МинийКлубын самбар

Ширэнгэн ой => Мод тарих => : Eistee 2009.03.06 23:55

: Хаврын уур орох үеэр мод тарихад суралцъя
: Eistee 2009.03.06 23:55
Ирэх 4 сард ЭБТ-ийн хүлэмж, арын цэцэрлэгт үр суулгах, мод тарих бяцхаан сургалтыг 4 сард зохион байгуулах юм байна.
Манай клубээс хүлэмжид үр суулгахад 5 хүн, цэцэрлэгт мод тарихад 10 хүн оролцож болно. :D Энэ сургалтад оролцох хүсэлтэй хүмүүс энд хариу бичиж бүртгүүлнэ үү.
: Хаврын уур орох үеэр мод тарихад суралцъя
: enhmandah 2009.03.07 22:32
Дө, мод тарих хүндээ намайг бүртгээрэй. 4 сарын яг хэдэнд гэдгийг тодорхой болгоорой....
: Хаврын уур орох үеэр мод тарихад суралцъя
: Eistee 2009.03.07 23:20
ОК. Тодорхой огноо нь 3 сарын сүүлээр мэдэгдэх байх.
: Хаврын уур орох үеэр мод тарихад суралцъя
: enhmandah 2009.03.19 06:34
Мод тарих арга барил бид бүхэн эзэмшээд авчих юм бол бид нарт хэрэгтэй л байх. Хаврын улиралд жинхэнэ мод тарих ороо орж олон газар мод тарьдаг.

Бид хамаа намаагүй мод тарих юм бол тэр модыг үржүүлэх биш харин ч алж байгаа байх... Мэргэжлийн хүний тусламжтайгаа мод тарихад суралцая...
: Хаврын уур орох үеэр мод тарихад суралцъя
: moxy 2009.03.21 18:26
За тэгхээр клубын гишүүнчлэлгүй, мод тарихад явахгүй ч мод тарьж сурмаар байна гэж хандаж байгаа хүмүүст юу гэх вэ? ЭБТ-ийн сургалтандаа суулгаад сурсан юмы нь бусдадаа заалгавал ямар вэ? Юу гэж бодож байна?
: Хаврын уур орох үеэр мод тарихад суралцъя
: enhmandah 2009.03.28 22:41
Тэгэе өө. Угаасаа манайх чинь нээлттэй шд. Сонирхолтой хүн байвал ирж сонсож болно шд. Тэгээд нэг Экологийн талаарх сургалтыг цувралаар нэг сарын турш зохион байгуулнаа.
: Хаврын уур орох үеэр мод тарихад суралцъя
: enhmandah 2009.03.29 02:07
Энэхүү сургалтанд бүх гишүүд оролцоорой
: Хаврын уур орох үеэр мод тарихад суралцъя
: Zandra 2009.03.30 05:16
aanxa xaana xezee yum bol?
: Хаврын уур орох үеэр мод тарихад суралцъя
: enhmandah 2009.04.01 09:20
Экологийн Боловсролын төвийн гаднах хүлэмжинд 4-р сарын сүүлээр хэдхээн хүний бүрэлдхүүнтэйгээр суулгац, үр тарих юм аа.

Тэрнээс гадна Баяннуур болон Мандалговь суманд тус бүр 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр мод тарина. Энэ нь 5-р сарын эхээр байх...
: Хаврын уур орох үеэр мод тарихад суралцъя
: Annabelle 2009.04.03 21:02
Бүртгүүлье. Гэхдээ оролцохын тулд заавал өмнөх сургалтад суусан байх шаардлагатай юу?
: Хаврын уур орох үеэр мод тарихад суралцъя
: enhmandah 2009.04.04 00:46
Ерөнхийдөө бол суувал ядаж мод гэж ямар юм байдаг. Хэрхэн яаж тарих тухай онолоор мэдлэгтэй болвол зүгээр байх гэж бодсон юм.

