МинийКлубын самбар

Ширэнгэн ой => МинийКлуб Лаб => : Eistee 2009.08.02 07:04

: [Чухал] Нэгэн санал
: Eistee 2009.08.02 07:04
Энэхүү форумыг ашигладаг нийт гишүүддээ хандаж хэлэх нэгэн санал байна, хичээн сонсоно уу.
Хамгийн анх минийклуб.ком ажилд ороход нэгэн форум байгаад нилээн овоо ажиллаж байснаа анзааргагүй админ миний буруугаас болж эвдрээд, одооны энэ форумыг ашиглаж эхэлсэн билээ. Тэрхэн үедээ одооны форумын систем (програм, вэб апликэшн) хурдан, хөнгөн, мөн блогтой нэгдмэл гэдгээрээ шилэгдсэн юм. Гэвч өнөөг хүртэл хэрэглэж, зохируулж ирэхэд жинхэнэ бүрэн хэмжээний форум програм болж чадсан уу гэвэл үгүй, болтлоо ч удах бололтой. Нилээн залуу систем ажгуу.
Иймээс одооны системээс өөр, бүрэн хэмжээний систем рүү шилжье гэсэн саналыг дэвшүүлж байна. Тэрхүү системийг олсон бөгөөд одооны форумын хэрэглэгчид, тэдний нууц үг, сэдэв, бичлэг гээд бараг ихэнхи гол чухал мэдээллүүд алдагдалгүй хамт нүүх юм. Энэ нь ч олзуурхууштай.
Мөн шилжих системд олон давуу талууд бий. Жишээ нь файл хавсаргах, гишүүдийг бүлгэмүүдэд хуваах, форум тус бүрээр зохицуулагчдыг томилох боломж, үйл явдлын цаглабар гэх мэт. ^_^
Шилжүүлгийг туршиж үзсэний дараахь зургийг хавсаргав.
(http://img222.imageshack.us/img222/1919/smf.th.png) (http://img222.imageshack.us/i/smf.png/)

(http://img41.imageshack.us/img41/6742/forump.th.png) (http://img41.imageshack.us/i/forump.png/)
Дөлүгэн миний зүгээс админы энэхүү саналыг хөхиүлэн дэмжиж байна :p Та бүхний саналыг сонсъё.
: [Чухал] Нэгэн санал
: Chinguun 2009.08.02 08:09
хичээн уншсан миний бие хоёр гараа өргөн дэмжлээ. гол нь гишүүдээс ямар нэг дахин бүртгэл шаардахгүй юм байна. ер нь ямар нэгэн програмчлалыг байнга хөгжүүлж байх нь зүйн хэрэг л дээ, угаасаа тэгэх ч ёстой байдагийн. энэ нь ч Дөлүгэний мэргэжил  ^_^ юм даа.

тэхдээ түрүүчийнх шигээ юм боловоо  8)
: [Чухал] Нэгэн санал
: Eistee 2009.08.02 08:16
Chinguun said (http:////miniiclub.dusal.net/forum/topic.php?id=100#post-1676"):

тэхдээ түрүүчийнх шигээ юм боловоо  8)

Энэ удаад машид анхааргатай байхаа амлая :D
: [Чухал] Нэгэн санал
: enhmandah 2009.08.02 10:29
Гоё юм байна шдээ. дизайн сайтай бас олон давуу талтай юм байна шд... Би бол 2 гараа 2 хөлтэйгээ өргөөд дэмжиж байна.
: [Чухал] Нэгэн санал
: Bolormaa 2009.08.03 20:12
гоё юм байна шд. дэмжиж байна. :)
: [Чухал] Нэгэн санал
: moxy 2009.08.04 21:02
Шинэчлэлд дуртай, гооё гооё  :lol: .
: [Чухал] Нэгэн санал
: serdaram 2009.08.05 20:31
Дөлүгэн чиний саналыиг дэмжилгүй яахав. Баазаа арилгахгүй, дахиад элсүүлэхгыи зөөж байвал яахав. Амжилт хүсье!  :alien: