Баяннуур дахь мод тарих ажил

Бидний дараагийн ажил болох Булган аймгийн Баяннуур суманд мод тарих ажил байгаа.  Энд бид 2 дахь жилдээ мод тарих гэж байгаа юм.

ШУТИС-н 2-р байрны урд өглөөний 8.30-с хөдлөнө….

Хаана: Хотоос 180км-д орших Баяннуурын “Мөрөөдлийн ногоон ой”  мод үрслүүлгийн газарт
Хэдэн хүн оролцох: 100 хүн
Хэзээ: 5 сарын 8-наас 10 буюу Баасан, бямба, ням гараг.
Унаа: Автобусаар баасан гарагийн өглөө яваад ням гарагийн оройдоо ирнэ.
Байрлах газар: Баяннуурт байрлах сувилалын газар.
Оролцогч бүрийн зардал: 5000₮ /хоол, хүнс/
Багаж зэвсэг: Очих газраа бэлэн байгаа
Хэрхэн бүртгүүлэх: Өөрийн бүтэн нэр, и-мэйл хаяг, холбоо барих утсаа бичиж үлдээнэ үү. Эсвэл dolugen@gmail.com , enhmandah@gmail.com хаягаар мэйл бичиж болно
Авч явах зүйлс: Солих хувцас, бээлий, маск, малгай, нарны тос, оо, шүдний сойз, саван, гарын алчуур, халбага, сэрээ, цайны аяга, шөлний таваг, мишок, эмийн сан /толгой, гэдэсний эм, шархны лент, бусад зүйлс/.

Энэхүү бүртгэлийг Biznetwork-ийн “Мод тарьцгаая” бүлгэм, Miniiclub forum, MiniiClub yahoo group дээр зэрэг явуулж байгаа болно. Нийт бүртгүүлсэн хүний тоо гүйцэхэд бүртгэлийг хаана.

Өөрийгөө эвгүй байдалд ороуулахгүй мөн бусдыгаа хүндэтгэн хоцрохгүй байхыг хүсье.

Цааш нь түгээгээрэй:
This entry was posted in Сайтын мэдээ. Bookmark the permalink.

3 Responses to Баяннуур дахь мод тарих ажил

  1. Nomichka says:

    Баяннуурт очоод зөндөөөөөөөөөөө их мод тариад ирээрэй, бүгдээрэнд нь амжилт!!! \(^_^)/

  2. ninjgarav says:

    manaihaan sain yvaad ireerei bi hotsorchihloo…….

  3. Samira says:

    That’s a crkrjecaack answer to an interesting question

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *