“Music For Relief”

Энэ “Music For Relief” гэдэг маань юу вээ ? гэвэл … за сайхан дураараа монголчилвол сайн санааны байнгын аян л юм даа. Яг тодорхойлохдоо бол “Бид хамтдаа эерэг өөрчлөлтийг бий болгож чадна гэж итгэдэг хөгжимчид, хөгжмийн ертөнцийн мэргэжилтнүүд, фэнүүдийг багтаасан grassroots effort(оролдлогын үндэс,анхан шатны ололт ч гэх юм уу, яг сайн орчуулж чаддагүй ээ) юм” гэсэн байна.

Үндсэн зорилго нь байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст сэргээн босголт, боловсрол, барилгажилт гэx мэтэд тусламж үзүүлэх. Мөн цаг уурын өөрчлөлтийн талаархи олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, хүлэмжийн хийг багасгах, нөхөн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг эрэх гэх мэтээр ирээдүйд тохиолдох байгалийн гамшиг, сүйрлийн үр уршгийг багасгах, урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулахын төлөө ажилладаг юм байна.

Анх 2005 онд “Linkin Park”-ийнхан өмнөд азид болсон цунамид өртсөн хүмүүст тусламж үзүүлэхийг хүсч, тэд хандив өгөөд, бусад уран бүтээлчид болон фэнүүддээ хандив өргөхийг уриалвал ихээхэн хувь нэмэр болох боломжтой юм гэсэн санаа байж, ингээд тэр нь цааш үргэлжлэн, өргөжиж тэд одоогийн Music For Relief-ийн үүсгэн байгуулагчид болцгоожээ Music For Relief -д багтдагаас бидний хамгийн сайн мэдэж магадгүй уран бүтээлчдийг нь дурдвал:

Otep, The Used, Tenacious D, Mudvayne, Shady Records, D12, Hoobastank, Good Charlotte, Styles Of Beyond(Fort Minor- ийн Rising Tied дээр хамтарч ажилладаг Ryu,Tak…), 311, My Chemical Romance, Korn, Maroon 5, Jay-Z, Placebo, Static-X, No Doubt, Limp Bizkit(хуучин бурэлдэхүүнээрээ эргэн нэгдсэн :D), Ozzy, Incubus, Jurassic 5, G-Unitiin Lloyd Banks, Young Buck 2 гээд л зөндөө байна.

Энэ зурган дээр байгаа жаахан хүү Music For Relief-ийн хамгийн залуу дэмжигчдийн нэг нь бололтой. Яг энэ зураг “Never Too Young To Share Love(“Хайрийг түгээхэд хэзээ ч нялхдахгүй” л гэж орчуулъя даа) гэсэн тайлбартай байсан. Сэтгэл хөдөлмөөр биш гэж үү? Гэтэл бид яагаад ядаж л усаа хаа хамаагүй урсгадгаа,гэрлээ асаагаад орхидгоо, машинаа голд угаадгаа больж, даавуун тор хэрэглэдэг, хогоо хогийн саванд хийдэг байж болохгүй гэж? Бид нараас их зүйл шаардана гэж үү? Тэгээд ч эх дэлхийгээ, байгаль орчноо хамгаална гэдэг маань уг чанартаа сайхан сэтгэл, буяны үйл биш зүгээр л өөрсдийнхөө л ирээдүйг хамгаалж байна, өөрсдийгөө хорлоод байгаагаа зогсоож байна л гэсэн үг шүү дээ? Үнэн биз дээ?

Надад бол хамгийн чухал асуудал маань байгаль орчны асуудал л гэж санагдах юм. Ядуурлыг хэзээ л бол хэзээ багасгаж болно оо, капитал гэдэг чинь шилжиж, гүйлгээнд байж байдаг, хэнд ч очиж болдог зүйл учраас. Боловсролыг хэзээ л бол хэзээ дээшлүүлж болно,хязгааргүй түгээж болдог нөөц учраас. Жендерийн тэгш эрхийг хэзэ ч баталгаажуулж болноо, тэр чинь биетэй оршин байдаггүй, хүний тархинд бий болгож болдог, боловсролтой ижил шинж чанартай учраас. Харин бид туйлуудынхаа мөсийг хайлуулж дуусгачихаад буцаагаад мөсөөр бүрхүүлчихэж чадах бил үү? Бид Air Condition, чийгшүүлэгчээр цаг агаарыг өөрчилж чадах бил үү? Бид амьд биеийн ямар нэгэн зүйлийг бур мөсөн устгачихаад буцаагаад гаргаад авч чадах бил үү?….

PLEASE SAVE OUR NATURE, SAVE OUR PLANET, SAVE OURSELVES!!!

(Эх хувилбар: http://justwritingout.blogspot.com/2009/05/music-for-relief.html)

Цааш нь түгээгээрэй:
This entry was posted in Байгаль экологи and tagged , , , . Bookmark the permalink.

2 Responses to “Music For Relief”

  1. Nomichka says:

    Great! Simple mash saikhan niitlel olj oruulsan baina, engiin hirnee hun buhend oilgogdohuits.Uunii zarm hesgiig n avch, zarim neg text bolon zurag ene ter nemeed hevlej taraaval,te? (Medeej zohiogchiin neriig oruulj ;)

  2. Dolugen says:

    Simple зөвшөөрнө гэж бодож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *