юм шиг санагдаад байна. Санал бодлоо хуваалцана уу. Оролцоход надаас шаардагдах зүйл байвал дуртайяа гар бие оролцоно оо. :D
-
Bygdeeree Suvaagiinhaa ene sanaachilgyig demjeed ajillamaar baih yum
-
Энд багаараа орж болох юм уу? Эсвэл заавал 1, 1ээрээ байх юм уу?