МинийКлубын самбар

Зулзаган төгөл => Зарлалын самбар => : enhmandah 2009.02.12 20:38

: Зарлал
: enhmandah 2009.02.12 20:38
Миний Клубын Бүх зарлалыг энд бичих болно...
: Зарлал
: enhmandah 2009.02.14 06:29
Миний Клубын Бүх гишүүдийн нэгдсэн уулзалт 2009 оны 02-р сарын 15-нд ТВ зааланд... Төв Сургууль буюу ШУТИС дээр....
: Зарлал
: enhmandah 2009.02.22 03:35
2009 оны 3-р сарын сүүлээр клуб сурталчилах сарын аян болно. Тэнд манай клуб нилээн хэл хоног клубээ сурталчилана.
: Зарлал
: enhmandah 2009.03.05 22:10
Нэг зарлал байнаа. Клубуудын нэгдсэн зөвлөлөөс энэ сарын 16 -с Клуб сурталчилах аян зохион байгуулах гэж байгаа юм байна. Тэрэн дээр миний клуб кдубээ сурталчилана.
Мөн бид нар брошур, зурагт самбар, болон аман танилцуулга хийнэ. Самбар, брошур хийхийн тулд төсөв хэрэгтэй байнаа.
Тэгээд 3-р сарын хураамжаа авая гэж бодлоо.... сар бүрийнхээ 1000 төгрөгийг л.... Чингүүн, Ари, надад өгөөрэй... Самбараа эртхэн хийе...
: Зарлал
: moxy 2009.03.28 20:01
2009 оны 4р сарын 1 - 4 сарын 3 хүртэл КТМС дээр "Маркетенгийн өдөрлөг"-тэй тул та бүхнийг хүрэлцэн ирж энэхүү үйл ажиллагааг сонирхож, дэмжиж, клубыхаа хүүхдүүдэд орлого оруулаарай гэж уриалъя.
: Зарлал
: enhmandah 2009.04.27 19:32
5-н сарын 2-нд Сонгино руу явах хүмүүсийг КТМС дээр Мокс, Дөлүгэн бүртгэж байгаа шүү. Бусдыг нь би бүртгэж байгаа шүү.
: Зарлал
: enhmandah 2009.05.06 05:37
Дугутай болчуул явмаар л байна шүү.
За тэр яахав ажил хэрэгтээ ороё. Энэ сарын 8-с 10-нд баяннуур явах гэж байна. Та бүхэн бүртгүүлээрэй.
Бас Баяннуураас ирээд нэг долоо хоног нөгөө нэг алдарт самбар маань аялан тоглолтоо хийнэ дээ.
: Зарлал
: moxy 2009.05.20 01:05
5-р сарын 2нд Сонгино-1,

5-р сарын 8-нд Баяннуур,

5-р сарын 16-нд Сонгино-2,

5-р сарын 17-нд Сонгино-3 явсан хүмүүст Дарам багш кино үзүүлнэ гэж ам алдсан билээ.

Эр хүн хэлсэндээ хүрдэээг гэж... [:p]

Кино үзхээр хайсан ч дандаа Монгол кинонууд байна. Тэгээд арай өөр, сонин содон гэж бодоод бид нар жүжиг хайгаад эцэст нь ---->>>>

Улсын драмын эрдмийн театрт "Нууц амраг чинь болъё" жүжгийг 19:00 цагаас үзэхээр захиаллаа. Ойролцоогоор 160 орчим хүмүүс үзэх ёстой. Одоогийн байдлаар 70 хүн яг үзхээр бүртгүүлсэн байна.
Та бүхэн 95866227 дугаар луу хэрвээ дээрх өдрүүдэд мод тарьхаар явсан бол нэрээ бүртгүүлээрэй. Мөн энэ хэсэгт нэрээ, хэзээ явсанаа бичнэ үү.

http://miniiclub.dusal.net/forum/topic.php?id=74
: Зарлал
: Eistee 2009.05.29 10:25
2009.05.29 буюу Баасан гарагийн орой, 18 цагаас Занаду арт галлерейд клубын хуралтай. Хурлаар зуны ажлуудын тухай, ТББ болох тухай ярилцана.
Занадугийн хаяг: Теди төвөөс Урт цагаан орох замд бий :p
: Зарлал
: sainaa 2009.05.29 20:09
ямар ямар юмны талаар ярих вэ? ерөнхий хурлын мэдээллийг эргээд э-майл-р тугээгдэх уу?
: Зарлал
: moxy 2009.06.05 05:58
“ЦӨЛЖИЛТ МОНГОЛД” сэдэвт гэрэл зургийн уралдаан

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 6 дугаар сарын 17-ныг Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдөр болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан олон орон энэ өдрийг өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлж, цөлжилтийн талаарх ард иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, идэвхийг өрнүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж ирсэн уламжлалтай. Монгол улс мөн 06 дугаар сарын 17-ны өдрийг идэвхитэй тэмдэглэж ирлээ. Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх сэдэв жил бүр өөр байдаг ба 2009 оныг “ХӨРС, УСАА ХАМГААЛАХ НЬ БИДНИЙ ИРЭЭДҮЙН БАТАЛГАА” гэсэн сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. Энэ сэдвийн хүрээнд цөлжилтийн асуудал монголчууд бидний хувьд үлгэр домог биш, харин үнэн бодит аюул болоод байгааг олон нийтэд хүргэх зорилгоор “ЦӨЛЖИЛТ МОНГОЛД” сэдэвт гэрэл зургийн уралдааныг гэрэл зураг сонирхогчдын дунд зарлаж байна. Та бүхэн энэ арга хэмжээнд идэвхтэй оролцохыг урьж байна!
Уралдаан зохион байгуулагчид:

- Байгаль орчин, аялал жуулчлалын яам

- Швейцарийн хөгжлийн агентлагийн Цөлжилтийг сааруулах төсөл

- НҮБХХ-ийн Цөлжилтийг бууруулах, газрын тогтвортой менежмент төсөл
Уралдааны зорилго:

Гэрэл зургийн агшинаар дамжуулан Монгол оронд цөлжилт, хуурайшилтийн аюул нүүрлэн ирсэнийг харуулж, чандмань эрдэнэ болсон ус, хөрс, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалснаар бид ирээдүйд оршин тогтнох үндэс сууриа баталгаажуулж чадна гэдэг үзэл санааг харуулах явдал юм.
Тавигдах шаардлага:

Уралдаанд оролцогч тус бүр 1 зураг ирүүлнэ.

Уралдаанд ирүүлэх зураг нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

- цөлжилт, түүнээс үүдэх ядуурал, өлсгөлөн, байгаль орчны доройтол зэрэг бусад сөрөг үр дагаврууд нь Монгол орны байгаль орчин, нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлж буйг дүрслэн харуулсан байх,

- иргэд, олон нийт цөлжилттэй хэрхэн тэмцэж байгааг эсвэл цөлжилтөнд өртсөн хүмүүсийн нөхцөл байдлыг илэрхийлсэн байх,

- гэрэл зураг нь хүн төвтэй байх,

- оролцогч нь ирүүлсэн зурагтаа зохиогчийн эрх авсан байх (шаардлагатай үед түүнийгээ батлах чадвартай байх),

- зургийн эх файл jpeg форматтай, нягтшил нь 1200-800 pixels-ээс доошгүй, 72 dpi байх ба CD эсвэл флаш диск дээр бичиж авчирах,

- зургийг 30х20 см хэмжээтэй 2 хувь угаалгаж, гэмтэхээс сэргийлж хатуу хавтсанд хийсэн байх,

- зургийг дугтуйнд хийж, өөрийн нэр, холбогдох мэдээлэл, холбоо барих хаяг, утасыг А4-ийн цаасан дээр бичиж хавсаргасан байх.
Анхаарах зүйлс:

- дээр дурдсан шаардлага хангаагүй зургийг уралдаанд оруулахгүй болно,

- ирүүлсэн зургийг буцаан олгохгүй ба зураг нь уралдаан зохион байгуулагч талын өмч болно,

- уралдаан зохион байгуулагч тал тухайн зургийг цаашид ашгийн бус зориулалтаар, ямар нэгэн төлбөргүйгээр ашиглах эрхтэй болох ба ингэхдээ зурагчны нэрийг дурьдаж байна. Уралдаанд ирүүлсэн зураг бүрийг мэргэжлийн гэрэл зурагчдын баг шүүн шалгаруулах ба шалгаруулалтын дүн эцсийн байна.
Хүлээн авах хугацаа:

Гэрэл зургийг 2009 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах ба шалгаруулалтын эцсийн дүнг 6-р сарын 17-ны өдрийн 13.30 цагт Сүхбаатарын талбай дээр зохион байгуулах “Цөлжилтийн эсрэг хамтдаа!” өдөрлөгийн үеэр зарлаж, шагналыг гардуулна.
Уралдааны шагнал:

I байр – нэг Өргөмжлөл, Canon зургийн аппарат

II байр – нэг Өргөмжлөл, Nokia гар утас

III байр – нэг Өргөмжлөл, iPod хөгжим

Тусгай байр – хоёр Флаш диск
Гэрэл зураг хүлээн авах хаяг: Зургийг өөрийн биеэр эсвэл шуудангийн хаягаар ирүүлж болно:

Гэрэл зургийн уралдааны комисс

Чингэлтэй дүүрэг 4-р хороо,

Дипломат-95 цогцолборын 6-р орц 70

тоот

Цөлжилтийг сааруулах төсөл

Утас: 326401/801

Гэрэл зургийн уралдааны комисс

Щвейцарийн хөгжлийн агентлагийн

Цөлжилтийг сааруулах төсөл

Шуудангийн хайрцаг 10

Улаанбаатар-211238

Эх сурвалжыг: Агшин.мн (http://www.agshin.mn/%D0%B3%D1%8D%D1%80%D1%8D%D0%BB-%D0%B7%D1%83%D1%80%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%83%D1%80%D0%B0%D0%BB%D0%B4%D0%B0%D0%B0%D0%BD/)
Блогын нүүрэнд тавих гэсэн боловч оролдлого дутлаа/залхуурав  :D/
: Зарлал
: sainaa 2009.06.06 12:53
долоон сард сагсний тэмцээнэрхүү юм зохиовол яасийн бэ?
: Зарлал
: enhmandah 2009.06.23 02:55
Hi. Minii Clubiin and naraa Nuguudur buyu 24nii 19 tsagt BLK301 angid uulzaj TBB /NGO/-n talaar yariltsatsgaay. Durmee taniltsuulna. Tanii sanal chuhal shuu...
: Зарлал
: Enghebatu 2009.07.08 01:21
Ta bugdiig ajild urij bna. "Mongol Rally, Derby Mongolia"
Sain baicgaana uu? Minii bulgemiinxen mini!
Daram bagshiin yarisnaar uchigdur Baigalia egchtei uulzlaa.
Mongol Rally, Derby Mongolia!

Ene ni olon ulsiin festival buguud manai uls ch mun xamtran zoxion baiguuldag.

Ug ajil ni 7-15-s 9-3 xurtel urgeljlex buguud enexuu ajliin Mongol daxi zoxion

baiguulax ajliig bid xariucan xiine.
*Mongol Rally
-Londongoos garch Madrid, Rome gex metchilen yawsaar Ulaanbaatart irj garaand

orox awto mashinii uraldaan. Xerwee ta buxen sanaj bgaa bol ungursun jil zuragt

radiogoor garch l bsan.
*Derby Mongolia
-Uwurxangai aimgaas Xentiin Dadal sum xurte 1000 km morinii uraldaan. Ene ni

Guinnesiin nomond bichigdex uraldaan buguud delxiin 13 ornoos 26 unaach irex

yum. Mun ene uil yawdliig surwaljilj gadaadiin xewlel medeelliin tomooxon

xeregsluud irne.
Bux xumuus daraaxi niitleg shaardlaguudiig xangasan baix yostoi:

-Angli xelnii medlegtei(dundaj, sain)

-Xariuclagatai(Ugsun ajliig tsag tuxaid ni guicetgex chadwaratai)

-Iluu dutuu zangui(Genet ajlaas zugtax, utsaa salgax gex met)
* Joloonii unemlextei(joloo barij chadax)4 xun, zoxion baiguulax ajild 6 xun -

tsalin udriin (10-15)

* Irj yawsan mashinuudiig burtgex Burtgel deer 4 xun (15-20)

* Aman orchuulga xiix 5 xun (25-30)
Ajillax sonirxoltoi xumuus minii utas bolox 88989087 gesen utsaar nadtai xolboo

barina uu!
Xundetgesen Enkhbat
: Зарлал
: enhmandah 2009.07.11 09:39
Хэзээ: 7-р сарын 18нд.

Хаана: Сонгинод

ТАX: 2999₮

Зардал юунд зарцуулагдах вэ: 2 хоол, замын зардал, хуурай идэх зүйлс, шагнал, ундаа, ус.

Хаанаас хөдлөх: 18-ны углуу IT park dээрээс 9 тсагт худлуну.

****Буртгэлийг 7-18 буюу эцсийн өдөр хүртэл бүртгэх болно. Учир нь энэ бол бидний амралт билээ.
: Зарлал
: eViL 2009.07.14 21:39
7-н сарийн 18-нд гэснүү. зугаалга юмуу мод услах юмуу ккк. сайн ойлгодоггүй. миний meilruu шинэ мэдээлэл бүал явуулж өгч бгаач. даварчийна гэж буу бодоорой ккк. my meil; enh_hao_01@yahoo.com  шүү
: Зарлал
: enhmandah 2009.07.15 07:16
18, 19-нд усалгаа байгаа. Услангаа Наадамлах байхдаа. Гэхдээ тухайн өдөр нь өөрчлөгдөж магад. Тэр өдрийн тэнгэр мэдэг
: Зарлал
: enhmandah 2009.08.26 02:04
Миний Клубын шинэ оюутнууддаа зөвлөгөө өгөх ажил 08.26-ны Их завсарлагаанаар сургууль тус бүр дээр болно.
: Re: Зарлал
: enhmandah 2009.10.06 00:59
   
Hi all.

Ene jiliin minii clubiin suuliin tseneg usalgaa 10-r sariin 10nii byamba garagt bolno. ene udaagiinh ni sodon zuil ihtei usalgaa hiigeed naadmaa bas hiine gesen tuluvluguutei bgaa. Ta buhen ene ajild idevhitei oroltsooroi. Burtgelee mail list ruu bicheerei. Esvel forum deer orood medeellee uldeej bolno shuu.
 Za tegeed idevhitei oroltsooroi.

Jich: naadmaa hiih bolohoor huraamjtai bh magadlal undur bgaa, Ene tuhai udahgui medeellenee

http://enhmandah.blogmn.net
http://miniiclub.dusal.net

Regards O.Enhmandah
: Re: Зарлал
: serdaram 2009.11.16 17:24
Margaash buyu 11 saryin 17nd 18.10-aas 402 tootod Mobicom-yin gazaryin darga Amarjargaltai SS-218 hicheel deer uulzalt hiine. Yariltslagyin sedev Germanyi deed bolovsrol, MGL dahi IT-giin hogjil

KTMC deer bolno shyy!
: Re: Зарлал
: Enghebatu 2009.11.16 20:03
Маргааш КТМС др үү аль эсвэл Төв ТИС дээр үү?
: Re: Зарлал
: serdaram 2009.11.17 16:58
Onoodor buyu myagmar garigt 16.40-t KTMC-iin 402 tootod SS218 buyu delhiin soyol irgenshliin hicheel deer Delhiin tulgamdsan asuudluud tsuvral lekts oroh yum. Bi hediigeer Oscar-yin shagnal avsan Ali Gore shig hicheel orohgyi ch gesen yneeriin ih beltgesen. Ene hicheeliig l oroh gej bagsh bolson met setgeliin ugaas beltgesen boloi. Daan ch jildee gantshan oroh yumdaa... Zav baival irj suugaarai. Setgel hodlolooroo bichij baigaa yum bsh shyy!


http://share.gogo.mn/OrlKAkx7gz35261258489996/globalwarming1-9.ppsx (http://share.gogo.mn/OrlKAkx7gz35261258489996/globalwarming1-9.ppsx)    endees minii hicheeliig tataj avch bolno.
: Дэлхий дулаарал лекц багшид!!!
: Enghebatu 2009.11.25 19:55
Сая л таны илтгэлийг/лекцийг/ харлаа. Үнэхээр бидэнд юм хэлэхээр гоё илтгэл болжээ. Цаана нь Дворжакийн "Шинэ Дэлхий" симпонийн Ларго, Металлика - Nothing else matter(David Garrett by violin)-г сонсонгоо уншсан биш үнэхээр гоё зохицож, маш гүн гүнзгий тусч байна ш дээ. 

Та дараа энэ лекцийг уншихдаа

1. Дворжакийн "Шинэ Дэлхий" симпонийн Ларго (http://www.4shared.com/file/159426293/91938fd3/Dvorak_-_Shine_delxii.html)
2. Металлика - Nothing else matter(David Garrett by violin)
 (http://www.4shared.com/file/159428534/1088934c/vidtomp3com-12579408935074.html)
гэсэн дарааллаар цаана нь энэ хоёр сайхан хөгжмийг тавьж байгаад илтгэлээ тавибал оюутнуудын оройд нь ортол ярина гэдэгт итгэж байна. Та туршаад үзээрэй ;)

Манайхан ч бас сонсонгоо уншаарай...  :D ;)

: Re: Зарлал
: Ch1kolove 2010.03.21 23:10
Заза Миний клубын үйл ажиллагаа нь дажгүй юм аа
Ванчигдаш багшаас сонссон.
Маш гоё юм байна.
: Re: Зарлал
: serdaram 2010.04.21 23:31
Dolugen-iig haij baina. Harsan yzsen hymyys baival suragiig ni gargaj ogooch.
: Re: Зарлал
: enhmandah 2010.04.21 23:34
Dolugen-iig haij baina. Harsan yzsen hymyys baival suragiig ni gargaj ogooch.

