МинийКлубын самбар
Ойн цоорхой => HR management => : serdaram 2009.07.02 13:09
-
Баффет аливаа нэг шинэ зүйлд хөрөнгө оруулахдаа түүний менежментийн чанарыг маш сайтар хардаг байна. Түүний хэлдэгээр Беркшайрын компаниудад мэдлэгтэй бөгөөд хариуцлагатай хамгийн гол нь шударга менежерүүд байх ёстой Тэдгээр нь Беркшайрын бахархал байх ёстой. Дээрх чанарууд аливаа нэг менежерт дутагдалтай бол түүний бизнес амжилттай явагдаж байсан ч бид харьцахгүй. Үнэнч шударга менежерүүдээ Баффет ямагт үнэлж явдаг юм. Компанийн менежментийн байдлыг судлахад дараах зүйлд анхаарлаа хандуулдаг байна.
1. Менежмент зохистой эсэх
2. Менежмент хувьцаа эзэмшигчтэйгээ харьцаж байгааг харуулж чадаж байгаа эсэх
3. Менежмент нь аливаа асуудлыг сөрөн зогсох эсэх
Ер нь Баффет менежерүүддээ компанидаа эзний ёсоор өөриймсөг хандаж байгааг зөвлөдөг байна. Ингэснээр менежерүүд нь компанийн үндсэн зорилтуудыг ямагт биелүүлэхийн төлөө бүхий л чадлаа дайчилдаг болно. Эдгээрээс үзэхэд Баффет маш өндөр хариуцлагатай итгэл даах чадвартай шударга хүмүүстэй юуны өмнө харьцдаг байна. Энэ нь ч түүний арга барил юм. Ийм маягаар компанийн эрх ашиг ямагт хамгаалагдаж явдаг болно.
-
bagshaa ta bappet menejer gj yg yu heleed bgaan tailbarlaad ogooch
-
Delhiin 3 dahi bayan huniig helj baigaamaa. Company-uudyig hudaldan avaad ashigtai ajilluulj mongo hiideg, horongo oruulaltaar mongo hamgiin ih hiisen, tuunii udirdlagad mash olon yanzan buriin company baidag. Bugdeeree tuund mongo hiij ogdog "ajilsag zogii" l gesen ug...