Дараа нь практикаар тэрийгээ хэрэгжүүлбэл сонирхолтой байх.
Энэ жилийн тухайд 2 газар 200 хүний бүрэлдэхүүнтэй тарих юм байна. Нэг нь бол Булган аймгийн Баяннуур сумандаа.

Нөгөө нь Хот дотор Сонгинод тарина.

5-р сарын 8-ны өдөр тарихаар тогтлоо... Тэгээд нэг хүнээс 10000 төгрөг. Энэ замын зардалдаа орох юм.

Бүртгэлийг ШУТИС-ийн 1, 2-р байр, КТМС, МИС, ХоМТС, ҮТДС дээр авна. 5-р сарын 6 хүртэл.
: Хаврын уур орох үеэр мод тарихад суралцъя
: Astrea 2009.04.06 03:19
Сургалтанд нь бүртгүүлье ээ.
: Хаврын уур орох үеэр мод тарихад суралцъя
: enhmandah 2009.04.08 05:31
Болноо. Энэ хагас сайн буюу 4-11-нд ямар ч байсан эхний сургалт болно. Ирж суугаарай...

Сэдэв нь. Мод гэж юу болох, хэрхэн тарих тухай.
: Хаврын уур орох үеэр мод тарихад суралцъя
: Astrea 2009.04.08 06:30
Ойлголоо.

Сургалт болох "Экологийн боловсролын төв" одоо хаана байрлаж байгаа вэ?

Мөн хэдэн цагаас эхлэх юм бол?
: Хаврын уур орох үеэр мод тарихад суралцъя
: enhmandah 2009.04.08 08:08
Экологийн боловсролын төвийн сургалт юм уу тэ? Тийм бол блог дээр тэр тухай дэлгэрэнгүй байгаа. Тэр талаар асуух зүйл байвал miniiclub гэсэн ID-р хандаарай.

Энэ сургалт болхоор клубын гишүүддээ зориулсан сургалт юм. ЭБТ-ийн сургалтаас тусдаа юм аа.

ЭБТ ардчиллын ордны ертөнцийн зүгээр хойно нь байрладаг. Эхлээд miniiclub гэсэн ID - р мэдэгдээрэй.
: Хаврын уур орох үеэр мод тарихад суралцъя
: Astrea 2009.04.08 08:56
Аль алинд нь суухыг бодноо, тэгвэл.
: Хаврын уур орох үеэр мод тарихад суралцъя
: enhmandah 2009.04.08 19:48
Ингээд эхний сургалт маань 4-11-ний хагас сайн өдөр ШУТИС /ТИС/- ийн 1-р байрны хурлын зааланд болноо.

Багштайгаа ярьж байгаад цагийг нь тодорхой болно.
: Хаврын уур орох үеэр мод тарихад суралцъя
: serdaram 2009.04.09 18:47
ene zaland bolohyigoo hymyyst sain zarlasan yumuu? Tsoohon hyn iryyleed nogoo hyniig yl hyndetgesen boloh vi dee :-) :?
: Хаврын уур орох үеэр мод тарихад суралцъя
: moxy 2009.04.10 19:27
Суунаа  :D
: Хаврын уур орох үеэр мод тарихад суралцъя
: Enghebatu 2009.04.10 21:21
Хэдэн цагаас вэ?
: Хаврын уур орох үеэр мод тарихад суралцъя
: enhmandah 2009.04.11 00:11
Зиак. Эхний сургалт маань маргааш буюу 4-р сарын 11-нд ШУТИС /ТИС/ дээр 11 цагаас болохоор боллоо.

Энэхүү сургалтаар модны тухай анхны мэдэгдэхүүн өгөх ба мод гэж юу болохг, ямар төрлийн моднууд байдаг. Тэдгээрийг хэрхэн тарих тухай лекц орно. Хүрэлцэн ирж сууна уу.
: Хаврын уур орох үеэр мод тарихад суралцъя
: moxy 2009.04.11 07:59
Маргааш уулзья