Дөлгөөнийг тань руу холбоо барь гээд хэлчихье.
: Re: Зарлал
: baby.nomin 2010.12.15 01:30
Номин байнаааааа.. 11нд шинэ жилээр миний цүнхийг андуураад аваад явсан юмуу олсон хүн холбоо бариарай!!!!!! Утас 99088692
: Re: Зарлал
: yaruu 2011.03.27 23:14
4.1 нд METROPOLIS night clubt 21.00 цагаас Архигүй Тамхигүй "Green Friday" нэртэй Party болох тул таныг Party-даа урьж байна.(TAX 10000₮) Эхний ирсэн 300 хүнд Alcohol гүй BAVARIA Beer мөн Mocktail FREE!!!300 д Амжиж багтаарай   "Green Friday" Party дэлгэрэнгүй мэдээллийг 99284057 , 99660484 дугааруудаас авна уу. Цааш дамжуулаарай /гэсэн мсж ирсэнийг дамжуулав/
: Re: Зарлал
: enhmandah 2011.03.28 00:46
Энэ ер нь Ногоон хоолтонгуудад зориулсан үдэшлэг болох гээд байх шиг байна тэ? ТАХ нь 10000₮ байхад орох хүн хэр их байгаа болдоо. Энэний санхүүжилт нь ХЗДХЯ -с гарч байгаа биз дээ? Эсвэл үгүй юм уу?
: Re: Зарлал
: dg 2011.04.07 00:03
Хувьцааны зах зээл дээр мөнгө хэзээ ч унтдаггүй businesense.avi (http://www.youtube.com/watch?v=isZFrIW5SGU#)
: Re: Зарлал
: yaruu 2012.02.03 03:02
Өнөөдөр болсон хуралаар доор асуудлуудыг ярилцлаа.
Миний клуб 2012 оны ажилаа эхэллээ. Энэ хугацаанд дараах ажлыг хийх хэрэгтэй байна.
1т: Миний клубын 2012 оны төслийн ажлын багийг зохион байгуулах. Энэ баг нийтдээ 3 багт 4-6 хүн орж ажиллана. Нэг зүйлийг ярьж, нэг форматаар ажиллана. Энэ багт орохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй.
2т: 3 сарын 22нд Миний клубыг танилцуулсан УУЛЗАЛТ зохион байгуулна. 200 орчим хүн оролцох том үйл ажиллагаа болно. Энэ уулзалтыг зохион байгуулах ажлын хэсгийн баг байгуулагдана. Энэ үйл ажиллагааний эхэнд КТМС-д Миний клубын ШИНЭ ҮЕ болсон шинэ гишүүдийг элсүүлэх үйл ажиллагаа зохион байгуулагдана.
3т: Миний клубын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг буюу АДМИН-уудыг бий болгоно. Хэн хэн болох уу? Ямар ямар ажлуудыг зохион байгуулах уу? гэдгийг шийдвэрлэнэ.
: Re: Зарлал
: Merry 2012.04.19 14:56
Миний клубын хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе.
Форумыг ерөнхийд нь гүйлгэж хараад, та бүхний үйл ажиллагаа их таалагдлаа.
Юутай ч шинэ гишүүнээр бүртгүүлчихлээ. Хойшдын үйл ажиллагаануудад ч гэсэн оролцох, хамтран ажиллах сонирхолтой байна.
Шинэ мэдээллүүдээ форумаараа л дамжуулж авах уу?
За тэгээд бүгдэд нь амжилт хүсье.
: Re: Зарлал
: Золжаргал Золушка 2013.10.25 23:28
“ӨЭЛҮН ЭХ” АЛТАН ХӨШӨӨТ ЦОГЦОЛБОР
2013 оны 07-р сарын 29, Нийтэлсэн Г.Төмөрчулуун

              Их талын нүүдэлчин, язгуурын Монгол угсаатны нэгдэл Нийтийн он тооллын 6 дугаар зуунд Хиан, Нукус нараас салбарлан 8 дугаар зуунд Бөртэ Чино, Гуа Марал нарын залгамж болж Гурван голын эхэнд төвлөрч Добу мэргэн, Хорь Монголын Хоридай мэргэний Баргужин гоо хатнаас Ариг ус хэмээх газар мэндэлсэн Алун гоо хатныг гэргий болгон авснаар Хиад Боржигон овгийнхон Хамаг Монгол угсаатны тэргүүлэх байр сууринд гарч ирсэн түүхтэй.

Суут богд Чингис хааны эцэг Есүхэй баатар энэ их уламжлалын дагуу Хувайширагийн удам, Олхоноуд овгийн Өэлүн үжинг хатан болгон буулгасан нь Монгол угсаатны нэгдэл, их Монгол үндэстний мандан бадралын эхийг тавьсан тэнгэрээс заяат үйлс байсан амуй.

Их эзэн богд Чингис хааны эх Өэлүн үжин нь Онон мөрний хөвөө, Ольхон тал хэмээх газар /Одоогийн Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг/ хаад ихэсийн зэрэгт хүрэх хүчирхэг хөвгүүдээ өсгөн хүмүүжүүлж Монголын олон овог аймгуудын эв нэгдлийн төлөө мятаршгүй тэмцэж ахмад хүү Тэмүжиндээ гарвал нэгт Зурлуг мэргэний удам Дай сэцний Цотон хатнаас мэндэлсэн Бөртэ үжинг гэргий болгосон нь өвөг дээдсийн уламжлалыг чандлан сахиж ирсний гэрч юм.

Монгол түмний эх шүтээн болсон Өэлүн үжиний алар суу, мөнхийн гавьяаг их түүхнээ дархлан үлдээх нь хойч үе бидний үүрэг мөн.

Иймд их хатны мэндэлсэн газарт таван хүүхдийг нь билэгдсэн таван тулгуур баганыг тэнгэрт цойлуулан сүндэрлүүлж оройд нь цагаан шонхор мэт үзэгдэх хатан өмсгөл, богтог малгайтай Өэлүн үжиний алтан хөшөөг 22,0 метр өндөртэйгээр залан бүтээх гэж байна.

Өэлүн эхийн алтан хөшөөт цогцолбор нь эх хүнийг дээдлэн алдаршуулсан дэлхийд ховор бүтээл болох бөгөөд үндэстний бахархлыг сэргээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх онцгой ач холбогдолтой бүтээн байгуулалт болох юм.

Гэрэлт хөшөө байгууламж:

1. Гэрэлт хөшөө, ногоон байгууламж, зам

2. Тулгын гурван чулуу

3. Машины зогсоол, замын тэмдэглэгээ

4. Ариун цэврийн байгууламж

5. Ард иргэдийн хоноглох отог

6. Цул чулуун баганан дээр Өэлүн эхийн түүхэн сийлбэр бичиг /МНТ-ны 74, 75-р зүйл/

7. Хандивлагч нарын нэрийг мөнхөлсөн багана

Домог хүүрнэсэн Дорнын их талд

Онгод хөглөсөн Онон голын хөндийд

Удамт дээдсийн хүй цөглөсөн газарт

Ухаант хатдын сүй тавьсан нутагт

Улсын эх Өэлүн сүү өргөн хүлээж

Урлагийн бурхдын сүнс холоос даллан дуудаж байна

Хосгүй нандин бүтээл цогцолж

Хойч ирээдүйн бахархлаар сүндэрлэж

Саваа халин долгилох мөрөн гол баярлаж

Санаа нийлсэн хүмүүсийн сайхан мөрөөдөл биеллээ

Онон Балжийн бэлчир, Ольхон талын цэцэгт нугад

Өэлүн эхийн баримлыг өргөн олны шүтээн болгохоор босгож байна

Тэнгэр эцэг, Газар эхтэй ард түмэн эх минь

Сэтгэлийн дэмжлэг, итгэлийн хандиваа өргөөрэй.

Барималч Н.Оргил

Сангийн хаяг: Дорнод аймгийн Баян-Уул сум “Олхоноуд аймгийн Өэлүн эх” сан

Сангийн тэргүүн: Б.Мөнхбаясгалан 99804597, 98110929

Гүйцэтгэх захирал: Ж.Ичинхорлоо 95589298, 93157194

И-мэйл хаяг: icho_60@yahoo.com

Сангийн данс: ХААН банк 5407098237
: Re: Зарлал
: Sodbayar J 2013.11.25 23:12
Зарлал:
Хавраас миний бие Содбаяр МинийКлубын залуустай хамтран бүх үйл ажиллагаанд орох болноо :D