МинийКлубын самбар
Ойн цоорхой => SS-218-ынхан => : serdaram 2009.07.30 16:01
-
алдарт Гизегийн пирамид бvх цаг vед хамгийн том гайхамшигт тооцогдсоор ирсэн. Дэлхийд хvний гараар бvтсэн долоон гайхамшигийг тодруулах интернет санал асуулга 2005 оноос хойш vргэлжилсэн бєгєєд єнгєрсєн 10 сард эцсийн дvнг Лиссабонд гаргажээ. Мэргэжилтнvvдийн мэдээлснээр нийтдээ 19 сая хvн єєрсдийн саналаа єгчээ. Дэлхийн 200 орчим орноос тvvхэн дурсгалт газар, хєшєє, архитектур гээд чиглэлээр нэр дэвшигч авснаас эцсийн шалгаруулалт болохоос ємнє 21-ийг нь л vлдээсэн байна. Хамгийн сvvлд Перугээс археологичдийн олж илрvvлсэн инкvдийн Мачу-Пикчу хотын туурь бvртгэгдсэн байна.Тэдгээрээс хамгийн хvчтэй єрсєлдєгчид нь Таж-Махалын ордон, Нью-Йорк дахь эрх чєлєєний хєшєє, Парисийн Эйфелийн цамхаг, Иорданы эртний хот Петра, Римийн Колизей, Хятадын цагаан хэрэм байв. Санал хураалтын явцад Хятадын цагаан хэрэм бусдаасаа илт тасархай саналтай байсан бол дээрх нэр дэвшигдийн араас британийн Стоунхэж, Пасхи арал дээрх чулаан хєшєє болон Рио-де-Жанейро хотын Ийсус Христийн аварга хєшєє олон санал аваад байжээ. Ингээд санал асуулгаар ертєнцийн шинэ долоон гайхамшиг тодорч энэ талаарх мэдээлэл болон амжилтыг нь бататгах vvднээс одоогоор томоохон орнуудад “Шинэ гайхашиг” гэсэн номыг бvтээхээр болоод байгаа гэнэ.Хамгийн том хэмжээтэй пирамидад нь манай эрний ємнєх XXVIII зуунд амьдарч байсан фараон Хуфугийнх тооцогддог. /энэ нь грекээр Хеопс гэсэн vг юм/ Эхэндээ тvvний єндєр 147 метр байсан бол сvvлд ороын хэсгээс 10 орчим метр нь нурсан байна. Энэ пирамид нь XIX зууны сvvлч хvртэл дэлхий дээрх хамгийн єндєр байгууламжинд тооцгогдсоор байлаа. Суурын дєрвєн тал нь адилхан 233 метр бєгєєд пирамидыг бvтэн тойроход бараг нэг км гаран зам туулах шаардлагтай. Аварга байгууламжийг бvтээхэд тус бvр нь хоёр тн-ын жинтэй 2.300.000 ширхэг дєрвєлжин чулууг ашигласан гэдэг тооцоо бий. Тэдгээр єрсєн чулууны завсараар хутганы ир байтугай сахлын хутга ч орох зай байдаггvй аж.Галикарнасегийн бунхан. Энэ байгууламж 5.000 кв.метр талбайг эзэлдэг бєгєєд єндєр нь 20 метр. Хатан хаан Галикарнасе єєрийн хайртай нєхєр Мавсолегийн дурсгалд зориулан уг бунханыг бариулсан хэдий ч хожим хатанг нас барахад нь мєн тэнд оршуулсан гэдэг. Хоёр давхан бунханы дээр морин тэргэнд суусан Мавсоле болон Артемисигийн аварга хєшєє сvндэрлэнэ. 1522 онд Туркийн довтолгооны ємнєхєн Мальтын хаан тус бунханг сэргээн засварласан боловч зандалчид бунханг сvйтгэн чулуугаар нь ханан хэрэм баьж байсан тvvхтэй. Гэхдээ XIX зуунд туркийн Будрун хэмээх хэрмийг нураан бунхан байсан газарт цоо шинээр хатан хааны дурсгалд зориулсан байгууламжийг бvтээжээ.Коллос Родосский хэмээх Гелиос бурхан зориулсан аварга хєшєєний єндєр нь 36 метр. Энэ тємєр хєшєєг Родос тосгоны оршин суугчид хотыг нь аврана гэдэгт итгэдэг нарны бурханд зориулан босгожээ. Сvндэрлэснээс нь хойш тавин жилийн дараа гэнэтийн газар хєдлєлтийн улмаас хєшєєний хєл євдєгєєрєє хугарч сєхєрсєн байна. Гэмтсэн хєшєє мянган жилийн турш мєрний эрэг дээр “хэвтжээ”. Тэгтэл МЭ 977 онд ертєнцийн долон гайхамшигийг нэгийг тємрийн хогонд тушаахын тулд 900 орчим тэмээгээр чирэн авч одсон байна.Артемиди болон Эфесийн сvм нь 100 хvрэхгvй жилийн дотор хоёр удаа сэргээн босгогджээ. МЭЄ 356 онд Герострат сvмийг шатааж байсан аж. /Тэр єдєр Александр Македонский тєрсєн юм/ Харин шинээр босгосон сvмийн урт нь 109 метр, єргєн нь 50 метр. Эргэн тойронд нь 20 метрийн єндєртэй 127 цамхаг хvрээлнэ. Гэхдээ хоёрдахь сvмийн хувь заяа эмгэнэлтэйгээр тєгссєн гэдэг. МЭЄ 263 онд готууд сvмийг нураан христиан хэлтэнгvvдийн сvмийг суурин дээр босгосон байна. Ингэснээр сvм нь Византийн засаглалын эрх мэдэлд шилжээ.Аугаа Александрын гэрэлт цамхагийг МЭЄ 280 онд босгожээ. 120 метрын єндєртэй гэрэлт цамхаг нь олон жилийн хугацаанд Гизегийн пирамидын єрсєлдєгч байсаар XIX зуунтай золгожээ. Хамгийн дээд гурван давхарт нь маш том тvvдэг гал байнга асаж байдаг нь эргэн тойрондоо хэдэн км-ын цаанаас ч гэрэлтэн харагддаг байсан гэдэг. Харин Римийн эзэнт гvрэн тарж бутарж эхлэхэд тvvдэг гал бєхсєн бол XIV зуунд болсон газар хєдлєлтєєр цамхагийн дээд хэсэг нурж, суур нь удаан оршин байх найдвар багатай болжээ. Харин туркууд тэрхvv гэрэлт цамхагийн суурийг ашигласан цайз барьсан нь єнєєг хvртэл хадгалагдсаар ирсэн юм.