Шинэчлэл: Ойрын үед хур бороо элбэг байгаа тул 8 сарын 1,2-ы усалгаа цуцлагдаж байна. Усалгаанд оролцохоор төлөвлөж байсан бүх хүмүүсээс хүлцэл өчье.
Усалгааг хойшлуулж, огноог 8 сарын 15, 16 болголоо. Цааш уншиж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Хаана: Хотоос 60км-д орших Сонгины “Мөрөөдлийн ногоон ой” мод үржүүлгийн талбайд
Хэзээ: 8 сарын 15, 16 буюу бямба, ням гараг.
Хэдэн цаг, хаанаас хөдлөх: Бямба, ням гараг тус бүрийн өглөө 9.00-с Мэдээлэл технологийн паркын урд цуглаад, тэндээсээ 9.30 цагт хөдлөнө. Оройдоо буцаж ирнэ.
Хэдэн хүн оролцох: 30-35 хүн
Унаа: Автобус.
Багаж зэвсэг: Очих газраа бэлэн байгаа
Авч явах зүйлс: Солих өмд, оймс, гутал, дулаан хувцас, аяга, халбага эсвэл сэрээ, анхны тусламжийн зүйлс мөн хувийн бэлтгэл
Хэрхэн бүртгүүлэх: Өөрийн бүтэн овог, нэр, и-мэйл хаяг, регистерийн дугаар, холбоо барих утсаа бичиж үлдээнэ үү. Эсвэл dolugen@gmail.com хаягаар мэйл бичиж болно
